Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (035) 2007.No3(035)
ГҮҮНИЙ АЙРГИЙГ эмчилгээний ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ БОЛОМЖ
( Судалгааны өгүүлэл )

Л. Алтанхуяг

Анагаах ухааны магистр УАУС, Эмзүйн Монос дээд сургууль/
 

 
Абстракт

Монголчууд эртнээс эхлэн эдүгээ хүртэл айргийг гүүний сүүнээс бэлтгэн хоол ундааны болон эмчилгээний чиглэлээр боловсруулан өрген хэрэглэсээр ирснийг тэжээхүй ухаан судрууд, Төвд, Монголын эмч, оточ маарамбуудын бичсэн сурвалж бичгүүдэд олонтоо дурьдсан байдаг.

Чингис хааны их байлдан дагуулалтын үеэс айргийг хэрэглэн зам зуурт тохиолдож байсан аймшигт хар, цагаан тахал өвчний голомтыг гэтлэн давахдаа цэргүүдэд гүүний саам, айргийг уулган тахлын голомтийг нэвтрэн гарч байсан баримтыг тухайн үеийн сурвалж бичгүүдэд үлджээ.

Юан улсын Хувилай цэцэн хааны ордны эмч гэсгээхүйн идээ, ундааны товчоон сударт айргийг болон хоол тэжээл болон өвчин эмгэгийг илааршуулах зорилгоор хэрэглэж байсан байна.

1811 онд Англи улсын цэргийн эмч Хеберлейн Түүний айргийн эмчилгээ нь сүрьеэ өвчнийг анагаах евөрмөц чадалтай" гэдгийг анх тодорхойлжээ.

XIX зуунд Оросын эмч нараас сүрьеэг эмчлэх эмүүд дэлхий нийтэд гараагүй байсан тэр үед айргаар сүрьеэ өвчтэй хүмүүсийг эмнэх аргыг Сибир, Украйн, Беларус, Казак, Тувачууд онцлон хэрэглэж байжээ 1858 онд Оросын эмч Н.В. Постников Сибирт сүрьеэтэй өвчтөнийг айргаар эмчлэх эмчилгээ сувилгааны анхны газрыг байгуулан сүрьеэтэй олон зуун хүнийг эмчлэн эдгэрүүлж их амжилтанд хүрч байсан гэж тэмдэглэгджээ. 1918 онд Сибир, Оренбург зэрэг олон муж хотуудад айргийн эмчилгээний нэг нийт 68 газар байгуулагдаж олон мянган сүрьеэтэй өвчтөнийг эмчлэн байсан түүхэн баримт байдаг.

1921 онд профессор Г.С. Иноховоор удирдуулсан гүүний айраг судлах ажлын хэсгийг Дундад Ази, Башкир зэрэг улсуудад аялуулжээ Энэ судалгаагаар гүүний айргийн
химийн бүтэц, түүнийг исгэх онцлогийг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлсон байна.

Айргийг анх эмчилгээнд хэрэглэх аргыг эрдэмтэн Н.В. Постников, А.В. Сигрист нар онцлон судалж, түүний найрлаганд хүний ба үнээний сүүний найрлаганд оролцдоггүй этил спирт, сүүний хүчлийгагуулдгаараа онцлогтойг тодорхойлж ""ргийн найрлаганд биед хялбар шингэх, уураг, задарсан өөх, тос, нүүрс хүчил, даавар, эслэг, амин дэмээр баялаг байдгийг тогтоон айргийн найрлагын 40-50% нь биед амар шингэх уураг альбуминаас тогтохоос гадна айрагны исэлдэх чанар, хурц исэглэн үнэр, согтоох байдал нь сүүний хүчил, исэлдүүлэгч нян, этилийн спиртийн тогтолцооноос хамаардагийг тогтоожээ

Монголчууд гүүний айргийг зохимжтой чухал хүндэтгэлтэй ундаанд хэрэглэхийн зэрэгцээ бэртсэн ясны буруу бороололтыг задлаж анх гэмтсэн байдалд нь эргүүлэн оруулж байгаад жинхэнэ нь зөв эвд нь оруулж эмчлэхэд өргөн ашиглаж иржээ.

Мөн хүүхдийн ходоодны хүчлийн багасалт, элдэв хордлогын улмаас шингэн алдаж, гэдэсний хана өнгөргүйтэн улайснаас хоол боловсруулалт муудан шингэн алдалт зогсохгүй байдалд орж тураал, сульдаа болсон үед гүүний шүүрхий айраг буюу гүүний сүүг бага багаар өгч ходоод гэдэсний өнгөртүүлдэг байна.

Биемахбодийн сулрал, ядаргаа, ялангуяа настангуудын мэдрэлийн ядаргаа, нойр хулжилтын үед гүүний айргийг бүлээсгэн уулгаж ядаргааг тайлан нойрсолтыг сайжруулдаг байв.

Хүүхдийн биеийн өсөлт торнилтыг сайжруулах зорилгоор гүүний айргаар биеийг н ь арчин угаах зэрэг эмчилгээний зориулалтаар өргөн хэрэглэж иржээ. Ялангуяа өглөөний наранд биеийг нь айргаар шавшиж, биеийг нь борлуулбал өлчир чийрэг болж

ханиад томуу, бусад өвчнүүдээр евчлөх магадлал бага байдаг.

. Эдгээр нь манай ард түмний амьдралын туршлагаар батлагдсан ашигтай сайн аргууд юм.

Гүүний айргийг уусан даруйд шээс их хүрдэг нь айраг шууд гарч байгаа биш, харин уг уусан айраг өөрийн онцлог бүтцийнхээ ачаар нарийн гэдэсний ханаар түргэн шимэгдэж, эд эсэд чухал хэрэгцээт бодисуудыг улдээж, тэнд байгаа хэрэгцээгүй илүүдэл шингэн болон бодисын солилцооны үед үүссэн хорт бүтээгдхүүнүүдийг эд эсээс ялгах, хайлуулах замаар түргэн зайлуулж, нэг ёсны цэвэрлэх үүргийг гүйцэтгэж байгаа хзрэг юм. Тухайлбал: Чийг бамын өвчний үед айргийгбага багаар бүлээсгэн уухад хаван болон хуримтлагдсан хорт шингэнийг тууж шээсээр гаргаж хордлого тайлна.

Настайчууд ярихдаа гүүний шинэхэн айргийг зугуухан бага багаар уухад хөөрөлтийг намжаадаг гэдэг. Айраг уухад судасны хананд хуримтлагдаж уг ханыг зузааруулж хатууруулсан эрдэс давс, липопротейн мэтийг зөөлрүүлэн уусгаж, судасны ханын агших, сулрах үйл ажиллагааг чөлөөтэй болгож, удааширсан цусны урсгалыг түргэсгэснээр даралт багасах талтай.

Айргийн өвөрмөц нэг чанар нь ямар нэг хатуу биетийг зөөлрүүлзх чадалтай гэдэг билээ.

Тухайлбал: Ясны бороог зөөлрүүлдэг төдийгүй, чулууг айрганд удаан байлгазал үүрзмтгий болсоор эцэст нь шавар байдалд шилждэг байна. Айргийн энзхүү онцлогийг манай ард түмэн амьдралын туршлагаар мэдэж ясны бэртэнгэтэй хүнд гүүний айраг байнга уулгахыг цээрлэдэг байжээ.
Мен гүүний айрагны онцлогыг ашиглан дээр үеэс урчууд зааны соёо, бугын ясан эврийг гүүний айрганд хийж удаан хугацаанд дэвтээж зөөлрүүлэн зүсэж, эмээлийн хяр, ясан сазх, элдэв сийлбэр. хээ угалз сийлдэг байжээ. Гүүний айрагнаас өөр ямарч амьтаны сүүнд цул хатуулаг биетэнийг зөөлрүүлдэг өвөрмөц үйлчилгээ одоогоор тогтоогдоогүй байна.

Манай судлаачдын судалгаанаас үзэхэд казейн буюу сүүний уураг нь гүүний айрганд их байдаг. Энэ сүүний уургийн найрлаганд фосфорт нэгдэл 4%, кальцийн исэл 5% байгааг тодорхойлжээ. Эдгээр бодисууд нь мэдрэлийн тогтолцоо, яс булчинг хөгжүүлэх нөхцөл гол бодисууд болдог байна. Айргийг бог малын үнээний, ингэний гүүний сүүгээр алинаар ч исгэж болдог боловч хамгийн их уураг эрдэс бодисоор баялаг атлаа биемахбодид хамгийн их зохимжтой шингэж, Түргэн болсвсордог эмчилгээний ач нелеөтэйгээрээ гүүний айраг онцгой юм.

Гүүний айраг нь цусны улаан бөөм, тромбоцит зэрэг дүрст элементүүдийг төлжүүлэх, дотоод шүүрлийн булчирхайн дааврын үйл ажиллагаа, хоол боловсруулах эрхтэний шүүсний ялгаруулалтыг нэмэгдүүлнэ.

Тухайлбал: хоол боловсрууллх шүүсний ялгаралтыг нэмэгдүүлэх үйлчилгээг нь ашиглан ходоодны шүүс ялгарах хэмжээг тохируулдаг байна.Хоол идсэний дараа 30 минут болоод ЮОмл, эсвэл хоол идэхээс 5 минутын өмнө мөн ЮОмл зөөлөвтөр айргийг уухад ходоодны шүүс ялгаралт нь ихсэж, хоолны шингэцийг сайжруулдаг байна. Мөн ходоодны шүүсний ялгаралтыг багасгаж болдог. Хоол идэж байгаа үед 200мл айраг уувал ходоодны шүүс ялгаруулах булчирхайг сааталд оруулж шүүс ялгаралт нь багасна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1684
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК