Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНД ХЭРЭГЛЭГДДЭГ ЗАРИМ УРГАМЛЫГ ОНООХ ТУХАЙ
( Судалгааны өгүүлэл )

М. Хастана, Б. Хурэлчулуун, П. Батхуяг

 
Абстракт

Манай оронд 1996 оиы байдлаар 128 овог, 662 төрлийн, 2823 зүйл гуурст ургамал ургах (И. А. Губанов, 1996) бөгөөд тэдгээрийн дийлэнхийг уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байжээ. Харин уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэгургамлын шинжлэхухааны нэрийг өөр өөрөөр оноон хэрэглэх явдал практикт нилээд ажилагдаж байгаа бөгөөд зарим тохиолдолд зүйлээр нь төдийгүй төрөл, овгоор нь ч зөрүүлэн хэрэглэж байна. Энэ нь өөр өөр газар үйлдвэрлэсэн адил нэр бүхий жорын найрлаганд өөр өөр ургамлыг хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд хүргэж байгаа болно.

Жишээ нь: Сэрдиг буюу Алтан дэгдийг:

•    Сэрдигийн OBor(Saxifragaceae)-HHH Saxifraga hirculus L., Ямаан сэртэг, (РТМ-78; Х-61), Saxifraga unguiculata Engl., (Лув-154);

•    Тоонолжин цэцгийн oBor(Brassicaceae)-ийн Erysimum longisiliquum Hook F. et Thorns. (Дорж-209),

•    Дэгдийн овог(Өепйапасеае)-ийн Hale-nia corniculata (L. ) Cornaz., Галения рогатая, трава (Гам/Сем-325; Баз. БО-78-Halenia spp.,). Gentiana lutea., [TMP-334] гэх зэрэг гурван өөр овгийн ургамлаар оноосон байна.

Нэрийноноолтындоторовогньзөрөхгүй боловч төрөл нь зөрж буй оноолтууд олон байна. Тухайлбал, Хөх срадма буюу Срад-он-г Буурцагтан(РаЬасеае) гэсэн нэгэн овог боловч:

•    Хунчир Astragalus adsurgens Pall., (Гам/

Сем-106), Astragalus pastorius Tsai et YIL, (Дорж-309), Astragalus Tanguticus Bat., (Лув-428);

•    Гиш Vicia crassa L., (Гам/Сем-727; HT-515; Лув-428), Vicia amoena Fisch., (HT-515; Лув-428);

•    Шимэрс Hedysarum tuderosurn Fedtsch., (Лув-428) зэрэг өөр өөр төрөлийн ургамал байхаар оноожээ.

Бас заримдаа овог, төрөл нь зөрөхгүй боловч зүйл нь зөрөөтэйгөөр оноосон тохиолдол олон байна. Жишээ нь, Цагаан срадма буюу Срадгар-r Буурцагтны овгийн Хунчирын төрөлөөр оноосон боловч:

•    Astragalus galactites Pall., (Гам/Сем-109; Х-61),

•    Astragalus floridus. Benth ex Bunge (Дорж-309),

•    Astragalus yunnanensis Frch., [TM-79-T. ]; зэрэг өөр өөр зүйлүүдээр оноосон байна.

Гэтэл заримдаа нэг ургамлыг ихээхэн олон овог, төрөл, зүйлээр оноосон тохиолдлууд ч олон байна. Тухайлбал, Регонба-г 4 овгийн 10 зүйл ургамлаар онооосн бол Бридасазин-г 6 овгийн 9 зүйл ургамал байхаар тус тус оноосон байна.

Эмийн ургамлын нэрийг ингэж олон янзаар оноон хэрэглэж байгаа нь олон найрлагатай эмийн тухайд ихээхэн төвөгтэй байдлбг үүсгэж байгаа юм. Жишээ нь, уламжлалт эмнэлгийн практикт өргөн хэрэглэгддэг жорын нэг болох Мана-4 танг аваад үзэхэд түүний найрлаганд ордог Мана-г 2 зүйлээр, Лидэр-ийг 6 зүйлээр, Гандагарийг 7 зүйлээр, Гажа-г 3 зүйлээр тус тус оноож байгаа нь уг тан 4 зүйл найрлагатай байх ёстой атал дээрх хувилбаруудаар найруулбал 18 болон түүнээс ч олон хувилбартай найрлагууд үүсэх ажээ.

Үүнээс үзвэл эмийн ургамлын уламжлалт болон ШУ-ны нэршилийг зөвөөр дүйлгэн оноожнэг мөр бол гох зайл шгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Судалгааны зорилго:

Бид судалгаандаа Сэгсгэр яргуйжин болон Зөөлөн өргөст ортуузын түвэд нэршилийг оноон тогтоох зорилго тавьан болно.

Судалгааны зорилт:

Бид дээрх зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавин ажилласан болно. Үүнд:

1.    Судрын мэдээнээс болон Орчин үеийн шинжлэх ухааны судалгааны материалаас сонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг түүвэрлэн харьцуулах,

2.    Судрын мэдээнээс болон Орчин үеийн шинжлэх ухааны судалгааны материалаас сонгогдсон ургамлын амт, чадал, эрдэм, үйлдэл, хэрэглээг түүвэрлэн харьцуулах,

Судалгааны материал болон

арга зүй: Судалгааны материал:

Судалгаанд дараах материалуудыг юуны түрүүнд ашиглах нь зүйтэй. Үүнд:

1.    Эмийн ургамлын тухай номлосон Дорно Дахины Уламжлалт Анагаах Ухааны эх зохиолууд ба бусад лавлах материалууд

2.    Уламжлалт эмийн ургамлын шинжлэх ухааны нэрийн оноолт хийсэн материалууд

3.    Эмийн ургамлын ботаник шинж болон үйлдэл, хэрэглээний тухай орчин үеийн шинжлэх ухааны номууд .

4.    Сонгосон нэр бүхий ургамлуудыг байгалиайс цуглуулан авч уламжлалт анагаах ухааны судар номын зураг, бичвэртэй харьцуулах материал болгосон.

Судалгааны арга зүй:

Судалгаанд УАУ-нд хэрэглэдэг ургамлын ШУ-ны нэрийг онооход дэлхий дахинд өргөн хэрэглэгддэг аргууд болох: А. Ургамал зүйн шинжийн харьцуулалтийн арга:

1.    Монголын уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг бөгөөд шинжлэх ухааны нэрийн оноолт нь зөрөөтэй мэдээлэгдсэн эмийн ургамлын нэрийг сонгон түүх,

2.    Судрын мэдээнээсболон Зурагттолийн зургаас сонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг түүвэрлэн харьцуулах,

3.    Ботаникийн тулгуур лавлахаас сонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг түүвэрлэх,

4.    Эмийн ургамлын хатаамлаас сонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг тодруулан харьцуулах,

5.    Байгалд ургасан байдлаас газар дээр нь сонгогдсон ургамлын ургамал зүйн шинжийг тодруулан харьцуулах арга,

Б. УАУ-ны амт, чадал, эрдмийн үйлдэл болон орнин үеийн шинжлэх ухааны эм судлалын судалгаагаар нотлогдсон үйлдэлтэй харьцуулан дүйх арга:

1.    Судрын мэдээнээс сонгогдсон ургамлын эмийн ургамлын амт, чадал, эрдэм, үйлдэл, хэрэглээг түүвэрлэн харьцуулах,

2.    Орчин үөийн шинжлэх ухааны судалгааны материалаас сонгогдсон ургамлын үйлчлэгчбодисба нотлогдсон үйлдэл, хэрэглээг түүн харьцуулан тодруулах.

Харьцуулалтын үр дүнг үнэлэхдээ:

1.    Ургамал зүйн шинжүүд болон үйлдэл, хэрэглээний аль аль нь тохирч байвал уг оноолтыг цаашид баримтлах нь зүйтэй хэмээн үзэж,

2.    Ургамал зүйн шинжүүд нь зөрөөтэй боловч үйлдэл, хэрэглээ нь тохирч байвал уг уламжлалт ургамлыг орлуулан хэрэглэх боломжтой,

3.    Ургамал зүйн шинжүүд болон үйлдэл хэрэглээ нь хоёул тохирохгүй байвал уг оноолтыг баримтлах боломжгүй,

4.    Ургамал зүйн шинжүүд нь тохирох боловч үйлдэл, хэрэглээ нь тохирохгүй байвал цаашид фармакологийн судалгаахийжтодруулахшаардлагатай хэмээн үзэх нь зүйтэй болно.

Судалгааны ач холбогдол:

1.    УАУ-нд хэрэглэгддэг эмийн ургамлын ШУ-ны нэрийн оноолт илүү оновчтой болно.

2.    УАУ-нынэрээрээнэрлэгдэнхэрэглэгдэж буй эмийн ургамлын орлуулан хэрэглэх ШУ-ны үндэслэл тодорхой болно.
Судалгааны үр дүн:

Нэрийн оноолтонд Сэгсгэр яргуйжин(Апетопе crinita Juz.) болон Зөөлөн өргөст ортууз [Oxytropis muricata (Pall)]-уламжлалтанагаахухаандхэрэглэгдэжирсэн Сүрүвга, болон Дагшагарбо, дагшанагбо-ы ургамал зүйн болон үйлдэл, хэрэглээний харьцуулах шинжүүдийг харьцуулан үзэв. Учир нь судалгааны зарим зохиолд Oxyrto-pis muricata-r дагшанагбо, дагшагарбо гэх мэтээр(З), харин Сүрүвгаг Anemone spp, Pul-satilli spp гэх зэргээр оноосон байдаг билээ.

Дээрх харьцуулалтаас үзвэл Сэгсгэр яргуйжин (Anemone crinita Juz)- Сүрүвга-гаар хэрэглэх боломжтой байна.

Дээрх харьцуулалтаас үзвэл Зөөлөн өргөст ортууз [Oxytropis muricata (Pall)]-r 2 зүй Дагшаа-гаар хэрэглэх боломжтой байна.

Дүгнэлт:

1. Уламжлалт Анагаах Ухааны эмийн ургамлын шинжлэх ухааны нэрийг оноох бидний гаргасан хувилбар нь өмнө хэрэглэж байсан аргуудын давуу талыг ашигласны зэрэгэцээ шинулэх ухааны аргаар судлагдан нотлогдсон эм судлалын үйлдэл хэрэглээг тусгаснаараа давуутай болно.

1.    Сэгсгэр яргуйжинг УАУ-ны Сүрүвгагийн мэдээлэлтэй харьцуулахад ургамал зүйн шинжүүд нь таарч мөн үйлдэл, хэрэглээ нь тохирч байгаа учир Сүрүвгаг шууд хэрэглэж болох юм хэмээн үзэж байна.

2.    Зөөлөн өргөст ортуузыгУАУ-ны 2 зүйл дагша-ийн мэдээлэлтэй харьцуулахад ургамал зүйн шинжүүдээс цэцгийн өнгөнөөс бусад нь тохирч мөн үйлдэл, хэрэглээ нь тохирч байгаа учир Зөөлөн өргөст ортуузаар дээрх 2 зүйл дагша-ийн алийг ч орлуулан хэрэглэж болох юм хэмээн үзэж байна.

 

Ном зүй

1. Атлас Тибетской медицины. \\\"Галарт\\\", Москва, 1994 он. 19,21,22,29,30,40,44,57-р зургууд.

2. Галсан. Түвэд-Монгол эмнэлгийн толь. ӨМАХХ., 1981 он, т: 673.

3. Гаммерман А. Ф., Семичев Б. В. Словарь тибетско-латино-русских названий лекарственного растительного сырья, применяемого в тибетской медицине. Улан-
. Удэ, 1963,№426, 427.

4. Данзанпунцаг. Хир үгүй болор эрх. XVII зуун, түвэд судар.

5. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь, Монголын уламжлалт анагаах ухаан. Дээд дэвтэр. ӨМШУТМХХ, Уланхад, 1991, т: 515-516.

6. Жамбалдорж. Гайхамшигт баясгалант нүдэн чимэг. XIX зуун, Модон барын судар (түвэд).

7. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Дэд дэвтэр, УБ,, \\\"АРЦОТ ХХК\\\", 1997 он, т: 77-79.

8. Лувсан. Монгол эмийн судлал. ӨМҮХХ., 1991 он, т: 425-430.

9. Монгол орны ашигг ургамлын зурагт лавлах. I боть, УБ., 2003 он, т: 125-128.

10. Өлзийхутаг Н. БНМАУ-ын бэлчээр, хадлан дахь Тэжээлийн ургамлын таних бичиг. УБ., \\\"Улсын хэвлэлийн газар\\\", 1985 он, т: 337-342.

11. Растительные лекарственные средмтва(редактор Н. П. Максютина). Киев, \\\"Здоровя\\\", 1985, стр: 97.

12. РерихЮ. Н. Тибетско-Русско-английский словарь с санскритскими параллелями. Выпуск 10. \\\"НАУКА\\\", Москва, 1987, стр: 94-95.

13. Цэрэнбалжид Г. Монгол орны хөл газрын ургамлын өнгөт цомог. УБ., 2002 он, т: 143-144.

14. A Glossary of Tibetan Medicinal Plants. By Mia Molvray. India, 1988, p: 43.

15. ХайдавЦ. Улсын нэртомъёоны комиссын мэдээ. №61. УБ., 1965, №15-18,172.

16. Анцупова . Т. П. Растения тибетской медицины. Новосибирск, «Наука; 1989 стр:14
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1094
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК