Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2007, (036) 2007.No4(036)
ХӨТӨЛИЙН ТӨМӨР БЕТОН ДЭРНИЙ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЛАГСДЫН ӨВЧЛӨЛИЙГ ХӨДӨЛМӨРИЙН нөхцөлтэй УЯЛДУУЛАН СУДАЛСАН НЬ
( Судалгааны өгүүлэл )

Л. Оюунчимэг, С.Дариймаа, Л. Отгонбаяр

ҮБТЗ-ын Тэврийн хяналтын алба, Хөтөл '    ТБДҮ

 

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО:

Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэр нь үйл ажиллагааны онцлогос шалтгаалж ажлын байрны сөрөг хүчин зүйлсийн нөлөөлөл их байдаг. Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлсийн нөлөөнөөс хамгаалах болон хөдөлмөрийн чадвар түр алдалтыг бууруулахад техник технологийн шанэчлэл хийхээс гадна урьдчилан сэргийлэх хоол хүнсээр хангах нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд хоол хүнсний хангамж, зохимжит байдлыг зохиуцуулах арга замыг эрэлхийлэхэд судалгааны зорилго оршиж байна.

СУДАПГААНЫ ОБЪЕКТ:

Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэр, түүний цехүүд, ажилчдын цайны газар

СУДАЛГАА ХИЙХ ХУГАЦАА:

2007 оны I, II улирал

СУДАЛГААНЫ ЯВЦАД ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛУУД:

1.    Хөтөлийн ТБДҮ-ийн ажилчдын 2005-2006 оны ХЧТАӨвчлөлийн ёудалгаа хийх

2.    ХЧТХӨ-ийг төмөр замын хэмжээний ХЧТАӨ-тэй харьцуулан судлах

3.    ХЧТАӨ-ийг цех тус бүрээр гаргах

4.    ХЧТАӨ-ийг улирал, нас, хүйсээр ангилан судлах

5.Хөдөлмөрийн    хэвийн бус нөхцөл, ажлын байрны сөрөг хүчин зүйлд судалгаа хийх

6.    Хүнд хүчир хөдөлмөр эрхлэгчдийн хоол хүнсний тухай хэвлэлийн тойм гаргах

7.    Дүгнэлт гаргах

Нэг. Хөтөлийн ТБДҮ-ийн ажиллагсдын ХЧТАӨвчлөл /2005-2006 он/

Хоёр. ТБДҮ-ийн ХЧТАӨ-ийг темөр замын хэмжээний ХЧТАӨ-тэй харьцуулсан байдал

/100 ажилтанд/

Харьцуулсан судалгаанаас харахад :

1.    Шээс бэлэгсийн тогголцооны өвчин ижил I байранд орж байна.

2.    Бэртэл хордлого ба бусад гадны шалтгаант үр дагавар II байранд орж байхад замын хэмжээний өвчлөлд III байранд орж байна.
3.    Чих хөхөнцөрийн өвчин III байранд орж байхад замын хэмжээний өвчлөлд IX байранд орж байна.

4.    Хөдөлөмөрийн чадвар тор алдалтын дундаж хоног 9,7 хоног байгаа нь замын хэмжээний өвчлөлийн дундаж хоногоос 1 хоногоор бага байна.
Гурав. ХЧТАӨ-ийг цех, улирал, нас, хүйсээр харьцуулсан судалгаа

Нийт ажилчдын 37,8% нь ХЧТАӨ-өөр өвдсөн байна. Төв, чанар лабораторын, механик цехийн ажилчдын 16,6-28% нь өвдсөн байна.

ХЧТАӨ-ийг улирлаар нь харуулбал:

-    I улиралд 6,5 тохиолдол

-    II улиралд 21,6 тохиолдол

-    III улиралд 15тохиолдол

-    1Ү улиралд 13,5 тохиолдол тус тус байна.

Насны хувьд:

-    18-25 насныхан 3 буюу 100 ажилтанд 23,1

- 26-35 насныхан 34 буюу 100 ажилтанд 48,9

тохиолдол

-    36-45 насныхан 15 буюу 100 ажилтанд 29,1 тохиолдол

-    46-55 насныхан 4 буюу 100 ажилтанд 32,0 тохиолдол

-    56 ба түүнээс дээш насныхан 0,5 буюу 100 ажилтанд 16,6 тохиолдол байна.

Хүйсний хувьд :

-    Эрэгтэй ажилчдын 32.5 хүн ХЧТАӨ-өөр өвдсөн буюу 100 ажилтанд 56,6 тохиолдол

-    Эмэгтэй ажилчдын 24 хүн ХЧТАӨ-өөр өвдсөн буюу 100 ажилтанд 26,1 тохиолдол байна.

Дөрөв. Хөтөлийн ТБДҮ-ийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын судалгаа

ТБДҮйлдвэр нь 150 ажилчидтай. Үүнээс 122 буюу 81% хэвийн бус нөхцөлд буюу хүнд хүчрийн зэрэглэлийн 3-р категорт хамрагдах ажил үүрэг гүйцэтгэж байна.

Тав. Үйлдвэрийн ажилчдын хоол хүнсний тухай

Үйлдвэрийн ажилчдын хоолонд анхаарах үзэх нэг чиглэл бол урьдчтоан сэргийлэх хоол хүнс юм. Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлээс хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх хоолоор хангаДаг.

Биеийн хүчний хүнд хөдөлмөрийн үед эрэгтэй хүн 4300 ккал, эмэгтэй хүн 3200 ккал инерги зарцуулдаг. Ажилчдын хоолны дэглэмийг хэд хэдэн янзаар сонгож хэрэглэх нь зүйтэй.

Аль ч дэглэмийг хэрэглэсэн ажилд гарахын өмнө заавал хооллох, хооллолтын зай 4-5 цаг байх, унтахаас 2-2,5 цагийн өмнө хооллох зарчмыг мөрдөнө. Хооллолтын зөв дэглэмийг барих мэдлэгтэй болох нь эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой байдаг.

Үйлдвэрийн ажилчдын хоолонд тавигдах үндсэн шаардлага:

1.    Биеэс алдсан инергийг нөхөх

2.    Булчингийн хүчтэй үйл ажиллагааны үед бие махбодод шимт бодис нүүрс ус, өөх тос их хэмжээгээр задардаг. Задралын үед хуримтлагдсан хагас задралын бүтээгдхүүн сүүний хүчил, цууны хүчил, пировиноградын хүчлийг бие махбодоос богино хугацаанд зайлуулж, бие махбодыг сэргээх, яваргаа тайлах үйлчилгээтэй байх

3.    Хүнд хүчир хөдөлмөрийн үед ус эрдсийн солилцоонд орсон өөрчлөлтийг тэнцвэржүүлэх
хүнс юм. Хөдөлмөрийн нөхцлийн сөрөг хүчин зүйлээс хамгаалах зорилгоор урьдчилан сэргийлэх хоолоор хангаДаг.

Биеийн хүчний хүнд хөдөлмөрийн үед эрэгтэй хүн 4300 ккал, эмэгтэй хүн 3200 ккал инерги зарцуулдаг. Ажилчдын хоолны дэглэмийг хэд хэдэн янзаар сонгож хэрэглэх нь зүйтэй.
4. Бодисын солилцоо эрчимтэй явагдсанаас хуримтлагдсан хагас задралын солилцоог гүйцэд явуулахад витамины оролцоо их тул хоол хүнс витаминлаг байх хэрэгтэй.

Шимт бодис, биологийн идэвхт бодисын хэмжээ, харьцаа тохиромжтой байх ёстой. Өөрөөр хэлбэл уураг 1, нүүрс ус 1,2, өөх тос 4,6 гэсэн харьцаатхй байх нь нэн зохимжтой байдаг. Үүнийг хүний хоногт хэрэглэж байгаа хоолны инергид харьцуулж болно. 1000 ккал илчлэгтэй хоолонд: Уураг - 502 кдж /120 ккал/ гэвэл 30 гр Өөх тос -1381 кдж /332 ккал/ гэвэл 37 гр Нүүрс ус - 2293 кдж /548 ккал/ гэвэл 137 гр байхаар шимт бодис, биологийн идэвхт бодисыг тооцож болно.

Зургаа. ДҮГНЭЛТ

1.    Төмөр бетон дэрний үйлдвэрийн ажилчдын дунд /100 ажиллагсад тутамд/ зонхилон тохиолдож байгаа өвчлөлд:

шээс бэлэгсийн замын өвчлөл 8,7 тохиолдол, 74,6 хоногоор тэргүүн байранд

бэртэл хордлого бусад зарим гадна шалтгаант үр дагавар 5,7 тохиолдол, 74,9 хоногоор дэдбайранд

чих ба хөхөэцөрийн өвчин 5,7 тохиолдол, 50,5 хоногоор гутгаар байранд

амьсгалын тогтолцооны өвчин 4,3 тохиолдол, 35,4 хоногоор дөтгөөх байранд

хоол шингээх эрхтэний өвчин 4,0 тохиолдол, 42,5 хоногоор тавдугаар байранд тус бүр орж байна.

2.    Төмөрзамын ажиллагсдын ХЧТАӨ-тэй харьцуулахад ТБДҮ-ийн ажмлчдын дунд чих ба хөхөнцөрийн өвчин өндөр байгаа нь үйлдвэрийн онцлогоос шалтгаалан зарим цехүүдэд дуу шуугианы түвшин өндөр байдагтай холбоотой байна.
3.    Судалгааны >гугацаанд нийт ажилчдын 37,8% нь хөдөлмөрийн чадвар түр алдах өвчлөлөөр өвдсөн байна. Төв, чанар лабораторын, механикцехийн ажилчдын 16,6-28% нь өвдсөн байна.

4.    Өвчлөл II улиралд 21,6 буюу 4,5,6-р сард бусад саруудаас 6,6-15,1 тохиолдлоор их байна. Хаврын улиралд хүний биеийн эсэргүүцэл суларч, өвчлөлд өвчлөмтгий болдогтой холбоотой байж болох юм.

5.    Насны хувьд 26-35 насныхны өвчлөл бусад насныхнаас 16,9-32,3 тохиолдолоор их байна.

6.    Эрэгтэй 100 ажиллагсад тутамын 56,6 нь өвдсөн байгаа нь эмэгтэй ажилчидтай харьцуулахад 30,5 тохиолдолор их байна.

7.    Үйлдвэрийн ажилчдын 81% нь дуу шуугиан, доргионтой, тоосжилт эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс их нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэж байна.

8.    Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхлэдэг ажилчид 3200-4300 ккал инергэ зарцуулдаг тул хоолны дэглэмийг зөв сонгон төгс төгөлдөр хоол хүнсээр хангах нь зүйтэй.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 811
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК