Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 45(045)
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН II, III ДАХЬ ШАТЛАЛЫН ЭМНЭЛЭГТ ЭМЧЛЭГДСЭН БӨӨР, ХОДООД БОЛОН ЦӨСНИЙ ЭМГЭГҮҮДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨРТГИЙГ ӨРТӨГ ОЙРОЛЦОО ОНОШИЙН БҮЛГИЙН АРГААР ТООЦОХ
( Судалгааны өгүүлэл )

Б.Дэнсмаа, П.Цэдэн

 
Абстракт

 

Research Grounds
With the transition of our country to a market economy, major reforms were carried out in all socioeconomic sectors. The source of finance in the health sector has undergone both quantitative and qualitative changes compared with the previous period. First of all, the health sector is now based on public and private ownership. 
 
A compulsory insurance system has been implemented in health sector since 1992. Nowadays, 18 percent of the source of finance in the health sector comes from insurance, 79 percent from the State budget, and 3 percent from operating revenues. In addition, the external source of finance is responsible for a certain portion. However, insurance funding tends to dominate in the future, and therefore, it is now required to improve the mechanism for this kind of funding. The Mongolia’s health sector is presently undergoing reforms, and greater attention is paid to the improvement of health funding. A case-mix method is applied in a number of countries in order to resolve the issues of costs of health services. 
 
Research Objective
The objective of our research is to calculate the costs of several diseases using the case-mix method and study and draw a conclusion on the current mechanism for funding at the second- and third-level hospitals in the health sector.
 
Research Purposes
To calculate the costs of health services provided by the second- and third-level hospitals using a top-down method; 
To calculate the costs of health services for renopathy, gastropathy, and cholepathy at the second- and third-level hospitals using a case-mix method; and
To compare the calculation of costs made by using the abovementioned methods with the case-mix tariffs. 
 
Research Materials and Methodology
This research has been conducted on the basis of the data for 2008 provided by the Shastin Central Clinical Hospital, the Dornogobi Aimag Hospital, and the Chingeltei District Health Center. In our research, we have calculated the costs of health services for renopathy, gastropathy, and cholepathy using a case-mix method. 
 
Research Results 
Research works have been carried out on the basis of the financial statements, balance sheets, performance reports, statistical data, and case histories provided by the Shastin Central Clinical Hospital, the Dornogobi Aimag Hospital, and the Chingeltei District Health Center, and the research results are presented in tables, figures, and explanations. The costs of health services have been calculated using a top-down cost method, and the case-mix method has been used as a base for cost calculation. According to our research, the fixed expense fluctuates between 61 percent and 74.5 percent and the variable expense between 25.4 percent and 38.2 percent of total expenses at these three hospitals. In particular, the percentage of the fixed expense at the Dornogobi Aimag Hospital and the Chingeltei District Health Center is 12-13 percent higher than that of the Shastin Central Clinical Hospital. 
In this research, we have selected the cases of renopathy, gastropathy, and cholepathy at the Shastin Central Clinical Hospital, the Chingeltei District Health Center, and the Dornogobi Aimag Hospital and calculated their costs, respectively. 
 
Case Mix in Mongolia 
Case mix is not a new system in Mongolia. Thanks to the amendments made by the State Great Hural of Mongolia to the Law of Mongolia on Citizen’s Health Insurance in July 2006, the expenses associated with medical services are reimbursed on the basis of case mix. As part of case-mix funding, medical establishments of all levels were obligated to implement a new classification of the package of additional health services with 22 groups of indoor treatment for similarly diagnosed diseases and 4 groups of ambulatory care by Order No. 279 of the Minister of Health of Mongolia, dated August 24, 2006. 
 
Conclusion 
1. According to our research, the fixed expense fluctuates between 61 percent and 74.5 percent and the variable expense between 25.4 percent and 38.2 percent of total expenses at these three hospitals. In particular, the percentage of the fixed expense at the Dornogobi Aimag Hospital and the Chingeltei District Health Center is 12-13 percent higher than that of the Shastin Central Clinical Hospital. 
2. The average patient days for renopathy, gastropathy, and cholepathy are 7-10.3 at present, the costs of the average patient days for renopathy at the Shastin Central Clinical Hospital are MT14,965-90,498 higher and the costs of health services for gastropathy and cholepathy are twice as those at the other two hospitals. At the Dornogobi Aimag Hospital and the Chingeltei District Health Center, the costs of the average patient days for renopathy, gastropathy, and cholepathy are similar and fluctuates between MNT129,986 and MNT137,747. Although these three hospitals have similar average patient days, it is 1-1.5 days higher than those at the other two hospitals, the number of indoor patients diagnosed with renal disease at the Shastin Central Clinical Hospital is 1.59 times and those diagnosed with gastropathy and cholepathy 5.9-19 times as those at other hospitals. On the other hand, the costs are higher because the Shastin Central Clinical Hospital receives patients with relatively severe complications. 
3. When the results of our cost calculations are compared with the parameters determining the amount of funding as developed by the Finance Department of the Ministry of Health of Mongolia and jointly approved by the Minister of Finance, the Minister of Social Welfare and Labor, and the Minister of Health in 2008, the amount of funding for the cases of renopathy, gastropathy, and cholepathy is MNT6,862-36,874 lower at the Chingeltei District Health Center and the Dornogobi Aimag Hospital, whereas the amount of funding for the cases of gastropathy and cholepathy is MNT71,964 higher at the Shastin Central Clinical Hospital. 

 

Судалгааны ажлын үндэслэл
Манай орон зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд томоохон өөрчлөлт гарсан. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн эх үүсвэрт өмнөх үетэй харьцуулахад олон тоо болоод чанарын өөрчлөлтүүд гарсан. Нэн тэргүүнд  эрүүл мэндийн салбар нь улсын хувийн гэсэн олон хэвшил өмчийн хэлбэрт суурьлагдах болсон. Хэт төвлөрсөн төлөвлөгөөт удирдлага задарч эмнэлгийн байгууллагуудын удирдлага санхүүгийн хувьд харьцангуй биеэ даасан шинжтэй болж, ашиг олохыг эрхэм зорилгоо болгодоггүй боловч зах зээлийн нөхцөлд өөрсдийн үйл ажиллагааны орлогоор зардлаа нөхөх  эдийн засгийн хувьд харьцангуй биеэ даах зардлын төрөл хэмжээнд нарын тооцоотой хандах хэмжилтийн зарчмыг удирдлага болгох зэрэг хандлагууд илэрч байна.1992 оноос хойш эрүүл мэндийн салбарт заалшгүй даатгалын тогтолцоо нэвтэрч хэрэгжсээр байна. Өнөөгийн байдлаар эрүүл мэндийн санхүүжилт нь 18 хувь нь даатгал, 79 хувь нь улсын төсвөөс, 3 хувь нь өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүжиж байна. Мөн санхүүжилтийн гадаад эх үүсвэр тодорхой хувийг эзэлж байна. Гэвч даатгалын санхүүжилт цаашдаа давамгайлах хандлагатай байгаа учраас энэхүү санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох асуудал болон тавигдаж байна. Санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгохын тулд Эрүүл мэндийн яамны хүрээнд хэд хэдэн төслүүд хэрэгжсэн.
Эрүүл мэндийн санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох хамгийн гол чиглэл бол эрүүл мэндийн зардал, эмнэлгийн төрөл бүрийн үйлчилгээний өртгийг нарийвчлан тооцох явдал юм. Эмнэлгийн үйлчилгээний өртгийн тооцоо хэдий чинээ боловсронгуй болгохын хирээр даатгалын санхүүжилт төдий чинээ боловсронгуй болж, эрүүл мэндийн салбарын санхүүжилт төдий чинээ найдвартай болно. Энэ чухал асуудлыг өөрийн судалгаандаа авч үзэн II, III шатлалын эмнэлгийн хүрээнд тухайн өвчний назологиор өртгийн тооцоог хийж зарим санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох зорилго тавьсан. Эмнэлгийн үйлчилгээний өртгийг маш олон аргаар тооцдог бөгөөд дэлхийн олон оронд хэрэглэж байгаа арга нь өртөг ойролцоо оношийн бүлэг юм. 
Монгол улсын эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлтийг хэрэгжүүлж байгаа бөгөөд томоохон хэсэг нь эрүүл мэндийн санхүүжилтийг боловсронгуй болгоход чиглэгдэж байна. Эрүүл мэндийн зардлын  асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн олон улс оронд хэрэглэж ирсэн арга нь өртөг ойролцоо оношийн бүлэг (Case Mix) юм. 
Өртөг ойролцоо оношийн бүлэг гэдэг нь эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд төстэй, тусламж үйлчилгээнд зарцуулсан зардлын хувьд ойролцоо тохиолдлуудыг нэг бүлэг болгон ангилсан өвчний тогтолцоо билээ. Энэхүү тогтолцоо нь бүтээгдэхүүнд суурилсан санхүүжилтийг бий болгосноор улсын салбарын санхүүгийн удирдлагыг сайжруулахаар зорьж буй төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн  тухай хуулийн үндсэн зарчимтай нийцэж байгаа юм. Өртөг ойролцоо оношийн бүлгийн тогтолцоо нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой бөгөөд тусламж үйлчилгээний үйл явц болон үр дүнг зэрэг анхаарснаар чанарыг сайжруулахад  тусална. Түүнчлэн тохиолдол бүрийн өртөг зардлын талаарх мэдээллийг өгч түүнийг урьдчилан тодорхойлж, эмч мэргэжилтнүүдэд өртгийн талаарх ойлголтыг бий болгон, өргийг бодитойгоор тооцох, үүнд үндэслэн эмнэлгийн санхүүжилт авахад хэрэглэнэ. Өртгийн тооцоог II, III шатлалын гурван эмнэлэг дээр хийлээ. П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг нь 2008 онд 400 ор, стационарын 14 тасаг, 16 кабинет бүхий поликлиник, эмчилгээ оношлогооны 4 тасаг, хангамж үйлчилгээ, инженер техних, эмийн сан, захиргаа, мэдээлэл технологи, цэвэрлэгээ үйлчилгээ гэсэн тасгууд, 122 их эмч, 241 сувилагч, нийт 595 орон тоотой ажилласан. Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг 2008 онд 179, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл 311 орон тоотой ажилласан байна. Энэхүү тогтолцоог үе шаттайгаар өөрийн улс орны нөхцөл байдалд тохируулан хэрэглэж ирсэн үр дүн, түүний дутагдалтай талд цаашид боловсронгуй болгох нь судалгааны ажлын үндэслэл болж байна. 
 
Судалгааны ажлын зорилго
Эрүүл мэндийн салбарын II, III дахь шатлалын эмнэлэгт case mix аргаар зарим өвчний өртгийг тооцон, санхүүжилтийн одоогийн мөрдөж буй механизмтай  харьцуулан судлаж дүгнэлт өгөхөд судалгааны ажлын зорилго оршино.
 
Судалгааны ажлын зорилт
II, III дахь шатлалын эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний өртгийг дээрээс доош аргаар тооцох,
II, III дахь шатлалын эмнэлгүүдийн бөөр, ходоод болон цөсний өвчний өртгийг өртөг ойролцоо оношийн бүлгээр тооцох,
Дээрх аргаар тооцсон өртгийн тооцоог одоогийн өртөг ойролцоо оношийн бүлгийн тарифтай харьцуулах,
 
Судалгааны ажлын материал, арга зүй
Энэхүү судалгааг П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн 2008 оны мэдээ баримтанд түшиглэн хийсэн болно. Судалгаандаа өртөг ойролцоо оношийн бүлгийн ангилал аргыг ашиглан бөөр, ходоод болон цөсний өвчний өртгийг тооцоолох. 
Өртөг ойролцоо оношийн бүлгийн ангилал арга нь үйлчлүүлэгчийг ангилахад зориулагдсан систем бөгөөд өвчнийг Оношлогоонд үндэслэн бүлэглэх (DRG)-д үндэслэн олон улсын кодчилолд оруулан эмчилгээний зардлыг тооцож, өртөг дээрээс доош хувиарлах аргаар нэгж бүтээгдэхүүний өртгийг тооцдог. Ингэж тооцсон өртөг нь бодитой, тусламж үйлчилгээ тус бүрээр өртөг ойролцоо тогтоогддог учир манай орны хувьд нэн даруй судлах шаардлагатай байгааг харгалзан эрүүл мэндийн байгууллагын бүтээгдэхүүний өртгийг Өртөг ойролцоо оношийн бүлгийн ангилал аргийг ашиглан тооцсон болно. Үүнд ДЭМБ-ын чуулганаар 1991 онд баталсан 10 дахь удаагийн I ботиос нь зөвхөн “Орчуулга ба 4 тэмдэгт дэд ангилал” гэдэг үндсэн хэсгийг Англи хэлнээс хөрвүүлэх ажлыг манай ЭМЯ 1993 онд санаачлан зохион байгуулж орчуулах ажлын хэсэг томилж ажиллаад 1996 оноос хэрэгжүүлж эхэлсэн 21 бүлэг бүхий “Өвчний олон улсын ангилал 10”-ыг ашиглан өвчнийг кодлов.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний өртгийг тооцохдоо Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Эрүүл мэндийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Техник туслалцааны төсөл”–ийн хүрээнд А.К.Нандакумар (PhD), Ц.Цолмонгэрэл (МА), Б.Булганчимэг (МНА) нарын боловсруулсан Эмнэлгийн тусламж үйлчилгээ, бүтээгдэхүүний өртөг ойролцоо оношийн бүлгээр санхүүжүүлэх тогтолцоог хэрэгжүүлэх туршилтын төслийн хэрэгжилтийг удирдлага болгов.
Судалгааны ажлын үр дүн
Судалгааны ажлыг П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн санхүүгийн тайлан баланс, үйл ажиллагааны тайлан, статистик мэдээ мэдээлэл, өвчний түүхд тулгуурлан хийсэн бөгөөд судалгааны ажлын үр дүнг хүснэгт, зураг, тайлбар байдлаар үзүүлэв. Зардлыг дээрээс доош хуваарилах аргаар тусламж үйлчилгээний өртгийг тооцож, өртөг ойролцоо тохиолдлын ангилал аргаар өртөг тооцох суурь үзүүлэлт болгон ашиглав.
 
Үндсэн үйлчилгээний зардлын хэмжээ ба бүтэц
Манай судалгаанаас харахад гурван эмнэлгийн нийт зардалд тогтмол зардлын эзлэх хувь 61-74.5 хувь хувьсах зардал нь 25.4-38.2 хувийн хооронд хэлбэлзэж байна. Ялангуяа  Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн тогтмол зардлын эзлэх хувь П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийнхээс 12-13 хувиар өндөр байна.
Энэхүү судалгаандаа П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн бөөр болон ходоод, цөсний өвчлөлийг сонгон авч өртөг зардлыг тус тусд нь тооцон гаргасан болно. Тус гурван эмнэлгийн нэг ор хоногт ногдох дундаж зардлыг харьцуулан харвал:
Бөөрний өвчний нэг ор хоногийн дундаж зардал 
П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн бөөр болон ходоод, цөсний өвчлөлийн зардал /эр, эм/
2008 оны мэдээгээр П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн бөөр, ходоод болон цөсний өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн өвчтөнүүдийн хүйсээр нь ангилан эмчилгээний нийт зардал, нийт ор хоног, нэг ор хоногт ногдох дундаж зардлын тооцоог гаргасан. Дээрх тооцооноос харахад гурван эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл бөөр, ходоод болон цөсний өвчнөөр эмэгтэйчүүд илүү өвчилж байгаа зураг харагдаж байна. Дээр дурьдсан гурван эмнэлэгт бөөрний өвчнөөр 2103 хүн хэвтэн эмчлүүлснээс 1526 буюу 72.5 хувь эмэгтэй, ходоод болон цөсний өвчнөөр 2470 хүн хэвтэн эмчлүүлснээс 1577 буюу 63.8 хувь нь эмэгтэй байлаа. Бөөрний өвчлөлийн нийт ор хоног 19658  үүнээс эмэгтэйчүүдийн нийт ор хоног 14198 буюу 72 хувийг эзэлж байна. Нэг ор хоногт ногдох зардлыг хүйсээр нь ангилан авч үзэх юм бол дээрх хоёр өвчлөл П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн эрэгтэйчүүдийн зардал эмэгтэйчүүдийнхаас их байна. Чингэлтэй дүүргийн  эрүүл мэндийн нэгдэлд эмэгтэйчүүдийнх эрэгтэйчүүдийнхаас их байгаа бөгөөд Дорноговь  аймгийн нэгдсэн эмнэлгийн зардал ойролцоо байна.
П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн суурь тариф ба CMI-ийн харьцуулалт
Бөөр, ходоод болон цөсний өвчлөлөөр суурь тариф ба CMI-ийг гурван эмнэлгээр харьцуулан үзэхэд ходоод болон цөсний өвчлөлөөр ШТЭ-ийн суурь тариф бусад эмнэлгүүдийнхаас 1.8-1.9 дахин их байгаа ба харин бөөрний өвчлөлөөр гурван эмнэлгийн суурь тариф ойролцоо байна. Өвчлөлийн CMI-ээр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд бөөрний өвчлөлөөр, ДГА-ийн ходоод болон цөсний өвчлөлөөр харьцангуй өндөр байгаа бөгөөд бусад хоёр эмнэлэгтэй харьцуулахад 0.021-0.055 нэгжээр өндөр байна.
 
Case mix Монгол оронд 
Өртөг ойролцоо оношийн бүлгийн тогтолцоо нь Монгол улсын хувьд цоо шинэ зүйл биш юм. 2006 оны 7 дугаар сард Монгол улсын их хурлаас Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний нөхөн төлбөрийг оношийн бүлэгт үндэслэн хийдэг болсон. Өртөг ойролцоо оношийн бүлгээр санхүүжүүлэх явцын хүрээнд ЭМЯ-наас 2006.08.24-нд ЭМСайдын 279 дугаар тушаалаар эрүүл мэндийн нэмэлт тусламж үйлчилгээний багцыг өвчний оношийн ойролцоогоор хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг 22 бүлэг, амбулаторын тусламж үйлчилгээг 4 бүлэг болгон өөрийн байгууллагын түвшинд хэрэгжүүлж ажиллахыг бүх шатны эрүүл мэндийн  байгууллагад үүрэг болгосон. Уг тушаалыг үндэслэн даатгуулагчдад үзүүлэх тусламж үйлчилгээний зардлын хэмжээг батлах тухай НХХС, ЭМС, Сангийн сайдын хамтарсан 306/300/92 тоот тушаал 2006.09.25-нд батлагдсан. Үүнээс хойш улс төрийн байдал, нийгэм эдийн засаг, хүн амын өвчлөл инфляциас шалтгаалан 2006 оны 12 сард 436/451/127, 2007 оны 07 сард 193/194/77, 2008 оны 03 сард 84/131/34 тоот тушаалуудаар шинэчлэгдэн батлагдаж эрүүл мэндийн байгууллагууд санхүүжиж ирсэн. Судалгаанд сонгон өртөг тооцож буй бөөр, ходоод болон цөсний өвчлөлүүдийн тарифын хэмжээг 2008 онд санхүүжилтад мөрдөж  байсан тушаалын тарифтай харьцуулахад дараахь байдалтай байна.
ЭМЯ-ны санхүүгийн албанаас 2008 онд боловсруулан Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан санхүүжилтийн хэмжээг тодорхойлсон үзүүлэлтийг өөрийн өртөг  тооцсон тооцооны үр дүнтэй  харьцуулан үзэхэд бөөр, ходоод болон цөсний өвчлөлийн санхүүжилтийн хэмжээ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 6862-36874 төгрөгөөр бага байгаа бөгөөд харин ходоод болон цөсний өвчлөлийн санхүүжилтийн хэмжээ П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт 71964 төгрөгөөр их байна.
 
Дүгнэлт
1. Манай судалгаанаас харахад гурван эмнэлгийн нийт зардалд тогтмол зардлын эзлэх хувь 61-74.5 хувь хувьсах зардал нь 25.4-38.2 хувийн хооронд хэлбэлзэж байна. Ялангуяа  Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлийн тогтмол зардлын эзлэх хувь П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийнхээс 12-13 хувиар өндөр байна.
2. Бөөр, ходоод болон цөсний өвчний дундаж ор хоног 7-10.3 байгаа, дундаж ор хоногийн зардал бөөрний өвчлөлөөр ШТЭ бусад хоёр эмнэлгээс 14965-90498 төгрөгөөр их байгаа бөгөөд ходоод болон цөсний өвчнөөр 2 дахин өндөр зардалтай байна.  Харин  Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд бөөр, ходоод болон цөсний өвчлөлийн дундаж ор хоногийн зардал ойролцоо буюу 129986-137747 төгрөг хооронд хэлбэлзэж байна. Гурван эмнэлгийн дундаж ор хоног нь ойролцоо байгаа боловч нөгөө хоёр эмнэлгээс 1-1.5 хоногоор их байгаа ба харин хэвтэн эмчлүүлэгчдийн тоо бөөрний өвчлөлөөр ШТЭ-ээс бусад эмнэлгээс 1.59 дахин их, ходоод болон цөсний  өвчлөлөөр  5.9-19 дахин олон байна. Нөгөө талаас ШТЭ-т харьцангуй хүндэрсэн өвчтөнүүд  ирдэг учраас залдал нь өндөр байна.
3. ЭМЯ-ны санхүүгийн албанаас 2008 онд боловсруулан Сангийн сайд, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан санхүүжилтийн хэмжээг тодорхойлсон үзүүлэлтийг өөрийн өртөг  тооцсон тооцооны үр дүнтэй  харьцуулан үзэхэд бөөр, ходоод болон цөсний өвчлөлийн санхүүжилтийн хэмжээ Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 6862-36874 төгрөгөөр бага байгаа бөгөөд харин ходоод болон цөсний өвчлөлийн санхүүжилтийн хэмжээ П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт 71964 төгрөгөөр их байна.
 

 

Ном зүй

Ном зүй
1. Г.Алтанзаяа Г.Мөнхзул “Зардлын бүртгэл” 2003 он
2. Т.Батаа “Эрүүл мэндийн эдийн засаг” 2004 он
3. Т.Батаа “Эдийн засгийн сургаалын түүх” 2009 он
4. Ц.Содномпил “Эрүүл мэндийн удирдлага” 2003 он
5. П.Нямдаваа “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” 2004 он
6. Б.Дэмбэрэл “Нийгмийн эрүүл мэнд судлал” 1996 он
7. Д.Нарантуяа “Дотор эрхтний эмгэг судлалын сурах бичиг” 2005 он
8. МУ-ын эрүүл мэндийн үндэсний тооцоо
9. МУ-ын статистикийн газрын эмхтгэл 2008 он
10. Ц.Мухар “Эрүүл мэнд” 1999 он
11. Б.Өлзий “Санхүүгийн менежментийн үндэс” 1997 он
12. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2008
13. Төсвийн байгууллагын тусламж үйлчилгээ, бүтээгдэхүүний өртөг тооцох гарын авлага
14. Эрүүл мэндийн төсвийн судалгааны товч тайлан
15. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль
16. Zulkifi Ahmad “Public Health Medicine” Malaysian Journal 2005 он
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2992
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК