Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (029) 2006.No1(029)
Хэт авианы оношлогооны суурь судалгаа
( Судалгааны өгүүлэл )

М.Туул
 

 
Абстракт

1990 оны зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш нийгэм, эдийн засгийн байдалд ялангуяа эрүүл мэндийн салбарт тодорхой өөрчлөлт гарч байна. Төв суурин газруудад хүн амын төвлөрөл хүчтэй явагдсанаас эмнэлгийн анханшатны тусламж хүртээмж , чанарт нөлөөлж , эмнэлгийн суурь тусламжийг өргөжүүлэх тодорхой судалгаатай хандах шаардлага зүй ёсоор тавигдах боллоо.

Хэт авиа оношлогоо нь сүүлийн 10 гаруй жил шинжлэх ухааны онол ба практикын түвшинд нилээд эрчимтэй судлагдаж тодорхой үр дүнд хүрч байна. Дархан уул аймгийн хэмжээнд хэт авиа нь хэвлийн хөндий , мэс засал эх барих эмэгтэйчүүд , оношлогоонд хэрэглэж байгаа ба одоогоор хийгдсэн суурь судалгаа байхгүй байгаа. Иймл хэт авианы шинжилгээнд ямар төрлий өчин эмгэг илүүтэй оношлогдож байгааг суурь судалгаагаар судалж цаашдын хөгжлийн хандлагыг тодорхойлохыг эрмэлзэв.
 

Хоёр . Судалгааны зорилго

Дархан уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хэт авианы оношлогоонд хамрагдсан өвчлөлөийн бүтцийг тодорхойлох.

Гурав. Судалгааны зорилт

1.    хэт авиа оношлогооны кабинетэд хамрагдсан өвчлөлийг оноор бүтцээр харьцуулан судлах

2.    судалгааны үр дүнд дүгнэлт хийж цаашдын хандлагыгтодорхойлох

Дөрөв . Судалгааны шинэлэгтал , ач холбогдол

Хөдөө орон нутгийн хэмжээнд хэт авианы оношлогоонд хамрагдаж буй өвчлөлийн бүтцийг тодорхойлон суурь судалгааны үндсэнд цаашдын чиг ха ндлагыг тодорхойлсонд оршоно.

Тав .Судалгааны аргачлал

Судалгаанд хэт авиа оношлогооны кабинетээр үйлчлүүлсэн 5318 хүнийг хамруулан тусгай ааасуумжийн дагуу өвчлөлийн бүтцийг түүвэрлэн судлав. Судалгааг хүзснэгтээр нэгтгэн статистикын харьцангуй тоо хэмжигдэхүүнээр боловсруулалт хийж , үр дүнг статистикын харицангуй тоо хэмжигдэхүүнээр боловсруулалт хийж , үр дүнг статистик дүрслэлийн аргаар зурж үзүүлэв.

Зургаа. судалгааны ажлын үр дун

Судалгаанд 1999 оны 2348, 2000 оны 2970 нийт 5318 хүнийг хамруулан

Хүснэгт №1 -ээс харахад 1999 оны 2000 оны хэний хагас жилтэй харьцуулахад ихэнх тохиолдол буюу 26.8-36% нь жирэмсний хяналт 23.3-28.2% бөөрний бусад өвчлөл 9.5-12.8% нь цөсний эмгэгтэй байна. Харин 1.1% мэс заслын өвчлөл 0.39-0.64% бөөрний хавдар 1.6-2.3% элэгний хавдар байгаа ба тохиолдол бага байна.

Долоо. Судалгаанйы дугнэлт

1.    Хэт авианы оношлогоонд жирэмсэн эмэгтэйчүүд бөөр цөсний эмэг, умай дайврын хавдар өвчтэй хүмүүс ихэвчлэн хамрагдаж байна. Өвчний хамралт 1999-2000 оныгхарьцуулахад ойролцоо түвшинд байна.

2.    Бөөр элэгний хавдар харьцангуй бага байгаа боловч элэгний эмгэг эмэгтэйчүүдийг өвчлөл тодорхой хувиар хамрагдсан байна.
3.    Иймд цаашид дээрхи судалгаанд үндэслэж хэт авианы оношлогооноос цес умай дайврын болон эмэгтэйчүүдийн өвчлөлийн байдлыг нөлөөлж буй хүчин зүйлүүд клиник оношийн тохироотой холбож гүнзгийрүүлж судлах шаардлагатай.

4.    Эх барих эмэгтэйчүүдийн зориулалтын / трансвагинальный г.м/ үүсгэвэрээр хангаж эмч нарыг хэт авиа оношлогооны тодорхой чиглэлээр мэргэшүүлж ажиллуулах нь зүйтэй.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 264
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК