Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (040) 2008.No4(040)
С ВИРУСИЙН ШАЛТГААНТ АРХАГ ГЕПАТИТ
( Лекц )
 
Абстракт

1.Тодорхойлолт

Гепатотропны С вирус халдварлагдсанаас хойш 6 сараас доошгүй хугацаанд цусны ийлдэст вирусийн маркери тодорхойлогдон эмнэлзүйн шинж тэмдэгтэй ба тэмдэггүй болон гистологи, биохимийн үзүүлэлтүүдийн өөрчлөлт байдлаар илрэх архаг эмгэг.

2.Шалтгаан

Flavivirida-гийн бүлэгт хамаарагддаг 9.49.5 кв гинжийн РНК-ийн шулуун урт геномоос тогтсон вирус .

З.Оношлогоо

3.1 .Эмнэл зүйн шинж тэмдгүүд Элэгний :шинж тэмдэггүй, эсвэл өвөрмөц бус ерөнхий шинж тэмдэгтэй амархан ядардаг, биеийн хүчний ажлын чадвар буурсан, хоолны зуршил буурсан , арьсны элэгний шинж тэмдгүудтэй, элэг хэмжээгээрээ томорсон, түр зуур үеэр өвдөх, арьс загатнах , арьс салстанд шарлалт илрэх, жин буурах

Элэгний гадуурхи шинжүүд: хожуу арьсны порфири, криоглобулин, Хашимотогийн өвчин, Sjogren хам шинж, нефрит

3.2.Биохимийн    шинжилгээ Элэгний эсийн ферментүүд -Аминотрансфераза    (трансаминаза):

Элэгний эсийг гэмтээхэд АсаТ (ГОТ ) АлаТ (ГПТ )-ийн хэмжээ цусны ийлдэст ихэснэ. (De Ritis-ийн үзүүлэлт АсаТ/АлаТ <1 бол бага зөөлөн зэргийн гэмтэл, >1 бол хүнд гэмтэл)

-Цөсний зогсонгишлийг заах ферментүүд: ГГТФ, ЩФ

Элэгний нийлэгжүүлэх (Синтез) үйл ажиллагаа

-Альбумин, холинестераза (СНЕ); протромбины бүлэгнэх комплекс факторууд (II, YII, IX, X) .

3.3.Серологийн    шинжилгээ ELISA-ийн 1,2,3 үеийн аргуудаар HCV-ийн

маркери anti-HCV илрүүлэх бөгөөд энэ 95%-98%-ийн магадлалтай.

3.4.HCV-RNA ба вирусийн генотип тодорхойлох

Ийлдэст молекул биологийн полмеразийн гинжин урвалын/ PCR/ аргаар HCV-RNA- тооны болон чанарын аргаар тодорхойлох бөгөөд энэ нь вирусийн эсрэг эмчилгээний мониторингийн гол үзүүлэлт болно. HCV-RNA тооны аргын вирусийн титрийн түвшингийн байдал нь уг титрийг тодорхойлогч китүүдийг үйлдвэрлэгч фирмүүдийн хяналтын лавлагаанаас хамаарч 102 copy/ml <ээс бага байх бөгөөд 102-109 copy/ml-ийн түвшинд тодорхойлогдоно. Үүнд зарим үзүүлэлтэд 1 pg HCV-RNA=3x105 copy/ml, 11U=5.1 copy/ml вирусийн эквиваленттэй тэнцүү байна. HCV-RNA тодорхойлох чанарын аргаар эерэг, сөрөг байдлаар тодорхойлох бөгөөд энэ вирусийн эсрэг эмчилгээний үр дүнг хянах үзүүлэлт болдог.Генотипийн шинжилгээнд 16 генотипуудийг тодорхойлж вирусийн эсрэг эмчилгээнд оруулах нэг заалт болно. З.б.Гистологийн шинжилгээ Гистологийн шинжилгээ нь датчиктай УЗГ болон битүү аргаар Менгинийн зүүгээр элэгний пункц хийж эд аван гистологийн шинжилгээ хийн Knodell болон бусад сайжруулан боловсруулсан аргаар дүгнэлт өгөх бөгөөд элэгний эдийн үхжилт үрэвсэл, холбогч эдийн ургалт, өөхөн эдийн хуримтлал бусад бодисийн солилцооны хуримтлалд онооны үзүүлэлтээр идэвхжлүүдийг тодорхойлно.Үүнд: -Үрэвслийн идэвхжлийг дүгнэх

Бага = үрэвслийн инфильтрат үүдэн венийн орон зайгаас хэтрэхгүй байх

Тодорхой= үрэвслийн инфильтрат үүдэн венийн орон зайд болон элэгний ацинуст их бус үрэвсэл , 1-2 үхжил/некрози/ийн голомттой

Давшингуй = цөөнгүй үхжлийн голомт.үрэвслийн идэвхтэй процесс

Хүнд = ацинусуудийг хамарсан үхжлийн голомтууд

-Холбогч эдийн ургалтыг дүгнэх

Бага= үүдэн венийн орон зайд бага зэргийн холбогч эдийн ургалт

Тодорхой= үүдэн венийн орон зайнаас элэгний эд рүү тэлсэн холбогч эдийн ургалт

Давшингуй=үрэвслийн инфильтрамай хамт холбогч эдийн таславчууд үүсэх

Хүнд = холбогч эдийн таславчаас хатуурал үүсэх 3.6. тусгай хэсэг

Манай орны нөхцөлд С вирусийн шалтгаант элэгний архаг үрэвслийн оношлогоонд доорхи үзүүлэлтүүд зайлшгүй:

Уг евчний үед илрэх зовиур шаналгааг батлах нотлох (ядрал, сульдал, баруун хавирганы нуман дор болон аюулхайд хөндүүрлэж өвдөх, үеэр өвдөх, арьс салст сул шарлах)

Эмнэл зүйд илрэх шинж тэмдгүүд (элэг томролт, судасны өөрчлөлт ,,naevi stellati" цөөнгүй тохиолдолд дэлүү томрох)

6 сараас доошгүй хугацаанд HCV-ийн халдвар (anti-HCV, HCV-RNA+/-) буйг нотлох Ийлдэст трансаминазийн хэмжээ ALT

ба AST тогтмол ба тодорхой хугацаагаар ихсэлт

HCV-ийн халдвараас бусад шалтгаануудыг үгүйсгэх ( HBV, архи, эм, хорт бодис, аутоиммуны процесс, наркотикууд)

Мэргэшсэн патоаматомичийн элэгний эдийн биопсийн патогистологийн дүгнэлт

4.Ялгах онош:

1 .Алкогол болон бусад хорт шалтгаант элэгний эмгэг (зовиураас)

2.Билиар    цирроз( АМА, GGPT, АР, арьсны загатналт)

3.Бодисийн    солилцооны удамшлын өвчин Гемохроматоз ( ийлдэс дэх Fe %

ба ферритин ихсэх, элэгний гистологийн зураглал)

Wilson өвчин ( Си % , церулоплазмины % ийлдэст ихсэх)@

1 антитрипсины дутагдал

б.Эмчилгээ

Эмгэг жамын эмчилгээнд интерферон , нуклеозидын үндсэн эмчилгээ ба эмчилгээний явцад үүсэх гаж нөлөө засах шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

5.1 .Интерферонууд

5.2.Нуклеозидууд

5.3.    вирусийн эсрэг эмчилгээнд үр дүн хариу урвалыг дүгнэхдээ:

Биохимийн хариулт - ийлдэст трансаминазийн хэмжээ хэвийн болох

Вирусийн хариулт - HCV RNA -ийн титр тодорхойлогдохгүй түвшинд <105 copy/ ml ээс бага түвшинд хүртэл буурах

Гистологийн хариулт -Элэгний эдийн үхжилт үрэвслийн идэвхжлийн оноо нь эмчилгээний өмнөх үзүүлэлтээс 2-оос доошгүй оноогоор буурах

Гүйцэд хариулт- биохимийн ба вирусологийн хариулт

Вирусийн эсрэгэмчилгээг 3,6,12сараар сонгож хийхбөгөөд эмчилгээний явцад 2 долоо хоногт тутамд гематологи, 4 долоо хоног тутам биохими, 3 cap тутам вирусологи, эмчилгээний өмнө ба эмчилгээ дууссанаас хойш 6-12 сарын дараа гистологийн шинжилгээг давтан эмчилгээний үр дүн явцыг хянана.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 633
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК