Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2008, (039) 2008.No3(039)
ЛЕЙКЕМИ ӨВЧТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН ЭЦЭГ, ЭХЧҮҮД,ГЭР БҮЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХЭРЭГЦЭЭГ СУДАЛСАН ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Б. Сувд

 
Абстракт

Ясны хэм дэх цус төлжүүлэх эдүүдээс үүдэлтэй хорт хавдрыг лейкоз гэдэг. Цочмог лейкозын үед бие гүйцээгүй бласт эсийн хэт олшрол явагддаг. Тунгалгийн эд болон цус төлжүүлэх эдээс гаралтай хорт хавдруудын дотор 1/3 % -ийг эзэлдэг. Олон улсын хүүхдийн хавдар судлалын эрдэм шинжилгээний төвөөс гаргасан мэдээнээс үзэхэд жилд 100000 хүүхдэд лейкоз эсвэл лимфом зэрэг хавдрын 15 тохиолдол шинээр оношлогдож / Н. П. Шаболов, 2002 / байна. Лейкозын хэлбэрүүд дотроос 80 % цочмог лимфолейкоз, 15 % цочмог миелолейкоз, 5 % нь архаг миелолейкоз тус тус эзэлж байна. ОХУ-д цочмог лимфолейкозын өвчлөл, 3. 5-4 насанд харьцангуй элбэг тохиолддог / Н. П. Шаболов, 2002 / хөгжиж буй орнуудад мөн 1 - 4 насанд элбэг тохиолддог гэж үздэг байна. Европын орнуудад 0 -5 насны хүүхэд илүү өвчлөмтгий байдаг гэж үздэг. Баруун Европын орнуудад хүүхдийн цочмог лимфолейкоз 5 жил дахиагүй ээнэгшлийг эдгэрэлт гэж үздэг ба энэ үзүүлэлт 85% -д хүрээд байна. Манай оронд хүүхдийн цочмог лимфолейкозын эмчилгээний үр дүн эмийн иж бүрдэл дутуугаас хангалтгүй байсан ба 2002 оноос Герман улсаас төсөл хэрэгжиж эмийн асуудлыг шийдвэрлэсний дүнд байдал харьцангуй дээрдсэн. 2002 оноос өмнө цочмог лимфолейкозын бүх тохиолдол 100 % нас баралттай байсан.

Лейкеми өвчтэй хүүхэдтэй гэр бүлд энэ өвчин оношлогдсон цагаас сэтгэл зүйн болон эдийн засаг, нийгмийн олон бэрхшээлүүд тулгарч эхэлдэг нь судалгаанаас харагдаж байдаг. Эдгээр бэрхшээлүүдээс хамгийн их тулгамдаж байгаа нь хүүхдийнхээ
 

эмчилгээ болон бусад зардалд сэтгэл зовниж байгаа нь харагдаж байна. Лейкоз өвчтэй хүүхдийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үеийн эмчилгээний зардлыг нийгмийн даатгалаас хангадаг тогтолцоотой боловч зарим үед эм тариа тасарч, эцэг эхчүүд өөрийн зардлаараа хүүхдийнхээ эмчилгээг үргэлжлүүлдэг. Эмнэлэгт хэвтэж BFM 95 протоколын эмчилгээг хийсний дараа 56 хоног барих эмчилгээг гэртээ үргэлжпүүлдэг. Барих эмчилгээний хугацаанд хэрэглэх эм, тариа, сувилгаа, тэжээллэг хоолны зардлыг тэдний гэр бүл хариуцдаг. Энэ эмчилгээний зардал нь хүүхдийн нас, биеийн жин, өвчлөлийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Барих эмчилгээг хэвийн үргэлжлүүлэхэд гэр бүлийн санхүүгийн байдал, өрхийн орлого ихээхэн нөлөөлнө. Энэ хугацааны зардлыг хариуцан хүүхдийнхээ эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэхэд эм, тариа, замын зардлын асуудал маш том бэрхшээл болж эцэг, эх, гэр бүлийн сэтгэл зүйн байдалд сөрөгөөр нөлөөлдөг. Энэхүү байдлыг судалж үзсэний үндсэн дээр Монголын Сэргээн Засах Эмчилгээний "Ахиц дэвшил" ТББ нь Люксембургийн Вант Улсын " PADEM" ТББ - тай хамтран "Лейкеми өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх" төслийг 2007 оны 5 сарын 1-нээс 2008 оны 4 сарын 30 хүртэл нэг жилийн хугацаатай ЭНЭШТ-ийн Цусны эмгэг судлалын тасаг дээр хэрэгжүүлсэн юм.

Лейкеми өвчтэй хүүхдүүд ба тэдний гэр бүлд өвчнийг эмчлэх, оношлох үйл ажиллагаанаас гадна тэдэнд нийгэм, сэтгэл зүйн талаар олон асуудал тулгамдаж байгааг шийдвэрлэхэд дэмжлэг болох зорилгоор энэ судалгааг хийлээ.

Судалгааны үндэслэл

Ясны хэм дэх цус төлжүүлэх эдүүдээс үүдэлтэй хорт хавдрыг лейкоз гэдэг. Цочмог лейкозын үед бие гүйцээгүй бласт эсийн хэт олшрол явагддаг. Тунгалгийн эд болон цус төлжүүлэх эдээс гаралтай хорт хавдруудын дотор 1/3 % -ийг эзэлдэг. Олон улсын хүүхдийн хавдар судлалын эрдэм шинжилгээний төвөөс гаргасан мэдээнээс үзэхэд жилд 100000 хүүхдэд лейкоз эсвэл лимфом зэрэгхавдрын 15тохиолдол шинээр оношлогдож / Н. П. Шаболов, 2002 / байна. Лейкозын хэлбэрүүд дотроос 80 % цочмог лимфолейкоз, 15 % цочмог миелолейкоз, 5 % нь архаг миелолейкоз тус тус эзэлж байна. ОХУ-д цочмог лимфолейкозын өвчлөл, 3. 5-4 насанд харьцангуй элбэг тохиолддог / Н. П. Шаболов, 2002 / хөгжиж буй орнуудад мөн 1 - 4 насанд элбэг тохиолддог гэж үздэг байна. Европын орнуудад 0 -5 насны хүүхэд илүү өвчлөмтгий байдаг гэж үздэг. Баруун Европын орнуудад хүүхдийн цочмог лимфолейкоз 5 жил дахиагүй ээнэгшлийг эдгэрэлт гэж үздэг ба энэ үзүүлэлт 85% -д хүрээд байна. Манай оронд хүүхдийн цочмог лимфолейкозын эмчилгээний үр дүн эмийн иж бүрдэл дутуугаас хангалтгүй байсан ба 2002 оноос Герман улсаас төсөл хэрэгжиж эмийн асуудлыг шийдвэрлэсний дүнд байдал харьцангуй дээрдсэн. 2002 оноос өмнө цочмог лимфолейкозын бүх тохиолдол 100 % нас баралттай байсан.

Лейкеми өвчтэй хүүхэдтэй гэр бүлд энэ өвчин оношлогдсон цагаас сэтгэл зүйн болон эдийн засаг, нийгмийн олон бэрхшээлүүд тулгарч эхэлдэг нь судалгаанаас харагдаж байдаг. Эдгээр бэрхшээлүүдээс хамгийн их тулгамдаж байгаа нь хүүхдийнхээ эмчилгээ болон бусад зардалд сэтгэл зовниж байгаа нь харагдаж байна. Лейкоз өвчтэй хүүхдийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх үеийн эмчилгээний зардлыг нийгмийн даатгалаас хангадаг тогтолцоотой боловч зарим үед эм тариа тасарч, эцэг эхчүүд өөрийн зардлаараа хүүхдийнхээ эмчилгээг үргэлжлүүлдэг. Эмнэлэгт хэвтэж BFM 95 протоколын эмчилгээг хийсний дараа 56 хоног барих эмчилгээг гэртээ үргэлжлүүлдэг. Барих эмчилгээний хугацаанд хэрэглэх эм, тариа, сувилгаа, тэжээллэг хоолны зардлыг
тэдний гэр бүл хариуцдаг. Энэ эмчилгээний зардал нь хүүхдийн нас, биеийн жин, өвчлөлийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Барих эмчилгээг хэвийн үргэлжлүүлэхэд гэр бүлийн санхүүгийн байдал, өрхийн орлого ихээхэн нөлөөлнө. Энэ хугацааны зардлыг хариуцан хүүхдийнхээ эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэхэд эм, тариа, замын зардлын асуудал маш том бэрхшээл болж эцэг, эх, гэр бүлийн сэтгэл зүйн байдалд сөрөгөөр нөлөөлдөг. Энэхүү байдлыг судалж үзсэний үндсэн дээр Монголын Сэргээн Засах Эмчилгээний "Ахиц дэвшил" ТББ нь Люксембургийн Вант Улсын " PADEM" ТББ - тай хамтран "Лейкеми өвчтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх" төслийг 2007 оны 5 сарын 1-нээс 2008 оны 4 сарын 30 хүртэл нэг жилийн хугацаатай ЭНЭШТ-ийн Цусны эмгэг судлалын тасаг дээр хэрэгжүүлсэн юм.

Лейкеми өвчтэй хүүхдүүд ба тэдний гэр бүлд өвчнийг эмчлэх, оношлох үйл ажиллагаанаас гадна тэдэнд нийгэм, сэтгэл зүйн талаар олон асуудал тулгамдаж байгааг шийдвэрлэхэд дэмжлэг болох зорилгоор энэ судалгааг хийлээ.
Судалгааны зорилго:

Лейкеми өвчтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа хэрэгцээг судалж, хэрэгцээн дээр тулгуурласан тусламж дэмжлэг үзүүлэхэд оршино.

Судалгааны зорилт:

1.    Лейкеми өвчтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд тулгарч буй сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээг судлах

2.    Эцэг эхчүүдийг хэрэгцээтэй мэдлэг, мэдээллээр хангах

3.    Лейкеми өвчтэй хүүхдүүд болон гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

Судалгааны арга, аргачлал:

1.    Лейкоз өвчний тухай онолуудын тухай ном гарын авлагуудыг судалж харьцуулж үзэх, дүгнэлт хийх онолын судалгааны арга

2.    Лейкеми өвчтэй хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд тулгарч буй сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээг тодорхойлохын тулд асуумж авах, фокус ярилцлага хийх, тоон баримт цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх, харьцуулан жиших арга

3. Судалгааны ажлын нэгдсэн дүнг нэгтгэн тодорхойлохдоо математик статистикийн аргыг хэрэглэсэн болно.

Судалгааны хамрах хүрээ: ЭНЭШТ-ийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн гэр бүл, асран хамгаалагч нар хамрагдлаа.

Судалгааны үр дүн:

Судалгаанаас үзэхэд насны ангиллаар 1-17 насны хүүхдүүд байна. Сахиур нь 100% ээж нь байна. Сахиурын боловсролын байдлыг авч үзвэл 100% дунд боловсролтой Өвчлөлийн дундаж хугацаа 16 хоногоос 7 cap байна. Сахиурын дундаж нас 34-47. Орон нутгийн харъяалал 48 % хөдөө орон нутаг байна. Өрхийн дундаж орлого 191000-300000. Өдрийн эмчилгээ үйлчилгээний зардал 4000 төгрөг, 7 хоногт 30000 төгрөг, сард 80000 төгрөг байна. Судалгаанд хамрагдагсдын 66. 6 % нь эмчилгээний тухай мэдээлэл, 33. 3 % нь асаргаа сувилгаа, амны сувилгааны тухай мэдээлэл авах хэрэгцээтэй байгаа нь ажиглагдаж байна. Хүүхдэд зориулсан үйл ажиллагааг оролцогчдын 33. 3% нь хангалттай гэж үзсэн бол 66,6 % нь хичээлийн хоцрогдлыг нөхөх цагийн багш хэрэгтэй байна гэжээ. Хүүхдээ сахиж хэвтэхэд тохиолддог бэрхшээлүүдэд санхүүгийн бэрхшээл 67% байна.

Энэхүү судалгааны үндсэн дээр төслийн хүрээнд өвчтэй хүүхэд тэдний гэр бүлд
зориулсан олон арга хэмжээг явууллаа.

Дүгнэлт:

1.    Лейкеми өвчтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай байгаа хэрэгцээ нь эмчилгээ болон бусад зардалд санхүүгийн тусламж авах болон хэрэгцээтэй мэдлэг, мэдээллээр хангагдах сэтгэл зүйн хэрэгцээ байгаа нь харагдаж байна.

2.    Лейкеми өвчтэй хүүхдүүдэд үзүүлэх нийгмийн туслэмж үйлчилгээний тогтолцоо манайд хангалтгүй байна.

3.    Үйлчлүүлэгчийн бие махбодь, сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээнд нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг" цогц" байдлаар үзүүлэх шаардлагатай байгаа нь судалгаанаас харагдаж байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 814
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК