Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (030) 2006.No2(030)
СУУДЛЫН ГАЛТ ТЭРЭГНИЙ ВАГОН БУФЕТИЙН ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ САЙЖРУУЛАХ АРГА ЗАМ
( Судалгааны өгүүлэл )

С.Дариймаа, Д.Баярмаа
 

 
Абстракт

Хоол хүнсний зүйлийг хүний эрүүл мэндэд хор учруулахгүйгээр бэлтгэж, боловсруулах, тэжээллэг чанартай хоолоор хангах нь хүн амын ерөнхий эрүүл мэндийг сайжруулах, өвчний учир ажлаас чөлөөлөгдөх, эрүүл мэндийн тусламж, эмнэлгийг үйлчилгээний зардлыг багасгахад чухал үүрэгтэй.[7.12] Хүнсний хяыалт шалгалт нь нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ болохын хувьд хүнсний шалтгаангай өвчнөөр хүн ам өвчлөх, өртөгдөх, нас барахаас сэргийлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсээр байна.[2.3.6.7. 1 2] Түлхүүр үг: зорчигч, вагон буфет, хүнсний бүтээгдэхүүн, эрсдэл, Оршил: Суудлын галт тэрэгний вагон буфетийн ажлын байр нь зорчигчдод зориулсан ердийн амрах өрөө буюу купэнд байрлаж, аялалын явцад зорчигчдод аяны зориулалтаар бэлдсэн халуун хүйтэн зууш, бэлэн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх үндсэн үүрэгтэй. Вагон буфетийн үйлчилгээнд хэрэглэх халуун хүйтэн зуушийг УБ Нийтийн хоолны төвийн харьяа гуанз, туслах цех, вагон ресторанд зэхэж, бэлэн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс нийлүүлэн зориулалтын хүнсний агуулахад хадгалан хангадаг хүнсний хэлхээтэй. 2000 онд Тээврийн хяналтын албанаас вагон буфетэнд тавигдах эрүүл ахуйн ерөнхий шаардлагыг гарган, түүний хэрэгжилтийн байдалд байнгын хяналт тавин ажиллаж байна. Энэхүү ерөнхий шаардлагын дагуу сүүлийн жилүүлэд хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах сав, баглаагаар бүрэн хангагдаж, вагон буфетийг тохижуулах зарим арга хэмжээг авч байгаа ч ажлын байр нь зориулалтын бус,    худалдаалах    хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах горим, нөхцөл хангагдах боломж хязгаарлагдмал, хүнсний бүтээгдэхүүн нь физик хүчин зүйлийн нөлөөлөлд өртөх эрсдэл байсаар байна.
Иймээс бид вагон буфетийн үйлчилгээ нь зорчигчийн галт тэрэгний үйлчилгээний нэн чухал хэсэг болохыг тогтоож, дараах судалгааг хийлээ.
 

Судалгааны зорилго: Суудлын галт тэрэгний вагон буфетийн үйлчилгээний өнөөгийн байдалд эрүүл ахуйн үнэлгээ өгч, зорчигчдыг стандарт, аюулгүйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх, вагон буфетийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний үндэслэл боловсруулахад оршино.
Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэв.Үүнд:
1.Суудлын    галт тэрэгний вагон буфетийн худалдаа үйлчилгээнд байнгын хяналт хийх
2.Худ^лдаалж    байгаа хүнсний бүтээгдэхүүний эрсдлийн түвшинг тогтоох
3.Худалдаа    үйлчилгээ үзүүлж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанарт үнэлгээ өгөх
Судалгааны ажлып хамрах хүрээ:
Улаанбаатараас Сэлэнгэ, Дархан, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Москва, Хөх хот, Эрээний чиглэлд аялах суудлын галт тэргэний зорчигчдод хүнсний худалдаа үйлчилгээ үзүүлж байгаа нийт 9 вагон буфет хамрагдлаа.
Хэмжээ: Дээрх чиглэлийн вагон буфетүүдэд 2001-2005 онд нийт 85 удаа байнгын хяналт гүйцэтгэж, 143 хүнсний бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийж, бичил амь судлалын арчдасны шинжилгээ 630-г авч, 8 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, хоолны дээжинд 4 удаа орц хэмжээ, илчлэгийг тодорхойлсон байна.
Судалгааны арга зүй:
Судалгаанд Төмөр замын Тээврийн хяналтын албаны Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн 2001-2005 оны тайлангийн материалыг ашиглав. Судалгааны үндсэн аргад:
1.    хяналт, тандалт
2.    химийн шинжилгээ
3.    микробиологийн шинжилгээ
4.    статистик боловсруулалт орно. Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсад болон манай оронд мөрдөж байгаа стандарт аргачлалыг ашиглан Төмөр замын Тээврийн хяналтын албаны Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн хими, бичил амь судлалын лабораторт гүйцэтгэлээ.
Судалгааиы үр дүн:
Тандалт судалгаа буюу байнгын хяналт    хүснэгт -1

Хүнсний бүтээгдэхүүний бохирдолтын байдал Хүснэгт -2

Хоолны чанарын судалгаа

Бидний судалгаагаар:

1.    2000-2005 онд суудлын галт тэрэгний вагон буфетэнд 85 удаа хяналт, тандалт хийсний 44 буюу 52%-ийг лабораторийн шинжилгээтэй гүйцэтгэж, 172 удаа хүнсний бүтээгдэхүүыий дээж авч хими, бичил амь судлалын шинжилгээ хийжээ.
2.    Суудлын галт тэргээр зорчигчдод худалдаалж байгаа халуун хүйтэн зууш, бусад хүнсний бүтээгдэхүүпээс сүүлийн 5 жилийн хугацаанд 143 дээж авч, бпчил амь судлалын лабораторт бохирдолтыг илтгэх үндсэн 4 үзүүлэлтээр шинжлүүлэхэд, 16 дээж буюу нийт дээжийн 11 хувь эрсдлийн аюултап байгаа нь гэдэсний бүлгийн эмгэг төрогч E.coli, Enterbacter agglemerans, slafilokokus илэрч, бактерийн ерөнхий too их байгаагаар илэрхийлэгдэж байна. 3. Судалгаат хугацааид зорчигчдод худалдаалж Сшйгаа халуун хуйтэн зууишы орц хэмжээ, илчлэг чапарыг химийн лабораторт тодорхойлоход, нийт илчлэгийн дупдаж 638.0 ккал, орц 290.0 гр байпа. Эпэ илчлэг нь зорчигч пэг удаа хочогт авбал зохих нийт илчлэгийп 25%-ийг эзэлж байна. Орц хэмжээ, илчлэгийн узүүлэлт 2005 онд 2003 опыхоос багасчээ. Дүгиэлт:
Суудлын галт тэрэгний вагон буфетийн үйлчилгээний өнөөгийн байдалд 5 жилийн хугацааг хамруулан судалгаа хийж, эрүүл ахуйн ерөнхий шаардлагын дагуу үнэлэхэд 83.9% буюу хангалттай байна. Гэвч түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, худалдаалах дэглэм зөрчигдөж, ажлын байрны эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд тавигдах шаардлага хангалтгүй байна.

Цаашид:
1.Вагон буфетэнд худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг зохистой горимд хадгалах хөргөх систем бүхий зориулалгын төхөөрөмжөөр хангаж, эрсдэлээс хамгаалах нөхцлийг бүрдүүлэх 2.3орчпгчдод худалдаалж байгаа аяны болон вакумдсан махан зууш, талх, нарийн боовны хадгалах дэглэм, нөхцлийг тодорхой тусгаж, эрсдэл үүсэх хугацааг лабораторийн аргайр баталгаажуулах
3.Аяны    бстон вакумдсан зуушанд орох хүнсний бүтээгдэхүүний бүтцийг оповчтой сонгож, үндсэн хувилбарт цэсийг гарган, ашигтай загварын гэрчилгээгээр баталгаажуулсап    сонгомол бүтээгдэхүүнээр үйлчлэх
4.Аялалын    явцад худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн сав, багаж хэрэгсэлийг хадгалах өрөө тасалгаагаар хангаж, ээлж буусан тохиолдол бүрт 1%-ийн содийн болон хлорт нэгдлийн уусмалаар халдваргүйтгэж , хадгалах
5.Дотоодын    хяналтыг сайжруулах


 

Ном зүй

[1] А.И.Горшков. Гигиена питания. Москва 1997.
2] ДХХААБ/ДЭМБ-ын Хүнсний Стандартын Хамтарсан Хөтөлбөр. Хүнсний хууль эрх зүйн хороо. Хүпсний хууль эрх зүй: богь1Б Хүнсний эрүүл ахуйн ерөмхий шаардлагууд.2001
3] ДХХААБ.ДЭМБ/ҮХЗ Сургалтып курс. Багш нарт зориулсан гарын авлага. УБ.2000.
[4] Зорчигч үйлчилгээний ажилтнуудын мөрдөх тушаал, албан даалгавар, журам, заавар. УБ.2004.
[5] А.Н.Мартинчик, А.А.Королев, Л.С.Трофимснко. Физиология питания, саиитирм» игигиена. Москва. 2000.
[6] ! 1Хүнсний хаигамж, аюулгүй байдал, хоол тэжээлП Үндэсний Хөтөлбөр.2001.
[7] НҮБ-ын ХХААБ/ДЭМБ. Хүнсний хяиалт. 1994. [8} Ю.П.Пивоваров, В.В.Королик, Л.С.Зиневич. Гигиена и основы экологии человека.Москва.2004.
[9] Хоол Судлалын Төв.Хүн амын хоол тэжээлийн физиологийп хэрэгцээ. 1997.
[10] ЭМЯ. Нийгмийн эрүүл мэндийн эрх зүйн лавлах.2003.
[11] ЭМЯ/ХСТ. Хүнсний бүтээгдэхүүний химийн пайрлагын эмхэтгэл. УБ.1997.
[12] Joint FAO/WHO Food Standards Rrogramme. CODEX ALIMENTARIUS COMMISSION. CODEX ALIMENTARIUS. Methods of analysis and sampling
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 866
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК