Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
НААЛДАЦЫН ГАРАПТАЙ ҮРГҮЙДЛИЙН ШАЛТГААН, БАЙДАЛ
( Судалгааны өгүүлэл )

P. Хадбаатар, Флоренсов B. B
 

 
Абстракт

Дэлхийн    эрүул    мэндийн

байгууллагаас(2000) бүх нийтэд зориулан гаргасан хөтөлбөрт төрөлтийг зохицуулах асуудалд ихээхэн анхаарал тавьсан байдаг бөгөөд ялангуяа нөхөн үржихүйн болон үргүйдлийн салбарт эрдэм шинжилгээний ажил явуулах зорилгоор тусгай хөтөлбөр боловсруулсанньүргүйдэлтэйэмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж хичнээн анхаарал татаж байгааг харуулж байна.

Эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог үргүйдлийн хэлбэр бол хэвлийн дангаараа болон умайн үр дамжуулах хоолойтой хавсарсан наалдацтай, наалдацын гаралтай үргүйдэл бөгөөд янз бүрийн эх сурвалжаас авсанмэдээгээрүрийнхоолойгоосхамаарсан наалдац 35-85% эзлэж байгаа бол хэвлийн наалдац 9,4-34% байна.
 

Судалгааны зорилго:

Хэвлийн болон үрийн хоолойн наалдацтай үргүйдэлтэй эмэгтэйчүүдэд    үндсэн

шалтгааныг тодорхойлох, наалдацаас хамаараад хийгдэж байгаа хагалгааны үр дүнг тооцохыг зорив.

Судалгааны арга хэрэглэгдэхүүн

Судалгаанд Эрхүү хотын анагаах ухааны харьяа Перинаталь төвд 2006 оны 08 сарын 15-наас 2007 оны 03 сарын 31 хүртэл хугацаанд наалдац үүссэний улмаас хагалгаандоржнаалдацсалгуулахгэжбайгаа анхдагч ба хоёрдогч үргүйдэлтэй 75 эмэгтэйг хамруулав. Судалгаандхоёрбатүүнээсдээш жилээр жирэмслэхгүй байгаа 18-аас 41 нас хүртэлх эмэгтэйчүүдийг хамруулсан бөгөөд дааврын гажуудалтай болон төрөлхийн
нөхөн үржихүйн эд, эрхтэний гажигтай эмэгтэйчүүдийг судалгаанд оролцуулаагүй болно. Наалдацын зэргийг Минваевын (2001) аргаар тодорхойлсон ба бүх хагалгаа дурангаар хийгдсэн болно,

Судалгааны үр дүн:

Энэхүү судалгааны ажил нь хэвлий дангаараа болон хэвлий, умайн үрийн хоолой хавсарч наалдсан наалдацын гаралтай анхдагч болон хоёрдогч үргүйдэлтэй 48 эмэгтэйн өвчний түүх болон тусгай асуумжийн дагуу бөглөсөн карт, хагалгааны явцыг судалсан судалгааны ажил дээр үндэслэгдэв.

Бүх өвчтөнүүд шинжилгээнд хамрагдсаны дараа наалдац салгуулахаар эмнэлэгт хандсан бөгөөд наалдацын гаралтай үргүйдэлтэй гэдэг нь гистеросальпингограф-ийн шинжилгээгээр батлагдсан болно.

Өвчтөнүүдийн асуумжаас дараахь үзүүлэлтийг гаргав.

Наалдацын гаралтай үргүйдэлд хүргэж байгаа шалтгаануудын дийлэнх хувийг умай болон дайврын архаг явцтай үрэвсэлтэй гэсэн шалтгаанаар олон удаа антибиотик,

үрэвсэлийн эсрэг эмчилгээ болон шимэгдүүлэх эмчилгээ хийлгэж байсан өвчтөнүүд 63,5%(47) эзлэж байгаа бол 20%(15) -ийг БЗХӨ, үлдсэн хувийг нь хэвлий болон бага аарцагт хийгдсэн хагалгаа, мөн умайд хийгдэж буй ажилбарууд эзлэж байна. Архаг явцтай үрэвсэлтэй өвчтөнүүдийн 14-т нь үрэвслийн процесс хэвлийн доод хэсгээр өвдөх, халуурах шинж тэмдэг илэрч байсан бол бусад өвчтөнүүдэд үрэвсэл нь ямар нэг шинж тэмдэггүй, нууцлагдмал байдлаар дотор эд эрхтэнг наах, наалдац үүсгэх байдлаар явагдаж байжээ.

БЗХӨ(трихомониаз, гонорея, кандидоз, хламидиоз уреаплазмоз )-өөр өвдөж байсан үргүйдэлтэй эмэгтэйчүүдийн 52%(39) нь трихомониазтай байсан гэсэн бол 18%(9) нь гонорея тусаж байсан байна.

Үргүйдэлд хүргэх бас нэг хүчин зүйл нь хэвлийд болон аарцагт хийгдсэн хагалгааны улмаас үүсэж байгаа наалдац 59%(42) болж байгаа ба 2 өвчтөн олгой авахуулж байсан байна. 6 өвчтөн дайврын үрэвслийн болон савны гадуурхи жирэмсний улмаас нэг талын умайн үрийн хоолойгоо авлахуулж байсан бол 3 эмэгтэйд нэг талын өндгөвчгүй байв. 14 өвчтөн дайврын идээт үрэвсэлээр болон пельвиоперитонит-оор өвджээ. Нийт хагалгааны 56% (42)-ийг эндоскопи буюу дурангийн хагалгаагаар хийж, үлдсэнийг нь уламжпалт аргаар хийжээ. оношлогооны зорилгоор хийгдсэн дурангийн явцад бараг бүх өвчтөнүүдэд ямар нэг байдлаар тодорхой хэмжээний наалдац байсан байна.

Наалдацын зэрэг дуранд орсон өвчтөнүүдэд дараахь байдалтай байна.

Наалдацын процессын 17,1%-д өндгевч хамрагдсан байгаа бол умайн үрийн хоолой 92,5%-д наалдацтай, умайн эх биеээр 5,1%, сэмж 37,7%, умайн ар тал 17,2%, давсаг умайн хуниас 2%-д наалдацтай байлаа.

Оношлогооны дурангийн үеээр илэрсэн наалдацтай холбоотойгоор үндсэн 4 янзын хагалгаа болох адгезиолизис (утеролизис, оментолизис,    сальпингоовариолизис)

буюу наалдац салгах, үрийн суваг нээх(сальпингостомия,) үрийн сувгийн салбангийн(фимбриопластика)нөхөнсэргээх хагалгаа, түүнчлэн эдгээр хагалгаануудыг хавсарсан байдлаар хийв,

Наалдацын зэрэг болон байрлалаасаа хамаараад хийгдсэн хагалгааны тоо

4 өвчтөн үрийн хоолойд байрлалтай савны гадуурхи жирэмсэн оношоор хагалгаа хийгдсэн, 2 нь үрийн хоолойгоо авахуулсан бол 3 өвчтөн өндгөвчний уйланхай гэдгээр давтанхагалгаандорсон байна. Бүххагалгаа дурангаар хийгдэв. I-II зэргийн наалдацын үед умайн үрийн хоолойн битүүрэл онгойх нь түүнийг зүсэж нээсний дараа 40% байсан бол III-IV зэргийн дараа 18%, I-II зэргийн наалдацтай үөд фимбриопластикийн дараа 50%, III-IV зэргийн үед 11 % байна.

Судалгааны үр дүн

Наалдацынгаралтайүргүйдлийнзонхилох хувийг архаг явцтай үрэвсэл, бэлгийн замын халдварт өвчин, мөн түүнчлэн ямар нэг байдлаар хэвлийд хийгдэж байгаа хагалгаа болон умайн дотор хийгдэж буй ажилбарууд эзлэж байна.

Дурангаар хийгдэж буй хагалгаануудаас үрийн хоолойн салбангийн нөхөн сэргээх хагалгаа илүү үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа ба байрлалаас үл хамаараад III-IV зэргийн наалдацын үед хагалгааны үр дүн муу байх нь харагдаж байна.
 

Ном зүй

1. В. П Сметник., Л. Г Тумилович. Неоперативная гинекология. М. МИА. 2001. -С. 435-480.

World Health Organisation. Task Force on the diagnosis and treatment of infertility. Special programme of research training in human reproduction. Project N78923, 1980; p. 13.

2. Корнеева И. E. Современная концепция диагностики и лечения бесплодия в браке: Автореф. дис. ... д-ра мед. наук. М., 2003.

3. Balasch J, Vanrell J, Marques M. Int J Obstetr Gynecol 1984; 22 (2).

Noyes R, Hertig A, Rock J. Fertil Steril 1950; I (1): 3-25.

4. B. И Кулакова. Бесплодный брак. M. Изд. ГЭОТАР-Медиа. 2005.

5. Вихляева Е. М. и др. Руководство по эндокринной гинекологии. М. : МИА, 9-195.

6. Волобуев А. И. Диагностика различных патологических состояний матки с помощью гистероскопии и гистеросальпингографии. Дисс. . . . канд. мед. наук. М., 1972.

7. Кондриков Н. И. Акуш. и гин., 1982; 8: 8-12.
8. Пшеничникова Т. Я. Бесплодие в браке. М., 1991.

9. Руководство ВОЗ по стандартизованному обследованию и диагностике бесплодных супружеских пар. М. : МЕДпресс, 1997.

10. Экстракорпоральноеоплодотворение и его новые направления в лечении женского и мужского бесплодия. Под ред. В. И. Кулакова, Б. В. Леонова. М., 2000.

11. Назаренко Т. А., Дуринян Э. P., Чечурова Т. Н. Эндокринное бесплодие у женщин. Диагностика и лечение. М., 2004.

12. Дифференциальная диагностика различных форм бесплодия в амбулаторных условиях. Пособие для врачей. М., 2000.

13. Кулаков В. И., Корнеева И. Е. Диагностика и лечение женского бесплодия. В кн. : Практическая гинекология. Под ред. В. И. Кулакова. М., 2002.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3886
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК