Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (040) 2008.No4(040)
В ВИРУСИЙН ШАЛТГААНТ АРХАГ ГЕПАТИТ
( Лекц )
 
Абстракт

1 .Тодорхойлолm

Гепатотропны В вирус халдварлагдсанаас хойш 6 сараас доошгүй хугацаанд цусны ийлдэст вирусийн маркериуд тодорхойлогдон эмнэлзүйн шинж тэмдэгтэй ба тэмдэггүй болон гистологи, биохимийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт байдлаар илрэх архаг эмгэг.

1.1.ЭЛЭГНИЙ архаг үрэвсэл В -вирусийн тогтвортой халдварын улмаас элэгний эдэд архаг үхжилт үрэвсэл үүсч даамжирсан

1.2. HBsAg идэвхгүй тээгч -элэгний эдэд үрэвсэлт үхжилтийн өөрчлөлтгүй , элэгний эмгэгийн эмнэлзүйн шинж тэмдэггүй

1.3.эдгэрсэн элэгний архаг үрэвсэл В- өмнө нь халдвар авч байсан бөгөөд биохимийн, гистологийн болон вирусологийн идэвхтэй халдварын ба өвчний нотолгоогүй

1.4.хурц    хүндэрсэн элэгний архаг үрэвсэл В- трансаминазийн идэвхжил 2 дахин их бөгөөд үе үе хэвийн хэмжээнээс 10 дахин ба түүнээс их ихсэж хэлбэлзэх

1.5.ИДЭВХЖИЖ    сэдэроэн элэгний архаг үрэвсэл В - HBsAg идэвхгүй тээгч ба эдгэрсэн элэгний архаг үрэвсэл В гэж оношлогдсон өвчтөнд идэвхтэй үрэвсэлт үхжилийн байдал дахин илрэх

1.6.НВеАд    арилалт - урьд нь НВеАд +тай өвчтөнд антиген арилах

1.7.НВеАд    сероконверси - урьд нь НВеАд+ ба anti НВеАд - байсан өвчтөнд НВеАд+ ба anti НВеАд - арилах

1.8.НВеАд    реверси - урьд нь НВеАд- ба anti НВеАд +байсан өвчтөнд НВеАд+ илрэх

2.Шалтгаан

Hepadnavirus-ийн бүлэгт хамаарагддаг 3200хос гинжийн ДНК-ийн цагираг геномоос тогтсон вирус .

З.Оношлогоо

3.1 .Эмнэл зүйн шинж тэмдгүүд Элэгний: шинж тэмдэггүй, эсвэл өвөрмөц бус ерөнхий шинж тэмдэгтэй амархан ядардаг, биеийн хүчний ажлын чадвар буурсан, хоолны зуршил буурсан , арьсны элэгний шинж тэмдгүүдтэй, элэг хэмжээгээрээ томорсон, түр зуур үеэр өвдөх, арьс загатнах , арьс салстанд шарлалт илрэх, жин буурах

Элэгний гадуурхи: үеийн өвдөлт, тууралт, гломерулонефрит, Шенлей-Генохын хам шинж, Жулиан-Варриего хам шинж, апластик цус багадалт, криоглобулинеми, зангилаат периартерит

3.2.Биохимийн шинжилгээ Элэгний эсийн ферментүүд -Аминотрансфераза    (трансаминаза):

Элэгний эсийг гэмтээхэд АсаТ (ГОТ ) АлаТ (ГГ1Т )-ийн хэмжээ цусны ийлдэст ихэснэ. (DeRitis-ийн үзүүлэлт АсаТ/АлаТ <1 бол бага зөөлөн зэргийн гэмтэл, >1 бол хүнд гэмтэл)

-Цөсний зогсонгишлийг заах ферментүүд: ГГТФ, ЩФ

Элэгний нийлэгжүүлэх (Синтез) үйл ажиллагаа

-Альбумин, холинестераза (СНЕ); лротромбины бүлэгнэх комплекс факторууд (II, YII, IX, X) .

3.3.Серологийн    шинжилгээ

ELISA-ийн 1,2,3 үеийн аргуудаар HBV-ийн маркериудийг илрүүлэх бөгөөд энэ 95%-98%-ийн магадлалтай. Маркериуд

HBsAg    хурц ба архаг

халдварын гадаргуун антиген

Anti-HBs    гадаргуун

антигений эсрэг бие бөгөөд

өвчилснөөс хойш 1-4 сарын илрэх нь өвчний эдгэрэлтийг заах буюу дархлаажуулалтын дараа тодорхойлогдоно.

Anti-HBc    I g G

төрлийн иммуноглобулин тодорхойлогдох нь өмнө нь авсан халдвар,

IgM    төрлийн    иммуноглобулин

тодорхойлогдох нь хурц халдварыг илэрхийлнэ.

НВеАд    10    долоо

хоногоос дээш тодорхойлогдох нь

халдвар архагшиж байгаа ба үрэвсэл даамжирч буйг заана.

anti-HBe Вирусийн сероконверси ба реверси болон эдгэрэлтийг илэрхийлнэ.

3.4.HBV-DNA    /pDNA вирусийн генотип тодорхойлох

Ийлдэст молекул биологийн полимеразийн гинжин урвалын/ PCR/ аргаар HBV-DNA- тооны болон чанарын аргаар тодорхойлох бөгөөд энэ нь вирусийн эсрэг эмчилгээний мониторингийн гол үзүүлэлт болно. HBV-DNA тооны аргын вирусийн титрийн түвшингийн байдал нь уг титрийг тодорхойлогч китүүдийг үйлдвэрлэгч фирмүүдийн хяналтын лавлагаанаас хамаарч 102 copy/ml <ээс бага байх бөгөөд 102-109 copy/ml-ийн түвшинд тодорхойлогдоно. Үүнд зарим үзүүлэлтэд 1 pg HBV-DNA=3x105 copy/ml, 11U=5.1 copy/ml вирусийн эквиваленттэй тэнцүү байна. HBV-DNA тодорхойлох чанарын аргаар эерэг, сөрөг байдлаар тодорхойлох бөгөөд энэ вирусийн эсрэг эмчилгээний үр дүнг хянах үзүүлэлт болдог.Генотипийн шинжилгээнд A,B,C,D,E,F генотипууд болон тэдгээрийн субгенотипүүдийг тодорхойлж вирусийн эсрэг эмчилгээнд оруулах нэг заалт болно. З.б.Гистологийн шинжилгээ Гистологийн шинжилгээ нь датчиктай УЗГ болон битүү аргаар Менгинийн зүүгээр элэгний пункц хийж эд аван гистологийн шинжилгээ

хийн Knodell болон бусад сайжруулан боловсруулсан аргаар дүгнэлт өгөх бөгөөд элэгний эдийн үхжилт үрэвсэл, холбогч эдийн ургалт, өөхөн эдийн хуримтлал бусад бодисийн солилцооны хуримтлалд онооны үзүүлэлтээр идэвхжлүүдийг тодорхойлно.Үүнд: -Үрэвслийн идэвхжлийг дүгнэх

Бага = үрэвслийн инфильтрат үүдэн венийн орон зайгаас хэтрэхгүй байх

Тодорхой= үрэвслийн инфильтрат үүдэн венийн орон зайд болон элэгний ацинуст их бус үрэвсэл , 1-2 үхжил/некрози/ийн голомттой

Давшингуй = цөөнгүй үхжлийн голомт,үрэвслийн идэвхтэй процесс

Хүнд = ацинусуудийг хамарсан үхжпийн голомтууд

-Холбогч эдийн ургалтыг дүгнэх

Бага= үүдэн венийн орон зайд бага зэргийн холбогч эдийн ургалт

Тодорхой= үүдэн венийн орон зайнаас элэгний эд рүү тэлсэн холбогч эдийн ургалт

Давшингуй=үрэвслийн инфильтраттай хамт холбогч эдийн таславчууд үүсэх

Хүнд = холбогч эдийн таславчаас хатуурал үүсэх 3.6. тусгай хэсэг

Манай орны нөхцөлд В вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн оношлогоонд доорхи үзүүлэлтүүд зайлшгүй:

Уг өвчний үед илрэх зовиур шаналгааг батлах нотлох (ядрал, сульдал, баруун хавирганы нуман дор болон аюулхайд хөндүүрлэж өвдөх, үеэр өвдөх, арьс салст сул шарлах)

Эмнэл зүйд илрэх шинж тэмдгүүд (элэг томролт, судасны өөрчлөлт „naevi stellati" цөөнгүй тохиолдолд дэлүү томрох)

6 сараас доошгүй хугацаанд HBV -ийн халдвар (HBsAg+, HBeAg+/-, HBV-DNA+/-) буйг нотлох

Ийлдэст трансаминазийн хэмжээ ALT ба AST тогтмол ба тодорхой хугацаагаар ихсэлт

HBV-ийн халдвараас бусад шалтгаануудыг үгүйсгэх ( HCV, архи, эм, хорт бодис, аутоиммуны процесс, наркотикууд)

Мэргэшсэн патоанатомичийн элэгний эдийн биопсийн патогистологийн дүгнэлт

Гастроэнтерологи-Гепатологийн клиникт В вирусийн элэгний архаг үрэвслийг доорхи байдлаар оношлох шаардлагатай.

элэгний архаг үрэвсэл В / chronic hepatitis

В/

1.    HBsAg + > 6 сараас

2.    HBV DNA-гитр >105 copy/ml

3.    трансаминазийн идэвхжил ALT ба AST 2 дахин ихсэх буюу үе үе хэвийн хэмжээнээс 4-10 дахин ба түүнээс их ихсэж хэлбэлзэх

4.    Элэгний биопсид үрэвслийн идэвхжил / үхжлийн оноо >41

HBsAg идэвхгүй тээгч / inactive HBsAg carriers active/

1.    HBsAg + > 6 capaac

2.    HBeAg-, antiHBeAg+

3.    HBV DNA титр <105 copy/mi

4.    трансаминазийн идэвхжил ALT ба AST хэвийн

5.    Элэгний биопсид үрэвслийн идэвхжил / үхжлийн оноо <4/

эдгэрсэн элэгний архаг үрэвсэл В / resolved hepatitis В/

1.    Урьд нь anti-HBc± ба anti-HBs тодорхойлогдож байсан эсвэл хурц, архаг үрэвслээр өвчилж байсан

2.    HBsAg-

3.    HBV DNA-

4.    хэвийн ALT ба AST

4.Ялгах онош:

4.1.Апкогол    болон бусад хорт шалтгаант элэгний эмгэг (зовиураас)

4.2.Билиар    цирроз( АМА, GGPT, АР, арьсны загатналт)

4.3.Бодисийн    солилцооны удамшлын евчин Гемохроматоз ( ийлдэс дэх Fe %

ба ферритин ихсэх, элэгний гистологийн зураглал)

Wilson өвчин ( Си % , церулоплазмины % ийлдэст ихсэх)

@1 антитрипсины дутагдал

б.Эмчилгээ

Эмгэг жамын интерферон , нуклеозидын үндсэн эмчилгээ ба эмчилгээний явцад үүсэх гаж нөлөөг засах шинж тэмдгийн эмчилгээ хийгдэнэ.

5.1 .Интерферонууд

5.2.Нуклеозидууд

5.3.    вирусийн эсрэгэмчилгээнд үрдүн хариу урвалыг дүгнэхдээ:

Биохимийн хариулт - ийлдэст трансаминазийн хэмжээ хэвийн болох

Вирусийн хариулт - HBV DNA -ийн титр тодорхойлогдохгүй түвшинд <105 copy/ ml ээс бага түвшинд хүртэл буурах ба өмнө нь байсан НВеАд+ арилах

Гистологийн хариулт -Элэгний эдийн үхжилт үрэвслийн идэвхжлийн оноо нь эмчилгээний өмнөх үзүүлэлтээс 2-оос доошгүй оноогоор буурах

Гүйцэд хариулт- биохимийн ба вирусологийн хариулт HBsAg арилах

Вирусийнэсрэгэмчилгээг 3,6,12сараар сонгож хийх бөгөөд эмчилгээний явцад 2 долоо хоногт тутамд гематологи, 4 долоо хоног тутам биохими, 3 cap тутам вирусологи, эмчилгээний өмнө ба эмчилгээ дууссанаас хойш 6-12 сарын дараа гистологийн шиижилгээг давтан эмчилгээний үр дүн явцыг хянана.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1315
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК