Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
УЛААНБААТАР ХОТЫН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АПБАН ХААГЧДЫН ДУНДАХ ХДХВ/ДОХ/БЗДХ-ЫH ТАЛААРХ МЭДЛЭГ ХАНДЛАГА ДАДАЛ
( Судалгааны өгүүлэл )

Ч. Мандалсайхан H. Сүмбэрзул Ө. Ганчимэг

 
Абстракт

"Цэргийн албан хаагчдын буюу эрэгтэйчүүдийн НҮЭМ-ийн албан болон албан бус боловсрол *

Сургалтын цаашдын тогтвортой байдлыг хангах үүднээс Хугацаат цэргийн албан хаагчдад эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг Эрүүл мэнд, Батлан хамгаалах, БСШУ-ны 3 сайдын хамтарсан тушаалаар баталж, байнгын багш нарыг бэлтгэсэн нь сургалт тасралтгүй явагдах нөхцлийг бүрдүүлсэн байна. 2003 он гэхэд эрүүл мэндийг дэмжих өдөрлөг зохион байгуулж, сургалт явуулснаар 28000 гаруй хүнийг хамруулсан байна. Жилд 2 удаа шинээр цэрэг татдаг ба нэг цэргийн ангид шинэ цэрэг таталтаар ойролцоогоор 6070 хүн тогтмол ирдэг байна. Шинэ цэрэг татсаны дараагаар тэдэнд зориулсан албан бус НҮЭМ болон ХДХВ ДОХ-ын чиглэлийн сургалтыг орон нутгийн НҮЭМ-ийн баг очиж явуулж хэвшсэн байлаа. Хугацаат цэргийн албан хаагчид цэргийн албанд 1 жилийн хугацааг өнгөрүүлдэг ба энэ хугацаанд зохих мэдлэгийг бүрэн авдаг байна. {11}

Монгол улсын хуулийн дагуу 18 насанд хүрсэн.эрүүл мэндээртэнцсэнэрэгтэйхүнбүр цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Манай орны өсвөр болон идэр насны залуучуудын нэг бүлэг болох хугацаат цэргийн албан хаагчид цэргийн албанд татагдах, халагдах үедээ бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадалтай байгааг үнэлж тодорхойлсноор эрүүл зан үйл төлөвших, эрүүл амьдрах, гэр бүлээ зөв
төлөвлөхөд нь туслах явдал юм. . Зорилго

Улаанбаатар хотын цэргийн ангиудад хугацаат цэргийн албаа хааж буй залуусын ХДХВ/ДОХ/БЗДХ-ын талаарх мэдлэг хандлага дадлыг тодорхойлох .

Зорилт:

Улаанбаатар хотод хугацаат цэргийн албаа хааж буй залуусын БЗДХ/ДОХ-ын талаарх мэдпэг, хандлага дадлыг цэрэгт татагдах болон халагдах хугацаанд нь харьцуулан тодорхойлох

Цэргүүдэд зориулан явуулж буй хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ өгөх

Хугацаат цэргийн албан хаагчдад энэ талаар явуулах сургалтын хэрэгцээг тогтоох Судалгааны шинэлэг тал: Хугацаат цэргийн албан хаагчдын цэргийн албанд татагдах, халагдах үедээ бэлгийн замаар дамжих халдвар, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадалтай байгааг судалж байгаагаараа энэхүү судалгааны хувьд шинэлэг юм.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй

Судалгаанд Улаанбаатар хотын цэргийн ангид хугацаат цэргийн албаа хааж буй шинээр татагдсан болон халагдах гэж буй нийт 244 цэргүүдийг хамруулж, агшингийн судалгааны загвараар, судалгааг явууллаа. Цэргүүдийн мэдлэг хандлага, дадлыг үнэлэхдээ асуумжийн аргаар авсан ба боловсруулалтыг SPSS 12. 0 программ ашиглан хийлээ.

Судалгааны үр дүн

Судалгаанд хамрагдагсадын дийлэнх

нь 18-19 насны цэргүүд байсан ба нийт цэргуүдийн талаас илүү хувь нь гэрлээгүй, боловсролын хувьд 80,0% нь бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой цэргүүд судалгаанд хамрагдсан байна. Эдгээр залуучуудын БЗДХ-ын талаарх мэдлэгийн түвшинг цэрэгт татагдах болон халагдах хугацаагаар нь харьцуулан авч үзлээ.

Дээрх хүснэгтээс харахад шинэ цэргүүдийг бодвол халагдах цэргүүдийн мэдлэг хангалтгүй байгаа нь зарим нэг асуултын хувьд харагдаж байгаа нь БЗДХ, ДОХ-ын талын мэдлэг хандлага хангалтгүй бөгөөд хэдийгээр хөтөлбөр хэрэгждэг гэх боловч хангалттай мэдлэг олгож чадахгүй байна

Хүснэгт 1 БЗДХ, ДОХ-ын талаарх хандлагын асуултанд хариулсан байдал

Хүснэгт 2 Нөхөн үржихүй болон ДОХ-оос сэргийлэх талын асуултанд хариулсан байдал

Дээрх хүснэгтийн хувьд шинэ болон халагдах цэргүүдийн дийлэнх хувь нь ДОХ өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой гэж итгэл дүүрэн хариулсан байгаа нь нэгталаар сайшаалтай. Харин Боломжтой бол юу хийх гэсэн асуултанд шинэ болон халагдах цэргүүдийн хувьд зөвхөн бэлгэвч хэрэглэхийг ойролцоо хувьтай хариулсан байгаагаас харахад ДОХ-ын талын мэдлэг хангалтгүй, бусад аргуудын талаар сайн мэдэхгүй байгаа нь харагдаж байна.

 

Хэлцэмж:

ХДХВ-ийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг хүчин зүйлүүдийн нэг болох бэлгийн замын халдварт өвчтэй хүн эрүүл хүнийг бодвол халдвар авах магадлал өндөр гэдгийг 44. 7% нь мэдэж байхад 7. 4% нь буруу хариулсан байна. Мөн мэдэхгүй гэж хариулсан хүмүүсийн хувь өндөр 40% байна. БЗХӨ-тэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй гэсэн зөв хариултыг 39. 8% нь, мэдэж болно гэж 18. 2% нь, мэдэхгүй гэж 40% нь тус тус хариулжээ. Судалгаанд оролцогсдын 47. 4% нь ДОХ-ыг эрт үед эмчилж болно гэсэн буруу ташаа ойлголттой байна. 2 хүрэхгүй хувь нь Дох өвчин эмчлэгдэхгүй гэсэн зөв ойлголттой байна. {6}

Дээрх судалгаануудаас харахад Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилвөл дахиж өвчилөхгүй гэсэн хувь нь бидний судалгааны дүнтэй ойролцоо байна. Мөн бэлгийн замын халдварт өвчтэй хүн эрүүл хүнийг бодвол халдвар авах магадлал өндөр гэдгийг 44. 7% нь мэдэж байхад бидний судалгаагаар Улаанбаатарын шинэ цэрэг 54. 2%, халагдах цэрэг45. 8% ньтийм гэжхариулсан байгаа нь ойролцоо байна. Гэсэн ч бидний судалгааны хувьд мэдэхгүй гэсэн хувь өндөр байна. Харин дээрх судалгаанаас . БЗХӨ-тэй хүнийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй гэсэн зөв хариултыг 39. 8% нь хариулсан байхад бидний судалгаагаар шинэ болон халагдах цэргүүдийн 47. 8%/44/ нь мэдэх боломжгүй гэж зөв хариулсан нь ойролцоо. байгаа нь харагдаж байгаа боловч шинэ болон халагдах цэргүүдийн хувьд үгүй гэсэн зөв хариултаасаа 53. 6%/60/ өндөр байгаа нь шинэ болон халагдах цэргүүдийн БЗДХ-ын талаарх мэдлэг хангалтгүйг харуулж байна.

Дүгнэлт:

Судалгаагаар халагдах цэргүүдийг бодвол шинэ цэргүүдийн албан болон албан бус мэдээллээр олж авсан мэдлэг илүү байгаа нь харагдаж байна.

Хугацаат цэргийн алба хааж байх үедээ бэлгийн замын халдвар, ДОХ-ын талаарх сургалтанд хамрагддаг хэдий ч хангалттай мэдлэг олгож чадахгүй байгаа нь харагдаж байна.

Халагдах болон шинэ цэргүүдэд бэлгийн
замаар дамжих халдвар, ДОХ-ын талаарх зарим нэг өрөөсгөл ойлголтууд хэвээр байна.

Талархал

Судалгааны ажлыг удирдаж эрдэм мэдлэг оюун ухаанаа харамгүй хайрласан удирдагч багш Нийгмийн эрүүл мэндийн магистр Ө. Ганчимэг, зөвлөх багш Анагаах ухааны доктор дэд профессор Н. Сүмбэрзул нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Бидний судалгааны ажлыг хийж гүйцэтгэхэд судалгааны кабинетээр бүрэн хангаж бүх талын боломж нөхцөлөөр хангаж байсан ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн эпидемиологи, биостатистикийн тэнхмийн эрхлэгч Анагаах ухааны доктор О. Чимэдсүрэн болон бусад бүх багш нартаа баярласан талархсанаа илэрхийлж байна. Энэхүү судалгааг авахад гүн туслалцаа үзүүлсэн Улаанбаатар хотын дугаар цэргийн ангийн нийт хамт олонд талархалаа илэрхийлье

Мөн намайг дэмжиж сурах бололцоо нөхцөлөөр хангасан Говь-Алтай аймгийн Анагаах ухааны коллежийн захирал эрүүл мэндийн гавьяат ажилтан X. Оросоо болон сургуулийнхаа нийт хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж явдагаа илэрхийлье.
 

Ном зүй

Булганчимэг /Б/, Оюунгэрэл /Н/ 15-25 насны залуучуудын ХДХВ,/ ДОХ/ БЗХӨ-ний талаарх мэдлэг, хандлага, дадал үндэсний судалгаа УБ 2000 он/ х 2-4,16,21,25/

Цэргүүдэд зориулсан сургалтын хөтөлбөр 2002-2006 он/х32-39/

Бямбасүрэн/П/, Цэрэнханд /Б/, Ойдовданзан / Р/ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь суурь судалгаа УБ 2004 / х 160-165/, 117-130/

Дэмбэрэлсүрэн /Ж/ Нөхөн үржихүйн эрүүл мэндийн суурь судалгаа УБ 2002 он/х11, 58-69/

Пүрэвсүрэн /Г/ НҮЭМ-ийн тусламж үйлчилгээ үзүүлэгч нарын сургалтын мастөр төлөвлөгөөний шинэчлэл. /х 25-35 /

Солонго /Б/ НҮЭМ-ийн зарим асуудпын талаарх хугацаат цэргийг албан хаагчдын мэдпэг, хандпагын байдал. Магистрын зэрэг горилсон судалгааны ажил УБ 2003 он /х 8-20/
Сувд /Б/ Эрэгтэйчүүдийн НҮЭМ-ийн мэдлэг, хандлага, мэдээллийн хэрэгцээг судалсан нь Магистрын зэрэг горилсон судалгааны ажил УБ 2003 он / х10-20/

Цолмон /X/ НҮЭМ-ийн төлөө байдлын асуудалд Магистрын зэрэг горилсон судалгааны ажил УБ 2006 он/х 10,27,88/

Аюуш /Б/ өсвөр үеийнхний НҮЭМ-ийн талаарх мэдлэг, хандлага, дадал Магистрын зэрэг горилсон судалгааны ажил УБ 2006 он/ х 15-25/

НҮЭМ-ийн хөтөлбөрийн удирдлага сайжруулах арга хэрэгсэлийн цомог Модуль 8 УБ 2004 он /х 51-57/
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 748
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК