Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
ЗӨӨЛӨН ӨРГӨСТ OPTyy3(OXYTROPIS MURICATA (PALL.)DC)-AAC ГАРГАН АВСАН РОБИНИНЫ БӨӨРНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НӨЛӨӨЛӨХ ҮЙЛДЛИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Д.Тунгалагтамир, П.Батхуяг, С.Цэцэгмаа, Г.Наран, С.Хишгээ
 

 
Абстракт

Зөөлөн өргөст Ортууз (Oxytropis muricata (Pall)DC) нь буурцагтны овгийн (Fabaceae) Ортуузын төрлийн олон настай өвслөг ургамал бөгөөд Монгол орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Говь Алтайн тойрогт чулуу, хайргатай хээр бүхий энгэр газар тархан ургана [1,3,4,6,9,11,16],

Зөөлөн өргөст ортуузыг Дорно дахины анагаах ухаанд "Дагша-нагбо" нэрийн дор шээс хөөх, шарх анагаах, цус тогтоох, нянг нядлах, хордлого тайлах зорилгоорхэрэглэж байжээ [1,6,10,16].

Орчин үеийн судалгаагаар Зөөлөн өргөст ортуузын хуурай ханд ба идээшмэл нь цөс хөөх үйлдэлтэйг судлаачид тогтоосон байна [13,16],

Робинин нь ургамалд агуулагддаг биологийн идэвхт бодис бөгөөд манай орны судлаачид тухайлбал С.Цэцэгмаа (1992) Зөөлөн өргөст ортуузаас [7,8,16], С.Пүрэвсүрэн (2002) Хуурмаг булчирхайт ортуузаас [5] тус тус робининыг цэврээр нь ялган авч бүтэц байгууламжийг нь тогтоожээ. Робинин нь флавоноидын гликозид юм. Тэрээр C33Hd0Oig найрлагатай 250-252°Сд хайлдаг метанол, этанол, хлороформд уусдаг, гександ муу уусдаг, цагаан шар өнгийн аморфбодис [5,15,76].

Робинин нь 2мг/кг тунгаараа шээсний ялгаралтыг 23% хүртэл, 4мг/кг тунгаараа 1440% хүртэл ихэсгэдэг болохыг судлаачид тогтоожээ[,/4].

Оросын эрдэмтэд Astragalus Falcatus. Lam-aac флавоноидыг ялган авч Фларонин гэдэг нэртэй, цусны үлдэгдэл азот, мочевин, креатинины хэмжээг бууруулан бөөрний

түүдгэнцэрийн фильтрациар азот ялгаруулалтын үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ шээс ялгаралтыг нэмэгдүүлдэг эмийн бэлдмэл (0,03гр шахмал) бэлтгэн гиперазотеми бүхий бөөрний үйл ажиллагааны архаг дутмагшлын эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд уг бэлдмэлийн гол үйлчлэгч бодис нь робинин байдаг ажээ[72].

Манай оронд бөөрний үрэвслийн улмаас бөөрний үйл ажиллагааны дутмагшилд орох эмгэг элбэг тохиолддог бөгөөд түүний эмчилгээнд хэрэглэх, цусны креатининыг бууруулах нөлөөт эм харьцангуй цөөн байдаг болно.

Иймд дээрх эмгэгийн үед хэрэглэх эх орны түүхий эдээс гарган авсан эм хэрэглэвэл илүү их ач холбогдолтой байх нь мэдээж юм. Энэхүү үндэслэлээр бид уг судаягааны сэдвийг сонгон авсан болно.

СУДАЛГААНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТ

Бидний судалгааны үндсэн зорилго нь Зөөлөн өргөст Ортууз[Оху^ор/5 muricata(Pall.)DC]-aac гарган авсан Робинины бөөрний үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдлийг судлах явдал байлаа.

Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд бид дараах зорилтуудыг тавин ажилласан болно. Үүнд:

1.    Зөөлөн өргөст Ортуузын[Oxytropis muricata (Pall.)DC] өвснөөс гарган авсан Робинины шээс хөөх үйлдлийг судлах

2.    Зөөлөн өргөст Ортуузын[Oxytropis muricata (Pali.)DC] өвснөөс гарган авсан Робинины цусны креатининд нөлөөлөх үйлдлийг судлах зэрэг болно.

СУДАЛГААНЫ МАТЕРИАЛ, АРГА ЗҮЙ

Судалгааг ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн Эмийн хими ургамал судлал, Эм судлал, Биоанагаахын сургуулийн Эмгэг судлалын тэнхимд болон Физик технологийн хүрээлэнгийн лаборатори, Хими технологийн хүрээлэн, УКТЭ-ийн Прецилав лабораторуудад гүйцэтгэв.

Судалгааны материалд хэрэглэх Зөөлөн өргөст ортуузыг Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрээс 2002 оны зун ид цэцэглэлтийн үед нь түүж бэлтгэсэн өвс, түүнээс ялган авсан робиныг ашигласан.

Судалгааг нийт 54 цагаан хулгана, 8 туулайнд явуулсан бөгөөд судалгаанд дараах арга, аргачлалуудыг хэрэглэсэн болно. Үүнд:

1.    Робинины шээс ялгаруулах үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөг усны болон давсны    ачаалалтай    нөхцөлд Трендленбургийн аргаар цагаан хулганад бэлдмэлийг дотуур уулгаж, ялгарах шээсийг тодорхой завсарлагатайгаар тосон авч хяналтын бүлэгтэй харьцуулан судлав

2.    Шээсэн дэх Na, К-ийн хэмжээг Физик технологийн хүрээлэнгийн лабораторт атомын шингээлтийн СФМ-ийн аргаар PERKIN ELMER 5000 аппаратын тусламжтайгаар,

3.    CI ионы хэмжээг Хими технологийн хүрээлэнд эзэлхүүний анализын арга болох Аргентометрийн Морын аргаар тодорхойлов.

4.    Робинины цусан дахь креатинины хэмжээид нөлөөлөх байдлыг судлахдаа туршлагын туулайд НдСЦ-ыг 0,7мл/кгтуигаар 5 өдөр дарааллан арьсан дор нь тарих замаар бөөрөнд эмгэг загвар үүсгэн (В.А.Ангарская, 1965) цусан дахь креатинины хэмжээг тодорхойлж, робининыг эмчилгээний журмаар
14хоногдотууруулгажэмчилгээний 7, 14дэх хоногт цусан дахь креатинины хэмжээг тодорхойлж, 14 дэхь хоногт туршлагын амьтны бөөрөнд гистологи шинжилгээ хийв.

СУДАЛГААНЫ ҮР ДҮН

А. Робинины шээлгэх үйлдлийн судалгаа

Бэлдмэлийн шээс ялгаруулах үйл ажиллагаамд нөлөөлөх үйлдлийн судалгаанд 20,5-31,5гр жинтэй 8 цагаан хулгана авч хяналтын, туршилтын бүлэг болгон судалж буй бэлдмэлийг уулгаж туршив.

Туршилт эхлэхээс 40 минутын өмнө хяналтын болон туршилтын бүлгийн бүх хулганад 20гр жинд нь 0,5мл-ээр тооцож физиологийн уусмал уулган ус давсны ачаалал өгсөн.

Туршилтын бүлэг хулганад туршиж буй робининыг 4мг/кг тунгаар, хяналтын бүлэг хулганад зөвхөн бэлдмэлтэй адил хэмжээний нэрмэл усыг тус тус уулгаж нэг ижил хугацаанд ялгарсан шээсний хэмжээг харьцуулан судалгааг явуулахад хяналтын бүлэг хулганы шээсний хэмжээ дунджаар 1 цагийн дараа 0,53±0.03; 2 цагийн дараа 0,96±0,06; 3 цагийн дараа 1,1±0,15; 4 цагийн дараа 1,16±0,14мл шээс ялгарсан. Бэлдмэлийг 4мг/кг тунгаар тооцон туршихад туршилтын бүлэг хулганы шээсний хэмжээ 1 цагийн дараа 0,86±0,07; 2 цагийн дараа 1,24±0,05; 3 цагийн дараа 1,36±0,04; 4 цагийн дараа 1,4±0,04 мл шээс ялгарсан (Хүснэгт 1).

РОБИНИНЫ ШЭЭС ЯЛГАРАПТАНД НӨЛӨӨЛӨХҮЙЛДЭЛ

Хүснэгт 1

нэвчдэстэй, үрэвслийн эсүүд нь лимфоцит, моноцит, сийвэнт эс давамгайлсан цөөн тооны нейтрофил эсээс тогтоно.

Үрэвсэл голдуу түүдгэнцэрийг тойрч завсарын эдэд байрлана. Зарим голомтууд хэмжээгээрээ нийлээд том талбайг хамарсан, зарим нь бага талбайг хамарч тархсан байна. Үрэвслийн голомт дахь зарим нэг түүдгэнцэрийн хальс зузаарч холбох эдийн ширхэгүүд ургасан, үрэвсэлд сувганцарууд нэрвэгдсэн учраас тэдгээр нь харагдахгүй байна.

Тахир сувганцарын хучуур эсийн сийвэнд уургийн усархаг болон мөхлөгт хувирал тод илэрсэн. Зарим эсүүдийн сийвэн задарч, зарим нэг эсүүдийн бөөм нь хайлсан.

Бөөрний эдэд тархилаг ба холтослог давхар хамарсан голомтот үрэвслийн нэвчдэстэй, үрэвслийн эсүүд нь лимфоцит, моноцит, сийвэнт эс давамгайлсан цөөн тооны нейтрофил эсээс тогтоно.

Үрэвсэл голдуу түүдгэнцэрийг тойрч завсарын эдэд байрлана. Зарим голомтууд хэмжээгээрээ нийлээд том талбайг хамарсан, зарим нь бага талбайг хамарч тархсан байна. Үрэвслийн голомт дахь зарим нэг түүдгэнцэрийн хальс зузаарч холбох эдийн ширхэгүүд ургасан, үрэвсэлд сувганцарууд нэрвэгдсэн учраас тэдгээр нь харагдахгүй байна{Зураг 4).

Зураг4. Бөөрний хордлогот үрэвсэлийн

зураг

Дүгнэлт: Бөөрний эдийн завсарын голомтот үрэвсэл сувганцарын хучуур эсийн уургийн гүн хувирал болсон байна.
Туршилтын бүлэг

(HgCL2-oop бөерний хордлогот үрэвсэл уусгээд робининоор эмчипсэн бүлэг)

Түүдгэицэрүүд болон ихэнх сувганцарууд хэвийн гистологи зураглалтай. Завсарын эдэд маш жижиг 1-2 ширхэг үрэвслийн голомттой. Зарим 1 сувганцарууд тэлж хучуур эс нь хавтгайрсан гэхдээ сийвэн нь хувиралт байхгүй. Завсарын эдийн судсууд дээрх 2 гистологи зураглалыг бодвол илүү тэлж цус дүүргэлттэй харагдана.

Бөөрний эдэд бага зэргийн холбох эдийн голомтуудтай энэ нь үрэвсэл болоод эдгэрч байгаа голомтууд байна.

Бөөрний эдийн маш жижиг голомтот үрэвсэл, үрэвслийн дараах голомтот сорвижил, судасны цус дүүрэлттэй байна.

Зураг 5. Робининоор эмчилсэн бөөрний эдийн зураг.
Дүгнэлт: Бөөрний эдийн маш жижиг голомтот үрэвсэл, үрэвслийн дараах голомтот сорвижилттой байна.

Робинины фармакологийн судалгааны үр дүнд тэрээр шээс хөөх, бөөрний үрэвслийг намдаах, цусан дахь креатинины хэмжээг бууруулж бөөрний үйл ажиллагааны дутагдлыг эмчлэх нөлөөтэй болох нь нотлогдож байна.

Флавоноидууд ялангуяа робинин, леспедин, диоробин, гиперозид нь цусан дахь азотын хэмжээг бууруулдаг болохыг судлаачид тогтоосон байдаг.

Оросын эрдэмтэд Astragalus falcatus. Lam-аастүүний найрлаганд зонхилон агуулагддаг робининыг ялган авч Фларонин гэдэг нэртэй

эмийн бэлдмэл (0.003 гр шахмал) бэлтгэн гиперазотеми бүхий бөөрний үйл ажиллагааны архаг дутмагшлын эмчилгээнд хэрэглэж байгаа бөгөөд уг бэлдмэл нь цусны үлдэгдэл азот, мочевин, креатинины хэмжээг бууруулан бөөрний азот ялгаруулалтын үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ шээс ялгаралтыг нэмэгдүүлдэг байна[72].

Бидний судалгаанб үр дүнгээс харахад эх орны түүхий эдийг ашиглан фларонинтай төстэй цусан дахь креатинины хэмжээг бууруулах, бөөрний дутагдлын үед хэрэглэх эм бэлтгэх боломжтой байгаа нь судалгаагаар харагдаж байна.

Дүгнэлт

1.    Робинин нь туршлагын амьтны шээсний ялгаралтыг 20.6%-иар ихэсгэж байгаа нь ажиглагдлаа.

2.    Цусан дахь креатинины хэмжээг бууруулах эмчилгээний нөлөө үзүүлэх боломжтой байгаа бөгөөд тэрээр бөөр хамгаалах үйлдэлтэй болох нь гистоморфологийн судалгаагаар нотлогдож байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 595
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК