Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (036) 2007.No4(036)
ТАРВАГАНЫ БОР ӨӨХ БУЮУ ХҮН МАХНЫ ЗАРИМ ОНЦЛОГЫГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Г.Пүрэвдорж 1 Б.Дагданбазар1 Д.Амгаланбаатар1 С.Энэбиш1

ЭМШУИС Биоанагаахын сургууль анатомынтэнхим1
 

 
Абстракт

Сүүлийн үеийн судлаачдын (Сас)иг5к15к, 1995; Д. Самбуупүрэв 1999) бүтээлээс үзэж байхад биологи, анагаах ухаан зэрэг шинжлэх ухааны салбаруудад физик, хими, биохимийн судалгааны олон арга шинээр нэвтэрч, бас судалгаа шинжилгээний ажлуудын цар хүрээ өргөжин тэлж байна. Үүний нэг тодорхой баримт нь хүн болон хөхтен амьтны бор өөхний судалгааны ажил юм.

Бор өөхний байрлал зүй, жин хэмжээ, тосны хүчлийн агууламж, бүрдэл нь уг амьтны биологийн онцлог, нас, цагуур, бие махбодын дасан зохицох үйл явц зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой болохыг И.Ф. Иванов, П.А. Ковальский /1969/, Л. Проссер, /1977/,Н.И. Калабухов /1985/, Н.А. Краевский, А.В. Смельянникова /1993/ зэрэг судлаачид янз янзаар дүгнэсэн байдаг.
 

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО

Тарваганы хүн махыг өвчин болгонд янз бүрийн байдлаар хэрэглэж байгаа өнөөгийн нөхцөлд бид суурь судалгаа хийж, шинжлэх ухааны үндэстэй хариулт өгөх явдал манай эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан чухал зорилгын нэг болж байгаа юм.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлсэн юм.

1.Тарваганы    бор өөх /хүн мах/-ний бүтэц болон байрлал зүйгтогтоох

2.    Тарваганы бор өөх /хүн мах/-ний бичил бүтэц, цусан хангамжийг судлан цусны бичил эргэлтийн судасны голч, мэдрэлжүүлэлтийг тодорхойлох
3.    Тарваганы бор өөх /хүн мах/-ний тосны хүчлийн химийн бүрдлийн онцлогийг тодорхойлох

4.Тарваганы    бор өөхний иммунотроп үйлдлийг судлах

5.    Тарваганы бор өөх /хүн мах/-ийг нойр булчирхайн архаг үрэвсэл болон түлэгдэлт, шархыг эмчлэх зорилгоор анагаах ухааны практикт хэрэглэх боломж байгаа эсэхийг амьтан дээр туршилт хийн тодорхойлох

ПРАКТИК АЧ ХОЛБОГДОЛ

Энэхүү судалгааны дүнд тарваганы бор өөх /хүн мах/-ний бүтэц, тосны хүчлийн онцлог, агууламж бүрдлийг тодорхойлж , цаашид анагаах ухааны сургалт, эмнэлзүйн практикт зарим төрлийн эмийн болон биологийн идэвхит бодис, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж болох талтайг илрүүлсэнд практик ач холбогдол оршино.    ,

СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГАЗҮЙ

Бид судалгааны ажлын сэдэвтэй холбоотой материалуудыг монгол, орос, англи хэл дээр хайлт хийж 60 гаруй шууд ба шууд бус дам холбоотой материал цуглуулав. Өөрийн судалгаанд хэрэглэгдэх арга, арга зүйн шинэ модификаци хийж , эд судпал, тосны хүчлийг тодорхойлох хроматографийн болон статистистик боловсруулалтын аргуудыг нэгтгэн хэрэглэв.

Бид тарваганы хүн махны судалгааны материалаа Төв аймгийн Эрдэнэ сумын Нагал хайрхан, Сэргэлэн сумын нутаг болон Бууралын давааны орчмоос бэлтгэлээ.

Эдгээр материалаас авсан судалгааны бэлдмэлийг ЭМШУИС-ийн морфологийн тэнхмийн эд судлал ба ангиологийн лаборатори, химийн тэнхимийн биохимийн

Тэр хэсэг нь хэсгэнцрүүдэд хуваагдаж, тэдгээр жижиг хэсгүүд нь том дугуй бөөмтэй сийвэндээ тосны дуслууд болон өтгөвтөр зүйл агуулсан жигд бус хэмжээтэй хоорондоо нягт байрласан ердийн өөхний эстэй харьцуулахад харьцангуй жижиг бор өөхний эсээс тогтсон байгаа нь ажиглагдлаа.

Бидний олж ажигласнаар бор өөхний эдийн дотор хааяа дайралдах лимфоид эд байдалтай бүтэц ажиглагдлаа. Энэ нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж хүн махны бүтэц, тэрч атугай гарал үүслийн талаар шинэ санаа дэвшүүлж, өөрөөр тайлбарлахад хүргэсэн юм. Бидний олж ажигласан хүн махны дотор байгаа лимфоид бүтцийн талаар бидний цуглуулж судалсан болон интернөтээс авсан материал байхгүй байсан бөгөөд цааш үргэлжлүүлэн судлахад хүргэсэн билээ.

Бүтцийн хувьд хүн мах нь ердийн өөхний эдээс 20 дахин илүү энерги гаргадаг өөхний эдээс гадна лимфоид бүтцийг давхар агуулдаг, гарал үүслийн талаар хучуур эдийн гаралтай байж ч болох юм гэсэн шинэ санаа төрүүлж байна. Энэ нь бас л хүн мах нь дулаан зохицуулах төдийгүй дархлаа зүгшрүүлэх үүргийг давхар гүйцэтгэдэг гэсэн цоо шинэ санааг дэвшүүлэн судалгааны ажлаа үргэлжлүүлсэн юм.

Зураг 2. Тарваганы бор өөхний эдийн доторхи

лимфоид эд

Өсгөлт 20x10. Будаг: гематоксилин-эозин.

А. Бор өохний эдийн хэсгэнцэр, Б. Лимфоид

эдийн боогнорөл, В. Хэсгэнцэр хоорондын таславчийн холбогч эд
Мөндлийн хүн мах буюу бор өөхний эдийн гол хэсгийн доторх лимфоид эдийн бөөгнөрөл нь бүдүүн тарваганыхтай төстэй боловч түүний доторх цусны судас ялангуяа гөлгөр булчингийн давхарга нь сайн хөгжсөн артери, артериол болон бичил эргэлтийн судас болоод
- "Опот" г/лтуул
лимфоид эдийн байдал нь бидний анхаарлыг татаж байгаа хэдий ч тэнд нилээд олон тоотой харагдаж байгаа торлог холбогч эдтэй болон лимфоцит эсийн төрлийг ялангуяа Т, В лимфоцитын алин болохыг бид тодорхойлж хараахан чадаагүй боловч В лимфоцит төлжиж байж магадгүй гэдэг таамаглалыг дэвшүүлж байна. Учир нь энэ бүтэц шингэний дархлаанд онцгой үүрэгтэй байж болох талтай

Эдийн дархлааны хоёр тал болох эсийн дархлаанд гол нөлөөт Т лимфоцит сэрээ булчирхайд боловсордог бол шингэний дархлаанд гол үүрэг гүйцэтгэдэг В лимфоцит төлждөг бас нэг гол эрхтэн «хүн мах» буюу бор өөхний эдийн гол хэсэг байж болох юм гэсэн санаа төрж байна.

Энэхүү лимфоид эдийн бөөгнөрөл хаанаас үүсэлтэй талаар өнөөдөр харьцуулан жиших хэвлэлийн материал байхгүй хэдий ч бор өехний эдийн хавдар хучуур эдийн гаралтай байдаг (Д.Самбуупүрэв, 2002) гэсэн нь бидний дэвшүүлсэн хүн мах буюу бор өөхний эдийн гол хэсэг үр хөврөлийн хөгжлийн үед заламгайн 3,4-р нугалмаас бамбай булчирхай (д1апс!и1а 1Иуго1с1еа) болон сэрээ булчирхай (Шутиз) хоёрын дундаас үүсдэг хучуур эдийн гаралтай гэсэн онолын таамаглалын бас нэг нотолгооболж байна.

Тарваганы бор өөх буюу хүн махны цусан хангамжийн болон бичил эргэлтийн тор хийгээд мэдрэлжүүлэлтийн эх сурвалж.

Тарваганы бор өөх буюу хүн махны цусан хангамжийн эх булгийг тогтоох зорилгоор хар бэхийн болон карполакийн цутгалга хийсний үр дүнд уг хүн махны цусан хангамж нь эгмийн доорхи артерийн салаанаас бие даасан салаа гарч буйг нь тогтоолоо. ,

Мөн тарваганы бор өөхний гол хэсэг буюу хүн махны мэдрэлжүүлэлтийн эх үүсвэр нь мөрний сүлжээний салаа /С6-С7/-наас байгаа ньбидний анхаарлыгдахинтатсан юм. Энэхүү мэдрэлийн салаан дотор ургал мэдрэлийн симпатик хэсгийн цээжний болон хүзүүний хэсгийн салаа оролцож байгаа нь нэгэнт тодорхой тул үүний эсрэг үйлчилгээтэй парасимпатик мэдрэлийн хэсэг нь тархины X хос мэдрэл /1Ч.\/ади5/-ийн салаанаас байгаа нь тогтоогдлоо.
Хүн махны эрхтэн доторх судас нь хальсаа нэвтэрч орсны дараа түүний хэсгүүдийн завсрын холбогч эдэн таславчаар булчинлаг давхар нь сайн хөгжсөн артерийн /цусны/ судас ихтэй (зураг 2) болдог.

Тэдгээрийн 1-р салаа, 2-р эрэмбийн хэсгэнцрийн доторхи цусны бичил эргэлтийн артериол, прекапилляр, капилляр, посткапилляр, венулийн голчийг хэмжиж топгоолоо /хүснэгт 21.
Хүснэгт 2. Тарваганы хүн махны бичил эргэлтийн судасны голчийн хэмжээ

Бидний сонгож авсан бор өөхний эд нь цусны судсаар маш баялаг бөгөөд түүний өнгө бор байдгийг хүртэл үүнтэй холбон судлаачид бүгд өөрсдийн бүтээлүүддээ тэмдэглэжээ. Гэвч энэ эдийн цусан хангамж чухам хаанаас эхэлж, ямар онцлогтой байдагтухай тодорхой бичсэн зүйл ховор байна.

ТАРВАГАНЫ ТОС, ТАРВАГАНЫ ХҮН МАХНЫ ТОСНЫ НАЙРЛАГЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
Бидний судалгаагаар тарваганы бор өөх буюу хүн маханд 11 төрлийн тосны хүчил илэрсэн ба үүнээс ханасан хүчил 6, Моноены хүчил 3, полиены хүчил 2 илэрчээ.

Физиологийн чухал үйлчилгээ бүхий биологийн өндөр идэвхитэй полиены хүчлийн гол төлөөлөгч болох линол, линолеины хүчлүүд нилээд их хэмжээгээр агуулагдаж байгаа нь простагландины нийлэгжилтэнд оролцдог хүчлүүдийг баяжуулдаг нь харагдаж байна.

Ялангуяа тарваганы бор өөхөнд линол, линолеины хүчлүүд харьцангуй их (33,11%) байгаа ньтарваганы ичдэгонцлогтой холбоотой байж болох гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Ханасан хүчлүүд тарваганы тосонд 23.05% байхад тарваганы бор өөхөнд 28.23% байгаань бор өөх нь ханасан тосны хүчлээр /5.18%-оор/ их байгаагаас гадна тарваганы бор өөхөнд байгаа нийт ханасан тдсны хүчлүүд бүх үзүүлэлтэд жигд их хэмжээтэй байгаа нь энэ хоёр тос биологийн онцлогын хувьд ихээхэн ялгаатай болох нь илэрхий байна.

Хүснэгт 3 Тарваганы тос, тарваганы хүн I1хны тосны найрлагын үзүүлэлтүүд

Моно ханаагүй тосны хүчил тарваганы тосонд 60.35 харин тарваганы хүн маханд 55.62 байгаа ба моно ханаагүй тосны хүчлийн хэмжээ тарваганы тосныхоос даруй 4.73 %-иар бага байгаа нь ихээхэн сонирхолтой бөгөөд тарваганы бор өөх нь хавар, зун, намрын улиралд өнгө нь өөрчлөгдөж байдаг нь эд эсийн мембран байгууламжтай холбоотой байж болзошгүй. Өөрөөр хэлбэл эсийн мембранд явагдах химийн урвалын исэлдэх процессын механизмын үйл ажиллагаатай нягт холбоотой байж болох магадлалтай.

Поли ханаагүй тосны хүчил тарваганы тосонд 16.53, харин тарваганы хүн маханд 33.11 % байгаа нь тарваганы бор өөхөнд байгаа поли ханаагүй хүчил тарваганы тосныхоос даруй 16.58%-иар их байгаа нь тарваганы бор өөхний онцлог чанарыг харуулахаас гадна простагландины нийлэгжилтэнд оролцдог хүчлүүдээр харьцангуй баялаг байгаа нь анхаарал татаж байна.
Тосны биологийн үнэт чанар нь өндөр илчлэгээс гадна организмд нийлэгждэггүй линол, линолеин, арахидоны агууламжаар тодорхойлогддог гэсэн гадаадын судлаачдын дүгнэлтийг бататгаж байна.

Олеины, линолын, линолеины хүчлүүдийн агуулагдах хэмжээг тарваганы тосны хэмжээтэй харьцуулж үзэхэд эрс өөр байгаа нь энэ хоёр өөх морфологийн хувьд өөр төрлийн хоёр өөх болохыг тайлбарлаж байна.

ТАРВАГАНЫ БОР ӨӨХНИЙ БЭЛДМЭЛИЙН ИММУНОТРОП ҮЙЛДЛИЙГ СУДАПСАН ДҮН

Туршилтын дүнгээс үзэхэд бор өөхний эдийн 10%-ийн гомогенат /БӨЭГ/ тарьсан амьтдад тариагүй боловч иммунизаци явуулсан амьтадтай харьцуулахад дэлүүний индекс 1,57 дахин (Р<0,05), сэрээ булчирхайн индекс 2,04 дахин (Р<0,05) ихэсч, хонины цусны улаан эсийн антигений детерминантын эсрэг нийлэгжсэн "эсрэг биеийн титр" 1,44

дахин (Р<0,05) нэмэгдэж БӨЭГ иммуностимулятор үйлдэл үзүүлдэг байж болох нь илэрлээ.

НОЙР БУЛЧИРХАЙНАРХАГҮРЭВСЛИЙН ЭСРЭГ ТАРВАГАНЫ ХҮН МАХНЫ НӨЛӨӨГ ЦАГААН ХАРХАН ДЭЭР ТУРШСАН ТУРШИЛТ

1.10% бор махны бульоныг200гр/0.3 м-ээр өдөрт 3 удаа 10 хоног уулгасны дараа 11 дэхь хоногоос аллоксанаас 300 мг-ыг авч 50 мл нэрмэл усанд нацруулаад 200 г/1 мл-ээр 5 хоног дараалан хэвлийн хөндийд тарьсны дараа цусанд амилазынг тодорхойлон гаргав. Тарих хугацаанд бэлдмэлээ үргэлжлүүлэн өгсөн болно.

2.туршилтыг 14 туршилтын цагаан хархан дээр явуулсан.

Туршилтын дүнгээс харахад тарваганы хүн махны цийдмэг нь нь нойр булчирхайн архаг
үрэвслийн үөд амилаза ферментийн идэвхийг нөлөөтэй болох нь тогтоогдсон

ДҮГНЭЛТ

1.    Тарваганы бор өөх /хүн мах/-ний гол хэсэг нь цээжний өмнөх шүдэлсэн булчин / М.8егга1из ап1епог/ болон далны хуудасны / М.ЗиЬ5сари1апз/ завсар байрласан ромбо буюу хааяа дөрвөлжин хэлбэртэй цайвар ягаан өнгөтэй байдаг нь тогтоогдлоо.

2.    Бор өөхний гол хэсгийн цусан хангамж эгмийн доорхи артериас, мэдрэлжүүлэлт мөрний сүлжээнээс эх авсан болох нь тогтоогдлоо.

3.    Бор өөхний эдэд орж байгаа судас, мэдрэл нь эхэндээ түүний бүрхүүлд салаалаад, цааш түүний хэсэг хоорондын таславчийн дагуух артери нарийн салаа өгсөн нь бор өөхний эдийн цусан хангамжийн эх булаг болдог. Бор өөхний гүнд орших лимфоид эдийн бичил судасны тор нь зууван бөмбөлөг байдалтай байна.

4.Тарваганы    бор өех /хүн мах/-нд полиены хүчил харьцангуй их /33.11%/ агуулагдаж байгаа нь тогтоогдлоо. Энэ нь тарвага ичдэгтэй холбоотой. Хавар намрын, говь, хангайн тарваганд бор өөх /хүн мах/-ний найрлага, бүтэц өөр өөр байна.

5.    Бор өөхний эдийн дотор лимфоид эд байгаа нь зөвхөн дулаан зохицуулгын төдийгүй дархлалын үүрэгтэйг харуулж байна. Тиймээс ч тарваганд хамгийн их хуримтлагдсан бор өөх буюу хүн махыг туршлагын амьтны хэвлийн хөндийд тарихад дархлал идэвхжүүлэх болон дархлал зүгшрүүлэх үйлдэлтэй байгаа нь нотлогдлоо.

6.Судалгааны    дүнгээс үзвэл тарваганы бор өөх /хүн мах/ нь нойр булчирхайн үрэвсэлд нөлөөлж амилаза ферментийн идэвхийг бууруулах үйлчилгээ үзүүлж байгаа нь туршилтаар нотлогдлоо.


 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1564
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК