Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (030) 2006.No2(030)
Цөлийн цагааи гоёо уриамлын фенолт нэгдлийн химийн судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

М.Энхтуяа, Д.Энхжаргал - Да-АУК, ЭМШУИС

 
Абстракт

Цөлийн цагаан гоёо ургамлыг эрт дээр үеэс Монгол Төвдийн анагаах ухаанд олон өвчнүүдэд хэрэглэж иржээ. Угургамал нь Монголын өмнөд хэсэг буюу цөлөрхөг хээрийн бүсэд, Өвөр Монголын нутгийн хойд хэсгээр загийн үндсэнд шимэгчлэн амьдардаг ургамал юм.

Ургамлын тархалт, нөөц, экологийн болон микроскопын судалгаа Монголд хийгдэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн түүний биологийн идэвхт бодисын бүрэлдэхүүнийг судлан тогтоох зорилго нь бидний ажлын үндэслэл болсон юм.

Судалгааны ажлын зорилго:

Цөлийн цагаан гоёо ургамлын фенолт нэгдлийг өндөр мэдрэмжит
шингэний хроматографийн аргаар тодорхойлох
 

Судалгаггны ажлын зорилт:

1.    Ургамлын түүхий эдийгхандлан, фракцлаж НҮХ-ийн аргаар чанарын шинжилгээ хийн тохирох уусгагчийн системийг сонгох

2.    Ялгаж авсан фенолт нэгдэлд ӨМШХ-н аргаар тооны тодорхойлолт хийх.

Материал ба арга зүй:

"Марцны аргамжин цэцэг"-ийг эмийн ургамал түүж бэлтгэх стандартын дагуу 2005 оны 3 сард түүж, сүүдэр газар хатаан •■ бэлтгэоэн. Түүхий эдийг 2-4 мм хэмжээтэй жижиглэн хандлахад бэлэн болгосон.

Судалгааны үр дүн:

1.    Гарган авсан ханд тус бүрийг НҮХ-ийн этилацетат:шоргоолжны хүчил:цууны хүчил:ус    (100:11:11:11:26), хлорформ:метанол    (9:1), этилацетат:метилын спирт:ус (100:15:15), уусгагчийн системүүдэд чанарын шинжилгээ хийж, 1%-ийн ванилин ба хүхрийн хүчлийн, 3%-ийн 3 хлорттөмрийн оношлуур урвалжуудаар шалгаж, этилацетат.метилийн спирт:ус (100:15:15) системийгхамгийн тохиромжтой системээр сонгон авлаа.

2.    Нимгэн үеийн хроматографийн үр дүнгээс 1Марцны аргамжин цэцэг! ургамлын дээжин дэх фенолт бодисууд нь этилацетатын бүлэглэлд (3 хлорт төмрийн уусмалаар шүршихэд 3-4 ширхэг шар ногооноос шар өнгийн толбо илэрсэн) зонхилж, ихээр хандлагдсан байсан тул фенолт нэгдэл агуулагдаж байна гэсэн анхны дүгнэлтэнд хүрч уг бүлэглэлийг фитохимийн судалгаа хийхээр сонгож авсан болно.

3.    Ургамалд агуулагдах флавноидын хэмжээ

Дүгнэлт:

1.    Цөлийн цагаан гоёо ургамлын түүхий эдийн чанарын шинжилгээг хийж тохирох уусгагчийн    систем    нь этилацетат:метанол:ус (100:15:15) байна.

2.    Ургамлын түүхий эд дэх фенолт нэгдэл болох кверцитин нь этилацетатын фракцд 1.17%, бутанолын фракцд 0.27%, кемпферол нь этилацетатын фракцд

0.13.,    бутанолын фракцд 0.04% тус тус агуулагдаж байна.
 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1911
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК