Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 45(045)
Бөөрний өвчин ба хоолны дэглэм
( Товч мэдээлэл )

Ж.Энхтуяа

 

 

Бөөрний архаг дутагдалтай хүмүүст баримтлах хоолны  ерөнхий зарчим:
1. Уураг багатай хоолны дэглэм баримтлах
2. Хоолны илчлэг өндөр байх  2000-3000 ккал
3. Хоногийн  давс, шингэнийг хязгаарлах
4. БАД-ын хожуу үед хоолонд фосфор, кали хязгаарлах
5. Азотын илүүдлийг арилгах, шээс хөөх үйлдэлтэй ургамал хэрэглэх
6. Амин хүчлийн кетаналогуудыг хоолны нэмэлт болгон хэрэглэх
Уураг багатай хоолны дэглэм:
Хоолны уургийг хязгаарлаж уураг багатай хоол өгөх ба ингэснээр  өвчтний биеийн байдал дээрдэж, бөөрний архаг дутагдлын даамжралыг удаашруулах ач холбогдолтой.
Бөөрний дутагдлын  ээнэгшилтэй  үед  уургийг  1 кг жинд 0,9-1г, бөөрний  шүүлт  50-30мл/мин хүртэл  буурах  үед хоногт 50-40 г, төгсгөлийн  үед  18-25 г уураг бүхий  хоол  өгөх ба үүний дүнд  цусны азотын ихсэлтийг  бууруулж, бөөрний  ачаалалыг хөнгөвчлөнө. Харин нийт илчлэгийг  бууруулахгүй  хоногт  2000-3000 ккал байхаар бодож өөх тос,нүүрс усыг өгнө.Үүнд: цөцгий, ургамлын  тос, ногоо, жимс, мөхөөлдөс, зөгийн бал, жимсний чанамал өгнө.
 
Хоногийн уургийн хэрэгцээг Марони-н томьёогоор бодож олно.
PN= 6,25 x 0,031 x m
PN- хоногийн уургийн хэрэгцээ m- биеийн жин
Бөөрний архаг дутагдлын эрт  хоногт 0,9г/кг уураг, илчлэг  35ккал/кг багагүй, уургийн найрлагын 85% хүртэл нь ургамлын гаралтай уураг агуулсан, амьтны гаралтай уургийг бодвол фосфор бага агуулсан хоолыг өгнө.
Ингэснээр удаан хугацаагаар азотемийг бага түвшинд байлгаж, биеийн жинг тотвортой барин, хөдөлмөрийн чадварыг хадгална.
 
Бөөрний архаг дутагдлын II үед буюу хоногт 0,5-0,6 г/кг уураг, кали 2,7г/хон, фосфор 700 мг/ хон хүртэл хязгаарласан, хоногийн илчлэг нь 35-40 ккал/кг байна. 50-70 % нь амьтны гаралтай (өндөгний уураг, цөцгийн тос, загас, сүүн бүтээгдхүүнүүд г.м) эсвэл үл орлогдох амин хүчлүүдийг агуулсан шар буурцгийн бүтээгдхүүн байна. 
Үл орлогдох амин хүчлүүдийн тохиромтой харьцаа нь өндөг төмсний холимог 1:3 .Шээсээр ихээр уураг алдаж байгаа үед алдаж буй уургийг нөхөхийн тулд 6г уураг тутамд 1ш өндөг өгнө.
Фосфорыг хязгаарлахын тулд амьтны гаралтай уургийг хязгаарлахаас гадна шош, мөөг, улаан байцаа, цагаан талх, сүү, самар, будаа зэргийг багасгаж хэрэглэнэ. Хүнсний бүтээгдхүүний фосфор- уургийн коэффициент 20 доош байвал зохино. 
Ийм бүтээгдхүүнд: хонины мах 8, гахайн мах 9, тахиа 9, тугал 10, вандуй 16 бол 20 дээш бүтээгдхүүнд: сүү, сүүн бүтээгдхүүн, төрөл бүрийн бяслаг, самар орно.
Гиперкалиеми болох хандлагатай бол хар талх, будаа, гадил,өнгөт байцаа,шош, самар,төмс, мөөгийг хязгаарлана.
Уураг багатай өндөр илчлэгтэй тусгай холимогуудыг хэрэглэж болно. Жиш: Сурвимед ренал (Fresenius Герман), Реналайт (АНУ), апротен (Итали)
Сурвимед ренал нь 5.2 гр уураг, 5,8 г ургамлын тос, арлуулашгүй амин хүчил, 69 г нүүрс ус, бусад витамин, микроэлементүүдийг агуулсан байх ба 1 уут нь 330 ккал илчлэгтэй.
 
Бөөрний архаг дутагдлын креатинины түвшин өсөж бөөрний дутагдал даамжрах хандлагатай бол хоолны  уургийг 0,3-0,4г/кг хүртэл эрс хязгаарласан, кали хоногт 1,6 г, фосфор хоногт 400 мг хүртэл байна. 10 гр-аас багагүй уураг нь орлуулашгүй амин хүчлүүдийг агуулсан аарц, өндөгний уураг, жигнэсэн мах, буурцаг зэрэг  бүтээгдхүүнүүд байна. Уураг багатай хоол хэрэглэж байгаа үед загасан тосыг хамт хэрэглэвэл тохиромжтой. Хоолны илчлэг 35 ккал/кг (2700-2900ккал/хон) багагүй байна. Энергийн  гол эх үүсвэр нь өөх тос (1г- 9ккал), нүүрс ус (1г- 4 ккал) байх ба цусны триглицеридын хэмжээ хэвийн байхад энергийн нэмэлт үүсвэр байдлаар хоногт 60 гр улаан дарс, дарс (1г- 7 ккал) хэрэглэж болно.
Энэ үед азотын сөрөг баланс гарч, ацидоз гүнзгийрэн, гиперкалиеми, гиперкатаболизм болох тул эссенциаль кетохүчлүүдийг (кетостерил, кетоперлен, ультрамин, аминесс, АВ-витрум) хамт хэрэглэх нь зүйтэй. Эдгээр кетохүчлүүд нь азотын сөрөг балансыг багасгаж, уургийн бие махбодид ашиглагдахыг сайжруулна. 
Хоолны эмчилгээний хяналт:
-   тусгай таблиц ашиглан хоногийн хоолыг хянах
- антропометр хэмжилтүүд
- мочевины хоногийн ялгаралтыг хянах
- биохимийн шинжилгээнд альбумин, трансферрин, креатинин/мочевин, лимфоцит, фосфор, кали үзэх 
Хоногийн уургийн хэрэгцээг Маронийн томьёогоор олохоос гадна шээсээр ялгарч буй мочевины хэмжээнд тохируулан олж өгвөл илүү үр дүнтэй. 
 
Бс =  21 + 4,3 + Mс / 2,14
 
Бс- хоногийн уургийн хэрэгцээ
Мс- хоногийн шээсэнд ялгарах мочевины хэмжээ
Уураг багатай  хоолны эсрэг заалт: 
- ТШХ 5мл/мин бага үед
- Илэрхий гиперкатаболизм (хагалгааны дараа)
БАД хурц халдвараар хүндэрсэн үед
- Анорекси, кахекси (биеийн жин хэвийн хэмжээнээс 80% буурсан)
- Хоруу явцтай гипертони
- Хүнд хэлбэрийн нефроз хам шинж
Цусан дахь холестеролын хэмжээг тохируулж аль болох ханаагүй өөх тосны хүчил хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
 
Хоолыг бэлдэх болон хийх:
Уураг багатай хоол хийх нь хэцүү биш боловч хоолонд орж буй уургийн хэмжээг тааруулах нь чухал.
Энгийн өдөр тутмын хоолонд энэ дэглэмийн дагуу гэр бүлийн бусад гишүүд идэж болно. Өдрийн уургийн хэмжээ 30 г бөгөөд уургийн хэмжээг хязгаарлаагүй хүмүүст нэгээс илүү аяга хоол өгөхөөр тооцоолох хэрэгтэй.   
 
Дараах алхмууд уураг багатай хоолны дэглэмыг барихад туслана:
1. Хоолны найрлагыг сайтар хянах, ялангуяа уураг ихтэй хоол /мах, загас, тахианы мах, өндөг, сүү, бяслаг/
2. Талх, гурил, будаа, гоймон, эрдэнэ шиш зэрэг уургийг багагүй хэмжээнд агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг анхаарч үзэх
3. Уургийн чанар багатай хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах / самар/
4. Эрдэнэшишийн гурил нь улаан буудайн гурилаас бага уургийг агуулдаг ба улаан буудайн оронд  хэрэглэж болно. 
5. Sago (төмсний гурил-цардуул), tapioca нь уураг агуулдаггүй бөгөөд өдөрт нэмэлт хол болгон идэж болно.  Жишээ нь:чанаж, чихэрлэг болгож, будаатай хамт.
6. Цөцгий болон усны холимог нь мөн уургийг бага агуулдаг. 
 
БӨӨР ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ХҮНД ЗОРИУЛСАН 
ХООЛНЫ  ДЭГЛЭМ
 
 
Бөөр шилжүүлэн суулгасны дараа хамгийн түрүүнд хоолны дэглэм барих шаардлагатай болдог. Шинэ бөөрийг хэвийн ажиллахад эдгээр хязгаарлалтууд тодорхой хугацаанд шаардлагатай. Ихэнхи хүмүүс дараах хоолны дэглэмийг баримталдаг. 
Бөөр шилжүүлэн суулгасны дараа сайн-тэнцвэрт хоолны нарийн дэглэмийг баримталж байгаа хүнд зориулсан чухал хэдэн шалтгаан байдаг. 
Ховхролтын эсрэг эмийн эмчилгээ нь биед зайлшгүй хэрэгтэй байгаа тэжээл, уураг кальцийн хэрэгцээг тохируулна. Энэ эмчилгээний дүнд хоолны дуршил  өөрчлөгддөг. Тэдгээр хүмүүс аппетитаа ихэсгэх зорилгоор преднизоныг хэрэглэх ба жин ихсэх хандлага ажиглагдана. Харин циклоспорин А – г хэрэглэх нь аппетитыг бууруулж, жинг багасгана. 
Хоолны дэглэм нь цусны даралт, цусан дахь сахарын хэмжээ, холестеролын түвшинг  хэвийн байлгахад тустай. Зарим хүмүүст эрхтэн шилжүүлэн суулгасны дараа цусны даралт, сахар, өөх тос (холестерол, триглицерид) – ны түвшин ихэсдэг нь туршлагаар батлагдсан. Давс, сахар, өөх тос зэргийг багасгахад чиглэсэн тэнцвэрт хоолны нарийн дэглэм нь дээрх зүйлсийг хэвийн хэмжээнд нь барихад ихээхэн тустай нөлөө үзүүлдэг. 
Ихэнхи хүмүүст бөөр шилжүүлэн суулгахын өмнө тусгай хоолны нарийн дэглэм барьдаг. Хэрвээ тэд хэдэн жилийн турш хоолны дэглэм бариагүй бол хоолноо хасахаас нь өмнө хоолны дэглэм барих нь нилээд хэцүү, тогтмол барих шаардлагатай гэдгийг дахин тайлбарлана. Олон хүмүүс ямар хоолны дэглэм барихаа сайн мэдэхгүй андуурах тохиолдол байдаг. 
Эрүүл зөв хооллохын пирамидаар янз бүрийн хоол хүнс шаардлагатай бүх тэжээлийн бодисыг өгөх эрүүл зөв хооллох дэглэмтэй хэрхэн уялдаатай байдгийг харуулдаг.
ХАМГИЙН ИХЭЭР ИДЭХ – ТАЛХ, БУДАА, ЖИМС, НОГОО
Эдгээр хүнс нь энерги, нүүрс ус, витамин, эрдэс давсны хамгийн тохиромжтой эх булаг юм. Мөн эдгээр нь уургийн хэмжээг бага байлгадаг. 
Талх, будаа
Хамгийн багадаа өдөрт 3-4 удаа хэрэглэнэ. Харин идэвхитэй хүмүүст түүнээс их шаардлагатай. Бүдүүн ширхэгтэй бүтээгдэхүүнүүд нь илүү өгөөжтэй байна. 
Хэрэглэх хэмжээ
1 зүсэм талх
½ жижиг талх юмуу 1 талхны ороомог
¾ аяга буудайтай өглөөний цай
½ аяга будаа юмуу нухаш
2-3 жигнэмэг
Жимс ногоо
Өдөрт 2-3 ширхгийг хэрэглэнэ. Витамин, эрдэс бодисын тэнцвэрийг хэвийн хэмжээнд нь барьдаг. Лаазалсан юм уу хөлдөөсөн цэвэр жимс ногоо байвал сайн. 
Хэрэглэх хэмжээ
1 ш дундаж хэмжээтэй төмс
½ аяга ногоо
 
Багахан хэмжээний салад
1 зүсэм жимс
150 мл жимсний жүүс
 
ДУНД ЗЭРЭГ ИДЭХ – МАХ, ТАХИА, ДАЛАЙН ГАРАЛТАЙ 
БҮТЭЭГДЭХҮҮН, ӨНДӨГ, БОБЫН ҮР, САМАР, СҮҮ, БЯСЛАГ, ТАРАГ
Бөөр шилжүүлэн суулгасны дараа уураглаг хүнс, цагаан идээ бүхий хүнс хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Хэрэв та уураг, кальцийн хэрэгцээгээ ихэсгэхээр преднизоныг хэрэглэж байгаа бол түүний оронд энэ хүнсийг хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Уургийг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь хэт их уургийг оруулснаас илүүтэйгээр бөөрөөр ялгарч гардаг.
Мах, тахиа, далайн гаралтай бүтээгдэхүүн, өндөгний хэрэглэх хэмжээ
Өдөрт 2 удаа 2 зүсэм мах
2 жижиг котлет юмуу жижиг загас
1 ш дундаж хэмжээтэй загас
¼ тахианы мах
2 өндөг
Бобын үр, самарны хэрэглэх хэмжээ
Өдөрт 2 удаа 1 аяга чанасан бобын үр
½ аяга самар
2 хоолны халбага газрын самар цөцгийн тос
Сүү, бяслаг, тарагны хэрэглэх хэмжээ
Хүүхэд/ өсвөр насныхан – 200 мл сүү 4 удаа
Насанд хүрэгч – 30 г бяслаг 3 удаа
Жирэмсэн болон  хөхүүл эх
200 г тараг 4 удаа
Менопаузын дараа
 
БАГА ИДЭХ – ӨӨХ, ЦӨЦГИЙН ТОС, МАРГАРИН, ТОС, 
ЦӨЦГИЙ, САХАР
Өөхийг ихээр хэрэглэх нь цусан дахь өөхний хэмжээ болоод биеийн жинг ихээр нэмэгдүүлдэг. Нийт өөхийг багасгаснаар тэднийг хянах боломжтой юм.  Хэрэв цусан дахь холестеролын хэмжээ ихэсвэл шингэц сайтай өөхнөөс илүүтэйгээр моно – шингэц багатай өөх юмуу поли – шингэц багатай өөхийг сонгох нь илүү тохиромжтой. 
Цөцгийн тос, маргарин, тос, цөцгий зэргийн хэрэглэх хэмжээ
Өдөрт 1 удаа цайны халбагаар 1
 
Сахар 
Ховхролтын эсрэг эм хэрэглэж байгаа тохиолдолд зарим хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээ ихсэх үе байдаг. Хэрэв биеийн жин хэт ихэссэн бол энэ нилээд чухал. Хэрэв энэ ийм асуудал байвал сахарын хэрэгцээгээ багасгах нь биеийн жин болоод цусан дахь сахарын түвшинг хэвийн байлгахад тустай. Сахарын хэрэгцээг бууруулах зөвлөгөөг эргэн нэг хар. 
 
ДАВС
Эрүүл хүмүүс нэмэлт давс хэрэглэлгүйгээр мах, сүү, амуу, талх, ногоо зэрэг хүнснээс өөртөө хэрэгтэй хэмжээний давсыг олж авч чадна. Бөөр шилжүүлэн суулгахаас өмнө давсаа бөөрөөрөө зохицуулж байх тул тэдэнд нэмэлт давс хэрэглэхгүй байх, хязгаарлахыг зөвлөдөг. Шилжүүлэн суулгах мэс заслын дараа давсны хэрэглээг зохицуулах шаардлагатай.
Бөөр шилжүүлэн суулгасны дараа давсны хэрэгцээг хязгаарлаж, хоолны нарийн дэглэмийн тухай заавар өгнө. Энэ нь магадгүй цусны даралт ихэссэн үед нилээд тохиромжтой байж болох юм. 
Давсны хэрэглээг дараах байдлаар багасгана:
1. Ширээнээс давс хутгагчыг хураах
2. Хоолонд хэрэглэдэг давсныхаа хэмжээг бууруулах
3. Гахайн утсан мах, хиам, үхрийн мах, далайн загас, давсалж шарсан  төмс, давсалсан самар зэрэг давсалсан бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах
4. Давсыг бууруулдаг талх, маргарен, цөцгийн тос, шөл, самар зэрэг хүнсийг сонгох
5. Хэрэв бүтээгдэхүүнд давс нэмсэн байвал үйлдвэрлэгч тухайн хүнснийхээ шошгон дээр түүнийгээ зааж өгөх шаардлагатай. Давс нэмж хийгээгүй юмуу давсыг нь бууруулсан гэж зааж бичсэн байвал тийм бүтээгдэхүүнийг сонгох нь тохиромжтой. 
АРХИ
Согтууруулах ундаанууд нь энергиэс /киложоул буюу калори/ бусад цөөн тооны тэжээлийн бодисоор хангах ба архи юмуу сахар агуулсан байвал. Архи хэтрүүлэн хэрэглэх нь олон тооны өвчин эмгэг, осол аваарь, нийгмийн бухимдал зэргийг үүсгэх ба  мөн цаашлаад хоол идэх дур хүслийг байхгүй болгох, тэжээлийн дутагдалд оруулах зэрэг сөрөг нөлөөтэй. Хэдий тийм боловч архи нь манай нийгмийн нэгээхэн хэсэг болж байдаг. Ихэнхи мэргэжилтнүүд насанд хүрэгчдийг дунд зэргийн 2 шар айраг /2 бага градусын шар айраг/, 2 балга спирт, 2 жижиг аяга вино, 2 ликёрын хундага ликёр зэрэг 2 стандарт ундааг тохируулан хэрэглэж болно гэж зөвлөдөг. 
Энэ нь архи бол олон талын ач холбогдолтой энергийн эх үүсвэр юм гэдгийг сануулах чухал зүйл бөгөөд биеийн жинг тогтмол барихад тустай гэж үздэг. 
 
7. Аливаа бүтээгдэхүүний найрлага болон шошгийг сайтар хянаж унших хэрэгтэй учир нь зарим бүтээгдэхүүн нэмэлт найрлагатай болсноор уургийн хэмжээ ихэссэн байдаг.
 
8. Аливаа найрлага нь тодорхойгүй бэлтгэсэн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.
 
Фосфор багатай хоолны дэглэм 
Бөөрний  үйл ажиллагаа алдагдсан хүмүүс  фосфор багатай хоолны дэглэмийг  уураг багатай хоолны дэглэмтэй хамтаар  барих хэрэгтэй. Уураг ихтэйхоол хүнсэд  мөн фосфор их байдаг ба фосфор багатай хоол хүнс хэрэглэх нь бөөрний түүдгэнцрийн шүүлтуур ялгарах ёстой эцсийн бүтээгдэхүүнүүдийн хэмжээг багасгахад нөлөөтэй. 
Сүү болон бяслаг тараг зайрмаг зэрэг өдөр тутмын бүтээгдэхүүнүүд нь фосфор багатай хоолонд орох боловч хязгаар хэмжээтэй байдаг. Мөн талх болон сериалууд нь уураг болон фосфорыг бага агуулдаг боловч тодорхой хэмжээгээр хэрэглэхийг  зөвшөөрдөг.
Ихэнх жимс ногоонууд фосфорыг бага хэмжээгээр агуулах ба хэрэглэх хэмжээнь хязгаарлагддаггүй.  Өөх , элсэн чихэр болон тоснууд нь уураг болон фосфорыг агуулдаггүй.
Дараах бүтээгдэхүүнүүд фосфорыг их хэмжээгээр агуулдаг ба хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.
Фосфор их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнүүд:
1. Тархи, элэг, элэгний нухаш, туулай, сардина загас, анкова загас болон   сметана /sour cream/
2. Мах  загасны нухаш болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд, завлагдсан болон лаазалсан шөл
3. Төрөл бүрийн буурцагууд
4. Самар, наргил модны самар, хатаасан жимс, crisps(үйрмэгүүд),  tamarinds( жимсэн доторх зөөлөн хүчиллэг хэсэг.)
5. Кола, пиво, стоут ( stout-нэг төрлийн хатуу пиво)
6. Какао, Мило /сериал/, actavite, ovaltine болон школад
 
Гадуур хооллох 
Уураг багатай хоолныдэглэм барьж байгаа үед гадуур хооллохдоо хоолийг бодолтой нарийн сонгох хэрэгтэй. Уураг ихтэй хоолыг сонгохгүй байх эсвэл урьдах хоолон дахь уургийн хэмжээг багасгаж болно. Гэхдээ  үүнийг аль болох өдөр тутмын зуршил болгохгүй байх нь чухал. Хэрэв хааяа нэг гадуур хооллодог бол хоолны сонголтыгихэсгэж болно. Бөөрний үйл ажиллагаанаас хамаарсан уургийн хязгаарлал дээр үндэслэн эиэ талаар эмчтэйгээ зөвлөлдөх  хэрэгтэй. 
Авч явах боломжтой хоол:
- Нарийн сонголтууд бол сандвич болон ороомог
- Гамбургэр / нэгээс илүүгүй өндөг, бакон, эсвэл бяслаг/
- Бага хэмжээний тахианы мах
- Хот дог
- Жимс болон жимсний салад
- Мөсөн зүйлс
- Буцалгасан чихэрлэг зүйлс
Ресторан д
Ресторанд хооллох үедээ уураг  үндсэн найрлаг нь болсон  гурван хоол бүү захиал.
Уураг багатай хоолны сонголтууд:
-Ногоотой шөл
-жимсний коктейл
-амтат гуа
-авакода
-хятад ногоонууд
-салат  (side salad)
 
Үндсэн хоол уураг ихээр агуулдаг бүтээгдэхүүн бага агуулсан байх хэрэгтэй. 
Уураг багатай десэртүүд:
-шинэхэн жимс
-жимснийсалат
-компот 
-жигнэсэн алим
-Жимстэй мөс
-Жимсний шүүсүүд
-Жимсний үүрмэг 
 
Хэрэглэж болох ногоонууд:
-Артичок – шинэхэн болон лаазалсан
- Аспараг- шинэхэн болон лаазалсан
- Шош – франц, шинэхэн,лаазалсан болон хөлдөөсөн
- Биитроот – шинэхэн болон лаазалсан
- Броколи – шинэхэн болон хөлдөөсөн
- Brussel sprouts – шинэхэн болон хөлдөөсөн
- Байцаа – цагаан, ногоон, улаан
- Capsicum – ногоон, улаан- шинэхэн эсвэл хөлдөөсөн
- лууван – шинэхэн, лаазалсан эсвэл хөлдөөсөн
- Каулицэцэг -  шинэхэн болон хөлдөөсөн
-Celery – 
- Choko
- Эрдэнэ шиш- шинэхэн, хөлдөөсөн, лаазалсан, үр нь болон чихэрлэг эрдэнэ шиш
- өргөст хэмх
-өндөгний навч/ өндөгний ургамал/
- Kale
- Kohlrabi
- Leeks
- Lettuce
- Marrow
- мөөг- шинэхэн болон лаазалсан
-сонгино
-Вандуй – ногоон- зөвшөөрөгдсөн хэмжээгээр
- төмс –шинэхэн болoн хөлдөөсөн
- хулуу
- Хүрэн манжин
- бууцай
- манжин
 
Бөөрний өвчин ба хоолны дэглэм
Хоол  ерөнхий зарчим.
1. Уураг багатай хоолны дэглэм баримтлах
2. Хоолны илчлэг өндөр байх  2000-3000 ккал
3. Хоногийн  давс, шингэнийг хязгаарлах
4. БАД-ын хожуу үед хоолонд фосфор, кали хязгаарлах
5. Азотын илүүдлийг арилгах, шээс хөөх үйлдэлтэй ургамал хэрэглэх
6. Амин хүчлийн кетаналогуудыг хоолны нэмэлт болгон хэрэглэх
 
Уураг багатай хоолны дэглэм:
Хоолны уургийг хязгаарлаж уураг багатай хоол өгөх ба ингэснээр  өвчтний биеийн байдал дээрдэж, БАД-ын даамжралыг удаашруулах ач холбогдолтой.
Бөөрний дутагдлын  ээнэгшилтэй  үед  уургийг  1 кг жинд 0,9-1г, бөөрний  шүүлт  50-30мл/мин хүртэл  буурах  үед хоногт 50-40 г, төгсгөлийн  үед  18-25 г уураг бүхий  хоол  өгөх ба үүний дүнд  цусны азотын ихсэлтийг  бууруулж, бөөрний  ачаалалыг хөнгөвчлөнө. Харин нийт илчлэгийг  бууруулахгүй  хоногт  2000-3000 ккал байхаар бодож өөх тос,нүүрс усыг өгнө.Үүнд: цөцгий, ургамлын  тос, ногоо, жимс, мөхөөлдөс, зөгийн бал, жимсний чанамал өгнө.
Хоногийн уургийн хэрэгцээг Марони-н томьёогоор бодож олно.
PN= 6,25 x 0,031 x m
PN- хоногийн уургийн хэрэгцээ m- биеийн жин
 
БАД-ын эрт үед 7Р буюу хоногт 0,9г/кг уураг, илчлэг  35ккал/кг багагүй, уургийн найрлагын 85% хүртэл нь ургамлын гаралтай уураг агуулсан, амьтны гаралтай уургийг бодвол фосфор бага агуулсан хоолыг өгнө.СО
7Р хоолыг хэрэглэснээр удаан хугацаагаар азотемийг бага түвшинд байлгаж, биеийн жинг тотвортой барин, хөдөлмөрийн чадварыг хадгална.
БАД-ын II Б үед 7б буюу хоногт 0,5-0,6 г/кг уураг, кали 2,7г/хон, фосфор 700 мг/ хон хүртэл хязгаарласан, хоногийн илчлэг нь 35-40 ккал/кг байна. 50-70 % нь амьтны гаралтай (өндөгний уураг, цөцгийн тос, загас, сүүн бүтээгдхүүнүүд г.м) эсвэл үл орлогдох амин хүчлүүдийг агуулсан шар буурцгийн бүтээгдхүүн байна. 
Үл орлогдох амин хүчлүүдийн тохиромтой харьцаа нь өндөг төмсний холимог 1:3 .Шээсээр ихээр уураг алдаж байгаа үед алдаж буй уургийг нөхөхийн тулд 6г уураг тутамд 1ш өндөг өгнө.
Фосфорыг хязгаарлахын тулд амьтны гаралтай уургийг хязгаарлахаас гадна шош, мөөг, улаан байцаа, цагаан талх, сүү, самар, будаа зэргийг багасгаж хэрэглэнэ. Хүнсний бүтээгдхүүний фосфор- уургийн коэффициент 20 доош байвал зохино. 
Ийм бүтээгдхүүнд: хонины мах 8, гахайн мах 9, тахиа 9, тугал 10, вандуй 16 бол 20 дээш бүтээгдхүүнд: сүү, сүүн бүтээгдхүүн, төрөл бүрийн бяслаг, самар орно.
Гиперкалиеми болох хандлагатай бол хар талх, будаа, гадил,өнгөт байцаа,шош, самар,төмс, мөөгийг хязгаарлана.
Уураг багатай өндөр илчлэгтэй тусгай холимогуудыг хэрэглэж болно. Жиш: Сурвимед ренал (Fresenius Герман), Реналайт (АНУ), апротен (Итали)
Сурвимед ренал : 5.2 гр уураг, 5,8 г ургамлын тос, арлуулашгүй амин хүчил, 69 г нүүрс ус, бусад витамин, микроэлементүүдийг агуулсан байх ба 1 уут нь 330 ккал илчлэгтэй.
 
БАД-ын хожуу үед: сүүлийн 6 сард цусны креатинины хэмжээ тогтвортой байгаа бол 7Б хоолыг өгөх ба сүүлийн 6 сард креатинины түвшин өсөж БАД даамжрах хандлагатай бол 7а хоол өгнө. 7а хоол нь уургийг 0,3-0,4г/кг хүртэл эрс хязгаарласан, кали хоногт 1,6 г, фосфор хоногт 400 мг хүртэл байна. 10 гр-аас багагүй уураг нь орлуулашгүй амин хүчлүүдийг агуулсан аарц, өндөгний уураг, жигнэсэн мах, буурцаг зэрэг  бүтээгдхүүнүүд байна. Уураг багатай хоол хэрэглэж байгаа үед загасан тосыг хамт хэрэглэвэл тохиромжтой. Хоолны илчлэг 35 ккал/кг (2700-2900ккал/хон) багагүй байна. Энергийн  гол эх үүсвэр нь өөх тос (1г- 9ккал), нүүрс ус (1г- 4 ккал) байх ба цусны триглицеридын хэмжээ хэвийн байхад энергийн нэмэлт үүсвэр байдлаар хоногт 60 гр улаан дарс, дарс (1г- 7 ккал) хэрэглэж болно.
7а хоолны янз бүрийн хувилбарууд бий: төмс-өндөгний хоол, швед хоол. Эдгээр нь ижилхэн уургийн агууламж багатай боловч швед хоол нь илчлэг багатай, кали, фосфор, натри бага агуулсан  байдаг.
7а хоолыг удаан хугацаагаар хэрглэх үед азотын сөрөг баланс гарч, ацидоз гүнгзгийрэн, гиперкалиеми, гиперкатаболизм болох тул эссенциаль кетохүчлүүдийг(кетостерил, кетоперлен, ультрамин, аминесс, АВ-витрум) хамт хэрэглэх нь зүйтэй. Эдгээр кетохүчлүүд нь азотын сөрөг балансыг багасгаж, уургийн бие махбодид ашиглагдахыг сайжруулна. 
Хоолны эмчилгээний хяналт:
-   тусгай таблиц ашиглан хоногийн хоолыг хянах
- антропометр хэмжилтүүд
- мочевины хоногийн ялгаралтыг хянах
- биохимийн шинжилгээнд альбумин, трансферрин, креатинин/мочевин, лимфоцит, фосфор, кали үзэх 
 
5 гр уураг агуулах хүнсний бүтээгдхүүнүүдийн хэмжээ
Хоногийн уургийн хэрэгцээг Маронийн томьёогоор олохоос гадна шээсээр ялгарч буй мочевины хэмжээнд тохируулан олж өгвөл илүү үр дүнтэй. 
Бс =  21 + 4,3 + Mс / 2,14
 
Бс- хоногийн уургийн хэрэгцээ
Мс- хоногийн шээсэнд ялгарах мочевины хэмжээ
Уураг багатай  хоолны эсрэг заалт: 
- ТШХ 5мл/мин бага үед
- Илэрхий гиперкатаболизм (хагалгааны дараа)
- БАД хурц халдвараар хүндэрсэн үед
- Анорекси, кахекси (биеийн жин хэвийн хэмжээнээс 80% буурсан)
- Хоруу явцтай гипертони
- Хүнд хэлбэрийн нефроз хам шинж
Цусан дахь холестеролын хэмжээг тохируулж аль болох ханаагүй өөх тосны хүчил хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
 
Хоолыг бэлдэх болон хийх:
Уураг багатай хоол хийх нь хэцүү биш боловч хоолонд орж буй уургийн хэмжээг тааруулах нь чухал.
Энгийн өдөр тутмын хоолонд энэ дэглэмийн дагуу гэр бүлийн бусад гишүүд идэж болно. Өдрийн уургийн хэмжээ 30 г бөгөөд уургийн хэмжээг хязгаарлаагүй хүмүүст нэгээс илүү аяга хоол өгөхөөр тооцоолох хэрэгтэй.   
 
Дараах алхмууд уураг багатай хоолны дэглэмыг барихад туслана:
1. Хоолны найрлагыг сайтар хянах, ялангуяа уураг ихтэй хоол /мах, загас, тахианы мах, өндөг, сүү, бяслаг/
2. Талх, гурил, будаа, гоймон, эрдэнэ шиш зэрэг уургийг багагүй хэмжээнд агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг анхаарч үзэх
3. Уургийн чанар багатай хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах / самар/
4. Эрдэнэшишийн гурил нь улаан буудайн гурилаас бага уургийг агуулдаг ба улаан буудайн оронд  хэрэглэж болно. 
5. Sago (төмсний гурил-цардуул), tapioca нь уураг агуулдаггүй бөгөөд өдөрт нэмэлт хол болгон идэж болно.  Жишээ нь:чанаж, чихэрлэг болгож, будаатай хамт.
Цөцгий болон усны холимог нь мөн уургийг бага агуулдаг. 
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 17275
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК