Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
ТАРВАГАНЫ БОР ӨӨХ БУЮУ ХҮН МАХНЫ ЗАРИМ ОНЦЛОГЫГ СУДАЛСАН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Г. Пүрэвдорж, Б. Дагданбазар, Д. Амгаланбаатар,

С. Энэбиш, Ж. Мягмар

 
Абстракт

Сүүлийн үеийн судлаачдын (Gadurskisk, 1995; Ж. Мягмар 2003) бүтээлээс үзэж байхад биологи, анагаах ухаан зэрэг шинжлэх ухааны салбаруудад физик, хими, биохимийн судалгааны олон арга шинээр нэвтэрч, бас судалгаа шинжилгээний ажлуудын цар хүрээ өргөжин тэлж байна. Үүний нэг тодорхой баримт нь тарваганы хүн мах (бор өөх) -ны судалгааны ажил юм.

Тарваганы хүн мах (бор өөх) -ны байрлал зүй, жин хэмжээ, тосны хүчлийн агууламж, бүрдэл нь уг амьтны биологийн онцлог, нас, цагуур, бие махбодын дасан зохицох үйл явц зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой болохыг И. Ф. Иванов, П. А. Ковальский /1969/, Л. Проссер, /1977/.Н. И. Калабухов /1985/, Н. А. Краевский, A. В. Смельянникова /1993/ зэрэг судлаачид янз янзаар дүгнэсэн байдаг. Тосны ханаагүй хүчлийг түлэгдэлт, шарх сорви эдгээх, тэрч атугай багтраа өвчин ходоодны шархын үед хэрэглэж болох тухай мэдээлэл ч байна.
 

Судалгааны зорилго

Тарваганы хүн махыг өвчин болгонд шахам янз бүрийн байдлаар хэрэглэж байгаа өнөөгийн нөхцөлд тарваганы бор болон шар өөхний тосны хүчлийг харьцуулан судлах явдал эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдсан чухал зорилгын нэг болж байгаа юм.

Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтыг дэвшүүлсэн юм.

1. Тарваганы шар болон бор өөх /хүн мах/-
ний тосны хүчлийн найрлагын онцлог, ялгааг харьцуулан тогтоох

2. Тарваганы бор өөх /хүн мах/-ийг түлэгдэлт, шархыг эмчлэх зорилгоор анагаах ухааны практикт хэрэглэх боломж байгаа эсэхийг амьтан дээр туршилт хийн тодорхойлох

Практик ач холбогдол

Энэхүү судалгааны дүнд тарваганы шар болон бор өөх /хүн мах/-ний тосны хүчлийн онцлог, агууламж бүрдлийг тодорхойлж, цаашид анагаах ухааны сургалт, эмнэлзүйн практикт зарим төрлийн эмийн болон биологийн идэвхит бодис, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах боломж бий эсэхийг тогтооход практик ач холбогдол нь оршино.

Судалгааны хэрэглэгдэхүүн ба

арга зүй

Бидсудалгааныажпынсэдэвтэйхолбоотой материалуудыг хайлт хийж 60 гаруй шууд ба шууд бус дам холбоотой материал цуглуулав. Өөрийн судалгаанд хэрэглэгдэх арга, арга зүйн шинэ модификаци боловсруулан тосны хүчлийг тодорхойлж хроматографийн болон статистик боловсруулалтын аргуудыг нэгтгэн хэрэглэв.

Бид тарваганы хүн махны судалгааны материалаа Төв аймгийн Эрдэнэ сумын Нагал хайрхан, Сэргэлэн сумын нутаг болон Бууралын давааны орчмоос бэлтгэлээ.

Эдгээр материалаас авсан судалгааны бэлдмэлийг ЭМШУИС-ийн морфологийн тэнхмийн эд судлал, химийн тэнхимийн биохимийн лаборатори, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эд судлалын лаборатори, Хими химийн технологийн хүрээлэн, ШУТИС-ийнХүнссудлалынТөвийн химийн задлан шинжилгээний лаборатори, бор өөхний эмнэл зүйн туршилтыг Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн Шинэ эхлэл түм ХК-ний туршилтын лабораторийн материаллаг баз дээр хийж гүйцэтгэв.

Бид судалгаандаа 11 тарваганы бор өөх /хүн мах/-ийг өвчлөгийн аргаар авч судалгааны хэрэглэгдэхүүн ба аргын товчоондхураангуйлсанаргуудыгсудалгаанд ашиглав.

Тарваганы шар өөх болон хүн махны тосны хүчлийгхий шингэний хроматографийн аргаар тодорхойлсноос гаднашарх, түлэнхийн эсрэг үр нөлөө үзүүлж байгаа эсэх туршилтыг туулай, харх дээр олон улсын стандарт шаардлагыг хангасан арга аргачлалыг ашиглан хийж үр дүнг тооцон гаргасан болно.

Судалгааны үр дүн

1.    Тарваганы шар болон бор өөхний хэмжээ байрлал

Судалгааны хугацаанд нийт 11 тарваганы шар өөх болон хүн махны тосны хүчлийн бүтцийг харьцуулан судаллаа

Тарваганы хүн мах нь түүний бор өөхний гол хэсэг бөгөөд суганы хонхорт цээжний урд шүдэлсэн булчин буюу /т. serratus anterior/ далны хуудас /т. subscapularis/ хоёрын завсраар байрласан дөрвөлжиндүү буюу ромбо хэлбэртэй 2. 5 х 3. 5 см хэмжээтэй цайвар ягаавтар өнгөтэй, гадуураа нимгэн хальсаар хучигдсан, хальсны гаднаас түүний бүтцийн хэсгүүд тод харагддаг хавтгай булчирхай маягтай бүтэцтэй байлаа.

Тарваганы шар өөх нь биеийн бүх хэсэгт тархсан байна.

2.    Тарваганы тос, тарваганы хүн махны тосны найрлагын үзүүлэлтүүд

Бидний судалгаагаар тарваганы шар болон бор өөхөнд 11 төрлийн тосны хүчил илэрсэн ба үүнээс ханасан хүчил 6, Моноены хүчил 3, полиены хүчил 2 илэрчээ.

Физиологийн чухал үйлчилгээ бүхий биологийн өндөр идэвхитэй полиены хүчлийн гол төлөөлөгч болох линол, линолеины хүчлүүд нилээд их хэмжээгээр агуулагдаж байгаа нь простагландины нийлэгжилтэнд оролцдогхүчлүүдийгбаяжуулдагньхарагдаж
байна.

Ялангуяа тарваганы бор өөхөнд линол, линолеины хүчлүүд харьцангуй их (33,11%) байгаа нь тарваганы ичдэг онцлогтой холбоотой байж болох гэсэн таамаглал дэвшүүлж байна.

Ханасан хүчлүүд тарваганы тосонд 23. 05% байхад тарваганы бор өөхөнд 28. 23% байгаа нь бор өөх нь ханасан тосны хүчлээр /5. 18%-оор/ их байгаагаас гадна тарваганы бор өөхөнд байгаа нийт ханасан тосны хүчлүүд бүх үзүүлэлтэд жигд их хэмжээтэй байгаа нь энэ хоёр тос биологийн онцлогын хувьд ихээхэн ялгаатай болох нь илэрхий байна.

Хүснэгт 1

Тарваганы тос, тарваганы хүн махны тосны найрлагын үзүүлэлтүүд

Моно ханаагүй тосны хүчил тарваганы тосонд 60. 35 харин тарваганы хүн маханд 55. 62 байгаа ба моно ханаагүй тосны хүчлийн хэмжээ тарваганы тосныхоос даруй 4. 73 %-иар бага байгаа нь ихээхэн сонирхолтой бөгөөд тарваганы бор өөх нь хавар, зун, намрын улиралд өнгө нь өөрчлөгдөж байдаг нь эд эсийн мембран байгууламжтай холбоотой байж болзошгүй. Өөрөөр хэлбэл эсийн мембранд явагдах химийн урвалын исэлдэх процессын механизмын үйл ажиллагаатай нягт холбоотой байж болох магадлалтай.

Поли ханаагүй тосны хүчил тарваганы тосонд 16.53, харин тарваганы хүн маханд 33. 11% байгаа ньтарваганы бор өөхөнд байгаа поли ханаагүй хүчил тарваганы тосныхоос даруй 16. 58%-иар их байгаа нь тарваганы бор өөхний онцлог чанарыг харуулахаас гадна простагландины нийлэгжилтэнд оролцдог хүчлүүдээр харьцангуй баялаг байгаа нь анхаарал татаж байна.

Тосны биологийн үнэт чанар нь өндөр илчлэгээс гадна организмд нийлэгждэггүй линол, линолеин, арахидоны агууламжаар тодорхойлогддог гэсэн гадаадын судлаачдын дүгнэлтийг бататгаж байна.

Олеины, линолын, линолеины хүчлүүдийн агуулагдах хэмжээг тарваганы тосны хэмжээтэй харьцуулж үзэхэд эрс өөр байгаа нь энэ хоёр өөх морфологийн хувьд өөр төрлийн хоёр өөх болохыг тайлбарлаж байна.

3. Тарваганы хүн мах буюу бор өөхийг ашиглаж хийсэн "Агшин" тосны түлэнхий болон шарханд үзүүлэх нөлөөг судалсан дүн

Тарваганы хүн мах буюу бор өөхийг ашиглаж хийсэн "Агшин" тосон түрхлэгийн наирлага:

1    Тарваганы тос

2    Загасны тос

3    Пенициллин

4    Мөнх харганы пигмент

5    Парафин

6    Лав

7    Бор өөхний гомогенат
дээрхи орц бүхий найрлагаас 200 гр-ыг авч 6 харх бүхий 6 хэсэг дээр туршлаа.

Тосныүйлчилгээгзагвараартодорхойлсон болно.

Туршилтын загварчлал доорхи дараалалтай байсан.

1-р    бүлэг хархны сарвуунд " О. Е. Стрельниковын аргаар формалины хаван үүсгээд Түүнд загасны тос, тарваганы тос 1:1 харьцаагаар бэлдсэн холимогоос хяналт болгон авлаа.

2-р    бүлэг харханд дээрхийн адил формалинаар хаван үүсгээд "Агшин" тосноос түрхэв.

3,4-р бүлэгт Хархны сарвууны арьсны үсийг хярган авч 70 хэмийн халуун усаар 4x4 см хэмжээтэй түлж шарх үүсгэн хяналтын хэсгийн амьтанд загасны тос, тарваганы тос 1:1 харьцаагаар бэлдсэн холимог, нөгөө хэсэгт "Агшин" тосноос түрхлээ.

5,6-р бүлэгт: Хархны сарвуунд декстрины 6 % -ийн уусмал тарьж үрэвсэл үүсгээд хяналтын хэсгийн амьтанд загасны тос, тарваганы тос 1:1 харьцаагаар бэлдсэн холимог, нөгөө хэсэгт "Агшин" тосноос түрхлээ.

Судалгааны дүнгээс үзвэл эдгэрэлтэд нь сайн нөлөөтэй болох тогтоогдов. Эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн " Шинэ-Эхлэл түм " ХХК-ний дэргэдэх Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцээд уг агшин тосон түрхлэгийг клиникийн туршилтанд оруулах нь зүйтэй гэж үзэн уг агшин тосон түрхлэгийн найрлага технологийг баталсан болно.

Туршилтын тун, эмчилгээний схем боловсруулахдаа загвар эм, тосыг өдөр бүр түрхэн эдгэрэлтийн явцыг өдөр бүр хэмжлээ. Мөн эдгэрэлтийг хугацааны хамаарлаар бүртгэн үр дүнг тооцов. Туршилтын дүнг хоног хоногоор бүртгэн эдгэртэл нь байлган үр дүнг тогтоолоо. Эцсийн үр дүн тусгай хүснэгтээр баталгаажсан. "Агшин " эмийн формалинаар нөлөөлсөн хаванд үзүүлэх нөлөөллийг эзэлхүүний аргаар тогтоож, шүүдэс хуралдах үед хэрхэн нөлөөлж буйд нь ажиглалт хийлээ.

1.    Тарваганы бор өөх /хүн мах/-ний гол хэсэг нь цээжний өмнөх шүдэлсэн булчин / М. Serratus anterior/ болон далны хуудасны /М. Subscapularis/ завсар байрласан ромбо буюу хааяа дөрвөлжин хэлбэртэй цайвар ягаан өнгөтэй байдаг нь тогтоогдлоо.

2.    Тарваганы бор өөхөнд агуулагдаж байгаа олеин, линол, линолеины ханаагүй хүчлүүдийн агуулагдах хэмжээг тарваганы тосны хэмжээтэй харьцуулж үзэхэд эрс ялгаатай байгаа нь морфологийн хувьд өөр төрлийн хоёр өөх болохыг нотолж байна.

3.    Тарваганы хүн мах болон тарваганы тос нь шарх, түлэгдэлтийн эдгэрэлтэнд сайн нөлөөтэй болох нь туршилтаар тогтоогдов.
 

Ном зүй

1. Цэвэгсүрэн Н. ба бусад. Тосны хими 2004

2. Пүрэвдорж. Г. Хүн болон зарим хөхтөн амьтны бор өөхний бүтэц, тосны хүчлийн агууламж, химийн бүрдлийг судлах асуудалд

Анагаах ухааны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт бүтээл. 2003

3. Левачев. М. М. Липиды в организм животных и человека. М. 1974. ст. 86.

4. Ленинджер А. Основы биохимии М. 1982 ст. 534,762-763

5. Лилли Р. Патогистологическая техника и практическая гистохимия. Мир. М„ 1969. ст. 221-235.

6. Маркман А. Л. Химия жиров. Вып. I, II. Ташкент 1970. ст. 25.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3111
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК