Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (038) 2008.No2(038)
УЛААН ХООЛОЙН ӨРГӨССӨН ВЕНИЙН СУДСАНД ДУРАНГААР БООЛТ ТАВИХ АРГА / BAND LI GATOR I
( Судалгааны өгүүлэл )

Маслов B. И, Б..Нармандак Л.Ган - Орших,

 
Абстракт

УКТЭ - ийн Дурангийн тасагт яаралтай журмаар хийгдэж буй дурангийн шинжилгээний 80% нь цус алдалт эзэлж байна.

Үүний 48.2% - шарх, шалбархай, 20.2% -улаан хоолойн өргөссөн венийн судаснаас, 22.8% - Маллори - Вейссийн хам шинж, 7.6% - хавдар, 1% - судасны гаралтай болон шалтгаан тодорхойгүй (УКТЭ - ийн сүүлийн 2 жилийн статистик үзүүлэлтээр).

Зорилго:

■    Цус алдалтын эрсдэлийг багасгах Цус алдалтыг зогсоох

Заалт:

■    Улаан хоолойн өргөссөн венийн судаснаас цус алдаж байгаа үед цус алдалтыг зогсоох

•    Улаан хоолойн өргөссөн венийн судаснаас давтан цус алдахаас урьдчилан сэргийлэх

■    Улаан хоолойн өргөссөн венийн судасны III-IV зэргийн үед цус алдалтаас урьдчилан сэргийлэх /анхдагч/

Эсрэгзаалт:

■    Өвчтөн шокын байдалтай

•    Бүх өвчнүүдийн ээнэгшилгүй үе

Багаж тоног төхөорөмж ба хийх арга:

■    Дуран

■    Тусгай зориулалтын судас боох иж бүрдэл

Гарч болзошгүй хүндрэл:

•    Ходоодны ёроол хэсгийн венийн судас дахин өргөсөх

•    Тогсон тав унаж цус алдах

•    Түр зуурын горойлт (дисфаги)

ҮРДҮН:

•4-7 хоногын дараа боосон зангилаа үхжиж ховхорч унах ба суурин дээр нь өнгөц шарх үүснэ

•    21 - 28 хоногын дараа салст бүрхэвчийн нөхөн төлжилт явагдана (эпителизаци)

■ 50 - 60 хоногын дараа салстын доорхи давхрага соривжиж холбогч эдээр солигдоно

Улаан хооолойн өргөссөн венийн судсыг боох аргыг УКТЭ - ийн Дурангийн Тасагтхийсэн үзүүлэлт:

Нийт 40 - 64 насны 10 өвчтөнд (эр - 4, эм - 6) хийсэн. Үүний 3 - хурц цус алдалт, 4 -давтан цус алдалтаас урьдчилан сэргийлж, 3 - анхдагчаар урьдчилан сэргийлж хийсэн. Нэг өвчтөнд 2 - ширхэг боол буюу лигатур хэрэглэсэн.
ДҮГНЭЛТ:

• Уг арга нь улаан хоолойн өргөссөн венийн судаснаас цус алдахаас урьдчилан сэргийлэх болон эмчилгээний үр дүн өндөр

■    Энэхүү аргыг дурангаар хэсэг газарт хатууруулах тариа (склертерапи)хийх аргатай хавсарч хэрэглэвэл үр дүн илүү

■    Манай орны практикт боолтны иж бүрдэл ба дурангийн тариа хийх зүү хүрэлцээтэй тохиолдолд өргөн хэрэглэх боломжтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1243
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК