Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (030) 2006.No2(030)
Долгиотсон гишүүн (Rheum undulatum L.) эмийн ургамлын дотоод бүтцийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Б. Баясгалан/эм зүйн ухааны док/ Д. Дүнгэрдорж/эм эүйн ухааны док.проф, академич/ М. Пүрэвсүрэн ЭМШУИС

 
Абстракт

Монголын уламжлалт анагаах ухаанд ургамлын гаралтай эмийн бэлдмэлийг янз бүрийн өвчин эмгэгийг анагаахад өргөн хэрэглэсээр ирсэн. Ургамлын гаралтай эмийн бэлдмэл нь нийлэгжүүлэн гарган авсан эмийн бэлдмэлээс хоруу чанар багатай, зөөлөн үйлчлэлтэй, бие махбодид хялбар шннгэдэг, элдэв гаж нөлөө багатай зэрэг давуу талтай байдаг. Иймээс сүүлийн жилүүдэд ургамлын гаралтай эмийн бэлдмэлийг эмчилгээний практикт хэрэглэх хандлага улам бүр нэмэгдэж байна.
Монгол орон элэг, цөсний өвчинд хэрэглэх эмийн ургамлын нөец баялагтай бөгөөд тэдгээрийг шинжлэн судлах, эмчилгээнд нэвтруүлэх нь өнөөгийн чухал асуудлын нэг болж байна. Ийм ургамалд Тарнын овогт багтах Долгиотсон гишүүн (Rheum undulatum) багтах бөгөөд манай орны ургамал газар зүйн 7 тойргийн нутагт, уулс тэдгээрийн хоорондын хээрийн бүсийн уулын хажуу, хад чулуутай энгэр, тарваганы дош, айлын бууц, гуу жалга, голын сайр эргийн чийглэг иуга сөөгийн ширэнгэд ургана. . Төвд эмнэлэг гишүүний үндсийг жумза, ишийг жумган, шиншин, үрийг чүбү-рүм гэж нэрлэн ходоод гэдэсний төрөл бүрийн өвчнөөс гадна бөөр нуруу өвдөх, эмэгтэй хүний сарын юм саатах, сахуу боом, могой яр, тэмбүү, шар ус зэрэг өвчнүүдийг анагаах, усан хаванг арилгахад хэрэглэдэг олон төрлийн жорын бүрэлдэхүүнд голлох буюу туслах чанарын зүйл болгон найруулан хэрэглэдэг байжээ.
Хзвлэлийн магериалаас үзэхэд Долгиотсон гишүүн эмийн ургамлын анотомын судалгаа төдийлөн судлагдаагүй байсан учир судалгааны ажлын үмдэслэл болсон юм.

Судолгиины ажльш зорилго
Энэхүү судалгааны ажлын зорилго нь Долгиотсон гишүүн(КЬеит undulatum L.) эмийн ургамлын газрын дээд болон доод хэсгийн эрхтэн тус бүрд анатомын судалгаа явуулж, бүтцийг тодорхойлоход оршино.
Судалгаапы ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгааны хэрэглэгдэхүүн: . Судалгааны дээж болох дСлгиотсон гишүүн эмийн ургамлын газрын дээд болон доод хэсгийг 2005 оны 7 сард ид цэцэглэж байх үеэр ыь Булган аймгийн Сайхан сумын Сөдөт гэдэг газрын чийглэг нугаас түүж түүж бэлтгэсэн болно. Арга зүй: Ургамлын анатомийн судалгааг В.К Васильев, А.А.Бутник нарын боловсруулсан арга зүйн дагуу судалгааг явууллаа. Бэлтгэсэн түр бэлтгэмлийг гэрлийн □Энавалй микроскопоор 12.5x10 өсгөлтөнд бүтцийг тодорхойлж РА-4 дүрс буулгагч аппаратаар дотоод дүрсийг буулгав. Судалгааны ажлын үр дүн Долгиотсон гишүүний навчпы дотоод бүтэц Навч дорзрвентраль хэлбэрийн бүтэцтэй (1-р зураг). Хлоренхим 1-2 эгнээгээр сийрэг байрласан баганалаг эд болон 3-6 эгнээгээр маш сийрэг байрласан хөвсгөр эдээс бүрдэнэ. Дээд эпидермийн эсийн хана шулуун байхад, доод эпидермийн эсийн хана догиотсон байлаа (2-р зураг). Аномоцит хэлбэрийн бүтэцтэй амсрууд навчны илтэсний дээд, доод гадаргууд жигд тархана. Навчны гадаргууд энгийн болон булчирхайт үсэнцрүүд тохиолдоно (3-р зураг). Коллатераль хэлбэрмйн бүтэцтэй дамжуулах багцууд хпоренхим бүхий тойруулга эсийг агуулна. Навчиы гол судал 10 орчим багцтай. Эдгээр багцууд хөвсгөр паренхимийн дунд байрлана. Навчны хөвсгөр паренхим нөөц боднсоор баялаг.
Зургийн тайлбар1-Дээд эпидерм , 2- Амсар, 3-Амсрын хөндий, 4-Баганалаг эд, 5- Хөвсгөр эд, 6- Дамжуулах багц, 7-Тойруулга эс, 8- Доод эпидерм,
9-Эс хоорондын зай, 10- Агууламж

Зургийн тайлбар: 1- Перидерм, 2-Гадаргын паренхим, 3- Долон 4- Модлог, 5- Хөвсгөр пареахим, 6- Склеренхим

Долгиотсон гишүүний навчны бариулын 1    дотоод бүтэц

Навчны бариул нь хендлөн огтлолоороо олон ховил үүсгэсэн гадаргуутай.(4-р зураг) Гадна талаараа Чэгнээгээр байрласан хэмжээгээр жижигэпидермтэй.

Эпидермийн эстэй залгаа дугуйдуу хэлбэртэй, нимгэн ханатай гадаргын паренхим, түүний залгаа навчны бариулын гол орчимд хэмжээгээр том нимгэн ханатай эсүүдэд талст хэлбэрийн агууламжтай байлаа.Гадаргын болон гол орчмын парехимийн дунд коллатераль хэлбэрийн дамжуулах багц навны бариулд жигд тархана.

1-эпидерм, 2-гадаргын паренхим, 3-гол орчмын паренхим, 4-дамжуулах багц 4-р зураг.

Долгиотсон гишүүний навчны бариул Долгиотсон гишүүний үндэсний дотоод бүтэц

ҮНДЭС нь хөндлөн огтлолоороо дугуй хэлбэртэй (6-р зураг). Гадна талаараа хэд хэдэн эгнээгээр байрласан перидермийн давхраатай. Түүнтэй залгаа олон эгнээгээр байрласан гадаргын паренхим оршино. Гадаргын паренхимтэй залгаа дугуйдуу хэлбэртэй хөвсгөр паренхим байрлана. Үндэсний гол хэсэгт цацраг маягаар байрласан коллатераль хэлбэрийн нээлттэй дамжуулах
багцтай. Дамжуулах багцны модлогын залгаа склеренхим байрлана

Дүгнэлт

1.Долгиотсон    гишүүний навч нь дорзрвентраль хэлбэрийн бүтэцтэй, маш сийрэг байрласан хөвсгөр эдээс бүрдэх чь тогтоогдлоо. Дээд эпидермийн эсийн хана шулуун байхад, доод эпидермийн эсийн хана догиотсон байгаа нь онцлог байлаа. Аномоцитхэлбэрийн бүтэцтэй амсрууд навчны илтэсний дээд, доод гадаргууд жигд тархана. Навчны гадаргууд энгийн болон булчирхайт үсэнцрүүд байгаагаар нь бусад ургамлаас ялан таних боломжтой юм.
2.    Долгиотсон гишүүний навчны бариул нь хөндлөн огтлолоороо олон ховил үүсгэсэн гадаргуутай, гадна талаараа нэг эгнээгээр байрласан хэмжээгээр жижиг, эпидермтэй. Эпидермийн эстэй залгаа дугуйдуу хэлбэртэй, нимгэн ханатай гадаргын паренхим, түүний залгаа навчны бариулын гол орчимд хэмжээгээр том, нимгэн хаматай паренхим эсүүд зэрэгт талст хэлбэрийн агууламжтай байгаа нь тогтоогдлоо.
З..Долгиотсон гишүүний үндэс нь гадна талаараа хэд хэдэн эгнээгээр байрласан перидермийн давхраатай, гадаргын паренхимтэй залгаа дугуйдуу хэлбэртэй хөвсгөр паренхим байрлана. Үндэсний гол хэсэгт цацраг маягаар байрласан коллатераль хэлбэрийн нээлттэй дамжуулах багц байх бөгөөд даV -. ■ гах багцны модлогийн залгаа склеренхим байрладаг болох нь дотоод бүтцийн судалгаагаар тус тус тогтоогдлоо.

 

 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1671
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК