Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (040) 2008.No4(040)
АРХИНЫ БУС ШАЛТГААНТ ЭЛЭГ ӨӨХЛӨХ ӨВЧИН
( Лекц )
 
Абстракт

1.    Тодорхойлолт

Элгэнд саармаг өөх буюу триглицерид илүүдлээр хуримтлах нь эмгэг үйл явц бөгөөд элэгний эсэд фиброз өөрчлөлт орж улмаар аажмаар элэгний хатууралд шилжих байдлаар үйл ажиллагаа нь алдагдахыг л элэг өөхлөх өвчин гэнэ.

2.    Ангилал

Элэг энгийн өөхлөх Элэг өөхлөх өвчин

3.    Шалтгаан, эмгэг жам

Архины бус шалтгаант элэг өөхлөх өвчин нь удаан хугацаанд явагдаж энгийн элэгний өөхлөлтөөс, элэгний архаг өөхлөлт өвчин хэлбэрээр явагддаг үед элэгний эс ба эсийн гадна өөхөн дуслууд хуримтлагддаг биеэ даасан болон хам шинжээр илэрдэг эмгэг.

Өвчин үүсгэгч шалтгаан, эмгэгжамын хүчин зүйлс:

3.1 .Гадаад шалтгаан 3.1.1 .Хоолоор авах уураг дутагдах 3. 1.2. Өлсгөлөн үед өөхөн эдийн задрал (липолиз) эрчимжих ба зохицол алдагдах

3. 1.3. Замбараагүй хооллосноос уураг, витамин, илчлэг дутагдах

3. 1.4. В12 ба фолийн хүчлийн (Вс) солилцооны алдагдал

3. 1.5. Үжилийн үед амьсгалын тогтолцоо ба зүрхний үйл ажиллагаа алдагдсанаас гипокси болж энергийн солилцооны алдагдах

3. 1.6. Хортой нөлөө үзүүлдэг этионин, 4-хлорт нүүрстөрөгч, хлорформ, фосфор, хар тугалга, ба хүнцэл ордог. 3.2.дотоод шалтгаан 3.2.1 .Инсулиний солилцоо алдагдах

3.2.2.Цусны    бүлэгнэлт өөрчлөгдөх

3.2.3.Бөөрний    өвчин

4.Эмнэл зүй

4.1.    Өвдөх шинж: Хавирганы нумаар өвдөх.хааяа хатгах шинж ажиглагдана.

4.2.Биж    шинж:Аюулхайд хүнд оргих.огиулах ,бөөлжих,хааяа суулхгах шинж илэрнэ.

4.3.    Мэдрэл сульдах шинж: Амархан ядрах.сульдах.толгой өвдөх шинж

4.4.    Цөс зогсонгисох шинж::    Хааяа нүд.тагнайн салст шарлана.

4.3. Хүндрэлийн шинж: Бодисын солилцооны өөрчлөлтийн улмаас турж эцэх ба хэвлий цардайн зарим тохиолдолд хэвлийн устан цус алдах шинж

5.Хүндрэл
 

5.1. Элэгний хатуурал

6.    Оношлогоо

Элэг өөхлөлтийн оношийг биопсийн шинжилгээгээр баталдаг. Элэгний эсийн дотор өөхтэй вакуолиуд илэрдэг байна Биопси шинжилгээнд элэгний эстоморсон цитопламзм гэрэлтэж харагдана:

Ихэнх тохиолдолд эход элэг дэлүү томорсон шинж ажиглагдана

Биохими шинжилгээнд:Алат Асат хэмжээ ихэснэ.

7.    Эмчилгээ

7.1.    Дэглэм:

Эмнэлэг хамгааллын дэглэм сахих, тослог, чихэрлэг хоол бага хэрэглэх, биеийн хүчны хүнд ажлыг хязгаарлах,

Тараг,сүү хэрэглэх.

7.2.    Эмийн эмчилгээ

7.2.1.    Витамин В 12 булчинд 100-200 мг хоногт хэрглэх

7.2.2.    Фолийн хүчил хоногт 15 мг ууж хэрэглэнэ.

7.2.3.    Липоевийн хүчлийг 0.0025г хоногт 3 удаа уулгана.

7.2.4.    Эссенциаль 1 -2ш хоногт 3 удаа уулгах ба 2-4ампулийгсудсаартарина.

7.2.5.    Легалон 1-2 капсулийг хоногт Зудаа уулгах,

7.2.6.    Липофармийг 3-6 үрлэн болон капсулийг ууж хэрэглэнэ.

7.2.7.    Витамин АЕ уулгана.

7.2.8.    Хүнсний хивэг хэрэглэнэ.

7.2.9.    Үүнд элэг шилжүүлэн суулгах нь маш сайн арга юм.

7.3.    Мэс засал эмчилгээ

Үүнд элэг шилжүүлэн суулгах нь маш сайн арга юм.

7. Сэргийлэлт

Амьдралын эрүүл хэв маяг, зохистой хооллолт, эмийн зохистой хэрэглээ

Цирроз илэрсэн үед 3 cap тутам давтан шинжилгээ хийж, шаардлагатай үед мэс заслын эмчилгээг шийднэ.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1437
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК