Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (030) 2006.No2(030)
Эмийн гаж нөлөөний ходоод гэдэсний замын илрэлүүд
( Судалгааны өгүүлэл )

Н.Цогзолмаа

ЭМЯ, Эм зүйн алба, П.Батхуяг, ЭМШУИС, ЭЗС, Эм судлалын тэнхим

 
Абстракт

Эмийн гаж нөлөө нь орчин үеийн дэлхийн нийтийн анхаарлыг татсан асуудлын нэг бөгөөд сүүлийнх үед түүний тохиолдол ихэсч байна хэмээн судлаачид мэдээлж байна(1,3). Тухайлбал, эрдэмтдийн судалгаагаар (Е.Я.Северова, 1977; J.Levis, 1987) Оросын холбооны улсад нийт эм хэрэглэгчдийн 18-20%-д нь ямар нэг гаж нөлөө илэрч байжээ.
Макай улсад эмийн гаж нөлөөний судалгаа урьд өмнө нь албан ёсоор хийгдэж байгаагүй боловч эмнэлгийн практикаас ажиглахад янз бүрийн эмийн гаж нөлөөний төрөл бүрийн илэрлүүд элбэг тохиолддог байжээ. Тухайлбал: Тетрациклин хэрэглэсний улмаас шүдний ясжилт өөрчлөгдсөн, стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт эмийн улмаас ходоодны шарх үүссэн, левомицетин хэрэглэсний улмаас дисбактериозд орсон зэрэг тохиолдлууд эмнэлгийн практикт олонтой ажиглагдцаг.Гэвч манай оронд эмийн гаж нөлөөг мэдээлэх үйл ажиллагааны тогтолцоо бүрэлдээгүйн улмаас албан ёсоор мэргэжлийн байгууллагаар дамжин эмийн гаж нөлөөг мэдээлэх явдал хангалтгүй байгаа юм. Тухайлбал 2000 оныг хүртэл эмч мэргэжилтэний зүгээс эмийн гаж нөлөөний хуудсаар зохих байгууллагад нэгээхэн ч удаа мэдээлэл ирж байгаагүй нь үүнийг гэрчилж байна.
Дээрхи үндэслэлээр бид Монгол оронд тохиолдож байгаа эмийн гаж нөлөөний ходоод гэдэсний замын илрэлийг тодруулах, мөн түүнчлэн эмийн гаж нөлөөнөөс сэргийлэх арга хэмжээний чиглэлийг тогтоох зорилгоор энэхүү судалгааг явуулсан болно. Судалгааны зорилго
Монгол улсад тохиолдож байгаа эмийн гаж нелөөний ходоод гэдэсний замын илрэлийг тодруулан судлаж дүгнэлт өгөх зорилго тавьсан. Судалгааны зорнлт
Судалгааны дээрх зорилгоо биелүүлэхийн тулд бид дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллалаа. үүнд:
1.    Манай оронд эмийн гаж нөлөөний ямар эрхтэн системийн илрэл илүүтэй тохиолдож байгааг илрүүлэх
2.    Эмийн гаж нөлөөний ходоод гэдэсний замын ямар илрэлүүд тохиолдож буйг тодруулах
 

3.    Ямар эмүүд ходоод гэдэсний замын гаж нөлөө үүсгэж байгааг тодруулах
4.    Эмийн гаж нөлөөнөөс сэргийлэх арга хэмжээний чигийг тогтоох зэрэг болно.
Эмийн гаж нөлоөннй тухай еропхнй ойлголт
Эм хэрэглэхэд илэрч байгаа сөрөг нөлөөг нийтэд нь эмийн гаж нөлөө гэж нэрлэдэг бөгөөд сүүлийн үед эмийн гаж нөлөө ихэсч байгаа тухай ч мэдээлж байна(1,3). Сүүлийн үед эмийн гаж нөлөө ихэсч байгаа шалтгааныг судлаачид дараах хүчин зүйлтэй холбоото!-! хэмээн үзэж байна. Үүнд:
*    Биологийн өндөр идэвхитэй эмт бодисын хэрэглээ өсч байгаа
*    Бие мах бодод үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөө мөн ихэссэн / физик, хими, биологийн г.м./
*    Өвчтөн өөрийгөө эмчлэх буюу ер нь эмчийн зөвшөөрөлгүйгээр эм хэрэглэх явдал элбэг байгаа
*    Өвчтөнд нэг удаад олон нэр төрлийн эмийг хавсруулан хэрэглэх явдал олонтаа тохиолдож байгаа
*    Эмийн гаж нөлөөний талаарх эмч нарын мэдлэг тэр болгон хангалттай бус байгаа
*    Эмийн гаж нөлөөний механизм шалтгааныг нарийвчлан тогтоож, түүнээс сэргийлэх аргыг авч хэрэгжүүлэх явдал дутагдалтай байгаа зэрэг болно(2).
Эмийн гаж нөлөө нь өвчтөний онцлогоос, эмийн онцлогоос болон эм бичигч буюу эмчийн үйл ажиллагаанаас шалтгаалсан байж болдог. Эмийн гаж нөлөөг шалтгаалах нөхцөлөөр нь дараах хэлбэрээр ангилдаг(6,8). Үүнд: □ А тип. Эмийн үйлдлийг даган гарч ирдэг, урьдчилан мэдэх боломжтой, тунгийн хамааралтай гаж нөлөөг хэлнэ. Элбэг тохиолддог бөгөөд түүний гарах гаж нөлөөг хязгаарлах боломжтой (даралт унах, биеийн калийн дутагдал уусэх г.м).
□    В тип. Эмийн үйлдлийг дагаж гарч ирээгүй, дийлэнхдээ өвчтөний онцлогоос хамаардаг, ховор тохиолдолд илэрдэг, тунгийн хамааралгүй, хувь хүн бүрт янз бүрээр илэрдэг, урьдчилан мэдэх боломжгүй гаж нөлөө байдаг(идеосинкрази г.м.).
□    С тип. Эмийг удаан хугацаагаар хэрэглэх үед гарч ирдэг, дийлэнхдээ эм бичигчээс хамааралтай гаж нөпөө(эмийи донтол г.м.).
□    Д тип. Жирэмсэн үед сөрөг нөлөөтэй эм хэрэглэсний улмаас илрэх гаж нөпөө(эмийн нөлөөгоөр эрхтэн системийп гажиг уусэх г.м.).
□    Е тип. Эмийг уухыг зогсоосонтой холбоогой гарч ирэх гаж нөлөө(эмийг угуйлэх хам шинж илрэх г.м.). Эмийн гаж нөлөөний дотор түүний ходоод гэдэсний замын илрэл элбэг тохиолдцог бөгөөд ходоодны хүчил ихсэх ба ходоод гэдэсний шархлаа үүсэх, огих, бөөлжих, элэг гэмтэх зэрэг илэрлүүд олонтаа тохиолддог байна.
Эмийн шалтгаачт ходоодны хучил ихсэлт болон шархлаа. Дараах эмүүдийг зохисгүй хэрэглэвэл ходоод гэдэсний шархлаа үүсгэх нөхцөлтэй. Үүнд:
□    Стероид бус үрэвслийн эсрэг нөлөөт эмүүд {ходоод цочроох пөлөөтэйн дээр прост о гланд и н ы    н и йл эгжл ийг саатуулах замаар ходоодны өврийгоө хамгаолах уйл ажиллагааг алдагдуулж хархлаа уусгэиэ).
□    Кортикостероидууд (простогландины нийлэгжлийг саатуулах замаар ходоодпы өорийгөө хамгаалах уйл ажиллагааг алдагдуулж дархлаа үүсгэнэ).
□    Резерпмн (хүчтэй симпатолитик үйлдэлтэй улмаас холинидэвхит нервийп үйл ажиллагаа давамгайлж ходоодны хүчлийн ялгаруулалт ихсэх бөгөөд энэ нь шархлаа үүсгэх риск болдог).
□    Эдгээрэзс гадна хавдрын эсрэг нөлөөт эмүүд, этанол, төмрийн бэлдмэлүүд, калийн хлорид, эритромицин зэрэг олон эмүүд ходоод гэдэсний шархлаа
үүсгэж болзошгүй гаж нөлөөтэй байдаг(2,5,6,7). Огнх, боолжих
• Хавдарын эсрэг полоот хи хэрэглэх уед элбэг тохиолдоно. Тухайлбал: Блсомицин. Хлорамбуцил, Цнсплшнин,
Дакарбазин,_Дактиномицин.
Доксорубицин,_Фторурацнл,
Митомиции,_Виибластип,
Винкристип г.м. (5,6,7)
□    Бөөлжүүлэх төв цочроох нөлөөт бусад эм хэрэглэх үед үүсч болно. Ж-нь: апоморфин г.м.
□    Ходоод гэдэсний замыг шууд цочроох нөлеөт эм хэрэглэх үед мөн үүсдэг. Ж-нь: метронидазол, доксациклин г.м.
□    Эвгүй амт, үнэртэй эм хэрэглэх үед мөн рефлексийн замаар бөөлжилт үүсч болдог. Ж-нь: хлорамфеиикол г.м.
Эмийп иолоогоор элэг хордох.
Парадетамол, Салицилатууд, Тетрациклии зэрэг эмүүд тунгийн хамааралтайгаар элэгний эсийг гэмтээдэг бол Изониазид, Пиразинамид, Рифампицин зэрэг сүрьеэгийн эмүүд, Фенитоин, Карбамазепин, Фенобарбитон, Вальпроат натри, Нуридал, Трициклик эм, Халотан зэрэг ТМС-д нөлөөт эмүүд, Амиодарон, Метилдопа зэрэг ЗСС-д нөлөөт эмүүд, Кетоконазол зэрэг мөөгөнцөрийн эсрэг эмүүд тунгийн хамааралтай бусаар элэгний эсийг гэмтээдэг байна.
Уух контрацептив эмүүд болон нийлэг анаболик стеройдууд дан холестаз үүсгэдэг бол Хлорпромазин, Эритромицин, Алтны бэпдмэп(ауранофин г.м.), Карбпмазол, Хлорпропамид , Глибенкламнд зэрэг эмүүд холестаз-т гепатит үүсгэнэ.
Мөн тетрациклин элэг өөхлүүлэх, метотрексат, амиодарон зэрэг эмүүд элэгний эдийн фиброз үүсгэх, метилдопа, нитрофурантойн, сульфаииламидын бэлдмэлүүд элэгний үрэвслийг идэвхжүүлэх сөрөг нөлөө үзүүлдэг,
Харин аллопуринол, хлорпропамид, гидралазин, метотрексат болон сульфаниламидын бэлдмэлүүд элэгний грануломатоз-т урвал үүсгнэ.
Андрогемүүд болон ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд элэгний хавдар үүсгэдэг болох нь тодорхойлогджээ.
Эдгээрээс үзвэл манай орны нөхцөлд тохиолдож байгаа эмийн гаж нөлөөний ходоод гэдэсний замын илрэлийг тодруулан судлах нь чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна.

Судалгааны үр дүн
Сүүлийн 2 жилд албан ёсоор мэдээлэгдсэн эмийн гаж нөлөөний 156 тохиолдолд бид судалгаа хийсэн болно.
Бидний судалгаанд бүртгэгдсэн эмийн гаж нөлөөг эрхтэн системийн илрэлээр иь тодорхойлоход нийт 48 төрлийн гаж нөлөө илэрсэн бөгөөд Мэдрэл, мэдрэхүйн өөрчлөлт 17 тохиолдол буюу 35.4% (эрхтэн системийп илэрлийн дотор) тохиолджээ. Энэ нь хөдөлгөөний хөшингө үүсэх (Паркинсонизм, эмийн гаж нөлөөний илэрлийн дотор нийт 11.3%), ухаан алдаж унах (.Аиафилаксик шок, энэ нъ эмийн гаж нөлөөний илэрлийн дотор нийт 10.4%), толгой өвдөх, чичирч дагжих, толгой эргэх, халуурах, татах, хэл бамбайрч мэнчүүрэх, бадайрах, чих шуугих, хэл яриа тультрах, шилэн хүзүү татах, шээс гоожих, донтол үүсэх, пойр хүрэхгүй байж ядах, их хөлрөх, толгой дүүрэх, нойрмоглох хэлбэрүүдээр илэрчээ.
Арьсны эмгэгшил 13 тохиолдол буюу 27.08% тохиолджээ. Энэ нь бүх биеэр тууралт гарч, загатнах (эмийн гаж нөлөөний илэрлийн дотор нийт 9.4%), биеэр цэврүүт тууралт гарах, бүх бие халуун оргиж загтнах, арьсаар улайн толбот тууралт гарах (загатнаагуй), нүүр, улайж халуун оргих, дерматит, арьсан дээр гүвдрүүт тууралт гарах (.загатнаагуй), токсикодерми, царай цонхийж гар хөл хөлрөх, нүүр хавагнах, нүд хамрын салст загтнах, хамар битүүрэх, арьсны шарлалт, арьсны хөхрөлт хэлбэрээр тус тус илэрчээ.
ХБЗ-ын гаж нөлөө 6 тохиолдол буюу 13% тохиолджээ. Энэ иь шүлс гойжих (эмийн гаж пөлөоний илэрлийн дотор нийт S.J%), бөөлжнх, ам хуурайшиж хэл хатах, дотор муухайрах, давчдах, хоолой сөөнгөтөх, юм залгмж чадахгүй, хэл унжих, ходоод өвдөх хэлбэрүүдээр тус тус тохиолджээ(Зу/?яг /).
Амьсгалын эрхтний эмгэгшил 3 тохиолдол буюу 6.2% тохиолдсон бөгөөд энэ нь амьсгал давчдаж боогдох (2.8%), амьсгаадах, дотор давчдах, амьсгал багтрах хэлбэрүүдээр илэрсэн байна.
ЗСС, цус бүлэгнэлгийн өөрчлөлт 6 тохиолдол буюу 12% тохиолдсон ба тэр нь , артерийн даралт буурах (1.8%), тахикарди, хамраас цус гарах, аритми, артерийн даралт ихсэх, зүрх судасны хурц дутагдал хэлбэрээр тохиолдсон байна.
Дисбактериоз, кандидомикоз 3 тохиолдол буюу 6.2% тохиолджээ.
Зураг 1. Эмийн гаж нөлөөний эрхтэн _сир.трмийн ипряп_

Эмийн гаж нөлөөний илрэл 31-40 насанд хамгийн өндөр байгаа бөгөөд түүний дараа 41-51 нас, 51-61 нас орж байна. Энэ нь хүмүүс дээр дурдсан насны хүрээнд байхдаа илүү их өвчлөлд өртөж эм хэрэглэдэг байж болохтой холбоотой байж болох юм.

Бидний судалгаагаар эмийн гаж нөлөө илэрсэн 30 хүртэлх насны хүмүүс 42, 31-q дээш насны хүмүүс нийт 114 байна. Энэ нь 30-с дээш насныханд эмийн гаж нөлөө 30-с доош насныхантай харьцуулахад 2.7 дахин олон тохиолджээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн 2003 омы статистикийн үзүүлэлтээс харахад 29 хүртэлх насныханд өвчлөл 10000 хүн тутамд 5900 тохмолдсон бол 30-с дээш насныханд 12500 тохиолджээ(4). Энэ нь 30-с дээш насныхны өвчлөл 2.4 дахин их байна гэсэн үг болно.

Дээрх 2 үзүүлэлтийг харьцуулам дүгнэж үзвэл өвчлөл их байгаа 30-с дээш насныханд эмийн гаж мөлөө олон тохиолдсон байгаа бөгөөд энэ нь нэгэнт өвчлөл их байгаа учраас мөн эм их хэрэглэсэн байж болох юм. Үүний улмаас эмийн гаж нөлөө ч мөн олон тохиолдсон байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүргэж байна.

Ер нь эм хэрэглэх тоо нэмэгдэхэд гаж нөлөөний илрэл мөн ихэсдэг хэмээн судлаачид мэдээлдэг. Ж-нь, нэг эм хэрэглэхэд 18-20%-д нь гаж нөлөө илэрдэг бол 2 эм хэрэглэхэд гаж нөлөө 40% хүртэл нэмэгдээд, 3 эм хэрэглэхэд энэ үзүүлэлт 68%-д хүртэл өсдөг байна (3).

Монгол улсын Эрүүл мэндийн 2003 оны статистикийн үзүүлэлтээс насны үечлэл ба өвчлөлийн тохиолдлыг харахад:

0-14 иас:
1.    Амьсгалын тогтолцооны эмгэг
2.    Хоол шингээх эрхтний эмгэг

15-49 нас:
1.    Шээс бэлгийн тогтолцооны эмгэг
2.    Хоол шингээх эрхтний эмгэг

50 дээш пас:
1.    Цусны эргэлтийн тогтолцооны эмгэг
2.    Хоол шиигээх эрхтний эмгэг тус тус эзэлж байна(4).
Дээрх үзүүлэлтээс үзвэл ходоод гэдэсний өвчлөл аль ч насанд 2-р байрыг эзэлж байгаа(4) бөгөөд энэ нь манайд тохиолдож буй өвчлолийн дотор зонхилох байрыг эзэлж байгааг харуулж байна. Энэ нь ходоод гэдэсний замын эмгэгийн улмаас эм хэрэглэх тохиолдол мөнхүү зонхилох байрыг эзлэх үндэстэйг харуулж байгаагий дээр эмийн гаж нөлөө үүсэхэд

асхүү нөлөөлж болохыг илтгэж байгаа хэрэг юм..

Бидний судалгаагаар ходоод гэдэсний замын гаж нөлөө зонхилон үүсгэж байгаа эмүүдэд дараах эмүүд орж 6шни(Хуснэгт

Дүгнэлт:
1.    Эмийн гаж нөлөөний нлрэлийн дотор хамгнйн олон буюу эхний байрыг мэдрэлийн талаас илрэх өөрчлөл, хоёрдугаар байрыг арьсны талаас илрэх өөрчлөлт, гуравдугаар байрыг хоол боловсруулах эрхтэний талаас илрэх өөрчлөлт эзэлж байна.
2.    ХБЗ-ын гаж нөлөө 6 тохиолдол буюу 13% тохиолджээ. Энэ нь шүлс гойжих(элшйн гаж нөлөөний илэрлийн дотор нийт 8.1%), бөөлжих, ам хуурайшиж хэл хатах, дотор муухайрах, давчдах, хоолой сөөнгөтөх, юм залгиж чадахгүй, хэл унжих, ходоод өвдөх хэлбэрүүдээр тус тус тохиолджээ.
3.    Ходоод гэдэсний замд хамгийн олонтаа гаж нөлөө үүсгэж байгаа эмэнд мэдрэлийн системд нөлөөт эмүүд(галоперидол г.м.), уламжлалт эмүүд(чуи-5, сороол-4 г.м.), үрэвслийн эсрэг нөлөөт эмүүд (аспирин, парацетамол г.м.) ба нянгийн эсрэг нөлөөт    эмүүд (метронидазол, эритромицин г.м.) орж байна.

Пракгпк зөвлөмж:
> Эмийн гаж иолоопоос сэргийлэх.
Үүний тулд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дараах зарчмыг баримтлах нь зүйгэй. Үүнд:
*    Эмийг үндэслэлгүй хэрэглэхээс зайлсхийх
*    Эм-хоорондын болон эм-хоол ундны харилцан нөлөөллийг мэддэг, түүнийгээ эм хэрэглээнд оновчтой тусгаж чадцаг байх
*    Донтол үүсгэх нөлөөтэй эмийг дахин давтан хэрэглэхээс аль болох зайлсхийх
*    Эмийн эмчилгээний үйлдлийн зэрэгцээ гаж нөлөөг сайтар мэдцэг, эмчилгээнд эмийг хэрэглэхдээ уг
эмийн гаж нелөөг давхар тооцож чаддаг байх
*    Эмийг өвчтөнд хэрэглэхдээ урьд нь ямар эм хэрэглэж байсан хийгээд ямар нэг эмийн харшил илэрч байсаи эсэхийг заавал асууж байх

*    Эмийг өвчтөнд хэрэглэхдээ уг өвчтөний эм хувиргах чадвар, ялгаруулах чадвар ба эмийн мэдпэмжинд өөрчлөлт орсон байж болох эсэхийг бодолцож байх /элэг,

боор, зурх, ходоод гэдэснийзам, цус төлжилт, плазмын уургийи тувшин г.м.1

*    Эмийн гаж нөлөөний илрэлийг анхааран мэдэрч, эрт илрүүлж чадцаг байх

*    Химийн бүтэцийн хувьд төстэй бэлдмэлүүд солбимол харшил үүсгэж болохыг анхаарах

Эм хэрэглэгчдэд уг эмийн гаж нөлөөг сайтар тайлбарлан өгч хэрэв сөрөг нөлөө илэрвэл эмчээс зөвлөлгөө авах ёстойг анхааруулах зэрэг болно.



 

Ном зүй

1. Белоусов Ю.Б., Моисеев B.C., Лепахин В.К. Клиническая фармакология и фармакотерапия. Москва, [ИУниверсум паблишингО, 1997.
2. Батхуяг П. Клиникийн эмсудлалын үндэс. ШМөнхийн үсэгП, УБ., 2000 он.
3. Лоуренс Д.Р., Бенитт П.Н. Клиническая фармакология. Том 1,2. Москва, ПМедицинаП, 1993.
4. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд (Health indicators) 2003. ЗГХА., ЭТУГ., УБ. 2003.
5. Basic & Clinical Pharmacology. Edited by Bertram G. Katzung. USA, 1992.
6. British National Formulary. Number 37 (March 1999), British Medical Association and Royal Pharmaceutical Society оГ Great Britain, 1999.
7. Goodman and Oilman. The Pharmacological Basis оГ Therapeutics. Eighth edition, USA., 1990.
8. Meyboom R.H.B. Detecting advers drug reactions. Amsterdam, 1998.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3321
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК