Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
ЧАЦАРГАНЫ ЖИМСНЭЭС ШҮҮС ГАРГАН АВАХ ШИНЭ АРГЫГ УЛАМЖЛАЛТ АРГАТАЙ ХАРЬЦУУЛАН СУДАЛСАН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )

П. Мандахнаран, Г. Эрдэнэцэцэг

 
Абстракт

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ байгалийн гаралтай эмт бодис, ургамлын эм, бэлдмэлийг хэрэглэх хандлагатай болпоо.

Манай оронд 2070 гаруй дээд ургамал ургадагаас 600 гаруйг нь ардыи уламжлалт болон анагаах ухааны эмчилгээнд хэрэглэж байгаагийн дотроос байгалийн нөөцийн судлагдсан байдал, внтамцнлаг чанараар нь чацарганы жимсийг илүү сонирхох боллоо.

Манай оронд: чацарганы нөөцийн судалгаагаар биологи-ботаникийн шинж чанараараа хоорондоо ялгагддаг 3 дүрсийн дотроос жимсэндээ хамгийн их тостой, халуун хүйтэн даах чадвар сайтай хэлбэр болох яшилдуу чацаргана зэрлэг байдлаар ургадаг.

1965 онд Алтайи хязгаараас Ь. Лааган, Б. Бат-Очир нар чацарганы хэд, хэдэн сортын суулгац, өөрийн орны шилмэл хэлбэрүүдийг цуглуулж, Улаангомын ХАА-н нэгдсэн туршлага станцын талбайд тариалснаар чацарганы таримал цэцэрлэг байгуулах ажил эхэлж одоо Увс, Ховд, Завхан, Сэлэнгэ, Говь-Алтай, Хэнтий, Дорнод, Баяихонгор, Төв аймгийн хэд хэдэн цэгт амжилттай нутагшуулан жил бүр ургац хураан авч байна. Сүүлийн 40 гаруй жил манай оронд чацарганы биологи, физиологи, химийн найрлага, нөөц судлал, түүнийг тарималжуулах, сортуудыг нутагшуулах, улмаар шинэ сорт бий болгох, ургацыг нэмэгдүүлэх, жимсийг механикжсан аргаар хураах, үйлдвэрлэлийн нөхцөлд боловсруулж ашиглах технологи, эрдэм шинжилгээ, эмчмлгээ, сувилгаамд хэрэглэх талаар ШУА, МУИС, ШУТИС, ЭМШУИС, Увс аймгийн ХАА-н нэгдсэн туршлага станц, Хүнсний ЭШ Корпораци, Батсүмбэр, Бигэр,
Дархан зэрэг газруудад судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын ажлуудыг явуулж байна. / 1,2,3,13,20 ,24, 40 /

Эрдэмтдийн судалгаагаар чацарганы жимс нь олон төрлийн амин дэм / витамин С -450 мг %, витамин В1 - 0.28 мг%, витамин Е- 14.3 мг%, каротин 0.3мг% /; уураг , амин хүчил / глютамины хүчил-14.17 мг%, цистейн -11.67 мг%, гистидин -20.45 мг%, лизин -13.56 мг %, аспарганы хүчил -18.13 мг% /; тос / олейны, стерины, линолын, пальмитины хүчлийн найрлагатай улаан өнгийн өөх тос 2.8-8% хүртэл / хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодис , микро элементүүдийг агуулдаг байна./2,3,9,16,17,18,47/
 

Судалгааны ажлын зорилго

Чацарганы жимснээс шүүс гарган авах шинэ аргыг уламжлалт аргатай харьцуулан судлахад бидний судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны ажлын зорилт

1.    Чацарганы жимсний гадна байдлыг стандартчилах

2.    Чацарганы жимснээс уламжлалт аргаар шүүс гарган авах

3.    Цахилгаан плазмолизийн шинэ аргаар чацарганы жимснээс шүүс гарган авах

4.    Уламжлалт болон шинэ аргаар гарган авсан шүүсний хэмжээнд боловсруулалт хийх

Судалгааны материал, арга зүй

Говь-Алтай аймгийн Бигэр сумаас 2005 оны 12-р сард MNS 4310-96, MNS 4106-91 стандартын шаардлагын дагуу түүж бэлтгэсэн Яшилдуу чацарганы / Hipphophae rhamnoides.L / жимсийг судалгааны ажлын хэрэглэгдэхүүн болгон авлаа.

Яшилдуу чацарганы жимсний гадна байдлыг MNS 916-85 стандартын аргачлалын дагуу хийж тодорхойлсон.

Чацарганы жимснээс уламжлалт аргаар шүүс гарган авах судалгааг ЭМШУИС-ийн ЭЗ-ийн сургуулийн лабораторид хийж гүйцэтгэв.

Цахилгаан плазмолизийн аргаар шүүс гарган авахдаа ШУТИС-ын ХБТС-ийн тэнхимийн багш доктор Г. Балжиннямын зохион бүтээсэн цахилгаан плазмолизын аппаратыг ашиглан чацарганы жимснээс шүүс гарган авсан.

Судалгааны үр дүнд статистик боловсруулалтыг компьютерийн EXCEL, SPSS-10 программыг ашиглан Стьюдент Фишерийн аргаар явуулав.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН

Яшилдуу чацарганы жимснээс шүүс гарган авах уламжлалт болон шинэ аргыг харьцуулах судалгаа 3 үе шаттай явуулсан.

1.    Яшилдуу чацарганы гадна байдлыг стандартчилах

2.    Уламжлалт болон шинэ цахилгаан плазмолизийн аргаар шүүс гарган авах

3.    Үр дүнд боловсруулалт хийх

Яшилдуу чацарганы гадна байдлыг MNS 916-85 стандартын аргачлалын дагуу хийж тодорхойлсон. Судалгааны дүнг хүснэгт 1-д үзүүлэв.

Хүснэгт 1

Чацарганы жимсний гадна байдал болон химийн үзүүлэлтийг стандарттай харьцуулсан дүн


Лабораторийн цахилгаан плазмолизын аппаратанд чацарганы жимсээ хийж шүүс гарган авсан. . Энэ аппарат нь ажлын камер, хэмжих хэрэгсэл, лабораторийн трансформатор, гидропресс, электрод, жин зэргээс тогтоно. /6,7/

Уламжлалт болон цахилгаан плазмолизийн аргаар гарган авсан чацарганы жимснээс шүүс гарган авах судалгааг тус бүр 10 удаа явуулж харьцуулсан үр дүнг хүснэгт 2-оор үзүүлэв.

Хүснэгт2

Уламжлалт болон цахилгаан плазмолизийн аргаар гарган авсан шүүсэнд хийсэн судалгааны харьцуулсан дүн

Хүснэгт 2-оос харахад цахилгаан плазмолизийн аргаар шүүс гарган авахад богино хугацаанд их хэмжээний шүүс гарган авах боломжтой нь тогтоогдлоо.

ДҮГНЭЛТ

Уламжлалт болон цахилгаан плазмолизийн аргаар шүүс гарган авахад түүхий эдийг нам буюу өндөр давтамжит цахилгаан гүйдлээр боловсруулдагтул шинэхэн ургамлын түүхий эдээс эмийн бэлдмэл гарган авахад илүү тохиромжтой юм.

Цахилгаан ллазмолизын аргаар ургамлын эдээс шүүс гарган авахад уураг-тосны мембраныг цахилгаан гүйдлээр эвдэхэд үндэслэгдэх бөгөөд харин эсийнх нь бүрхүүл нь хэвээрээ буюу бүтнээрээ үлдсэнээр ургамлын түүхий эдээс ялгарч гарах шүүсний хэмжээ нь нэмэгддэг байна.
 

 

Ном зүй

1. Авдай. Ч, Батсүх. Н, Жимс жимсгэнэ, төмс хүнсний ногоо, мөөг тариалах, боловсруулах, хадгалах арга технологи. УБ, 1973, х. 9

2. Авдай. Ч, Монгол улсын чацаргана судлал, үйлдвэрлэлийн өнөөгийн байдал хэтийн төлөв, \\\\\\\" Чацаргана -2005 \\\\\\\" Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлын илтгэл. УБ, 2005, х.6

3. Авдай. Ч, Сүрэнхор. Б, Чацаргана жимсийг үйлдвэрийн аргаар иж бҮрэн боловсруулах технологи \\\\\\\" Чацаргана -2005\\\\\\\" Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бага хурлын илтгэл. УБ, 2005 х. 73-75

4. Баавгай Ч., Болдсайхан Б. , Монголын уламжлалт анагаах ухаан. -УБ.; Улсын хэвлэлийн газар. 1990, х.78

5. Батжаргал Ж., 5 хүртэл насны монгол хүүхдийн уураг илчлэгийн дутагдал, урьдчилан сэргийлэлт магистрийн диссертаци

6. Балжинням Ж. Жимс жимсгэний шүүсний гарцыг нэмэгдүүлэх цахилгаан плазмолизын аргын туршилт судалгааны дүн

7. Балжинням Ж. Цахилгаан технологийн аргаар зарим жимсний боловсруулах лроцессийг эрчимжүүлэх судалгаа

8. Баясгалан Б. Монголын уламжлалт зарим эмийн чанарыг үнэлэх ба стандартчлалыг боловсронгуй болгох асуудалд Эм зүйн ухааны докторын / Ph .D/ зэрэг горилсон нэг сэдэвт зохиол
9. Болдсайхан Б. Монгол орны эмийн ургамлын нэвтэрхий толь. Тэргүүн дэвтэр. -УБ. ; Адмон, 2004, х.115

10. Буджав Л. Анагаах ухааны статистикийн судалгааны арга зүй ба арга-УБ.; 2000, х179

11. Батхуяг П., Клиникийн эм судлалын үндэс.-УБ.;Мөнхийн үсэг. 2000, х.105

12. Гаадулам С. Эх орны үйлдвэрийн эмийн чанарыг шалгах, стандартчлах асуудалд. Эм зүйн ухааны боловсролын докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. ЭМШУИС, -УБ.; 2002

13. Ганэрдэнэ У. Хүнсний ногоотой чацарганы джем үйлдвэрлэх технологийн судалгаа УБ.; 2006

14. Гэрэлмаа 3. Бага жинтэй нярай төрөхөд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлс

15. Даваасүрэн Ягаан мүгэзнээс шинэ эмийн хэлбэр гарган авах технологийн судалгаа, Эм зүйн ухааны докторын /Ph. D/ зэрэг горилсон нэг сэдэвт зохиол,-УБ, ЭМШУИС.

16. Жамбалдорж. Г. Монгол эмийг зөв таних толь бичиг.-Хөх хот.; Өвөр Монголын ардын хэвлэлийн газар. 1987. х.107

17. Жамъянсан. Я. Биологический активные вешеств плодов облипихи МНР и их лромышленное использование диссертаци

18. Ламжав Ц, Доржжанцан Д, Цэрэнбалжир Д. Монгол орны эмийн ургамал, УБ, УХГ, 1971, Е.56
19. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх ба жор. Дэд дэвтэр. -УБ.; Арцогт ХХК, 1997,Е.61

20. Итгэлсүрэн О. Чацарганы пектинжүүлсэн сиропны технологийн судалгаа УБ 2006

21. Нарантуяа С. Монгол орны эмийн зарим ургамлын биологийн идэвхит бодисын бүтцийн химийн судалгаа. Химийн шинжлэх ухааны доктор / Ph.D/ зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл, -УБ, 1996

22. Нарантуяа С. Монгол орны зарим зүйл ургамлын биологийн идэвхит бодисын бүтцийн химийн судалгаа. Химийн шинжлэх ухааны доктор / P.Sc/ зэрэг горилж бичсэн бүтээлийн хураангуй.-УБ, 2005

23. Отгонжаргал Д.Хүнсний зарим зэрлэг ургамлаас биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүн гарган авах, ашиглах технологийн судалгаа-УБ, 2006

24. Очирбат. Г , Дэжидхүү. X, Бага Хэнтийн баруун хэсэгт тарималжуулж байгаа чацарганы зарим хэлбэр, \\\\\\\"Чацаргана -86\\\\\\\" , Онол практикийн бага хурлын тезис.УБ, 1986, х26

25. Пүрэвсүрэн. Түмэн навчит ортууз, хуурмаг булчирхайт ортуузын фотохимийн судалгаа. Эм зүйн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол. ЭМШУИС..-УБ, 2002

26. Стандарт MNS 664-88. Чацарганы жимсний шүүс. СХҮТ.-УБ., 1988

27. Стандарт MNS 916-85. Чацарганы жимс. СХҮТ.-УБ., 1985

28. Стандарт MNS 4873:99. Чацарганы мультивитаминт сироп. СХҮТ.-УБ., 1999

29. Стандарт MNS 0783:88. Чацарганы тос . СХҮТ.-УБ., 1988

30. Стандарт MNS 3715-2005. Хиповит 0.5 гр үрэл. СХҮТ.-УБ., 2005

31. Стандарт MNS 2698:79. Чацарганы кисель. СХҮТ.-УБ., 1979

32. Стандарт MNS3716:1984. Чацарганы элексир. СХҮТ.-УБ., 1984
33. СтандартМЫЗ 2696:1979. Чацарганы шүүсний охь. СХҮТ.-УБ., 1979

34. Стандарт MNS 2695:1979. Хүүхдийн чацаргант тэжээл. СХҮТ.-УБ., 1979

35. СтандартМЫБ 2692:1988. Чацарганы тосны чанарыг шалгах. СХҮТ.-УБ., 1988

36. Стандарт MNS 5225:2002. Чацарганы жимсний хатаасан шахдас. СХҮТ.-УБ., 2002.

37. Цэцэгмаа С. Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан зарим зүйл ортуузын фотохимийн судалгаа. Эм зүйн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол.-УБ, АУИС, 1992

38. Цэвэгмид. П, Чимэддулам. Ц, Дэлгэрмаа. Б, \\\\\\\" Чацаргана жимс боловсруулах технологийн судалгаа\\\\\\\" УБ 2003

39. Хишигдалай А., Чацаргана 5 эмийн технологи, хэлбэрийг шинэчлэн боловсруулсан судалгаа магистрын диссертаци.

40. Хүүхэнхүү. Б, Дэлгэрмаа. Б, \\\\\\\" Чацаргана судлалын олон улсын йнййгийн байдал\\\\\\\" Хүнсний эрдэм шинжилгээ Үйлдвэрлэлийн бага хурлын илтгэл УБ, 2005 х-12

41. Чүлтэмсүрэн М., Фармакогнози. УБ.; 1977,

42. Эмийн тухай хууль,-УБ, 2006

43. Эх орны эмийн эмийн үйлдвэрлэл, эм зүй, эм судлал, ургамлын химийн судалгаа. Эмийн үйлдвэр 70 жил. ЭМНХЯ, -УБ.; 2000

44. Эрдэнэцэцэг Г. Хандсүрэн С. Эмийн технологи I боть.-УБ.; Голден Ай принтинг. 2003, х.306-308

45. Эрдэнэцэцэг Г. Хандсүрэн С. Эмийн технологи II боть.-УБ.; Голден Ай принтинг. 2003, х. 150-170

46. Эрдэнэчимэг Э. Монгол хүүхдийн A аминдэмийн дутагдлын физиологи, эрүүл ахуйн үнэлгээ

47. Энхжаргал Д., Баясгалан Б., Пүрэвсүрэн С. Эмийн ургамал судлал. ЭМШУИС. ЭЗС.-УБ.; Өнгөт хэвлэл. 2004, х74

48. Энэбиш Д. Витамины биохимийн үндэс-УБ.; 2003, Е.78.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2582
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК