Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 45(045)
Сүрьеэ өвчлөлөөс үүсэх нийгэм эдийн засгийн хохирлын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

О.Батбаяр, Т.Батаа

 
Абстракт

 

Grounds
The discovery of the causative agents of tuberculosis 100 years ago paved the way for scientifically based combat against this dangerous disease. Anti-tuberculosis drugs started being developed in 1943, making significant contributions to the combat against tuberculosis, but tuberculosis remains a very pressing issue of social health around the globe. Mongolia is among the five countries in the WHO Western Pacific Region with the highest tuberculosis incidence. The tuberculosis incidence rate per 100,000 population increased from 6.1 in 2000 to 7.4 in 2008. In recent years, the tuberculosis incidence rate has been constantly higher, comprising 10 percent of all reported communicable diseases in 2008. Tuberculosis cases reached 16.2 percent per 10,000 population in 2008, decreasing by 0.5 percent from that of the previous year. 
 
The extent of damages is calculated on the basis of the following:
1. The concept that health is the most important value.
2. Lost opportunity due to the incidence among the population
 
We decided to choose the second option, in which the economic damages caused by tuberculosis are calculated using a variety of parameters. 
 
Research Objective
The objective of our research is to reveal the prevalence of tuberculosis, make dynamic analyses, construct quarterly indices, and make calculations using the number of indoor patents diagnosed with tuberculosis, average patient day, cost per patient day, temporary disability, man-days and man-years lost due to mortality, under-produced GPD, etc. 
 
Research Purposes 
1. To reveal the prevalence of tuberculosis over the past 5 years, classify the diagnosis and treatment by age and sex, and compare with the data of some countries for a conclusion; 
2. To calculate the quarterly indices of the tuberculosis incidence rate for the past decade and make dynamic analyses; 
3. To calculate the economic damages caused by tuberculosis over the past 5 years by the average labor productivity and determine the percentage of these damages in the GDP, which must be produced per year;
4. To calculate the temporary disability and the relevant damages caused by the tuberculosis incidence;
5. To calculate the damages caused by the deaths from tuberculosis by the lost man-years of those who died at their working ages; and
6. To compare the tuberculosis incidence with ages, employment, and household income. 
Research Methods and Materials 
The most important parameters and results of the market economy are economic conclusions and improvement of efficiency. In recent years, the health sector of our country has seen the development and implementation of numerous programs. If accurate economic conclusions on these programs are drawn, it will be possible to receive financial support and further effectively use funds for the wellbeing of the population. 
 
Research Results 
We have conducted a study of the incidence and prevalence, confirmation of diagnosis, and recovery from tuberculosis over the past 5 years based on the statistical data of National Health Statistics of Mongolia, the National Center for Communicable Disease, and the Tuberculosis Surveillance Division, the Socioeconomic Statistics of Mongolia 2000-2008, the financial statements and reports on the operations of tuberculosis hospitals, the data of the National Center for Health Development, and other documents. 
 
Conclusion 
1. 2,549 tuberculosis cases were reported in the 1960s and 4,992 cases in 2004 with the incidence rate of 17.5 per 10,000 population. According to the data for the past 5 years, the tuberculosis incidence rate has increased by 46 percent, with an average annual growth rate of 12 percent. It indicates that the tuberculosis incidence rate is becoming relatively higher. Whereas the tuberculosis incidence rates per 100,000 population are 4-10 in highly developed countries, including Japan, the U.S.A., and Australia, these rates are 115-225 in developing countries, such as the Philippines, Cambodia, and Vietnam, in particular 138 in Mongolia. It shows that Mongolia is among those countries with the highest tuberculosis prevalence. By age groups, those aged 16-40 account for 62 percent of tuberculosis cases. Compared with Cambodia, China, the Philippines, and Vietnam with the relatively higher tuberculosis incidence rates, the treatment rate in Mongolia is relatively at the same level, but the recovery rate is relatively at a lower level. 
2. The tuberculosis incidence rate surged from the first quarter to the second quarter, with its maximum value of 100.75 in the second quarter. It is likely to fall in the third and fourth quarters. The tuberculosis incidence rate has no quarterly fluctuations in the first and fourth quarters, but fluctuates in the second and third quarters. 
3. Tuberculosis cases caused a loss of 111,888 man-days in 2000 and a loss of 155,696 man-days and under-production of GDP, worth MNT364 billion, in 2004. Man-days lost due to tuberculosis are responsible for 0.06-0.07 percent of man-days per year, whereas the amount of under-produced products due to tuberculosis is responsible for 0.05-0.07 percent of GDP. Man-days lost due to tuberculosis make up 2.1-2.7 percent of total man-days lost due to diseases, while GDP lost because of tuberculosis makes up 2.5-3.2 percent of total GDP lost due to diseases.  
 

 

Үндэслэл
Сүрьеэгийн үүсгэгчийг одоогоос 100 гаруй жилийн өмнө нээсэн нь энэ аюулт өвчинтэй шинжлэх ухааны үндэстэй тэмцэх эхлэлийг тавьж өгсөн юм. 1943 оноос сүрьеэгийн эсрэг эмүүд нээгдэж сүрьеэтэй тэмцэх ажилд мэдэгдэхүйц ахиц гарсан боловч сүрьеэ өвчин дэлхий нийтийн нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудал байсаар байна. 
Монгол улс нь ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр зэрэглэлтэй 5 орны тоонд  багтдаг. Сүрьеэгийн өвчлөлийн тархалт 2000 онд 100 000 хүн амд 6.1 байсан бол 2008 онд 7.4 болж нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл тогтвортой өндөр байгаа бөгөөд 2008 оны байдлаар бүртгэгдсэн нийт халдварт өвчний 10 хувийг сүрьеэ эзэлж байна. 2008 оны байдлаар сүрьеэгийн өвчлөл 10000 хүн амд 16.2 хувь байгаа нь урьд оныхоос 0.5 хувиар бууржээ. Шинээр бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдолын тоо 4223, уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэгийн тохиолдол 1838 байна. Бүртгэгдэж буй нийт халдварт өвчнүүдийн 40%-ийг зонхилон тохиолдох бэлгийн замын халдварт өвчин, 20 хувийг вируст гепатит,  10 хувийг сүрьеэ, 6 хувийг салхин цэцэг, үлдэх хувийг бусад халдварт өвчинүүд эзэлж байна. Нийт халдварт өвчний аймгуудын өвчлөлийг өнгөрсөн онтой харьцуулахад Орхон, Булган, Сүхбаатар, Увс аймагт буурсан байна. Өвчлөл нэмэгдсэн нь илрүүлэлт сайжирснаас гадна нийгэм, эдийн засгийн хямрал, тайлан бүртгэлийн тогтолцоо сайжирч хамаардаггүй байсан бүлгүүд болох хоригдлууд, тэнэмэл хүүхдүүдийн өвчлөл улсын бүртгэлд орох болсонтой холбоотой. Сүрьеэгийн өвчлөл ийнхүү нэмэгдсэн хэдий ч эмчилгээний үр дүн сайжирсаны ачаар тархалт нь тогтвортой буурч сүрьеэтэй өвчтөнүүдийн бүрэн эдгэрэлтийн түвшин нэмэгдэж шинэ илэрсэн сүрьеэгийн өвчлөлийн нас баралт буурчээ. 
Гэвч Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлэгчдийн өвчлөлийн бүтцийн эхний 3-р байранд Сүрьеэгийн өвчлөл байгаа нь эмч мэргэжилтнүүдийн болоод эдийн засагчдын анхаарлыг татаж байна. 
Сүрьеэгийн өвчлөлөөс болж хөдөлмөрийн насны олон арван хүн ажил хөдөлмөр эрхлэлгүйгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн сувилуулж эдийн засгийн бүтээн байгуулалтанд үлэмж хохирол учруулж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвараа  удаан хугацаагаар алдсанаас ДНБ-ний үйлдвэрлэл ба зарцуулалтанд сөрөг нөлөө үзүүлж  байна. Энэ нь нийгэм эдийн засгийн үр ашгийг  үлэмж бууруулж эдийн засгийн өсөлт хөгжилд  сөрөг нөлөө үзүүлж байгаа. Орчин үеийн судлаачид хүн амын эрүүл мэндийг хохироож байгаа  аливаа өвчлөл түүний дотор сүрьеэгийн өвчлөлийн үр дагаварыг  хоёр  чиглэлээр авч  үздэг билээ. 
1. Эрүүл  мэнд бол хамгийн эрхэм үнэт зүйл гэдэг талаас 
2. Хүн  амын  өвчлөлөөс болж үүсэх эдийн засгийн алдагдсан боломжыг хохиролын  хэмжээгээр тооцдог.
Бид хоёр дугаар чиглэл буюу сүрьеэ өвчлөлөөс гарах эдийн засгийн хохиролыг янз  бүрийн үзүүлтээр тооцох  шаардлагатай гэж үзлээ. 
 
Судалгааны ажлын зорилго
Сүрьеэ өвчний тархалт, динамик шинжилгээ, улирлын индексийг гарган сүрьеэ өвчлөлөөр эмнэлэгт хэвтсэн өвчтөний тоо, хэвтэн эмчлүүлэгчдийн дундаж ор хоног, ор хоногийн өртөг, хөдөлмөрийн чадвар түр алдалт, нас баралтаас алдагдсан хүн өдөр, хүнжил, дутуу  үйлдвэрлэгдсэн ДНБ зэрэг үзүүлэлтүүдээр тооцоолоход судалгааны зорилго оршино.    
 
Судалгааны ажлын зорилт
1. Сүрьеэ өвчний сүүлийн 5 жилийн тархалт, оношлогоо, эмчилгээний байдлыг  нас хүйсээр ангилан, Дэлхийн зарим орны мэдээлэлтэй харьцуулан  үнэлэлт өгөх
2. Сүрьеэгийн  өвчлөлийн сүүлийн 10 жилийн улирлын индексийг тооцон гаргах, динамик шинжилгээ хийх
3. Сүүлийн 5 жилд сүрьеэ өвчнөөс үүссэн эдийн засгийн хохиролыг дундаж хөдөлмөрийн бүтээмжээр тооцон гаргаж, энэхүү алдагдал нь жилд үйлдвэрлэх  ёстой ДНБ-нд  хэдэн  хувийг  эзэлж  буйг тодорхойлох
4. Сүрьеэгийн өвчлөлөөс хөдөлмөрийн чадварын түр алдалтын байдал, түүнээс үүсэх хохиролыг тооцоолох
5. Сүрьеэ  өвчиллөөр нас баралтаас үүсэх хохиролыг хөдөлмөрийн насандаа нас барагсдын алддагдсан хүн жилээр тооцож гаргах
6. Сүрьеэ өвчлөлийг нас, ажил эрхлэлт, өрхийн орлоготой харьцуулан судлах
 
Судалгааны  ажлын арга ба материал
Зах зээлийн эдийн засгийн хамгийн гол үзүүлэлт, үр дүн нь эдийн засгийн үнэлэлт өгч, үр ашгийг дээшлүүлэх явдал юм. Манай орны эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд олон хөтөлбөрүүд боловсруулагдаж, хэрэгжүүлэх үйл явц өрнөж байна. Эдгээр хөтөлбөрүүдийг эдийн засгийн талаас үнэн зөв үнэлэлт өгснөөр санхүүгийн дэмжлэг авах, улмаар хүний сайн сайхны төлөө хөрөнгө, мөнгийг үр ашигтай ашиглах үндэс нь болно.
Эрүүл мэндийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд гарах эдийн засгийн үр дүн нь үндэсний нийт бүтээгдэхүүний өсөлтөнд  эрүүл мэндийн салбарын оруулах хувь хандивыг илэрхийлнэ. Эрүүл мэндийн эдийн засгийн үр ашгийг хүн амын нас баралтын түвшин буурснаар, амь насыг нь аварсан хүмүүсийн тоо, тэдгээр хүмүүсийн хүч хөдөлмөрөөр бүтээгдсэн нийгмийн нийт бүтээгдэхүүний тоо хэмжээгээр тооцоолон гаргана. Ийм  маягийн тооцоог бүр 1966 онд Зөвлөлтийн /хуучин/ нэрт Эрдэмтэн, Академич С.Г.Струмилин гаргасан билээ.
Түүний тооцоолсноор хувьсгалын өмнөх үеэс нас баралтын түвшин буурснаар зөвхөн 1964 онд 5 сая хүний амь нас аврагдаж, энэхүү 5 сая хүний хөдөлмөрөөр 12350 сая рублын  үндэсний орлого бүтээгдсэн байна. Энэхүү тооцоог зөвхөн материаллаг үйлдвэрлэлийн салбараар хийсэн бөгөөд үйлчилгээг энд оруулаагүй байна. Харин сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд ҮНБ-ийг нэгдсэн аргачиллаар тооцоолох болж, эдийн  засгийн үйл ажиллагааны үр дүн биет материаллаг баялаг, үйлчилгээг ер нь хүнд ямарваа нэг сэтгэл ханамж  өгч буй бүх зүйлээр үнэлэн тодорхойлдог боллоо. Энэхүү тооцооны дагуу, эдийн засагчид эмнэлгийн  ажилтнуудын хөдөлмөрөөр үндэсний орлогын хэдэн хувь бий болж байна вэ? гэсэн шууд тооцоог хийх болов. Энэхүү тооцооны онол, арга зүйн үндэс нь эдийн засгийн үйл ажиллагааг материаллаг ба материаллаг бус үйлдвэрлэлийн хүрээ гэж ангилахгүйгээр үйлчилгээг ҮНБ-ний нэгэн чухал бүтээгдэхүүний хэсэг гэж үзэж байгаад оршино. ҮНБ нь зөвхөн материаллаг салбарт төдийгүй, материаллаг бус салбар, тухайлбал эрүүл мэнд, боловсролын хүрээнд ч бүтээгдэнэ. 
Гэвч  орчин үед ихэнхи судлаачид хүн амын нас баралт буюу өвчлөлийг  буурснаар нэмж үйлдвэрлэгдэж байгаа ДНБ-ний тоо хэмжээгээр эрүүл мэндийн эдийн засгийн үр ашгийг үндэслэж байна. Ийм тооцоо нь эрүүл мэндийн байгууллагуудын  үйл ажиллагааны үр дүнг тусгахын  хамтад, хүн ардын аж байдлын түвшинг илэрхийлнэ. Зарим нэг халдварт өвчнийг бууруулах буюу  устгахад чиглэгдсэн эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгжүүлж буй арга хэмжээ ба мөн чиглэлд төрөөс зарцуулсан хөрөнгө мөнгөний эдийн засгийн үр ашгийг тооцоолох нь практикийн онцгой  ач холбогдолтой. Ийм тооцоог  халдварт өвчлөлийн түвшин  эрс буурч болох зарим халдварт бус өвчнөөр хийх нь /үе мөчний өвчин, хатгалгаа/ эдийн засгийн үлэмж  үр нөлөөтэй байдаг байна.
Энэхүү тооцооны мөн чанар нь аль нэг өвчлөлийг бууруулахад зарцуулах зардал, өртгийг харьцуулах, буюу өвчлөлийн түвшинг  бууруулж, үр нөлөөг жишин тогтооход оршино. Гэвч өвчлөлийг бууруулахад  зарцуулсан зардлыг үр дүнтэй нь харьцуулсан тооцоог хийхэд бэрхшээлтэй  бөгөөд үлэмж бага хийгддэг болно. Харин өвчлөлөөс гарах хохиролыг тооцоолоход гол анхаардаг болно.
Энэхүү хохиролын хэмжээ нь эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг бүрэн илэрхийлж чаддаггүй тал бий зарим үед эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн зардлыг урьдчилан тодорхойлдог боловч энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хэдий хэмжээний хохиролыг урьдчилан сэрэмжилж  болох вэ? гэдгийг тооцоолдоггүй.  Гэвч урьдчилан сэрэмжилж болох хохирлын хэмжээг зардалтай харьцуулсан тооцоо ямарваа нэг өвчлөлийг бууруулах, өвчлөлийн түвшинг бууруулахад чиглэгдсэн арга хэмжээний  эдийн засгийн үр ашгийг үнэлэх боломжийг илэрхийлнэ. 1960-аад оны үед АНУ-ын эдийн засагч Ф.Е.Мителл шүд хорхойтохоос  сэргэмжлэх зорилгоор АНУ-д унданы усыг  фторжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээр  эдийн засгийн ямар үр ашиг гарах вэ?  гэдэг сонирхолтой тооцоо хийсэн байдаг. Тэрээр энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр жил бүр 760 сая долларын мөнгөн хуримтлалыг бий болгож чадах ба энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  зарцуулсан 1 доллар тутмаас 58 долларын үр ашиг олно гэж тооцоолжээ. Эрүүл мэндийн байгууллагын арга хэмжээний эдийн засгийн үр ашгийг үйлдвэрлэлийн зардлыг урьдчилан сэрэмжлэгдсэн хохирол, алдагдалтай харьцуулах аргаар тооцоолоход 2 томоохон асуудал үүсдэг. Үүнд: 
А. Эдийн засгийн үр ашгийг хэмжин илэрхийлэхэд ямар нэгжийг хэрэглэх вэ? 
Б. Зардал үр дүнг ямар цаг хугацаанд жишин харьцуулах вэ?
Аливаа өвчлөлийг устгах буюу өвчлөлийн түвшинг бууруулах арга хэмжээний эцсийн үр дүн нь нилээд удаан хугацааны дараа илэрдэг тул  тооцоо нь хэд хэдэн оныг  хамарсан байх нь чухал юм. Жишээ нь: аль нэг өвчлөлийг устгаснаар өвчлөлөөс сэрэмжлэгдсэн хүмүүс нь үйлдвэрлэлийн үйл явцад эрчимтэй оролцож сэрэмжлэгдсэн бүх цаг хугацааны туршид материаллаг баялаг бүтээх бөгөөд үүнээс нийгмийн хэмжээгээр асар их баялаг бий болохоос гадна тахир дутуугийн тэтгэмж нөхөн сэргээх эмчилгээний зардал хэмнэгдэнэ. Иймд тодорхой өвчлөлийн түвшинг бууруулах буюу устгасны үр дүнд өвчлөлөөс  сэрэмжлэгдсэн хүмүүсийн тоо зардлын хэмжээг 5-10 жилээр тогтоох нь чухал юм. Аливаа халдварт өвчлөлийг устгах буюу өвчлөлийн түвшинг эрс бууруулахад чиглэгдсэн  идэвхтэй  арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд судалгааны ажлыг урьдчилан  явуулах шаардлагатай. Энэхүү судалгааны ажлын зардлыг урьдчилан тооцоолж, нийт зардалд оруулах шаардлагатай. Үүнээс үүдэн аливаа нэг халдварт өвчлөлийг бууруулахад зарцуулагдах нийт зардал  нь  дараах элементүүдээс бүрэлдэнэ. 
Урьдчилан сэрэмжлэх ба эмчилгээний арга хэмжээний зардал нь Төрийн ба олон нийтийн байгууллагуудаас зориудаар  авч хэрэгжүүлсэн арга хэмжээний зардал. Жишээ нь ус, хөрс, хүрээлэн буй орчинг цэвэршүүлэх, хамгаалах ариутгах арга хэмжээ.  Өвчлөлийг устгахад  чиглэгдсэн арга хэмжээ, арга замыг шинжлэн судлахад зарцуулах  зардал. Хэрвээ өвчлөл устгагдаагүй өвчлөл гарч буй үед гарч болох хохирол, алдагдлын хэмжээг тогтоохдоо:
А. Шинээр нэмж өвчилснөөс гарах хохирол /эмчилгээ, ариутгалын өртөг,  хөдөлмөрийн чадварыг түр алдсанаас  гарах хохирол, халдварт өвчтөнтэй  контактанд  орсон хүмүүсийг  урьдчилан  сэрэмжлэх арга хэмжээний өртөг/
Б. Өвчлөлөөс болж шинээр нэмж тахир дутуу бологсдын тоо өссөнөөс гарах хохирол /мөнгөн тусламж, тэтгэмжийн хэмжээ, тахир дутуу болсноос хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцохоо больсноос гарах хохирол, алдагдал/
В. Нас барагсадын тоо  өссөнөөс гарах хохирол /үйлдвэрлэгдээгүй  үлдсэн бүтээгдэхүүн, баялгийн тоо хэмжээ/ 
 
Судалгааны ажлын үр дүн
Монгол улсын эрүүл мэндийн үндэсний тооцоо, Халдварт Өвчин Судлалын Үндэсний төв, Сүрьеэгийн Тандалт Судалгааны албанаас гаргасан сүрьеэгийн дүн бүртгэлийн мэдээ, Монгол улсын Нийгэм эдийн засаг статистикийн эмхэтгэл 2000-2008 он, Сүрьеэгийн эмнэлгийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан мэдээ, эрүүл мэндийн  үндэсний хөгжлийн төвийн мэдээлэл ба бусад баримт материалуудад тулгуурлан сүүлийн 5 жилд манай  орны  өвчлөлийн  байдал, тархалт, сүрьеэгийн өвчлөлийн  оношийн баталгаажилт ба  эдгэрэлтийн  түвшин зэрэг үзүүлэлтүүдээр  судалгаа хийлээ. 
Сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл тогтвортой өндөр хэвээр байгаа бөгөөд 2008 оны байдлаар бүртгэгдсэн нийт халдварт өвчний дотор сүрьеэ 10,0 хувийг эзэлж байна. (зураг 1)
Халдварт өвчний бүтэц (2008)    
Зураг 1
1959-1961 онуудад Улаанбаатар хот болон 18 аймагт сүрьеэ эсэргүүцэх диспансерууд байгуулагдан сүрьеэгийн өвчлөл системтэй бүртгэгдэж эхэлсэн бөгөөд 1962 оноос хойших тайлангийн мэдээлэл (тоон үзүүлэлт)-ийг нэгтгэн  манай орны сүрьеэгийн өвчлөлийн хандлагыг харахад:
 
1962-1972 он буюу эхний 10 жилд сүрьеэгийн өвчлөл 10000 хүн амд дундажаар 20.2,  1973-1984 он буюу 2 дахь 10 жилд сүрьеэгийн өвчлөл 10000 хүн амд 7.6, 1985-1996 он буюу 3 дахь 10 жилд өвчлөл 10000 хүн амд 10.2, 1997-2008 он буюу 4 дэх 10 жилд өвчлөл 10000 хүн амд 14,7 байгаа нь сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл тогтвортой өндөр байна. 
Монгол Улсын сүрьеэгийн өвчлөлийн дундаж нь 1995-1999 онуудад 10000 хүн амд сүрьеэ өвчлөлийн тохиолдол 12.9 байна. Улаанбаатар, Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорнод зэрэг аймгууд улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байна. Харин Хөвсгөл, Ховд, Увс, Баян-Өлгий, Баянхонгор, Дундговь, Завхан аймгуудад сүрьеэ өвчлөлөөр бага үзүүлэлттэй байна. 
Сүрьеэ өвчний оношийн баталгаажилт
ба эдгэрэлтийн түвшин
Хүснэгт 2
Сүрьеэ өвчний оношийн баталгаажилт нь 2008 оныг 2002 онтой харьцуулахад 18.6%, 2008 оныг 2003 онтой харьцуулахад 21%-аар нэмэгдсэн байна. 2008 оныг 2002 онтой харьцуулахад эдгэрэлтийн түвшин 15%, 2003 онтой харьцуулахад 23% тус тус нэмэгдсэн байна. Дээрх хүснэгтийг графикт оруулан харууллаа.
Зураг 3
Манай орны сүрьеэгээр өвчилсөн өвчтөний эмчлэгдсэн ба бүрэн эдгэрсэн хувийг сүрьеэгийн өвчлөл харьцангуй ихтэй Камбож, Хятад, Филиппин, Вьетнам зэрэг улсуудтай харьцуулан үзвэл эмчлэгдсэн хувиараа харьцангуй ижил түвшинд, харин бүрэн эдгэрсэн хувиараа харьцангуй доод түвшинд байгаа нь ажиглагдаж байна. Жишээ нь: Филиппин, Лаос зэрэг улсуудад сүрьеэ өвчний эмчлэгдсэн хувь 72.8 - 89.9%, Монголд 85% байгаа ба харин бүрэн эдгэрсэн хувь нь Лаосд 8.7%, Филиппин 15.2% байхад Монголд 3.7% байна. Харин Камбож, Вьетнам улсад 3.2 – 3.5% байна.  
Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн хяналтанд байгаа хүмүүсийн ам бүл, 
өрхийн орлогоор нь ангилан үзвэл:
Хүснэгт 3
Энэхүү хүснэгтээс харахад эмнэлгийн хяналтанд байгаа өвчтөнгүүдийн 42,6% 60,000 мян төгрөгний орлоготой байгаа нь орлого бага байхад сүрьеэ өвчлөл их тохиодох магадлал харагдаж байна.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт идэвхтэй  тандалтаар сүрьеэ өвчлөлөөр илэрсэн хүмүүсийн ам бүл, өрхийн орлогоор нь харьцуулсан судалгаа 
Судалгаанд нийт 600 хүн хамрагдсанаас эрэгтэй 260 /43,3%/ эмэгтэй 340 /56,7%/ байна. 
Хүснэгт 4
Энэхүү судалгааг ам бүлээр нь харьцуулан үзвэл сүрьеэгийн өвчлөл гол төлөв 1-3 хүнтэй өрхөд илүү тохиолдож байна. /51,6%/ 
Судалгаанд хамрагсадыг ажил эрхлэлт, амьдралын нөхцөлөөр нь ангилбал: 
Хүснэгт 5
Энэхүү хүснэгтээс харахад эмнэлгийн хяналтанд байгаа өвчтөнгүүдийн 42,6% 60,000 мян төгрөгний орлоготой байгаа нь орлого бага байхад сүрьеэ өвчлөл их тохиодох магадлал харагдаж байна.
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт идэвхтэй  тандалтаар сүрьеэ өвчлөлөөр илэрсэн хүмүүсийн ам бүл, өрхийн орлогоор нь харьцуулсан судалгаа 
Судалгаанд нийт 600 хүн хамрагдсанаас эрэгтэй 260 /43,3%/  эмэгтэй 340 /56,7%/ байна.                        Хүснэгт 4
Энэхүү судалгааг ам бүлээр нь харьцуулан үзвэл сүрьеэгийн өвчлөл гол төлөв 1-3 хүнтэй өрхөд илүү тохиолдож байна. /51,6%/ 
Судалгаанд хамрагсадыг ажил эрхлэлт, амьдралын нөхцөлөөр нь ангилбал: 
Хүснэгт 5

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1460
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК