Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (035) 2007.No3(035)
СҮРЬЕЭГИЙН клиникийн УУШИГНИЙ ТАСДГТ 2002-2003 ОНУУДАД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЭГЧДИЙН БҮТЭЦ
( Судалгааны өгүүлэл )

Д.Жавзан-Орлом/СК Д.Гомбосүрэн/ЭМШУИС.АУны док.дэдпроф./

Н.Нарьяа /КНПЭ/

 
Абстракт

Өнөөгийн байдлаар дэлхийн хүн амын 1/3 нь МЛиЬегси1о513 оор халдварлагдсан байна.Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ мэдээлснээр жилд 8.4 сая сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж.жил бүр 2сая хүн уг өвчний улмаас нас барж байна.Сүрьеэгийн нийт өвчлөлийн 95%,нас баралтын 99% нь хөгжиж байгаа орнуудад ноогддог./ ДЭМБ.СТХийн гарын авлага/

Сүрьеэ өвчин нь Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг юм.МЗнай орны хувьд сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл тогтвортой өндөр хэвээр байгаа бөгөөд 2004 оны байдлаар сүрьеэ нь нийт халдварт евчнүүдийн дотор 14 хувийг эзэлж байна./ХӨСҮТ.Судалгааны ажлын тайлан/

Улсын хэмжээнд 2004 онд сүрьеэгийн өвчлөл 10000 хүн амд 17,5 промиль.нас баралт 0.38 байна.Шинэ илэрсэн сүрьеэгийн нийт тохиолдол 4392 байгаагаас 49,8% нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.Шинэ илэрсэн тохиолдлууд дотор уушигны хэлбэрийн сүрьеэ 31,9%ийгтус тус эзэлж байна.Уушигний халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн халдварын эх уурхай болох бөгөөд жилд дунджаар 15-20 хүнийг халдварлуулдаг байна.

ЗОРИЛГО:

ХӨСҮТийн Сүрьеэгийн Клиникт хэвтэж эмчлүүлэгчдийн бүтэц.өвчлөлд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлүүдийгтогтоох.

ЗОРИЛТ:

1.    Сүрьезгийн клиникийн уушигний тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн бүтцийг тогтоох

2.    Өвчлөлд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлүүдийг судлах

Судалгааны аргачлал:

А. Паспортын хэсэг. Хэвтэн эмчлүүлэгчдийн бүтцийг гаргахын тулд нас хүйсний ангилал, хөдвлмөр эрхлэлтийн
байдал, боловсролын байдлыг уялдуулан судалсан. Биеийн жинг ангилж тодорхойлов.

Б. Халдвар судлалын хэсэг. Энэ хэсэгт сүрьеэтэй хэвтэж эмчлүүлэгчдийн дунд хавьталтай байсан эсэхийг тодруулж ойрын хавьталгүй, гэсэн 2 хэсэгт хувааж үзсэн.

В. Нийгмийн хүчин зүйлийг судалсан хэсэг. Хүн амын байдал, гэрлэлтийн байдал, амьдралын нөхцөл байдал, хорт зуршил, улиралын байдал, оршин суугаа нутаг Дэвсгэрийн харьяалал гэсэн үзүүлэлтүүдээр судласан.

Г. Сүрьеэтэй тохиолдлын илрүүлэлтийн байдлыг идэвхитэй, идэвхигүй илрүүлэлтийн байдлаар тодорхойлсон.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН БАХЭЛЦЭМЖ

Сүрьеэгийн клиникийн уушигны тасагт 2002-2003 онуудад хэвтэж эмчлүүлзгчдийн бүтэи,

Бидний судалгаанд сүрьеэгийн клиникийн уушигны тасагт 2002-2003 онд хэвтэж эмчлүүлсэн нийт 2020 өвчтөн хамрагдсан юм. Үүнээс хүйсний бүтцийг судалж үзэхэд эрэгтэй 1120 (55.4%), эмэгтэй 900 (44.6%) эзэлж байсан бөгөөд үүнээс харахад эр хүйс илүү давамгайлсан байна. Эмчлүүлэгчдийн насыгдоорхи график 1 -д үзүүлснээс харахад хэвтэж эмчлүүлэгчдийн 1724 буюу 85.3% нь эдийн засгийн үр ашигтай насны (16-49 нас) хүмүүс эзэлж байлаа.

Сүрьеэгийн клиникийн эмнэлэгт ямар баримтыг үндэслэн эмнэлгийн тусламж үйлчилгээний ямар байгууллагаас ирж хэвтэж эмчлүүлэх болсныг 3 чиглэлээр тодорхойлж үзэхэд дүүргийн болон орон нутгийн сүрьеэгийн диспансераас ТВ-09 маягтаар 1805 (89.3%) шилжиж ирсэн, 36 дугаар маягтаар бусад клиникийн эмнэлгүүдээс оношлогдож 201 (10%)шилжиж ирсэн бол түргэн тусламжаар 14 (07%) ирж эмчлүүлжээ.

Дээрх тоо баримтанд дүгнэлт хийж үзэхэд идэвхгүй илрүүлэлтийн аргаар сүрьеэтэй өвчтөнүүдийн 1819 (90%), идэвхтэй аргаар 201 (10%л) тус тус илэрсэн байна. Илрүүлэлтийн хожимдлыг судалж үзэхэд өвчтөний хожимдол 1326 (85.7%) байсан бол эмчийн хожимдол 223 (14.3%) эзэлж байлаа. Үүнээс дүгнэхэд өвчтөний хожимдол өндөр байна.

ДЭМБ-ын ангиллаар хэвтэж эмчлүүлэгчдийг уушигны сүрьеэтэй болон бусад эрхтний сүрьеэтэй хэмээн 2 ангилж үзэхэд уушигны сүрьеэ 1853 (91.7%), бусад эрхтний сүрьеэ 167 (8.3%) тус тус эзэлж байсан ба үүнээс цэр "эерэг" уушигны сүрьеэтэй 1673 (82.8%) өвчтөн бүртгэгджээ. Уушигны сүрьеэ ба бусад эрхтний сүрьеэ хавсарсан тохиолдол 236 (12.7%) байсан.

Олон улсын өвчний X ангилал дагуу уушигны сүрьеэгийн эмнэл зүйн хэлбэрүүдийн эзлэх хувийг дараахь графикаар харуулав.



 

Графикаас үзэхэд уушигны сүрьеэгийн эмнэл зүйн хэлбэр дотор нэвчдэс сүрьеэтэй тохиолдол 1227 (62.2%) зонхилон тохиолдож байна.
Графикб. Уушигны сүрьеэгийн голчлон тохиолдох хүндрэл
66%
Бусад эрхтний сүрьеэгийн эмнэл зүйн бүтцийг ажиглахад сүрьеэгийн менингит 40 (24%), плеврит 127 (76%) эзэлж байна.

Уушигны сүрьеэгийн голчлон тохиолдох хүндрэлүүдийг авч үзвэл уушиг-зүрхний дутагдал 131 (52.6%), цус алдалт 102 (41%), пневмоторакс 16 (6.4%) тохиолдсон байна. График 5-д үзүүлэв.

Судалгаанд хамрагдсан бүх өвчтөнөөс450 (22.3%) тохиолдол нь ямар нэгэн хавсарсан өвчинтэй байсан нь ажиглагдлаа.

Эмнэл зүйн бүтцийг тодорхойлохдоо бүх өвчтөний уушигны эгц ба хажуу рөнтген зургийг уншиж дүгнэлт хийхэд уушигны сүрьеэтэй
задралын шинж илэрсэн байсан. Уушигны дэлбэнг гэмтээсэн байдлаар нь хамарсан талбайн хэмжээг тодорхойлж үзэхэд баруун уушгийг 34.2%, зүүн уушгийг 20.6%, хоёр уушгийг 45.2%, тус тус гэмтээсэн байсан. График 6 —д үзүүлэв.
тохиолдлуудын 1761 (95%)-д нь уушигны эдийн



Бидний судалгаанд хамрагдсан нийт өвчтөнөөс 1863 (92.2%) тохиолдол БХШХ-тай эмчилгээгээр эмчлэгдсэн. Бусад тохиолдол нь шинж тэмдгийн эмчилгээ хийлгэсэн 65 (3.2%) ба онош үгүйсгэгдсэн 33 (1.6%), нас барсан 59 (3%) байлаа. Шинэ тохиолдол буюу эмчилгээний I бүлгээр 1647 (82.9%) , давтан

эмчлэгдэж байгаа тохиолдол буюу II бүлгээр 206 (10.4%), шинэ хөнгөн хэлбэрийн сүрьеэтэй тохиолдол буюу III бүлгээр 69 (3.5%), архаг буюу эмэнд дасалтай байж болзошгүй тохиолдол буюу 1Ү бүлгээр шинж тэмдгийн эмчилгээнд 65 (3.3%) өвчтөн хамрагдсаныг график 7-д үзүүлэв.

 

ДҮГНЭЛТ
1.    Бидний судалгаагаар хэвтэж эмчлүүлэгчдийн дотор 1724 буюу 85.3%нь эдийн засгийн үр ашигтай насны /16-49нас/ хүмүүс эзлэж байгаа ба эдгээрийн дотор эрэгтэйчүүдийн эзлэх хувь илүү байлаа.

2.Судалгаанд    хамрагсдын 64,9%нь/ 1311тохиолдол/ гэр хороололд амьдардаг бөгөөд 77%/1556 /нь дунд зэргийн амьдралтай тэдгээрийн 47,5%/960/ буюу бараг тал хувь нь хорт зуршил хэрэглэдэг асуумжтай байгаа нь өвчлөлд ахуйн орчин зайлшгүй нөлөөтэй нь харагдажбайна.
З.Илрүүлэлтийн хожимдлыг судалж үзэхэд өвчтөний өөрөөс нь шалтгаалсан хожимдол 82,8%/1673/ .уушигны голчлон тохиолдох хүндрэлүүдээс уушигны цус алдалт 41,2%/102/ тохиолдож байгаа нь сүрьеэгийн илрүүлэлтийг өргөн хүрээнд сайн чанартай хийж сүрьеэг эрт илрүүлэх.цэрний түрхэцийн шинжилгээний дутагдалтай талыг оношлогоонд анхаарах нь зүйтэй гэж үзэж болохоор байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 884
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК