Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (037) 2008.No1(037)
СХЭМН-ИЙН ДОТРЫН ТАСАГТ эмчлэгдсэн АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГТЭЙ ӨВЧТӨНҮҮДИЙН ДУНД ХИЙСЭН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ш.Долгор М. Уранчимэг Т. Наранцэцэг

 
Абстракт

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдол маш ихээр нэмэгдэж хүн амын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна.Хотын агаарын бохирдлын 80%-ийг гэр хорооллын утаа,10%-ийг цахилгаан станцын утаа, мөн 10%-ийг автомашины утаа эзэлдэг.УБ хотын агаарт хүний эрүүл мэндэд маш хортой 36 төрлийн хорт бодис агуулагдаж байдаг.Тухайлбал:Нүүрс төрөгчийн дутуу исэл.хүхрийн исэл гм.Эдгээр нь уушги гуурсан хоолойг ихээр гэмтээж байна.

2006 онд АЗЭ хэт их нэмэгдэж 36000 хүн өвчилж, 2,4 тэрбум төгрөгийг эмчилгээнд зарцуулсан тоо баримт байна.Шинээр шилжин ирэгсэд хотын зах, гэр хороололд суурьшиж, 134000 йрх жилд 572 тонн нүүрс түлж тэр хирээр агаарт 7,8 сая тонн нүүрс хүчлийн хий хаягдаж байна.Агаарын бохирдолтод өндөр настан, хүүхдүүд голдуу хэлмэгддэг байна.
 

Зорилго:

Эмчлүүлэгчдийн дундах амьсгалын замын эмгэгүүдийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой.

Судалгааны арга:

2004-2006 онд хэвтэж эмчлүүлсэн эмчлүүлэгчдийн өвчний түүхэнд түүвэр судалгааны аргаар судалгаа хийсэн.

Үр дүн:

1.Нийт    5300 өвчтнөөс амьсгалын замын эмгэгтэй өвчтөн 524 байгаа нь нийт өвчтний 10%-ийг эзлэж байна.

2.Амьсгалын    замын эмгэг хэдэн сард илүү тохиолдож байгааг доорхи графикаар үзүүлэв.

З.Амьсгалын замын эмгэгхэдэн онд илүү тохиолдож байгааг доорхи графикаар үзүүлэв.

4.Амьсгалын замын ямар эмгэг илүү тохиолдож байгааг доорхи графикаар үзүүлэв.

5.Амьсгалын замын эмгэгтэй өвчтөнүүдийг насаар нь ангилвал:

б.Сүрьеэгийн тохиолдлыг оноор нь харьцуулвал:

7.Нийт судалгаанд хамрагдсан евчтний 325 өвчтөн буюу 62% нь эрэгтэй,199 өвчтөн буюу 38% нь эмэгтэйчүүд байна.

в.Өвчтнүүдийн 257 нь буюу 49% нь тамхи татдаг байсан.

Э.Нийт өвчтөнүүдийн 361 нь буюу 68,9% нь гэр хороололд оршин суудаг байна.

Ю.Мөн нийт судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 168 нь буюу 32,1% нь тоос шороотой орчинд ажилладаг байсан байна.
ДҮГНЭЛТ

-    Судалгаанаас харахад СХЭМН-ийн стационарт эмчлүүлэгчдийн дундах амьсгалын замын эмгэг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үүнд хүн амын нягтрал, агаарын бохирдол нөлөөлж байгаа нь тодорхой харагдаж байна.

Мөн түүнчлэн хүн амын хэрэглэдэг хорт зуршил, ахуй амьдралын онцлог ихээхэн нөлөөлж байна.

Агаарын бохирдолт утаатай тэмцэх нь орон нутаг, улс орны хэмжээнд шийдэх асуудал болсон нь тодорхой болоод байна.

-    Ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт сурталчилгааг /Тух:олон нийтийн газар тамхи татахгүй байхыг чанд мөрдөх, тамхинаас татгалзах, тамхины хор уршигийг сурталчлах талаар/ бүх нийтээр зохион байгуулж хэвшүүлэх хэрэгтэй байна.

-    Амьсгалын замын хурц эмгэгийг эрт зөв оношлож.оновчтой эмчлэх нь чухал болоод байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 203
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК