Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (040) 2008.No4(040)
ХОРДЛОГЫН ШАЛТГААНТ ГЕПАТИТ
( Лекц )
 
Абстракт

1.Тодорхойлолт

Эмийн бэлдмэл, нэмэгдэл тэжээл, хор, хорт болон химийн бодис, ургамлын гаралтай бэлдмэлийн нөлөөгөөр элэгний цуллаг болон мезенхим эдийн гэмтэл үүсэхийг хордлогын шалтгаант элэгний гэмтэл гэнэ. Эмийн бэлдмэл нь элэгний гэмтэл үүсгэх голлох шалтгааны нэг бөгөөд элэгний гэмтэл үүсгэдэг 900 гаруй эмийн бэлдмэл, хор, ургамал бүртгэгдсэн байдаг ажээ.

2.Шалтгаан

Өвчин намдаах болон халуун бууруулах эмийн бэлдмэлүүд нь элэгний үрэвслийн элбэг тохиолдох шалтгаан болдог.

Ерөнхий мэдээгүйжүүлэх бодис / галотан/

Метилдофа Изониазид Метотрексат Амиодоран

Зарим бэлдмэлүүд цөсний замаар урсах үедээ элэгний үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Жишээлбэл эритромицин, жирэмснээс хамгаалах уух бэлдмэл, хлорпромазин, анаболик стероид

Хүнсний нэмэгдэл тэжээл

3.Нөлөөлөх    хүчин зүйл

1.    Удамшлын хүчин зүйл -эмийн метаболизм -биемахбодын хоргүйжүүлэх чадвар -эмийн бодисыг зөөвөрлөх чадвар -бусад хүчин зүйл

2.    Орчны нөлөө

-Хавсран хэрэглэж буй бусад эмийн нөлөө

-Архи, спиртийн төрлийн ундаа

-Нас

-Архаг хууч эмгэг

3.    Эмийн хорт нөлөө

-Эмийн задралаас үүссэн идэвхтэй бодис

-аглюкуронид

-митохондрийн нөлөө

4.1.Ангилал

4.1.1 Шалтгаанаар ангилах нь

Таамаглажболмоор/тунгаасхамаарсан, эмийн бэлдмэлийг тодорхой давтамжтай хэрэглэдэг/

Таамаглаж болмооргүй /тунгаас
 

хамаараагүй, ховор тохиолдох 0,01-1,0%/

-Дархлааны шалтгаант (халууралт, тууралт, эозинофилия, нууц үе) -Идиосинкратик 4.1,2.Элэгний гэмтлийн байдал, хугацаагаар

нь

1.    Элэгний цочмог үрэвсэл:Гэмтэл < 6 cap, эмнэлзүйн илрэлтэй, илрэлгүй

2.    Элэгний архаг үрэвсэл: Гэмтэл > 6 cap, эмнэлзүйн илрэлтэй, илрэлгүй

3.    Элэгний хүнд гэмтэл: Шарлалт, INR > 1.5 ULN, Энцефалопати

4.    "Цахилгаан" явцтай элэгний гэмтэл: Туйлын богино хугацаанд, хэдэн өдрөөс 4 долоо хоногт коагулопати знцефалопатийн шинж илрэх

5.Эмнэл зүй

5.1.    Нууц үе: эмнэлзүйн шинж тэмдэг илрэх хүртэлх хугацаа

Богино: Хэдэн цагаас хэдэн өдөр хүртэлх хугацаанд илрэх

Дунд : 1-8 долоо хоногт илрэх

Урт хугацаа : 1-12 сарын дараа илрэх

5.2.Илрэх    шинж: -халууралт

-арьсан дээр улаан тууралт гарч загатнах

-үеэр өвдөх

-булчингаар өвдөх

-томуу төст шинж илрэх

-дотор муухайрах

-бөөлжих

-хоолны дуршил муудах -шарлалт

б.Оношлогоо

6.1.Асуумж - Ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэсэн эсэх, ажил мэргэжлийн онцлог, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, сүлжээний эм хэрэглэсэн эсэхийг тодруулна. Эмийн бэлдмэл хэрэглэсэн хугацаа, тун, урьд өвчилсөн эмгэгийн нарийвчлан асуух нь зүйтэй.

6.2.Бодит үзлэг - Элэгний цочмог болон архаг гэмтлийн шинж,

6.3.Лабораторийн    шинжилгээ Биохимид элэгний эсийн гэмтэл

байгаа эсэх- АпАТ, АсАТ, Холестаз- Шүлтлэг фосфатаза, гамма глютамил трансфераза, Элэгний үйл ажиллагааны сорил /билирубин, нийлэгжүүлэг чадвар-альбумин, протромбин/ Цусны ерөнхий шинжилгээ Коагулограмм /INR/ эрдэс, давсны өөрчлөлт цусны химийн бусад үзүүлэлт эмийн сорилын шинжилгээ 6.4.Эхосонография (элэг, дэлүү, бөөр, түүний судас)

6.5.Компъютер томографи 6.7.Магиит резонанс томографи 6.8.Элэгний биолси

7.Ялган оношлогоо

А эсвэл В вирусын шалтгаант элэгний үрэвсэл,

ховор тохиолдолд С вирусын шалтгаант элэгний үрэвсэл,

цөсний чулуу,

ишемийн шалтгаант элэгний үрэвсэл,

бусад шалтгаант үрэвсэл

Элэгний цочмог үрэвсэл

Аутоиммун шалтгаант элэгний үрэвсэл

Шокийн үеийн элэг

Холецистит

Холангит

Бадди-Киарын хамшинж Архины шалтгаант элэгний үрэвсэл Цөс зогсонгшилын шалтгаант элэгний үрэвсэл

Жирэмснээс шалтгаалсан элэгний өөрчлөлт

Хорт хавдар Вильсоны эмгэг Гемохроматоз

Цус бүлэгнэлтийн шалтгаант эмгэг

8.Эмчилгээ

Шалтгааны эсрэг -Эмийн бэлдмэлийг хэрэглэхийг зогсоох

Шинж тэмдгийн эсрэг эмчилгээ Э.Сэргийлэлт

Эмийн бэлдмэлийг эмчийн зааврын дагуу хэрэглээрэй.

Хэрэв эмийн шалтгаантэлэгний үрэвсэл сэжиглэж байгаа болон онош батлагдсан бол шаардлагатай шинжилгээг хийлгэж, эмчийн хяналтанд байх нь чухал.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1859
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК