Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
ХҮНИЙ ГАВЪЯАТ ЭМЧ, ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Б.ДАВГАДОРЖИЙН ДУРСАМЖ
( Түүх )
 
Абстракт

Б.Рагчаа багш маань төр түмэн олондоо сайн үйлсээрээ үнэлэгдсэн cop сэхээтний нэг байсан. 1915 он'д Говь - Алтай аймгийн Цээл сумын Дэрстэй багийн нутагт малчин ард Бямбажавын отгон хүү болон мэндэлсэн гэдэг.

Арваад наснаасаа Зүйлийн хүрээ, Улиастай хотын сургуульд уйгаржин монгол бичигт суралцан төгсөж өөрийн сум аймагтаа бичээч, багш зэрэг ажлыг хийж байгаад Да хүрээ орж эрдмийн мөр хөөх зам нь эхэлсэн түүхтэй.

хүний эмчийн мэргэжил сонгох болсон нь тухайн үедээ нийгмийн захиалга байсан ч унаган авяъас , ухаалаг чанаруудтай нь холбоотой гэж бодцог.

Хорьдугаар зууны 30-40 - өөд оны хос бичигтэн төрийн ажилтан , 40-50- иад оны оюутан, офицер , орчуулагч сурагч , 50-60 аад оны "унивесаль" эмч, судлаач-эрдэмтэн , эмч багш , 70-90 оны мэргэшсэн эмч - багш - эрдэмтэн , туршлагажсан сурган хүмүүжүүлэгч байв. Өнгөрсөн зууны сүүлийн арван жилийн " Дотрын жинхэнэ" эмч.доктор, профессор , шинжлэх ухааны академич , ахмад зүтгэлтэн байсныг дунд ахмад үеийнхэн андахгүй.

Миний бие анх багштайгаа эрдмийн мерөөр танилцсан түүхтэй. Анагаахын 3-р дамжаанд байхад оюутны эрдэм шинжилгээний дугуйланд хичээллэдэг бидний хэдэн оюутныг цуглуулан судалгааны ажлыг хэрхэн хийх аргачлалыг зааж сэдэв хувиарласны дагуу Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгийн дотрын тасагт сүүлийн 3-5 жилд ходоодны архаг үрэвслээр хэвтэн эмчлүүлэгсдийн эмнэл зүйн онцлогт ажиглалт хий гэсний дагуу зуны амралтаараа уул даалгаврыг биелүүлэн оюутны эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж байлаа.

4-р дамжаанд байхад дотор өвчний судалгааны хичээлээр лекц уншихаар дунд зэргийн нуруутай бүлтгэрдүү нүдтэй монгол багш танхимд орж ирээд орос хэлээр мэндлээд гаран гартлаа ганц ч монгол хэл дуугарлгүй дуусгаж байж билээ. Надад бол танил, дийлэнх оюутнуудын хувьд танилцаж амжааг.үй тэр багшийг оросын бага ястан эсвэл буряд юм болов уу гэж байсан гэж лекцийн дараа ярихад нь " Эрдэмтэн Рагчаа" багш шүү дээ гэж би хэзээний танил мэт танилцуулж байсан нь саяхан мэт.

Унших сэдвээ орос латин хэлээр хэлээд цаашихыг нь ангилал "Тэр үед классификация" гэдэг чиглэлээр ангилсаар байгаад л лекцээ дуусгадаг байсан.Энэ ангилал нь хичнээн хэрэгтэйг сүүлд нь мэдэрч билээ.

Багш минь хүүхэд хөгшидгүй анагаан эмчилж чаддаг онол, дадлагын асар туршлагатай нь ажиллаж байхад цаг үргэлж мэдрэгдсэн.
... Аав нь 7-р баазад ажилтай жолочийн 4 анстай хүүхэд 2 жилийн туршид бөөрний үрэвслээр өвдөж аймаг хотын мэргэжлийн эмнэлгүүдэд эмчлүүлээд бүрэн сайжрал аваагүйн улмаас надад хандсан тэр үед багш дуудлагаар ирж таарсан юм. Хагас цаг эцэг, эхтэй нь ярилцаж, үзэн шинжилгээтэй нь танилцаад шийдсэн эмчилгээ хийе, Эцэг эхээд нь ойлгуулан эмчилгээг яаралтай шийдвэл хүүхдийн амьдралын тавиланд ашигтайг ойлгуул гэж надад шаардах маягаар хэлж тайлбарлав.

Зөвлөгөөний дагуу туйплан эмчилгээг уулгасны 14 дэх хоногоос хүүхдийн бие сайжран засал авч одоо эсэн мэнд амьдарч байгаа.

Гадаад дотоод харилцаа мэдлэгийн цар хүрээнд нөлөөлж байсан цаг хугацаатай уялдаатай ч анагаах ухааны хаан гэгдэх дотор эрхтэний өвчин, түүнээс эхтэй салбаруудыг хөгжүүлэхэд бие сэтгэлээ зориулан, мянга мянган шавь залгамж халаатай багш маань энэ том салбарын хаан эцэг мөн. Хаан эцгийн овог нэр хэргэм цолыг мөнхжүүлэх том байгууллагын үүд хүлээсээр...

Өөрийн орны нөхцөлд дотрын бага мэдэгдэж байсан олон өвчнийг шинээр оношилж эмнэлгүүдийн архив, ном, сэтгүүлд данслуулсан. Ганцхан жишээ дурьдахад: Порфирины өвчнийг 1970 аад оны үед анхоношлон, эмчилгээг шийдэн анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлж байсны гадна олон өвчнийг хамтран эмчилж багш Г.Энхдолгорыг энэ сэдвээр эрдмийн ажил хийлгэн докторын зэргийг нь хамгаалуулсан. Энэ өвчний хруц хэлбэр манайд ховор абйдаг ч 1990-ээд оны үед УКТЭ-ийн хүлээн авах татсагт "хэвлийн эрхтний хурц үрэвсэл" оноштой хэвтсэн эмэгтэйд тохиолдсоныг бид анх оношилсон т/үхтэй.

Элэгний архаг үрэвсэл, хатуурал, өмөн хавдар, ходоод, нойр булчирхай, уушги, бөөр, үе мөч, зүрх судас, яс, булчин, тэмбүүгийн шалтгаант эмгэгүүдийг оношилж эмчилэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Дотор эрхтний олон архаг өвчний онош эмчилгээний стандарт боловсруулан аргачлалыг клиникт нэвтрүүлж үр дүнгийн нь үзсэн профессор бол манай багш мөн.

Дотрын өвчнийг европын болон уламжлалт аргаар хослон эмчлэх мэдлэг авъяастайн дээр манай орны рашаан, шавар, эмийн ургамлын онцлогыг сайн мэддэг байсан төдийгүй, эмчилгээнд цурлах, ороох, боох, хөлсөөр туух зэрэг аргыг дадамгай хэрэглэж олон хүнийг эмчилсэн маарамба манал бурханы шавь.

Өвчтөнг шинжин судлах аргыг гаргууд сайн мэддэг туршлагадаа тулгуурлан субьектив, обьектив үнийгхарьцуулан "доторын өвчний онош зүйн" сурах бичгийг 1970 онд хэвлүүлэн "бодит

үнэний шууд тусгалыг субьектив үнэн" гэнэ гээд эмч хүн ургуулан бодох олон сайхан санааг дэвшүүлсэн анагаахын философич.

Уул ном ховор номын тоонд ороод удаж байгаа ч дахин төрөх хугацаа холгүй байхаа.

Шинжин судлах аргад тулгуурлан дотор өвчний хам шинж хэмээгч номыг бидний багш Ш.Жигжидсүрэн багштай хамтран туурвисан нь дотрын эмч нарын ширээний ном болон одоо ч ашиглагдсаар байгаа Аливаа ажилд тайван дөлгөөн ханддаг, зөөлөн , цагаан сэтгэлтэй , уурлаж уцаарладаггүй амгалан тайван байдал алхаа гишгээ нь хүртэл оюутан эмчийн хүмүүжилд шууд тусдаг төдийгүй хамт олны эвсэг байх бие биенээ хүндлэн хайрлахад эергээр нөлөөлдег байлаа. Насан туршдаа эмчлүүлэгч олондоо үйлчлэх сайхан мэргэжлийг шавилан сургаж хүмүүжүүлсэн багшийнхаа нэр хүндээр бахархан сзтгэл хангалуун явдаг.

"Шад үсэг" заасан л бол тэр хүн чиний багш гэж хүндлэн багшаа дээдэлдэг өвгөдийн алтан сургаалийн дагуу миний багш нар манай үеийнхэн буурал багш нарынхаа өвлүүлсэн ариун зулыг мөнхжүүлэн бадраасаар яваа.

Анагаахын сургууль төгсөж тангараг өргөсөн эмч бүрийн цагаан мөр багшаас эхлэлтэй, багшийнхаа алиа хошин хэллэг, түүхчилсэн яриа хөөрөөнөөс нь ажиглагдагдсан. Багш илүү дутуу үггүй биеэрээ үлгэрлэдэг арга нь өвөрмөц чанар байсан. Байнга яриулах сургамж сонсох дуртай хүмүүст энэ нь өрөөсгөл мэт бодогддог талтай.

...Лекц унших дадлага удирдах арга барил нь их өвөрмөц.

Асуудал дэвшүүлзх хэлбэр уугуул гарал, удам зүйтэй нь холбон лекцэлдэг болохоор бзлэнчлзх оюуны сэтгэлгээтэй хүмүүст дутуу ойлгогддог байлаа гэж төгсөгчид хожмоо дурсан ярьдаг байв.

Багш маань өөрийн хань Ц.Ишханд багшийн хамт нийтийн бүжгийг маш сайн хийдэг баяр ёслол тэмдэглэлт өдрийг хамт олноороо хөгжөөнтэй өнгөрөөхөд онц анхаарч зовлон тохиолдсон үед биечлэн тусладаг сайхан сэтгэлтэй буурал байлаа. Анагаах ухааны боловсрол олгоход герман оросын уламжлалт аргыг чухалчлан жишээ их татдаг сэдэв бүрийн өмнө анатоми физиологи, биологи, хими, физикт энэ чиглэлээр ямар суурьтай болохыг заавал тодруулдаг байсан нь одоогийн сургалтын аргатай дүйцэж байсан ухаан байжээ.

Гэхдээ хүний эмчийн мзргзжил эзэмшүүлэхэд дахин давталт онош нь ижил ч хувь хүн бүр давтагдашгүй онцлогтойг байнга сануулдаг нь чухал сургамж байсан. Тодорхой нэг эрхтний судалгаанд явцуу хандуулдаггүй, дотор эрхтний тэр дундаа хоол боловсруулах систем нягт уялдаатайг сануулан анхааруулдаг байв. Намайг гэхэд л ходоод дээд гэдсний шархлаа өвчний онцлог түүнийг " шувуун үүрний рашаан"-аар эмчлэх, цөсний өвчнийг ямаан сэрдэг ургамлаар эмчлэх, элэгний архаг өвчнийг ямааны сүү, гүүний саамаар сувилан идвэхжихээс хамгаалах, бөөрний архаг үрэвсэл, системийн өвчнүүдийг
2008 оны 02 (38
туйплан болон хөлөргөх аргаар эмчлэх, элэгний архаг өвчинд шаргалжуутын рашааны нөлөө, хомоол, хусны хальсны үнс уулгах, үхрийн нүдээр эмчлэх зэрэг даалгаваруудыгөгч үр дүнг сонссоны эцэст сэдвийн сонголт хийн жинхэнэ ажилдаа орох эрхийг олгож байсан нь ухаалаг шийд байжээ гэдгийг хожим ойлгон баярладаг юм.

Багш хэдий дөлгөөн ч тэр үеийн олон нийтийн ажил, хуралд заримдаа идэвх султай оролцдог байсан нь бүтээл бүтээх үнэт цагийг нь хороодогтой уялдаатай байжээ гэж боддог.

Багш маань олон хүний эрдмийн ажлыг удирдан цол хамгаалуулж үе үеийн эрдэмтдийн эрдмийн ажлыг эх барьж авсан ээж гэдгийг хүн бүх мэдэх бөгөед түүний бүтээлийн жагсаалтууд энэ бүхнийг илтгэж буй тул нуршихаа больё.

Хүний удам зүй овог төрсөн нутгийн онцлогыг онцгой анхаарч энэ талаар мэргэшсэн эрдэмтэн байсан

Оросын нэрт зрдэмтзн. Е.М. Тареевийн унаган шавь байж тэр хүний удирдлагад эрдмийн ажлаа хамгаалсан. Нэрт эрдэмтэн А.Л.Мясников гуайн сурах бичиг эрдмийн бүтээлүүдийг шимтэн уншиж, өөрийн бүтээлүүддээ ишлэл татдаг нь ажиглагдсан.

Анагаах ухааны дээд их сургуулийн дотрын онош зүйн судалгаа эмчилгээ мэргэжил дээшлүүлэх тэнхмүүдийг 30 гаруй жил удирдахдаа оюутны сургалтаас гадна ажиллаж буй дотрын багш, эмч нарын мэргэжлийг олгох, дээшлүүлэх, шавилан сургахад амьдралын 40 гаруй жилээ зориулж 1100 гаруй эмчийг бэлтгэсэн гавьяатай. Миний бие багшийн удирдлаганд дотрын 370 гаруй эмчийн мэргэжил олгох, дээшлүүлэх, дагалдуулан сургах дамжаааг хариуцаж байсны зэрзгцээ 60 гаруй эмчийг хоол боловсруулах эрхтэн судлалын чиглэлээр мэргэжил эзэмшүүлэн дэлхийн хоол боловсруулах эрхтэн судлалын холбоонд гишүүнээр элсүүлэн данслуулсан нь бидний хамтын хөдөлмөрийн үр дүн билээ. Академич багшийн маань удирдлаганд эрдмийн ажлаа хийж бүтээлээ туувирсан 20 гаруй эрдэмтэн багш нарын ихэнх нь эсэн мэнд амьдран ажил хөдөлмөрөө сайн хийж төр засаг түмэн олныхоо хайр хишгийг хүртсээр байна.

Гавьяат үйлсээрээ түүхэнд бичигдэн эрүүл мэндийн шинжлзх ухааны их сургуулийн эрдмийн хойморт залагдсан багшийн ариун үйлсийг сургууль тэнхимийн хамт олон нь мөнхжүүлсээр байна. Итгэж эхлүүлж эвсүүлэн их ажлаа хүлээлгэн өгсөн эрдмийн өвийг ахмад шавь Т.Батсүх, Х.Гэлэгжамц, А.Өлзийхутаг, Б.Давгадорж, П.Онхуудай нар гавьяат цолоороо академич Б.Цэрэндаш, доктор Ц.Долгормаа, Ж.Жамъяаншарав, Г.Энхдолгор, Ж Судваа, Алтанхүү, Л.Долгор, Д.Энхзаяа, З.Эрдэнэцогт нар эмчийн бүтээлч хөдөлмерөөрөө залгамжлан залуусаа бэлдсээр явна.

Түүхэнд нэртэй түмэнд алдартай ахмад багш нарын шавь залуус чанаржин чансаа нь дээшилж байгаа нь таны ач буян.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 696
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК