Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
СИНДЭРИЙН ЭРДЭСЛЭГ БҮТЭЦ ТҮҮНИЙ TAPXAJ1T БАЙРШЛЫН ЗАРИМ ОНЦЛОГ
( Судалгааны өгүүлэл )

Д. Зандансүрэн, T. Ганбаатар, Д. Амгаланбаатар, C. Олдох
 

 
Абстракт

Синдэр нь монгол -түвдийн уламжлалт эмийн жоронд олон зууны туршид хэрэглэж ирсэн төмөр, кальцаар баян байгалын гаралтай эмт бодисуудын нэг юм. Сайн чанарын синдэр нь ихэвчлэн агуйн орчинд хуримтлагддаг бөгөөд, манай орны баруун, баруун өмнөд хэсгээр, Байдраг, Хүнхэр, Хүрэнхад, Богд, Алтан хөхий,Хар тэрмис, Бага Отгонтэнгэр,Их хайрханы агуй, Ловончомбын агуйнуудад тохиолддог.

Зохиогчид энэ өгүүлэлдээ Говьалтай аймгийн Хүнхрийн агуйн синдрийн эрдэслэг бүтцийг тогтоож товч үр дүнг энд дурьдав. Хүнхрийн агуйн синдрийн дээжинд: петрограф-минералогийн судалгаагаар-кальцит-93.    5%,гидрогётит/лимонит/-

6%,кварц-0.5% оролцсон бөгөөд, гранобласт бүтэцтэй, массивлагтекстуртэй ажиглагдана. Кальцит нь ихэнхдээ изометрлэг, зөв бус хэлбэртэй.мөхлөгийн хэмжээ 0. 01-0. 04мм хааяа 0. 1-0. 4мм хэмжээтэй тохиолдоно. Гидрогетит нь чулуулгийн мөхлөгийг жигд бүрхсэн тул нэлэнхийдээ улаан хүрэн өнгөтэй ажиглагдана. Хэлбэрийн хувьд зөв бус, заримдаа тасархай судал байдлаар тааралдах бөгөөд, мөхлөгийн хэмжээ 0. 004-0. 04 мм байна. Үлдсэн хэсэгт нь 0. 02-0. 1мм мөхлөгтэй, ксеноморф хэлбэртэй кварцын талст кальцитын дунд хааяа ажиглагдана. Минераграфын шинжилгээгээр бидний дээжинд гидрогетит/лимонит/-5. 3%,магнетит(Ре304)- ильменит(РеТЮЗ), гематит буюу мартит (Fe203 ) цөөн тэмдэгтээр тохиолдов.

Силикат химийн шинжилгээгээр: Si02-15. 5, AI203-3. 47,Fe203-2. 98, СаО-42. 1,MgO-0. 39,Na20-0. 10.К20-0. 7,Р205-0. 22 тус
тус хувиар мөн дэгдэмхий нэгдэл /ппп/33. 65 хувиар спектрийн задлан шинжилгээгээр: Ti,V,Cu,Ba,Sc, Bi.Nb.Ni, Pb.Pr.Rb, Sb.Sc.S m,Sr,Ta,Y,Yb,Zn,Zr гэх мэт 20 гаруй микро элементүүд байгаа нь тогтоогдлоо. Бид энэ судалгааныхаа үндсэн дээр -синдрийн эмчилгээний чанар нь төмөр, кальций, хөнгөнцагаан, калий.манган агуулсан ашигт эрдсийн нэгдэл болон төмрийн хоёрч исэл бүхий гидрогётит, гидролимонитын нэгдлээс хамааралтай байж болох гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.
 

Энэ ажпын гол зорилго нь олон зуун жилийн турш уламжпалт эмийн жоронд олон төрлийн өвчнийг илааршуулж ирсэн "синдэр" хэмээх ашигт эрдэсийн эрдэслэг бүтцийг орчин үеийн багажит шинжилгээнд тулгуурлан нарийвчлан судлаж байгалиас зөв таниж олох, улмаар эм зүйн туршилт хийж,практикт ашиглахад оршино. Бид сайн чанарын синдрийг агуйн нахцөлд хуримтлагдсан ашигт эрдсийн үе давхрагаас олно гэсэн таамаглалаар ажлаа эхлэсэн юм. Иймд агуй яаж үүсдэг юм бэ? Ямар онцлогтой вэ гэдэгт товч хариулт өгье.

Газар дэлхийн шинжлэх ухааны салбарт "karst" гэдэгнемецүгнээс гаралтай монголоор агуй гэсэн хэллэгт тохирох энэ үг нь усанд уусамтгай / шохойлог чулуулаг.гөлтгөнө, чулуун давс, элдэв шаварлаг эрдсүүд/ уулын чулуулгийн үеүд усанд уусаж хоосон хөндий нүх.орон зайг үүсгэснээс агуй ихэвчлэн үүсдэг[9]. Мөн тектоникийн хөдөлгөөний болон галт уулын оргилолт,гүний халуун

усан уусмалын/гидротермаль/ нөлөөлөөр агуй үүссэн тохиолдол байдаг. Энд Говь-Алтай аймгийн Хүнхэрийн рашааны синдэр бүхий агуйг энд жишээлж дурьдая. Түүнчлэн Отгонтэнгэр, Шаргалжуут зэрэг рашааны дэргэд гиван, синдэр мэт ашигт эрдэс агуй, хөндийлж, чулуулгийн ан цавшил, хэвгийг даган тохиолддог нь өнгөрсөн галавын үед галт уул оргилон унтарсаар одоо үлдэц эх сурвалж нь хичнээн зуун км-гүнээс ашигт эрдсүүд халуун усан уусмал-рашаан булаг байдлаар газрын гадаргууд гарч ирж буйн жишээ юм.

Агуй    нь    хүчилтөрөгч,нүүрс

төрөгчийн агуулга, РН=7-8 сул шүлтлэг орчинтой,дунджаар 10-22-10-29 барын даралттай,орон    нутгийн дундаж

темпиратуртай ойролцоо.нарны тусгал зэрэг олон шинж төлвөөрөө газрын гадаргаас ялгаатай. Агуйн ийм нөхцөлд бороо, цас, үерийн усны нөлөөгөөр газрын гадаргаас ус гоожих замаар.мөн гүний ан завсраар хүчлийн уусмалууд нэвчсэн үед80-90 төрл ийн элементийн эрдэсжилт явагдаж ашигт эрдсүүд хэдэн арван жилийн турш тунаж хуримтлагддаг. Хамгийн их тархсан эрдэс нь карбонат кальци, гөлтгөнө,эржин,барит,целе стин мэт эрдсүүд бөгөөд эрдсүүд ньСа,Мд, Na,Mn-aac гадна стронци,бари,лантануудыг бага хэмжээгээр агуулж,карбонат,суль фатын эрдэсжилт явагдаж кальц болон магнигаарбаяжигдаж, янз бүрийн хэлбэр дүрстэйгээр үүсдгээс хамгийн түгээмэл нь баганалагхэлбэрээрунжижүүссэнсталагмит, сталагтит төрөл [8]юм. Монгол,түвдийн эмийн сударт үүнийг "үнээний хөхөн чулуу"буюу "бану" гэж нэрлэдэг. Харин агуйн мухар ёроолд шаварлаг чулуулаг, эрдсүүд усаар зөөгдөн ахин тунаж хуримтлагдаж өвөрмөгц олон дүрс хэлбэртэй байдаг тул агуйн цэцэг ч гэж нэрлэдэг. . Жишээлбэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын Агуйт уулын бэлд байрших "Ловон чомбын агуй " хэмээх агуйн ёроолд 20 гаруй м зузаантай "синдэр" эрдсийг их дээр үеэс яр,шарх,маа жуур.түлэнхийд хэрэглэсээр ирсэн түүхэн баримтууд[1] байна.
Судалгааны хэрэглэгдэхүүн,

арга зүй.

Бид синдэрийн эрдэслэг бүтцийг нарийвчлан судлахад ГТЛ-т тунгалаг болон хүдрийн шлиф бэлтгэн дуран авайгаар харах, рентген спектрийн шинжилгээгээр бүтцийг нарийвчлан тогтоолоо. Мөн М. Ф. Викуловагийн эрдсийн петрограф болон минералогийн судалгааг явуулах аргачласан гарын авлагад тулгуурлан эрдэслэг бүрэлдэхүүний судлагааг явуулж, синдэрийн хэлтэрхийнээс 0. ОЗмм нимгэн ялтас / тунгалаг шлиф/ бэлтгэн туйлширсан гэрлийн тусламжтайгаар петрографын болон хүдрийн аншлиф бэлтгэн ойсон гэрлийн тусгалаар минераграфын, эрдэслэг бүтцийг, загвар шингэнтэй (бромформ) харьцуулах замаар хүнд, хөнгөн фракцад хуваан судалгаа хийлээ.

Үр дүн

Бидний минералог болон питрографийн шинжилгээнд сонгон авч байгаа синдэр нь төмөр, кальци, хөнгөн цагаан,калий зэрэг ашигт нэгдлээр баян байгалын нэг төрлийн эрдэс тул эрдэс судлалын судалгааг орос, болгар зэрэг орны эрдэмтэдийн шаврыг судлах аргачлал[3], бүтээлүүдийг [2,6,12] ашиглан энэхүү судалгааг явууллаа.

Бидний судалгааны өнөөгийн түвшинд, сайн чанарын синдэр байх боломжтой газар нь голчлон агуй болон рашаан усны орчимд илүүажиглагдлаа. Тухайлбал: Баянхонгорын Байдрагын синдэртийн агуй, Богд сумын хүрэн хадны агуйн синдэр, Өвөрхангайн Богд сумын Богд уулын синдэр,3авхан аймгийн БагаОтгон тэнгэрийн синдэр, Эрдэнэ хайрхан сумын Их хайрханы агуйн синдэр, Говь-Алтай аймгийнХүнхэрийн рашааны агуйн синдэр,Ховд аймтийн Алтан хөхийн синдэр, Хөвсгөлийн улаан синдэр.Өмнөговь аймгийн Ловон чомбын агуйн синдэр, Увс аймгийн Хар тэрмэсийн улаан, хар синдэрүүд бүгд рашаан/гидротермаль халуун усан уусмал/ оргилсон тектоник идэвхжлийн суларсан бүсүүд болон агуйн орчинд үүссэн байна. Харин өнгө, болон найрлагаараа синдэртэй төсөөтэй, нутгийн хүмүүс зос, шороон будаг торомхоны шавар хэмээх улаан өнгиин шаврууд нь [5,10,11] синдрийг бодвол илүү задгай орчинд эртний нуур, тэнгэсийн захын хэсгээр хаяалж тунаж хуримтлагдсан бололтой. Эдгээр нь агуулагдаж байгаа макро микро элементын агууламж хэмжээгээрээ бидний энэ урьдчилсан судлагаагаар ялгаатай нь ажиглагдаж байна. Номхотгогдсоны дараах макро, микро эрдэс, элементүүдийн үр дүнг дараачийн үе шатны судалгаагаар тогтоогдох болно. Бид дээр дурьдсан агуйнуудын ёроол, аман талаас синдэрийн эрдэслэг бүрэлдэхүүнийг судлах зорилгоор дээжлэлт хийж судлагааг явуулж эхлэсэн бөгөөд, энэ удаа синдэр гэж чухам юу юм бэ гэдэгт товч тайлбар хийх зорилгоор Хүнхэрийн агуйн синдэрийг энд жишээ болгон авлаа.

Синдэрийн эрдэслэг бүрэлдэхүүн: Петрографын судалгаагаар синдэрт шаврын эрдэслэг бүрэлдэхүүнд : кальцит-93. 5%,гидрогетит/лимонит/-6%,кварц-0. 5% оролцсон бөгөөд, гранобласт структуртэй, массивлаг текстуртэй ажиглагдана. Кальцит нь ихэнхдээ изометрлэг, зөв бус хэлбэртэй,мөхлөгийн хэмжээ 0. 01-0. 04мм хааяа 0. 1-0. 4мм хэмжээтэй тохиолдоно. Гидрогетит нь чулуулгийн мөхлөгийг жигд бүрхсэн тул нэлэнхийдээ улаан хүрэн өнгөтэй ажиглагдана. Хэлбэрийн хувьд зөв бус, заримдаа тасархай судал байдлаар тааралдах бөгөөд, мөхлөгийн хэмжээ 0. 004-0. 04 мм байна. Үлдсэн хэсэгт нь 0. 02-0. 1мм мөхлөгтэй, ксеноморф хэлбэртэй кварцын талст кальцитын дунд хааяа ажиглагдана. Минераграфын шинжилгээгээр
бидний дээжинд гидрогетит/лимонит/-5. 3%,магнетит(Ре304)- ильменит(РеТЮЗ), гематит буюу мартит (Fe203 ) цөөн тэмдэгтээр тохиолдов.

Минералогийншинжилгээгээрбромформ/ загвар шингэн/-ын тусламжтайгаар хүнд, хөнгөн фракцийг ялган үзсэн бөгөөд, хөнгөн фракцад гидрогетитээр бүрэн нэвчсэн шохойн чулуу, кальцит 40. 12%, хүнд фракцад хамаарагдсан магнетит, ильменит, сфен, циркон,турмалин,эпидот, гялтгануур, анарын мөхлөгүүд нийт дээжийн 0. 01 г% -ийг тус тус эзлэж байна.

Бидний    минералог.петрографын

нарийвчласан шинжилгээгээр сэндэрт шаврын улаан өнгийг бүрдүүлэгч гол эрдэс нь гётит, гидрогётит байгаа тул энэ эрдсийн (сонгодог эталон) шинж чанарыг 1-р хүснэгтээр үзүүлэв.
Гётит болон гидрогётитийн физик шинж чанарын зарим үзүүлэлт

1-р хүснэгт


Гидрогётит нь метасоматоз замаар,цэвэр химийн болон бактерийн оролцоотойгоор уусмалаас тунаж хуримтлагдах хийгээд сидерит, пирит зэрэг төмөрт нэгдлүүдийн задарч исэлдэх үйл явцын үр дүнд үүсдгийг эрдэмтэд [7,2]тогтоожээ. Гидрогётитын илрэлийн хэлбэр янз бүр байдаг бөгөөд, маш идэвхтэй, геохимийн нөхцөл өөрчлөгдөхөд эргээд уусмал байдалд оромтгой.эргээд ахин металл төлөвт шилдэг. Шохойлог,элсэрхэг чулуулгийн барьцалдуулагч хэсгийг ихэнхдээ үүсгэдэг бөгөөд, заримдаа элсний мөхлөгийн гадуур нимгэн хальс"цамц"маягаар хучсан байдаг. Төмрийн бусад ислүүдээс өнгөөрөө, дулааны болон,рөнтген шинжилгээр бүр тодорхой ялгагддаг [12]

Хэлцэмж

Уламжлалт эмийн судрууд болон орчин үеийн манай судлаачдын бүтээлд байгаль дээр элбэг тохиолдох зос, шороон гиван, синдэрийг улаан өнгийн шаврын бүлэгт нийтэд хамааруулан, найрлагын хувьд төмрийн ислээр баялаг эмт бодис талаас нь нийлмэл цогц байдлаар дурьдсан нь цөөнгүй. Барууны орнуудад(МПоз Kuzvart 1984 ) улаан өнгөт шаврыг зос, зосон шавар, шороон будаг гэж ангилжээ. Зосны найрлаганд пирит, төмрийн хүхэрт нэгдлүүдийн задралаас үүссэн төмөрлөгусан ислүүд дээр нь лепидокрокит болон гётитын хольц хүртэл орж үйлдвэрийн хуримтлалыг үүсгэдэг. Зосон шавар нь төмрийн /охра/, мангааны/умбра/ эрдсүүдийн өгөршлийн
бүтээгдэхүүнүүд ахин зөөгдөн хуримтлагсан нөхцөлд үүсдэг бөгөөд, гол найрлага нь шавар, жижиг ширхэгт элс байдаг. Харин эрдсийн будаг нь маш жижиг ширхэгтэй филлит /наанги/ чулуулгуудын өгөршилтийн ахин хуримтлалын бүтээгдэхүүн бөгөөд найрлаганд нь зос, шавар, жижиг ширхэгт элс зэргүүд орж, үе давхарга маягаар орд.илрэлийг үүсгэнэ гэжээ [ 7], . Шороон гиван нь нуур, тэнгэсийн ёроолд элдэв хэлбэрийн "конкрец" үүсгэн хуримтлагдах хийгээд, үүсгэгч гол эрдэс нь лимонит, гидролимонит, гематит байдаг[4]

Синдэрийг ном сударт тодорхойлж бичихдээ нуур далайн захаар хальж тогтсон усны замаг дарагдсаар,мөн үргэлж чийгтэй байдаг хадны агуй хонгилд цус мэт өнгөтэй.хондтой адил боловчарай хүрэн өнгөтэй цуллаг, үйрмэг,сэвсгэр улаан зүйл байна.Энэхоёрынальалиныгэмэндхэргэлнэ гэжээ. (Ц. Хайдав.О. Шерхан 1975)Бидний судлагаагаар синдэр нь хуримтлагдаж үүсэх орчин, эрдэслэг бүтцээрээ гиван, жуган, зосоос ялгаатай гэж үзсэн нь дээрх судлаачдын дүгнэлттэй тохирч байна.,.Дүгнэлт

1.    Синдэр нь эрдэслэг бүтэцийхээ хувьд Ca,AI,Mg,K,P, Fe,Cu,Zn гэх мэт ашигт эрдэс, элемент агуулсан байгалын цогц эмт бүрдэл бөгөөд үүсэж хуримтлагдсан нөхцлөөрөө зос болон шороон гиванаас ялгаатай.

2.    Синдэрийн өнгө нь магнетит.ильменит, гематитын ахин хувирлын бүтээгдэхүүн болох лепидокрокит(РеООН), гётит (HFe02 ),гидрогётит(НРе02 х n Н20) зэрэг газрын гадаргад ойр үүсдэг төмөрлөг эрдсүүдээс хамаарч улаан өнгөтэй болох ба энэ будагч бүлэг эрдсүүдийг "хүрэн гүр" хэмээн нэрлэвэл зохилтой

3.    Синдэрийг бүрдүүлэгч төмөрлөг эрдсийг.дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сонгодог ангилалд ( 2,7) үндэслэн лепидокрокит-гётитын бүлэгт хамааруулан, судалгааны өнөөгийн түвшинд химийн томъёог нь ( HFe02 - HFe02 х ag ) гэж авч үзлээ

4.    Гарал үүслийн хувьд бидний судласан синдэрт нь шохойн чулуун агуйд үүссэн шохойлог эрдсүүдэд, дээр дурьдагдсан хүрэн гүрийн эрдсүүд нэвчин орох замаар энэ ашигт хуримтлалыг үүсгэжээ.

5.    Синдэр нь байгаль дээр орших байдлаараа голчлон агуйн нөхцөлд хуримлагдсан байгаа нь нэгэнт тогтоогдсон тул жинхэнэ эмчил гээний синдэрийг ихэвчлэн үргэлж чийгтэй агуйгаас авч ашиглах шаардлагатай,

Талархал

Синдэрт шаврын эрдэслэг бүрэлдэхүүний найрлага болон эмт чанарыг судлахад гүн туслалцаа үзүүлсэн химич эрдэмтэн Б. Цэндээ, ГТЛ-ын спектрын зөвлөх ажилтан Ө. Доржханд эрдэс судлаач Т. Төгөлдөр тэргүүтэй ГТЛ-ын хими.спектр, минералогийн тасгийн хамт олонд гүн талархалаа илэрхийлье.

Ашигласан хэвлэл

1.    Авирмэд Э. Ловончомбын агуй Шинжлэх ухаан амьдрал 1994 он № 1 х18-21

2.    Бетехтин А. Г"Курс минералогии" Госге олтехиздат,М., 1961 г,стр-435

3.    Викулова М. ф Методическое руководство    по    петрографо-

минералогическому изучению глин Госгеолтехиздат М., 1957г 380стр.

4.    Ганбаатар Т, ОюунчимэгН, Даваадорж Б Монголын уламжлалт эмнэлэгт хэрэглэгдэж байсан зарим эрдсүүд Улаанбаатар 1993 он хуудас 28-34

5.    Ганбаатар Т,Даваадорж Б Торомхоны зос анаагаах увдистай ч. . . "Шинжлэх ухаан амьдрал"сэтгүүл,1994 №2 хуудас 47-48

6.    Костов И. Минералогия Издат-во "МИР" М.,1971, стр375

7.    Кужварт М. Неметаллические полезные ископаемые, М.,« Мир » 1986г, стр109-115

8.    Морошкин В. В "Минералы Кугитангских пещер" Природа 1984г, №3, стр-46-50

9.    Советский энциклопедический словарь Издание третье М.," Советтская энциклопедия" 1985г, стр-551

10.    Тойвгоо Ц.Дашгүнсэн ц " Увдист чулуу "Шинжлэх ухаан амьдрал"сэтгүүл,1992 №3 хуудас 17-21

11.    Тойвгоо Ц, Тогоонтөмөр Ж. Торомхоны зос байгалиас заяасан эм "Шинжлэх ухаан амьдрал"сэтгүүл,1992 №4 хуудас 19-22

12.    Швецов М. С Петрография осадочных пород Госгеолтехиздат М,1958г,стр109-110

13.    Яковлев П. Д " Промышленные типы рудных месторождений" М.,"Недра"1986г, стр 9-32
 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1197
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК