Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (040) 2008.No4(040)
ХОДООД - УЛААН ХООЛОЙН СӨӨРГӨӨ өвчин
( Лекц )
 
Абстракт

1.    Тодорхойлолт

Улаан хоолойн доод хуниасны булчин суларснаас ходоод, дээд гэдэсний агуулагдахуун улаан хоолойд сөөргөж орсны улмаас цээж хорсох, гашуун амтагдах зовиур бүхий улаан хоолойн үйл ажиллагаа болон бүтцийн өөрчлөлт бүхий эмгэгийг ходоод -улаан хоолойн сөөргөө өвчин (ХУХСӨ) гэнэ.

Улаан хоолойн салст бүрхүүлийн үрэвсэл, гэмтэл болон ходоод, дээд гэдэсний агуулагдахууны сөөргөө урсгал нь багажийн шинжмлгээгээр нотлогдсон үед рефлюкс-эзофагит гэж үзнэ.

2.    Ангилал

Рефлюкс эзофагитыг дурангийн шинжилгээнд илрэх шалбархайн тоо хэмжээ, хамрах талбайнаас хамаарч Лос Анжелесийн ангилалын дагуу 4 зэрэгт хувааж үзнэ.

3.1.    А зэрэг: улаан хоолойн доод хэсэгт 5мм-ээс ихгүй хэмжээтэй шалбархай нь 1-2 хананд байрлах

3.2.В    зэрэг: улаан хоолойн доод хэсэгт 5мм-ээс их хэмжээтэй шалбархай нь 1-2 хананд байрласан

3.3.    С зэрэг: олон тооны шалбархай нийлж, тууш шалбархай үүсгэх бөгөөд энэхүү өөрчлөлт нь улаан хоолойн доод хэсгийн гадаргуугийн 75% хүрэхгүй талбайг хамрах

3.4.    Д зэрэг: тууш болон гадаргууг өргөн хамарсан шалбархай, шархлаа нь улаан хоолойн гадаргуугийн 75% -аас их талбайг эзлэх, цус алдалт.сорвижил, нарийсал, Баррет метаплази болон баррет шархаар хүндрэх

3.    Шалтгаан, эмгэг жам

Улаан хоолойн салст бүрхүүлийн хамгаалах (clearance) тогтолцоо алдагдан, гэмтээх хүчин зүйлийн нелөөгеөр улаан хоолойн доод хуниас дутуу хаагдах, өөрөө аяндаа гэнэт сулрах нөхцөл бүрдэнэ. Өвчин үүсгэгч шалтгаан, эмгэг жамын хүчин зүйлс:

3.1.Улаан    хоолойн бүтцийн өөрчлөлт: Өрцний ивэрхий Таргалалт

Улаан хоолойн хагалгааны дараа

3.2.    Булчингийн шалтгаантай

Системийн склеродерми Рефлюкс эзофагит
 

3.3 Дааврын өөрчлөлт Жирэмслэлт

Сарын тэмдгийн алдагдал 3.4.Гадаад шалтгаан Тамхи,

Шоколад, кофе, өтгөн цай уух, Архи

Эм (кальцийн антогонист, Ь-адреноблокатор, нитрат, антихолинэргийн эм г.м)

4.Эмнэл зүй

4.1.    Сөөргөө шинж: цээж хорсох, исгэлэн зүйлээр гулгих, энэ нь тостой хоол идэх, тонгойх бөхийх үйлтэй холбоотой үүсэх,

4.2.    Нийтлэг бус шинж буюу бусад эрхтэний талаас илрэх шинж: хоолой сөөх, бачуурах, ханиалгах, амьсгаадах, зүрхээр өвдөх,

4.3.    Хүндрэлийн шинж: өвчүүний араар өвдөх, горойх, цустай огиулах, бөөлжих

5-Хүндрэл

5.1.    Улаан хоолойн нарийсал

5.2.    Барретын улаан хоолой

5.3.    Цус аладлт

5.4.    Аспирацын пневмони

5.5.    Улаан хоолойн өмөн

6.    Оношлогоо

Уян дурангийн шинжилгээ: улаан хоолойн салстын шалбархайт өөрчлөлтийг Лос- Анжелосын ангиллаар A, В, С, Д зэргээр үнэлнэ.

рНметрийн шинжилгээ: ходоод-улаан хоолойн эмгэг сөергөөг илтгэх рН шалгуураар үнэлнэ. Үүнд: улаан хоолойн рН 4-с буурч хүчиллэг болох, хүчиллэг сөөргөө нь хоногт 50-иас олон удаа тохиолдох, нэг удаад илрэхдээ 5 минутаас урт үргэлжлэх, хоногт 1 цагаас илүү хугацаагаар ажиглагдах.

7.    Эмчилгээ

7.1. Дэглэм:

15-20 см өндөр дэртэй унтах Архи, тамхи хорих, өөх.тос, шоколад, кофе, өтгөн цай, хийжүүлсэн ундаа, гаа, халуун ногоо, нимбэгийн төрлийн жимс ундааг хязгаарлах

Нас, биедээ тохирсон жинтэй байх, илүүдэл жинтэй бол хасах

Унтахаас 3-4 цагийн өмнө хооллох Хооллосны дараа хэвтэх, дасгал хийхийгцээрлэх

• Хэт бариу хувцас үл өмсөх

7.2.    Эмийн эмчилгээ

7.2.1.    Үндсэн эмчилгээ нь ходоодны шүүрэл бууруулахад чиглэх ба дараах 2 бүлгийн

эмээс аль нэгийг нь 4 -8 долоо хоногоос доошгүй хугацаагаар уух

7.2.1.1.    Хучаас эсийн гистамины Н2-хориглогч эм

7.2.1.2.    Хучаасэсийн устөрөгчийн шахуургыг саармагжуулагч

7.2.2.    Нэмэлт эмийн эмчилгээнд дараах эмийн бүлгээс хэрэглэх

7.2.2.1.    Хүчил саармагжуулах антацид

7.2.2.2.    Хөдөлгөөн    зохицуулах прокинетик эм

7.3.    Мэс засал эмчилгээ

Улаан хоолойн доод хуниасыг хумих, багасгах зорилгоор мэс заслын эмчилгээг хийнэ. Мэс засал эмчилгээг сонгох заалт:

Ходоод-улаан хоолойн сөөргөө өвчинг багажийн шинжилгээгээр нотолсон байх

Эмийн тууштай эмчилгээнд үр дүнгүй Өвчний хүндрэл: улаан хоолойн сорвижилт нарийсал, ивэрхий хавчигдах, шархнаас цус алдах, Барретын метаплази нь дисплази 3-4 зэрэгт хувирсан.

7.4.    Дуран эмчилгээ

Улаан хоолойн доод хуниасыг хумих, багасгах зорилгоор уян дурангийн эмчилгээг хийнэ. Дуран эмчилгээг сонгох заалт:

Ходоод-улаан хоолойн сөөргөө өвчинг багажийн шинжилгээгээр нотолсон байх

Эмийн тууштай эмчилгээнд үр дүнгүй

8. Сэргийлэлт

Амьдралын эрүүл хэв маяг, зохистой хооллолт, эмийн зохистой хэрэглээ

Эмийн эмчилгээг тууштай хийх, хоол боловсруулах эрхтний архаг эмгэгийг төгс эмчлэх

Өмөнгийн урьдал эмгэг болох Барретын метаплази хувирал нь дисплази өөрчлөлтөнд шилжсэн бол дуран ба морфологийн шинжипгээг тодорхой давтамжтай хийнэ. Дисплази өөрчлөлт сул илрэлтэй үед эхний 2 удаа 6 cap тутам, өвчний даамжрал илрээгүй бол жилд 1 удаа шинжилгээгдавтана. Дисплази тод илэрсэн үед 3 cap тутам давтан шинжилгээ хийж, шаардлагатай үед мэс заслын эмчилгээг шийднэ.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 11976
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК