Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (029) 2006.No1(029)
Уушигний голомтот эмгэгийн оношлогоо, мэс заслын эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Нармандах, А.Ээлтбаатар, Ү.Санчин

 
Абстракт

Уушгины голомтот эмгэг нь мэс заслын өвчнүүдийн дотор цөөнгүй тохиолддог бөгөөд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хаьцангуй илүү өвчилдөг. /Ю.м.Панцырев 1988, И.С.Колесников1988, Б.Гоош 2000/ Мэс заслын эмчилгээний дараах нас баралт / 5-8%/,хүндрэл/17%/ туштай буурахгүй байна./ А.В.Раднаев 2000, М.И.Кузин 1995, О.С.Шкроб 1986/

Зорилго

Уушгины голомтот эмгэгүүдийн эмнэлзүйн онцлог, мэс заслын эмчилгээний үр дүнг урьдчилан байдлаар судлах байлаа. Судалганы арга материал Бид 1999-2000 он 7-р cap хүртэл хугацаанд тус эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлсэн уушгины голомтот эмгэгтэй 18-80 насны 30 эрэгтэй 10 эмэгтэй нийт 40 хүний өвчний түүхэнд судалгаа хийлээ. Мэс заслын эмчилгээг ерөнхий мэдээгүйжүүлэлтээр торакотом хийж ,лобектоми,билобэктоми , пульмонэктоми, уушги болон цээжний гялтан хальсны үндсэн аргуудыг ашиглан хийсэн.

Судалгааны үр дүн , хэлцэмж

Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 45.32-+0.54 дундаж ор хоног 16.1+-0.28, эрэгтэй:эмэгтэйн харцаа 3:1.27/67.5%/- Говийн аймгийн иргэд байлаа. Нийт өвчний 36 /90%/ мэс заслын эмчилгээ хийсэн .

Зонхилон тохиолдож байгаа өвчнийг терлеөр ангилбал :

уушгины буглаа-11 гуурсан хоолой тэлэгдэх -6

•    уушгины деструкт хатгаа-6

•    хавдар-6 Хийгдсэн шинжилгээ:

Хүндрэл нас баралт:

•    Хүндрэл:    - сепсис-3/7.5%/

-уушгинаас цус

алдах -5 /12.5%/

•    Хагалгааны дараах нас баралт 3/7.5%/ Дүгнэлт

1. Судалгаанаас харахад говийн аймгуудаас ирэгсэд ихэнх хувийг / 67.5%/эзэлж байгаагийн зэрэгцээ өвчтөнүүд нь хугацаа алдаж ирж байна.

Уушгины буглаа , хүндэрсэн хавдар нь эмнэлзүйн болон багажийн шинжилгээгээр төстэй байгаа тул цаашид оношлогооны аргыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Үүнтэй уялдуулж хаглгааны өмнө хатгалтаар эсийн шинжилгээ хийх ,мөн ангиопульмонографийн шинжилгээг практикт нэвтрүүлэх нь зүйтэй байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 454
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК