Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
РЕДАКЦИЙН ЗУРВАС
( Редакцийн зурвас )

Сэтгүүлийн редащи
 

 
Абстракт

Дотрын онош зүйн шинжлэх ухааныг үндэслэгч Монгол Улсын Хүний гавъяат эмч, Шинжлэх ухааны академийн гишүүн, доктор, профессор Бямбажавын Рагчаа 1953 онд Москва хотод дэд эрдэмтний зэрэг хамгаалж ирээд Анагаах ухааны дээд сургуульд багшилж, УКТЭмнэлэгт зөвлөх эмчээр олон жил үр бүтээлтэй ажилласан нэгэн б илээ.

Ийнхүү 1990 -ээд оныг хүртэл дотрын судалгааны тэнхим, онош зүйн тэнхимийн эрхлэгчээр 40 шахам жил ажиллахдаа хэт авиан шинжилгээ болон компьютер томографийн шинжилгээ зэрэг олон нарийн шинжилгээ огт хийгддэггүй байсан үед үзлэгийг гол арга барилаа болгон клиник сэтгэлгээгээр оношийг оновчтой тавьдаг байлаа.

Хошин яриа хөөрөөтэй тэрээр хаяа нэг ёжтойхон үг хэлэх нь ухааруулж, бусдыг биеэрээ үлгэрлэн дагуулдаг ач буянтай буурал эрдэмтэн.

Өвчтөнийг нягт нямбай үзэн энгийн атлаа төгс эмчилдэг арга, клиникийн арвин их мэдлэг, дадлага, туршлага, хүний төлөө гэсэн сэтгэл уйгагүй хөдөлмөрч зан. сурган хүмүүжүүлэх зэрэг олон сайхан чадварыг тоочоод баршгүй.

Монгол улсад дотрын эмч нарын бүхэл бүтэн хэд хэдэн үеийнхэн болох 4000 орчим эмч, мэргэжилтнийг бэлтгэн тэдэнд нарийн мэргэжлийн дадлага туршлага эзэмшүүлэн, эрдмийн ажлыг нь удирдан цол, зэрэг хамгаалуулсан гэх зэргээр түүний хийсэн бүтээсэн нь арвин билээ.
Багшийн ажгын зэрэгцээ эрдэм шинжилгээний сгүүлэл 22, гадаад дотоодын эрдэм шинжилгээний их бага хурлуудад илтгэл 52-ийг тавьсан зэрэг нийт 156 бүтээл туурвисан.

Мен Улсын кпиникийн дотрын тасгийн суурийг тавихад гар бие оролцон зөвлөхөөр ажиллаж, эмчилгээ оношлогоонд шинэ арга барилыг нэвтрүүлж, олон зуун хүнийг оношилж, эмчилж эдгэрүүлсэн гээд бодоход энэ хүн ард түмнийхээ төлөө бүхнээ зориулах гэж энэ мэргэжлийг эзэмшсэн гэлтэй.

Үүнийгээ батлах мэт "Эрүүл энхийн төлөө" сонины 1982.01 .ЗОний дугаарт "Эмчийн мэргэжлээр бахархдаг" гэсэн ярили/iaaad:

"Анагаахыг төгссөн хүн дунд сургуулийн багш болж их сургуульд заалгасан дээд тоо, физикийн мэдлэг нь өдөр тутам хэрэглэгдэхгүй байсаар мартагддаг гэж дуулаад их эмчийн ангид орж билээ" хэмээжээ.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө авьяас билэг, мэдлэг чадвар, амьдралаа зориулахаас сайхан үйлс хаа байх вэ? хэмээн үе үе дурсан ярьж сургамжлах нь түүний мөрийн хөтөч байжээ гэлтэй.

Эмч нарын нийгэмлэгийн анхны дарга тэрээр эмч нарын эрдэм судлалын болон сургалт семинарыг өөрийн болон гадаадын эрдэмтэн мэргэдтэй хамтран зохион байгуулж эмч нарын залуу үеийг бэлтгэхэд их хувь нэмэр оруулсан энэ их эрдэмтнийг Монголын онош зүйн шинжлэх ухааныг үндэслэгч гэхээс яах вэ.

Тиймийн учир академич Б.Рагчаагийн хөрөг "Онош" сэтгүүлийн эхэнд байрлах болсны учир энэ буюу.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 152
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК