Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
МОНГОЛ ОРОНД УРГАДАГ ТАГИЙН ШИМЭРС (HEDYSARUM ALPINUM L.) БА ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Э. Уянга, О. Олдох, П. Батхуяг, Д. Энхмаа

 
Абстракт

Дэлхий дээр ойролцоогоор 100 гаруй төрлийн шимэрс ургадгийн ихэнх нь Дундад болон Өмнөд Ази, Хойд Европын орнуудаар элбэг тархаж ургадаг байна. Эдгээрээс Саваан шимэрс, туйлын шимэрс, Дагуурын шимэрс, Живээхэй шимэрс, Цэнгэлийн шимэрс, Тагийн шимэрс, Гмелиний шимэрс гэх мэт 19 төрлийн шимэрс манай орны Эгийн гол, Хөвсгөл, Хэнтий, Хангай, Алтайн нуруудаар ургадаг(15).

Уламжлалт анагаах ухаанд монгол болон төвдийн эмч нар Шимэрсийг Брэ сарад, Брэ-га ман-ба, нян-ар, шин-ар-марбо, срадмар, барагжэжиса нэрүүдээр биеийн тамир тэнхээг сайжруулах, хөлс гарахыг зогсоох, идээ бээрийг гадагшлуулах, зүрхний үйл ажиллагааг тэтгэх зорилгоор хэрэглэж байсан байна(б).

Тагийн шимэрс (Hedysarum alplnum L.).

Тагийн шимэрс нь Буурцагтны овгийн (Fabaceae) 40-120см өндөр ургадаг олон наст өвслөг ургамал бөгөөд манай орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Дорнод-Монголын тойргуудад элбэгээр ургадаг. Ойн болон эргийн чийглэг нуга, бургасан шугуй, намхан хусан сөөг, голын мөлгөр хайрга, шинэсэн ой, хусан төгөл, ойн зах зэрэг нь түүний ургах орчин болно(9)
 

Ургамал зүйн шинж:

40-120см өндөр олон настөвслөгургамал. Иш нь навчлаг, цэх агаад нүцгэн, олноор нэг дороос гарна. Үндэслэг иш олон салаатай, бүдүүн урт. Навч сондгой өдлөг бөгөөд түүний навчинцар гонзгойвтор- юлдэрхүү юмуу уртавтар зуувгар, мохоо, дээд тал нь нүцгэн, доод тал нь налчгар ноолуурхаг, 5-9

хосоор байрлана. Баг цэцэг нь шигүү тогтсон олон цэцгээс бүрдсэн урт цацаг. Цэцэгт иш нь урт навчнаас илүү гарна. Цэцэг ягаавтар-нил, заримдаа цагаан, 10-14мм урт, шилбэ нь богино, цэцгийн дагавар навч шугамархуу, цоморлиг хонхон хэлбэртэй, 4мм хүртэл урт. Үр жимс нь торлог, нүцгэн буюу налчгар үслэг. 1-4 дугариг тасархайтсан буюу дугуйвтар хэсгүүдтэй, захавчгүй. Үр нь бөөрөлхүү хавчиг, 0. Зсм хүртэл урт, 0. 25см хүртэл өргөн, 7-8 сард цэцэглэж, 8 сарын сүүлч, 9-р сарын эхээр үр нь боловсорно(Э).

Нөөц: Тагиййн шимэрсний нөөц элбэг(15).

Эмийн түүхий эд: Газрын дээрх хэсэг(7).

Цэцэглэж үрлэх хугацаа: VII; VIII cap (6,8).

Түүхий эдийг бэлтгэх:

Шинжлэх ургамлын дээж бэлтгэх: Зун цэцэглэж байх үед газар дээрх хэсгийг хамгийн доод талын навчны уг орчмоор хадаж аваад бусад элдэв хольц хүрэнтэж гэмтсэн навч иш зэргээс цэвэрлэн агаарын сэлгээтэй сүүдэрт цаас, даавуу, брезентзэрэг дэвсгэр дээр нимгэн таруу дэлгэж өдөрт 2-3 удаа хутгаж эргүүлэн хатаана. Түүхий эдийн чийг 13%-иас их бус, түүхий эдэд тохиолдож болох хольц дээрхи хувиас их бус байвал зохино. Хүрэнтэж өнгө нь өөрчлөгдсөн хэсэг нь 5%, бусад хоргүй ургамлын хольц1%, органик бус хольц 0. 5%, харлаж хөгцөрсөн хэсэг байж болохгүй. Хатсан түүхий эдийг цаасан дотортой хайрцаг, шуудай саванд 15-20кг-аар савлаж шошголон нарны гэрэл үл тусах, чийг үл нэвтрэх, агаарын сэлгээтэй сэрүүн агуулах, байранд тусгай бэлтгэсэн тавиур вандан дээр өрж хадгална(9).

Үндсийг бэлтгэх: Намар хавар үндсийг ухаж аваад шавар шорооноос угааж

цэвэрлэн, гэмтэж харласан үндэс ба ишний угийг огтолж хаяад гэр, майхан, тасалгаа, асар, сүүдрэвч, төмөр дээвэртэй байшингийн тааз зэрэг агаарын сэлгээтэй сүүдэрт цаас, даавуу, брезент зэрэг дэвсгэр дээр нимгэн таруу дэлгэж, өдөрт 2-3 удаа хутгаж эргүүлэн хатаана. Тагийн шимэрстэйталбайн гуравны нэг орчмын залуу тагийн шимэрсийг ухаж авалгүй үлдээж нөхөн сэргээлтийг хангах ёстой. Үндэсний чийг 14%-иас их бус, түүхий эдэд тохиолдож болох хольц дээрх хувиас хэтрэхгүй байвал зохино. Ишний угтай үндэс 5, органик хольц 1, органик бус хольц 0. 5, харласан, хөгцөрсөн хэсэг байж болохгүй. Хатсан түүхий эдийг цаасан дотортой хайрцаг, шуудай, саванд 20-25кг-аар савлаж шошголон нарны гэрэл үл тусах, чийг үл нэвтрэх, агаарын сэлгээтэй сэрүүн агуулах, байранд тусгай бэлтгэсэн тавиур вандан дээр өрж хадгална(9).

Судлагдсан байдал:

Газрындээдхэсэгтмангиферин(0.84-1.92), изомангиферин (0. 05-0. 07%), зэрэг ксантон, полиахарид, алкалоид, стеройд сапонин, идээлэг бодис, навчинд дээрх дурдсан ксантонуудын дээр гиперин, полистахозид, хедиразид зэрэг флавоноид, С витамин, цэцгэнд кверцетиний рамнофуранозид, авикулярин тус тус буй(12).

Газрын дээрх хэсэгт үнэс 5. 25% К, Са, Mg, Fe зэрэг үлэмж махбод,Мо, Си ялангуяа Se нилээд хуримтлуулсан 15 бичил махбод буй.

Навчинд мангиферин харьцангуй их (1. 43-2. 5%) байна(12).

Үндэслэг иш үндсэнд 30-40% полисахарид байх агаад тэр нь усанд задрахдаа галактоз, ксилоз, галактоуроны хүчил, рамноз (бага) үүсдэг. Харин энэ полисахаридын усанд уусдаг хэсэгт глюкан(цардуул), пектинт бодис буй бөгөөд шүлтэнд уусдаг хэсэгт нь ксилан, арабан, галактан зонхилдог байна(12).

Дээрххимийнбүрэлдэхүүнийсудалгаанаас үзвэл Тагийн шимэрсний

найрлаганд буй мангиферин, изомангиферин нь вирус хөнөөх өндөр үйлдэлтэйг эм зүйн судалгаагаар илрүүлжээ(12).
Найрлаганд агуулагдах зарим бодисын үйлдэл:

Стероид сапонин нь мөөгөнцөр болон зарим доод организмын эсрэг, судас хатуурлын эсрэг мөн хавдарын эсрэг нөлөөтэй байдаг байна.

Идээлэг бодис нь аргаах болон үрэвслийн эсрэг нөлөөтэй болох нь шинжлэх ухаанд тодорхой болсон билээ.

Флавоноид нь шээс хөөх, үрэвслийн эсрэг, антиоксидант, бөөр болон элэг хамгаалах, артерийнг даралт бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих зэрэг олон төрлийн үйлдэл үзүүлдэг.

Тэгэхээр Тагийн шимэрсний эмчилгээний гол үйлдлийг түүний найрлаганд агуулагдах дээрх нэр бүхий биологийн идэвхит бодисуудтай холбоотой хэмээн үзэх үндэслэлтэй байна.

Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн байдал:

Монгол, төвд эмч, эрдэмтдийн туурвисан анагаах ухааны болон ургамал судлалын ном сударт Улаан сарадмаа, Улаан хунчир, Барагжэжиса, Ран гарпа гэх зэргээр нэрлэн бичиж иржээ. Намар хавар үндсийг ухаж аваад бусад хольцыг ялган хаяж шороо шаврыг угааж цэвэрлэн сүүдэр газар хатааж хэрэглэнэ(1).

Гашуун амттай, бүлээн чанартай, биеийн тэнхээг сэргээж, хар хөлс гарахыг зогсоох ба идээ, бээрийг гадагшлуулж, хавдрыг хариулан төлжүүлэх чадалтай. Булчин мах суларч, арьс үрчийх, хар хөлс цуврах, цус их алдсанаас биеийн тамир доройтох, шингээх хүч сулрах, нян овойвч цоорч үл чадах,эсвэл цоорсон нян хавдрын шархны ам үл хумих, үс хурах зэргийг анагаахаар хэрэглэнэ(2).

Төвд, нангиад эмнэлэгт газар дээрх хэсгийг зүрхний үйл ажиллагааг тэтгэн сэргээх, цэр ховхлох тайвшруулах зорилгоор хэрэглэдэг бөгөөд нангид эмнэлэгт үндсийг биеийг тордох, хөлөргөхөө олгодог ажээ.

Орос ардын эмнэлэгт унадаг өвчин (Эпилепси) өвчнийг засахаар үндэсний нунтгийг, өвчин намдаахаар ногооны идээшмэлийг тус тус олгохын хамт толгой өвдөхөд үүгээр жин тавьдаг байна. Бас уушигны сүрьеэ хиигээд ханиалгахуид цэр ховхлох зорилгоор үндсийг нь хэрэглэдэг байжээ(2).

Өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй: Тагийн шимэрсийн найрлаганд агуулагдах Мангиферин, изомангиферин нь вирус хөнөөх өндөр үйлдэлтэй болох нь эм судлалын судалгаагаар нотлогдсон тул түүнийг нянгийн үүдэлт эмгэгүүд болон вирусын халдвараас сэрийлэх зорилгоор хэрэглэх боломжтой байна.

Гадаад оронд түүний газар дээрх хэсгээс ялган авсан "Алпизарин" гэдэг эмийг герпесийн вирусын нүдний эвэрлэгийн ба арьсны штаммын эсрэг хэрэглэх ба мөн цэр ховхлох, тайвшруулах зорилгоор хэрэглэдэг.

п Монголын уламжлалт эмнэлэгт түүний үндэсийг гашуун амттай, бүлээн чанартай хэмээн биеийн тэнхээг сэргээж, хар хөлс гарахыг зогсоох ба идээ, бээрийг гадагшлуулж, хавдрыг хариулан төлжүүлэх зорилгоор 3-11. Огр тунгаар чанаад шингэн хэсгийг нь ууж хэрэглэнэ.
 

Ном зүй

1. Баторова С. М., Яковлев Г. П. \"ДЗЭЙЦХАР МИГЧЖАН\"-памятниктибетской медицины. Новосибирск, \"НАУКА\", 1989., стр: 62.

2. Баторова С. М., Яковлев Г. П., Николаев С. М., Самбуева 3. Г. Растения тибетской медицины. Новосибирск, \"НАУКА\", 1989., стр: 51.

3. Гаммерман А. Ф., Семичев Б. В. Словарь тибетско-латино-русских названий лекарственного растителы-юго сырья, применяемого в тибетской медицине. Улан-Удэ, 1963, №622,623.

4. Грубов В. И. \"Определитель сосудистых растении Монголий\" \\С атласом \\Л. \"Наука\" 1982 443стр.

5. Жамбалдорж. Гайхамшигтбаясгалант нүдэн чимэг. XIX зуун, Модон барын судар (түвэд)., т: 103А.

6. Лигаа У. Монголын уламжлалт эмнэлэгт эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Тэргүүн дэвтэр, УБ., 1996 он, т: 342-343
7. Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах. I боть, УБ., 2003 он, т: 100,101.

8. Өлзийхутаг Н. Улсын нэр томъёоны комиссын мэдээ. УБ., \"Улсын хэвлэлийн газар\", 1983 он, т: 245-246 .

9. Өлзийхутаг Н. БНМАУ-ын бэлчээр, хадлан дахь Тэжээлийн ургамлын таних бичиг. УБ., \"Улсын хэвлэлийн газар\", 1985 он, т: 439 .

10. Растительные лекарственные средмтва(редактор Н. П. Максютина). Киев, \"Здоров\'я\", 1985, стр: 81-82; 96-102.

11. Хайдав Ц., Чойжамц Д. Улсын нэр томъёоны комиссын мэдээ. №61. УБ., ШУА-ын хэвлэл, № 341 .

12. Хайдпав Ц., Меныиикова Т. А. Лекарственные растения в Монгольской медицине. УБ., 1978, стр: ... .

13. A Glossary of Tibetan Medicinal Plants by Mia Molvray. India, Dharamshala. 1988, p: 38.

14. Ligaa U. Medicinal Plants of Mongolia Used in Mongolia Traditional Medicine. KCA PRESS, SEOUL, 1996, p: 335-336.

15. H. Өлзийхутаг \"Бобовые Монголии\" (таксономия, экология, география,филогения и хозяйственное значение)
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 605
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК