Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (037) 2008.No1(037)
НҮҮРНИЙ МЭДРЭЛИЙН СААГИЙН ШАЛТГААН, УСАН ЗҮҮ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ТООЦСОН БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

Д Баясгалан

 
Абстракт

Захын мэдрэлийн эмгэгийн дотроос нүүрний мэдрэлийн саа аль ч насны хүмүүсийг хамран нүүр царайны тэгш хэмийг алдагдуулан үлдэц сөрөг ур дагавар их өгдөгийн хувьд анхаарлыг ямагт татсаар ирлээ.

Монгол улсын хүн амын мэдрэлийн нийт өвчлөлийн бүтцэд захын мэдрэлийн саа өвчин тэргүүлэх байрыг эзэлж түүний дотор нүүрний мэдрэлийн саа захын мэдрэлийн өвчний бүтцэд 2-р мононевропатийн дотор 1-р байранд тус бүр орж байна. (В.О. Каоина, М.А.Шустер 1970, В.С.Ловзин нар 1988,

Г. Цагаанхүү, Д.Өлзийбаяр 1993)
 

Зорилго

Нүүрний мэдрэлиин саагийн шалтгаан, эмчилгээний үр дүнг тооцон судлахад чиглэгсэн.

Судалгааны арга зүй

Бид тус эмнэлэгийн 2004 онд эхний 10 сарын байдлаар мэдрэлийнтасагт хэвтэж эмчлэгдсэн 628 өвчтөнөөс нүүрний мэдрэлийн саагаар өвчилсөн 14өвчтний түүхэн судалгаа хийж бүртгэл зүйн боловсруулалт хийлээ.

Үр дүн хэлцэмж

1. Судалгаанд хамрагдсан 14өвчтөнийг насны байдлаар авч үзвэл: : 20-44 насны 11 (78,6%), 45-65 насны 2 (14,3%), 65-аасдээш 1 (7,1%)

Нуүрний мэдрэлийн саа өвчнийг насны байдлаар авч үзвэл:

1- р хүснэгтээр дундаж нас 36,4 буюу +2,1 хэлбэлзэж байв.

2.    Хүйсний ялгаагаар авч үзвэл

Эмэгтэй -12 -85,7%

эрэгтэй - 2 - 14,3%

3.    Байршлаар нь авч үзвэл

Баруун - 8-57,1%

Зүүн - 6-42,9%

4.    Нүүрний мэдрэлийн саагийн шалтгааны 3-21,4% халдвар, 1-7,1% судасны, 8-57,1% нойр муу, ажлын ачааллаас, 1-7,1% хордлогоор. 1-7,1% гэмтлийн шалтгаантай байлаа.

Бид нүүрний мэдрэлийн саагийн шалтгаан үе шатыг харгалзан эмчилгээний аргыг боловсруулан хэрэглэв.

1-    р аргаар 7 өвчтөнд никотины хүчлийг вит-РР 1 %-ийн 1 мл булчинд өдөр бүр 10 хоно г тарьсан.

2-    -р аргаар 7 өвчтөид усан зүү эмчилгээний аргаар никотины хүчлийг 1 %-ийн 0,1 мл-г зүүний сүвээр тарьж 10 хоног хэрэглэлээ.

Эхний аргаар хэрэглэхэд нүүрний хөдөлгөөний сэргэлт 10-11 дэх өдрөөс ажиглагдсан бол 2 дахь аргаар хэрэглэхэд 4-5 хоногоор наана сайжралын илрэл ажиглагдажбайв.

Conclusion

1.    Physiognomy nerve paralysis mostly occur among young and middle aged people.

2.    Physiognomy nerve paralysis observed among young people mostly due to work load and among middle aged people it occurs mostly due to blood vessel defects.

3.    It is observed water accupunture and accupunture treatments give the better result to cure physiognomy nerve paralysis.
 

Ном зүй

1,3үү төөнө заслын сүвийн хэмжил зүй

Н. Төмөрбаатар, С.Сэдэддулам 2001 он

2. Зү төөнө засал Б.Бадарчин, Б. Цолмонпүрэв 1989 он

3. Орчин цагийн зүү эмчилгээний гарын авлага. БНХАУ. Бээжин хот 1998 он

4. Иглорефлексотерапий А.И Табеева Москва 1995 год

6.Basic theory of traditional Chinese medicine Shanghai 1986

7.Clinic of traditional Chinese medicine Shanghai 1986
4. Руководство no иглорефлексотерапий Е.Л. Мачерет, З.И Самоскж Киев 1989

год

5. Иглорефлексотерапий А.И. Табеева Москва 1995 год

6. Чжень Цзю А.Т.Овечкин Москва 1992 год

7. Basic theory of traditional Chinese medicine Shanghai 1986

8. Clinic of traditional Chinese medicine Shanghai 1986
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 192
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК