Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (030) 2006.No2(030)
Жирэмсний цочмог пиелонефритийг чапд авиагаар оношлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

АУ-ны доктор/Ph.D/.профессор Б.Шижирбаатар Ю.Байгалмаа2

Дорноговь аймаг дахь Анагаах ухааны коллеж2

 
Абстракт

Эрхтэн-тогтолцооны өвчнүүд дотроос хамгийн элбэг тохиолддог нь жирэмсэн үеийн бөөрний өвчин юм.Бөөрний үрэвсэлт өвчин нь жирэмсэн үед, төрөх ба төрсний дараах үеүүдэд үүсэж болно.Жирэмсэн үеийн архаг пиелонефритийн хурцадлыг цочмог пиелонефриттэй нэгэн адил авч үзэх ёстой юм.Жирэмсний үеийн цочмог пиелонефритийи үндсэн шалтгаан нь шээсний дээд замын шээсний хөдөлгөөний урсгал алдагдах явдал нь илэрхий байдаг боловч үүний шалтгаан Дорноговь аймгийн нөхцөлд өнөөг хүртэл бүрэн судлагдаагүй байгаа юм.Сүүлийн жилүүдэд эх барихын практикт биологийн хор аюулгүй,жирэмсний аль ч хугацаанд хэдэн ч удаа хийж болох,эхийн бөөр шээсний зам,ургийн байдлыг хянан дүгнэж болох чанд авиан шинжилгээний аргыг өргөн хэрэглэж байна.
Пиелонефрит ихэвчлэн жмрэмсэн үед ( 50%), төрөлтийн үед ( 32%),төрсөн эхчүүдэд ( 18%),тохиолдож байна.Өвчин ихэвчлэн анхны жирэмсэнд , 20-25 насанд , жирэмсний П-хагаст буюу 21-31 долоо хоногтойд хугацаанд илэрч байв.
Ураг болон эхийн эрүүл мэндэд таатай бус нөлөө үзүүлдэг жирэмсний цочмог пиелонефритийн талаархи асуудлууд өнөө хүртэл эх барихын практикт гулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
 

Бидний судалгаанд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн ЭЗӨК-ын жирэмсний үеийн цочмог пиелонефриттэй 19-35 насны 60 жирэмсэн эмэгтэй хамрагдав.
Чанд авиан оношлогоонд бнд Япон улсад үйлдвэрлэсэн IIiHitachi-410" аппаратыг хэрэглэв.Бөөрийг чанд авиагаар шинжлэхэд бидний боловсруулсан схемээр нэг жирэмсэнд 34 минутаас илүүгүй хугацаа орж байна.
Судлагдсан эмэгтэйчүүдийн 52 / 86,6%/ анхны жирэмсэн, 8 /13,4%/ эмэгтэй давган төрөгч байсан ба жирэмсний хугацаагаар18-20 долоо хоногтой жирэмсэн 20/33,3%/, 21-25 долоо хоногтой жирэмсэн 24 /40,1%/, 16 /26,6% /эмэгтэй үүнээс дээш хугацаагаар жирэмсэн байв.
Чанд авиан шинжилгээнд бид бөөрний байрлал түүний хэмжээнүүд (Урт, зузаан), аяганцар Птэвшинцэрийн тогтолцооны/АТТ/ байдал болон бөөрний жинхэнэ эд, амьсгалын үе дэхь бөөрний хөдөлгөөн зэргийг үнэлж үзлээ.АТТ-ны өргөсөлтийн зэргийн үндсэн шалгуурт хамгийн том аяганцрын диаметрийг ашигласан болно.
Хэвийн явцтай жирэмсний үед эмэгтэйчүүдийн 60-70%-д нь.АТТ-ны өргөсөлг илэрдэг.АТТ-ны өргөсөлтийн зэргийг дүгнэхэд бид дараах ангилалыг хэрэглэв. I зэрэг : 6-10 мм хүртэл ( 1см хүртэл )II    зэрэг : 11-15 мм хүртэл (1,5 см)
III    зэрэг : 16-20 мм хүртэл ( 1,6 см-с дээш)
Пиелонефриттэй өвчтөнүүдийн бөөрний эдийн индекснйн үзүүлэлтэнд АТТ-ны өргөсөлт нөлөөлж байв.Харин хяналтын бүлгийн зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд АТТ-ны өргөсөлтийн I-III зэргийн үзүүлэлт байсан боловч Бөөрний эдийн индекс хэвпйн байсан нь бөөрний жинхэнэ эд АТТ-ны харилцан холбоо зохицол хэвийн байгаатай холбоотой юм.
Бидний хяналтанд байсан цочмог пиелонефриттэй жнрэмсэн эмэгтэйчүүдэд чанд авиан шнжилгээгээр бараг бүгдэд нь АТТ-ны өргөсөлт илэрсэн ба харин зөвхөн 8 (13,3%) эмэгтэйд АТТ-ны өргөсөлт илэрсэнгүй.Үүнд 43 (71,6%) жирэмсэн эмэгтэйд баруун талд, 7(11,6%) эмэгтэйд зүүн талд, 9 (15%) жирэмсэнд хоёр галд нь АТТ өргөссөн байлаа.
Бөөрнмй өвчингүй эрүүл жирэмсэнд бөорний урт 12,0+ 1.0 см, өргөн 5,1+-0.5 см.Бөөрний жипхэнэ эдийи зузаан жирэмсний хугацаатай холбоогүйгээр дундчаар 1,54).2 см.АТТ-ны хэмжээ жирэмсний хугацаанаас хамаарч зүүн талд 2,3+-0.2 см-ээс 2,7+-0.4 см ,( жирэмсний I-I1I гурван cap) хүртэл , баруун талд 2,3+-0.3 см-ээс 3,0+-0.4 см хүрч байлаа.
Хяналтанд байсан жирэмсний цочмог пиелонефриттэй 60 эмэгтэйн 24 (40%) Шд жирэмсний II гурван сард , 35 (58,3%)-д нь жирэмсний III гурван сард АТТ-ны өргөсөлт илрэв. Жирэмсний II хагаст чанд авиан шинжилгээнд өвчтөнүүдийн 51 (85%)-Д
Ургийн толгойн түрүүлэлг , 8 (13,4%)-д нь өгзөг түрүүлсэн ба 1 (1,6%)-д хөндлөн байрлал омошлогдсон ба энэ байдал нь ургийн түрүүлэлт жирэмсний хугацаанд шээсний дээд замын алдагдалд тодорхой үүрэг гүйцэтгэж байна гэсэн санааг бидэнд төрүүлэв. Учир нь ургийн хамгийн том , хатуу хэсэг болох толгой умайн томролт зэрэг шээлгүүрийн сувгнйг дарах нөлөөлөл ньумайндоодхэсэгтбагазай эзэлдэг, зөөлен . , хэсэг өгзөг түрүүлэлтээс илүү их байдагтай холбож үзэж болох юм.
Хэрэв чанд авиан шинжилгээний тусламжаар жирэмсний цочмог пиелонефритийг оношлох үед шээсний дээд
замд АТТ-ны өргөсөлт илрэхгүй бол түүнийг □ анхдагчО буюу цусаар дамжин халдварлагдсан пиелонефрит гэж үзэх ба эмчилгээний тактикч өөр болно.
Жирэмсний цочмог пиелонефритийн эмнэлзүйн үндсэн шинж ууц нуруу бүсэлхннгээр өвдөх нь үрэвсэлгэй талдаа , цөөн биш тохиолдолд хэвлийн доод хэсгээр өвдөх , халуурах (38-39°),үе үе чичрүүлэх, бөөлжүүлэх , шээсний гарц өөрчлөгдөх шинжүүд илэрч байв.
Өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх үеийн эмнэлзүйн шинж тэмдгүүд , биеийн ерөнхий байдал нь өвчлөл үргэлжилсэн хугацаа,эмчилгээний • байдал,өвчин үүсгэгчнйн төрөл хэлбэрүүдээс ихээхэн хамаарч байсан ба бүх өвчтөнд ерөнхий эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээний зэрэгцээгээр бөөрний чанд авиан шинжилгээний зураглал хийв.Энэ үед үрэвслийн процесст нэрвэгдсэн бөөр томорсон байх нь илэрсэн буюу бөөрний урт нь дундчаар 13,1+- 1,2см өргөн, 6,6+-0.8 см болсон байлаа.Нэг талын буюу хоёр талын цочмог пиелонефритийн үед чанд авиан шинжилгээний гол шинжид бөөрний жинхэнэ эднйн хэмжээ ихэссэн (зузаарсан) байх явдал байв.(2,Г-0 4 см хүртэл). Ийнхүү чанд авиан шинжилгээ жирэмсний цочмог пиелонефритийг оношлоход чухал ач холбогдолтой арга гэж үзэж байна.Энэ арга нь АТТ-ны өөрчлөлт, бөөрний жинхэнэ эдийн байдалд динамикаар хянахад дөхөмтэйгээс гадна энэ шинжилгээ нь жирэмснй цочмог пиелонефрит үүсэх , шээсний дээд замын алдагдалд механик хүчин зүйл зонхилох үүрэг гүнцэтгэж байгааг илрүүлэх боломж олголоо.
Мөн жирэмсний үе дэх пиелонефрит бага аарцгийн жинхэнэ коиьюгатаас шалтгаалж байна.Бөөрний чанд авианы шинжилгээ иь жирэмсний цочмог пиелонефритийг оношлохоос гадна өвчний байрлал бөөрнөөс шээс урсан гарах алдагдлын зэрэг, түүний шалтгааныгтогтоох, хийгдэж буй эмчилгээний үр дүнг хянах , зохистой эмчилгээний тактмкийг сонгох зэрэг практик үйл ажиллагаанд нэн чухал арга болохыг гүүний үзүүлэлтүүд гэрчилж байна.Чанд авиан тусламжтайгаар ургийн байдлыг динамикаар үнэлж, жирэмсний явцыг удирдах тактикийн асуудлыг шнйдвэрлэхэд багагүй үүрэг гүйцэтгэж бана.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1705
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК