Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (030) 2006.No2(030)
ХҮҮХДИЙН ПИЕЛОНЕФРИТ ӨВЧНИЙ ШАЛТГААН, ЭМНЭЛЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ
( Судалгааны өгүүлэл )

Л.Дашиймаа, П.Батхүү, Х.Гэлэгжамц
 

 
Абстракт

Хүүхдийн бөөр шээсний замын эмгэгүүдийг эрт илрүүлж ялган оношлох, төгс эмчлэх асуудал бэрхшээлтэй бөгөед бүрэн судлагдаагүй Ялангуяа гурав хүртэлх насны хүүхдийнбөөрний эмгэгүүдийн бүтэц тархалт.эмнэл зүйн онцлогуудийгсудлах нь онолын төдийгүй практикийн ач холбогдолтой. Пиелонефрит, цистит, шээс ялгаруулах замын халдвар зэрэг оношууд зонхилон тогтоогддог ч эмнэл зүй, лабораторийн шинжилгээнүүдийн дүнгээр онош батлагдахгүй, эсвэл заримдаа бага насны хүүхдүүдэд өвчний шинж тэмдэг бүдэг илэрдгээс оношлогдохгүй буюу дутуу үнэлэгдсэнээс гурван наснаас өнгөрсөн үедээ хэдийнээ архагшсан байх нь ч тохиолддог    \В.И.Вербицкий, О.Л.Чугунова,    С.В.Яковлева, В.С.Сукуруков, В.А.Таболин, 2002\. Пиелонефрит өвчний тархалт болон эмнэл зүйн онцлогийг монгол хүүхдэд судалсан судалгаа байхгүй боловч оношлож.эмчилсэн тохиолдол элбэг байгаа юм. Сүүлийн 3 жилд ЭНЭШТ-ийн Бөөр булчирхайн тасагт бөөр-шээсний замын өвчнөөр хэвтэж эмчлүүлсэн 2152 хүүхдийн 345 буюу 16.03% нь пиелонефрмт оношоор эмчлэгджээ.

Судалгааны зорилго
Хүүхдийн пиелонефрит өвчний шалтгаан, эмнэл зүйн онцлогийг судлан тогтоох зорилго тавьсан.
Судалгааны зорилт
Зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавилаа. Үүнд:
1.    Хүүхдэд пиелонефрит өвчний ямар хэлбэр давамгайлан тохиолдож байгааг тогтоох.
2.    Нян судлалын шинжилгээгээр хүүхдийн пиелонефрит өвчний үүсгэгчдийн бүрэлдэхүүнийг тодорхойлох.
3.    Эмнэл зүйн бодит шинжүүдийг түүн харьцуулсны үндсэн дээр хүүхдийн пиелсжефрит өвчний эмнэл зүйн онцлогийг тодотгох зэрэг болно.
Судалгааны арга, аргачлал • Хүүхдийн пиелонефрит өвчний эмнэл зүйн онцлогийг тодотгох судалгаанд
статистикийн түүвэр судалгааны ретроспектив аргыг хэрэглэсэн. Пиелонефрит өвчний үүсгэгчийг тогтоох судалгааг нян судлалын аргаар    хийсэн.
Судалгааны явц ба үр дүн ЭНЭШТ-ийн    амбултори-поликлиникээр үзүүлсэн ба хэвтэж эмчлүүлсэн бөөр шээсний замын эмгэгтэй хүүхдүүдэд батлагдсан аргачлалын дагуу шинжилгээ хийж пиелонефритээр өвчилсэн болохыг нотлосон 35 хүүхдэд эмнэл зүй, лабораторын шинжилгээг хийхэд анхдагч пиелонефритээр өвчилсөн 28 тохиолдлын 21 (75%) нь эмэгтэй, 7 (25%) нь эрэгтэй хүүхэд байгаа буюу охидууд хөвгүүдээс 3 дахин илүү өвчилсөн    байна. Мөн цочмог пиелонефритээр 3 хүртэлх насны хүүхэд давамгай өвчилж байхад(40.74%) архаг пиелонефритээр 7-с дээш насны хүүхэп илүү олноор өвчилж байна(59.25 %).
Хоёрдогч пиелонефритээр зонхилон 7-15 насны (71.42%) хүүхдүүд өвчилсөн байдал ажиглагдаж байна.
Пиелонефритээр өвчлөгсдөд үүсгэгч шалтгааныг тодорхойлох зорилгоор ЭНЭШТ-ийн нян судлалын лабораторт шинжилгээ хийлгэсэн үр дүнг доорх хүснэгтэд харуулав(Хүснэгт 1).

Хүснэгт1 Шээсэнд тодорхойлогдсон нянгийн бүтэц

Зонхилон тохиолдож байгаа үүсгэгчид E.coli 19 буюу 82,61% байна. Харин 12 тохиолдолд нян илрээгүй. Пиелонефритээр өвчилсөн бүх хүүхдэд асуумжаар болон эмнэл зүйн үзлэг, шинжилгээгээр илэрсэн эмнэл зүйн эмгэг шинжүүдийг зөв бүртгэн илрүүлэх нь онош тогтооход чухал ач холбогдолтой.
Пиелонефрит өвчний үед илэрч буй эмнэл зүйн шинжүүд ба зовиур шаналгаануудыг харьцуулан дүгнэхэд хоол боловсруулах эрхтэний хямрал ба хордлогын хам шинжүүд давамгайлж, бөөр шээсний замын эмгэг хам шинжүүд удаалж байна. Гэвч оношийг хөдөлбөргүй тогтоож оновчтой эмчлэхэд нян судлалын болон эхо, рентген шинжилгээнүүдийг япган оношлолтын зорилгоор хийх шаардлагатай болох нь ажиглагдаж байна.

Дүгнэлт:

1.    Хүүхдэд анхдагч ба хоёрдогч пиелонефритийн архаг хэлбэр давамгайлж байна.
2.    Хүүхдийн пиелонефрит өвчний зонхилон үүсгэгчид E.coli байгаа бөгөөд нян судлалын шинжилгээгээр үүсгэгч    тодорхойлогдоогүй тохиолдол элбэг байгааг цаашид анхааруулан судлах шаардлагатай байна.
3.    Эмнэл зүйн бодит шинжүүд, өвчтөний зовиур шаналгаанд хоол боловсруулах эмгэгийн хямрал, хордлогын хам шинжүүд эрт бөгөөд давамгайлан илэрч, бөөр шээсний замын шинжүүд хожуу ба бүдгэвтэр илрэх тохиолдол цөөнгүй байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 586
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК