Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (030) 2006.No2(030)
Хорс, шороо, успаас үүсэлтэй зарим өвчин, эмгэгийг судлах асуудал
( Судалгааны өгүүлэл )

Д.Гомбосүрэн
 

 
Абстракт

Байгаль эх дэлхийн ивээл, орчин, түүний хүчин дор хүн амьдардаг хувь тавилантай. Хөрс, шороо, ус нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэхээс гадна зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол чцөөнгүй. Энэ нь ихэнхидээ, хүн байгальтайгаа буруу харьцсанаас үүдэлтэй байх нь олон. Гэхдээ ийм байдлаар бүхнийг хамааруулан ойлгож болохгүй юм. Хүн хаана ямар газар төрнө , түүнээс цаашдын хувь заяа эрүүл мэнд шалтгаалдаг учиртайг сануулсан сургамжийн үг байдаг. Бодож үзүүштэй зүйлийн нэг. Төрсөн өссөн нутаг ус гэдэг хэзээ ч тухайн хүний сэтгэл санаанаас хялбархан чолоолөгдөхгүй байр сууриа насан туршид хадгалж байдаг нь юуны учрал билээ. Хөрс , шороо, ус гэдэг эрүүл мэндэд хэрхэн хамааралтай талаар Дундат улс Өвөрмонголын ард түмэн болон холбогдох шинжлэх ухааны байгууллагуудын туршлагад тулгуурлан , Гишин болон үе гишүүгийн өвчин эмгэгийн үүсэл гарлын талаар дурьдах зүйтэй гэж үзсэн юм. Энэ өвчний талаар Европын орнуудад бараг байдаггүй буюу оношлогдоогүй өвчлөлийг Дундат улсын эмнэлгийн шинжлэх ухааны үүднээс тайлбарласан " Эгч дүү " шиг холбоотой өвчин байдаг талаар ярихад гайхах нэг нь гайхаж болох юм. Ийм өвчний тухай эрт дээр үеэс Дундат улс, Өвөрмонголд судлаж учир шалтгааныг олохоор багагүй хугацаа өнгерүүлжээ. Эцэст нь хөрс шороо ундны устай уялдаатай орон нутгийн чанартай өвчин болох нь мэдэгджээ. Гишин өвчин үе гишүүний өвчлвл зэрэгцэн байх хандлагатай ах үүсэг өвчин юм. Иймээс эгч дүү өвчн гэж нэрлэх нь ч бий. Бас халдварт өвчин гэж эндүүрч төөрөлдөж байсан ч удаатай. Бусад орны судлаачид Оросын Юрвинский гэдэгхүн 1849 онд Воров голын сав газарт одой биетэй өвчтөн цөен бус байхыг олж мэджээ. Үүнийг хамгийн анхны илрүүлэлт мөн гэж хүлээн зөвшөөрөөд энэ өвчнийг Воров өвчин гэж анхандаа нэрлэх болжээ. Сүүлээр нь цагаан хааны гадаад байгалийн хасаг цэрэг Дундат улсын Хар мореи мужид довтлом орж ирэхэд цоргийн эмч И.Н.Хэсин болон Е.В.Бик нар цаашид нэг алхам судалсанаас энэ өвчнийг Хэсин Бикийн өвчин гэх болсон удаатай. Иймээс энэхүү үе гишүүгийн өвчнийг Оросууд анх олж мэдсэн гэх үзэлтэн түүхэн байр суурийг эзлэх болжээ. Үнэн явдал тийм биш юм гэдгийг Дундат улсын судлаачид нэгэн зэрэг зөвшөордөггүй. Үе гишүүгийн өвчний тухай Дундат улсад аль эртнээс тэмдэглэдэг байжээ. Баруун хан улсын Си вамэн сияны судар тэмдэглэлд Пинюван Жиаяван ио-чин-гийн намтарт тэмдэглэхдээ: байлдаант улсын эцсийн үед удирдлагын сууж байгаа асар, тариачны орон сууц гэрээс холгүй нэгэн дайвгар хүн байх бөгөөд тэр нь дайвалзан алхмуй гэж тэмдэглэжээ.
Дайвгар хун гэдэг нь хоёр хөл доголонг хэлжээ. Манай эрины он тооллын өмнө 293 онд
 

бичигдсэн Лио овогтны шашинт номын 3-р ботийн дуустал дугуйлахуй булэгт хөнгөн устай газар дор хоржигор ба хузуундээ ашигтай хүн олон, хүнд устай газар хавдартай дайвгар хун олон, амтлаг устай газар гоо шинжтэй хун олон ажгуу гэж тэмдэглэсэн байна. Хүзуүндээ ашигтай хүн гэдэг нь бамбай булчирхайн хавдар өвчтэй хумүусийг хэлж байгаа юм. Энд хэлсэн дайвгар хүн гэсэн нь даруй үе гишүүгийн өвчтэй хүнийг заажээ. Хүнд устай гэсэн нь байгалийн бузартлаас болсон гүехэн давхаргын ан завсрын усыг зааж дурьдсан байна.
1908 онд Лиу Жиян-Фи-гийн бичсэн " Чинбайшин уулын гол мөрөн дов довцогийн товч тэмдэглэл " гэдэг номонд уг өчний тухай нарийн өгүүлж " ан гангийн ар ууландахь зэрлэг хушга мод хүнийг сүрхий гэмтээдэг. Түүний салаа мөчир навч цэцэг , үр жимс, үндэс хальс нь чийгэнд ялзарч удаан жил болсоны дээрээс цас бороонд норж дэвтээд гарсан хор нь усыг даган гуу сувагт урсан орж цаашид гол мөрөнд цутгаж худгийн усанд шимэгдэх тул тэр ууланд суусан 15-16 нас хүрээгүй хүмүүсийн хөл гар нь богиносон хөл гарын үе нь хавддаг байна." гэж тэмдэглэжээ. "Ингэж гэмтэгчдийн хагас нь уулын ус уудаг, хагас нь гол мөрний ус уудаг, худаг ийм олон байдаггүй надад тохиолдсон ганц худаг нь 5 тохой гүн биш тул олон хүн гэмтээсэн нь жигтэй хэрэг биш юм" гэжээ. 1934 онд Ян-дэйн гию эмч Шин-ян-гичин жанжин Түмэн төмөр зам дагуу олон хүнийг эмчилж явахдаа тус өвчнийг үе гишүүгийн өвчин гэж нэрлэжээ.
Дундат улс өвөрмонголын зарим нутагт эрт дээр үед шалтгаан нь тодорхойгүй байдлаар зүрхний өвчнөөр нас барах явдал байжээ. Чухам ямар өвчин болохыг аажуухан судалж мэдээд энэ өвчнийг Сиян манжийн эрүүлийг хамгааллын товчооноос "Гишин өвчин" гэж нэрийджээ.
Гишин өвчнийг судалсан түүх онцлог шалтгаан нь үл мэдэгдэх орон нутгийн чанартай зүрхний цусан судлын удаан явцтай өвчин болно. 1935 оны 11-р сард Хар мөрен мужийн Гишин Сиян болон зэргэлдээ Сиянд олон хүн гэнэт нас баржээ. Тухайн үед шалтгааныг тогтоогоогүй өнгөрчээ. Тэдгээр хүмүүсийн зарим нь хоол унданд дурамжхан болж бөөлжих огих дотор муухайрах цээж дүүрэн бухимдан бачимдах хөл гар нь хөрч хүйтэн болох зүрх судасны үйл ажиллагаа сулрах зэрэг өвчний шинжүүд илэрч олонх тохиолдолд 2 өдрийн дотор насан эцэслэдэг
байжээ. Энэ өвчин голчлон гардаг орны хүмүүс "түргэн өвчин" гэх буюу "шар усаар бөөлжих" өвчин гэдэг байжээ. Үүнийг тухайн үед түргэн чанартай халдварт өвчин гэж сэжиглэж байсан ч удаатай.
1936 онд Манжийн эрүүлийг хамгаалахын байцаах товчоо дугуйлан байгуулж нас барагсдад задлан шинжилгээ хийсний дараа түүнйг түргэн чанартай халдварт өвчин биш , харин зүрхний булчин өөхөлсөнөес үүссэн өвчин мөн гэж магадлан тогтоожээ. 1942 он гэхэд Хар мөрөн , гичин лиюниюн ба Хидвэр мужийн зарим Сиянд мөн ийм өвчин дэлгэрснийггишин өвчин гэжээ. 1942-1976 онд өвөрмонгол , Шан ши, Мансай, гансуу, ниншин , гавашин, шандун, сицван, юнин хобой, төвдийн зарим сиянд гишин тархмал болжээ. 1980 оны эцэс хүртэл Дундат улсын 15 муж /өөртөө засах орон/ 320 гаруй Сиян гишин өвчний орон болжээ.
Японы эмч Удиш болон Нуругийн судалгааны материалаар гишин Сиянд мэдэгдэхгүй боловч зүрхний булчинд өөрчлөлт гарч өөхжин түүний булчин нь цоохортоно. Үе гишүүгийн болон гишин өвчин , эмгэг нь хоорондоо нягт уялдаатай, шалтгаан зүй нь адилхан байдаг. Үе гишүүгийн өвчин бол голдуу үений мөгерс ба ясны зах хязгаарын мөгөөрсийг аажим алгуур өөхжин үйл ажиллагааг нь бууруулж орон нутгийн чанартай үе гишүүгийн өвчин үүсдэг. Яс ба үе гишүүгийн өвчтэй хүний үе гишүү нь өвдөн хөдлөхөд эвгүй болж хоолны дуршил муудаж ядрах байдал илт мэдэгддэг. Аажимдаа гарын хуруу, шагай, бугуйн үенй дүрс хувирч булчин өвчилж эцэст нь хөл нь О хэлбэртэй буюу X хэлбэртэй болж хүндээр өвчилбөл 4 мөч богиносож бие галбир намдаж хөдөлмөрийн чадвараа алдан эрэмдэг зэрэмдэг болдог. Дундат улсын зүүн хойт оронд үүнийг "тагзгар өвчин", "үе муруйх өвчин" гэж мэрлэж байхад баруун хойт оронд "бөгтгөр өвчин" гэж нэрлэдэг байжээ.
Өвчин эмгэг ихтэй газрын хөрс шороо, уух усны байдал:
Энэ өвчнөөр багачууд , залуучуудын өсч бойжиж байгаа насанд яс ба үе гишүүний системд өөрчлөлт гарна. Гадаадын судалгааны материалаас үзвэл ийм өвчин 611 насны үед элбэг, хамгийн их нь 11-15 насанд тохиолдох нь олонтой. Өвчинт оронд 10 наснаас доош хүүхэд өвчилдөг. ззЗахим улс оронд буюу хөнгөрч байгаа өвчинт оронд хуучин өвчтөнөөс гадна 11-15 насны хүүхэд өвчлөх нь олон байна. Үе гишүүгийн өвчин ундааны усны эх булагтай нягт холбоотой байдаг. Усны эх булаг нь адилгүй бол өвчин үүсэх байдал ч ондоо ондоо байдаг. Дундат улсад үе гишүүгийн өвчинт орны усны эх булаг нь хэдэн зүйлд хуваадаг. Тухайлбал : Хөрс шороо худгийн ус булаг голын ус ба зөөврийн ус зэрэг болно. Дундат улсын зүүн хойт оронд Умард орны өвчлөл херс шороо худгийн ус уугчдынхаас хэмжээ нь хамгийн өндөр голын ус уугчдынхаас цөөн байдаг. Гэтэл хад чулууны ан завсраар оргилж байгаа булгийн усыг уугчид нь хөнгөн өвчлех буюу бараг өвчлөхгүй. Шороон буюу rap худгийн усыг шинжилж нягталсанаар шороон худаг буюу гар худагаас уугчид ын 85% нь өвчлөлтэй байхад хадан хясааны булгийн уснаас уугчдын 2 буюу дөнгөж 6% нь голын уснаас уугчдын 8 буюу 38% нь хөрс шороо уснаас шалгаалж өвчилсөн нь ихээхэн хамааралтай болох нь харагдаж байна. Манай улсад ундааны устай хамааралтай өвчлөлийг судлахдаа ганцхан усны найрлагыг тодорхойлоход гол биш хөрс шороотой холбон судлахгүй байгаа нь учир дутагдал бүхий асуудал мөн. Баруун өмнөд орны сицун мужийн хүмүүс шалбаагийн ус ба шороон худгийн ус уудгаас ийм өзчтэй болдог. Гичин мужийн Фусун Сияны эмч нарын үезлэг шалгалтанд хамрагдсан 2112 хүний 114 хүн нь үе гишүүгийн өвчтэй байв. Үүний дотор шороон худгйн ус уудаг хүмүүсээс өвчтэй 35.8% шалбаагийн ус уугчдаас 28% , гол мөрний ус уудаг 27.7%, булгийн ус уудаг 35%-ийг тус тус эзэлж байв. Энэ өвчин нь Хятад улсад голдуу хар мөрөн мужаас аваад Сыцуван, Гүнгүү хүрэх энэхүү зүүн хойноос баруун өмнө хүртэлх зурвас газар оронд тархаж байна. Үе гишүүгийн өвчин байгаа газрын орчин байдалын онцлог Дундад улсын Юнан мужийн гишүүн өвчинтэй оронд үе гишүүгийн өвчин гарсагүй. Тэрчлэн Сацыун мужийн Гичин мужийн Цыян-ан-ны үе гишүүгийн өвчинтэй тосгонд гишин өвчин гарсагүйгээс гадна бусад өвчинт оронд гишин өвчин үегишүүгийн өвчин нь байгалийн нэгэн адил нэгэн орчин тойронд гарсан байна. Иймээс өвчинт орны хүмүүс энэ өвчнийг "эгч дүү" өвчин гэдэг. Энэ өвчин бол зүйлийн шалтгаанаас болж байгаа юм.
Гишин өвчин гэдэг нь шалтгаан нь үл мэдэгдэх тухайн орон нутагт зүрхний цусан судлын удаан явцтай өвчин бөгөөд 1935 оны 11-р сард Хар мөрөн мужийн Гишин Сиян болон зэргэлдээ орших Сиянд олон хүн гэнэт нас
барсан тохиолдол бөгөөд Гишин өвчин нь үе гишүүгийн өвчин элбэгтэй орон нутагт гардаг байж болохоор байгаа юм. Дундад улсын өвчинт орнууд адил бус газрын байцтай хэсгүүдэд тархаж байгаа болохоор түүнийг үндсэндээ хоёр хэсэгт хувааж болно.
A.    Идэгдсэн газрын өвчингүй орон: Сүрхий их идэгдсэн газар сууж байгаа хүмүүс үндсэндээ у,йм өвчингүй буюу цөөн гардаг. Газрын гадаргуугийн усны урсгал хийгээд улиралын ширүүн бороонд хүчтэй угаагдсанаас болж өндөр уул, эгц хяр газар усны урсгал усанд шороо угаагдаад уул хярын хад чулуушил архайн гардаг байна.
Гадаргуу дээрх ус нь хад чулуу нь салхинд идэгдэн сүйрсэн жижиг хайрга чулуу хийгээдургамлын зүйлыг түргэн урсгаж аваачдаг болохоор аливаа оргоник бодис ба органик бус элемэнтүүд цугларах газаргүйгээс харилцан амьд бодисын химийн урвал явагдаж чаддаггүй
Б. Элэгдсэн намхан уул дов толгод дах хөнгөн өвчинт орон: Салхинд сүрхий ил идэгдэн элэгдсэнээс уулын орой нь товгор, уулын нурууд нь гүдгэрдүү , уулын бэл нь налуухан газрын уулын бэлд хад чулууны салхинд идэгдсэн хэмхдэс ба ургамлынхаягдсан салаа навч хоргодон цуглараад хүндийн хүчээр ба борооны усны хэсэг бусаг урсгалын үйлдлээр дээрээс доош аажмаар зузаардаг. Уулсын бэл дээрголдуу ллзмагэд агуулагдсан хүрэн бор өнгөтэй муу наанг шорооовоордог. Ийм газар суугаа хүмүүсбэлийн хурмал давхаргын завсар дахь ус /өвчинт орны хүмүүс "уулын сул ус " уудаг.
B.    Элэгдсэн эд, овоорсон уул хөндийн хүнд өвчинт орон :
Уул хөндий бол нам дор бегөед зарим газар ус хурж тогтоод хөндийн ёроолд намаг шалбааг болдог. Эндэхийн хүмүүсийн 15-40% ньөвчин олдог тул хүнд өвчинт оронд тооцогддог байна. Гишин болон үе гишүүгийн өвчин нь голдуу орчны хөрс усны элемэнтээс шалтгаалдаг. Газрын байм байдлыг үзвэл тунамал, шороотой, буюу үерийн замын уудам давхарга хөндий эртний голын гольдроготой намаг газар нь эдгээр өвчнүүдийг нөхцелдүүлхэд нягт холбоотой байдаг. Гичин мужийн Ан-ду сияны уулын Лиян-шиян нэгдлийн Дун-фины бүх тосгон нь өргөн уудам, , нам дор, намаг газар сууж байснаар гишин өвчин, үе гишүүгийн өвчин, үүсэх магадлал маш их байжээ.1945оны өвөл 1 удаа гишин өвчнөөр 130гаруй хүн нас баржээ. Гэтэл уулын Чун-Фин-Хуны өндөр уулын бэлээр нутаглаж байсан хүмүүсийн дунд энэ өвчин тохиолдоогүй харин тосгоноороо намаг газар шилжин суухад энэ өвчин гарах болжээ. Атга бичил газрын байц ба гишүү өвчин, үе гишүүгийн өвчин голчлон гардаг газар нь намдор, тэгш налуу уулын бэл газрынханд хөнгөн тусч байгаа нь судлагджээ. Хад чулуу ил гарч байгаа газар өвчингүй, намаг шалбааг газар өвчин гардаг. Уулын энгэр бэлд өвчин хөнгөн тусч, уулын ар бэлд өвчин хүнд тусдаг. Дээр дурьдсан харьцаанууд бол энэ хоёр төрлийн өвчний ерөнхий жам ёсыг тусгаж байгаа юм. Гэтэл энэ жам ёсноос гадуур зүйлч бий. Уулын жалга хөндийн хүнд өвчинт оронд ч "Эрүүл арал" байдаг. Өвчингүй орны өндөр уулын хонхор хөндийд чөвчинт тосгон байдаг.
Баруун хойтын шар шороот өндөрлөгийн өвчинт орны газрын байцын онцлог гэвэл орон нутгийн өвчний харьцаа хоорондоо их зөрөөтэй байна. Тэгшхэн дэнжийн буюу тунамал тал шар шороот газрын хөвөө ирмэг нь цас бороо үерийн усанд өнгөн хэсэг нь идэгддэг. Харин голын урсгалын тунамал юмуу тал газрын гадаргуу нь шатлаг гадаргуунаас бүрдсэн байдаг.Уулын дэнж бэлээр нутагладаг боловч нам дор уулын ёроолын усыг уудаг нутгийн хүмүүсийн дунд өвчин тохиолдох нь ховор.
Нөгөө талаар өвчин хөнгөн тусч байгаа орны газар, нутгийн онцлог байдлыг судалснаас үзхэд дэнж толгодын гадаргуу нь олон мянган жилийн туршид идэгдэж өргөн гуу жалга үүсгэдэг. Энэ газрын тогтмол цөөрмийн усыг уудаг хүмүүсийн дотор өвчлөл харьцангуй бага хенгөн байдаг. Гэтэл идэгдэлд хэтэрхий их орсноос газрын гадаргуу нь огтлогдон тасарсны улмаас шар шорооны дотор ихээхэн хэмжээний нүүрс хүчлийн кальци агуулагдаж тэр нь усанд сайн уусдаг. Хур борооны усанд угаагдаж урссаар бүтэн
байсан нь дэнж нь хэсэг бусагаар хөтөл дов толгод гуу жалга болон тасарч шар шорооны доорх лаг шавартай нийлж муу наанги шороотой давхаргаас урсан ирсэн усыг уудаг хүмүүсийн дотор өвчлөл их тохиолддог. Нэгэн жишээ авъя. Шанши мужийн Юн-Шиуны уулын гурван тосгоны хүмүүсийн 47.3-71.2% нь гишин ба . үе гишүүгийн өвчтэй болж байжээ. Шар шороотой ч гэсэн дэнж газар нутагладаг хүмүүст өвчлөл бараг байдаггүй. Дундад улс , Өвөр монголын ардтүмний дундхерс, шороо, ус, орчин ахуй, хүний эрүүл.. мэндэд хэрхэн хамааралтай байдгийг цохож хэлсэн мэргэн үг байдгаас нэгийг ишлэл авъя. "Ямар ус, шороотой газар, ямар хүн гарна /төрнө/ гэсэн нь орчин тойрон эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөгийг хураангуйлан тодорхойлсон томъёолол юм. Орчин тойрны шороо ус шиг ойр дотны зүйл ховор байдаг. Намаг газрын хүлэр лаг шавартай давхаргийн ургамал усны хэмжээ ч бага байдгаас газрын гадрага дээрх ус нь эвгүй өмхий үнэртэй болж улмэар енгө енгийн зэв харагддаг. Дундад улсад ийм усыг "тостой ус" гэж нэрлэдэг. Тостой усыг уусан хүмүүс шар усаар бөөлжин доголон дайвгар болдог. Харин тунгалаг усыг уусан хүмүүсийн дунд үе гишүүгийн өвчин байдаггүй эрүүл саруул байдаг.
Эх дэлхий байгаль , хөрс, шороо, ус бол амьдрахын нэгэн тулгуур хүчин зүйл болдог.
Манай улсад нутагшмал өвчин гэж нэрлэж байгаа евчин нь нутагшиж байгаа өвчлөл биш, нутаг ус ийм евчнийг үүсхэд нөхцөлдүүлж байдаг. Орон нутагт цөөнгүй тохиолддог тагзгар , дайвгар үе гишүүгийн болон , гишин өвчтэй хүмүүсийн шалтгааныг нь нарийвчлан судлаж улмаар тэдгээр өвчин эмгэгийн шалтгаан зүйг оношлох , эрүүлжүүлэх салбар, төвийг байгуулж ажиллуулах , мэргижэлтэй боловсон хүчин , хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлага байгааг ЭМЯ, холбогдох газрууд анхааран үзээсэй гздэг саналыг дэвшүүлж байна.


 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 462
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК