Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
ГИШҮҮНЭ-3 ТАНГИИН ХОРОН ЧАНАРЫН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Б.Цэнгэл, П.Батхуяг
 

 
Абстракт

Дорно дахины уламжлалт анагаах ухаан нь олон мянган жилийн баяг.аг уламжлалтай, онолын өвөрмөц сургалттай, эмчилгээний хэдэн мянгаар тоологдох арвин баялаг эмийн жор найрлагатай билээ.

Дорно дахины уламжлалт анагаах ухаан нь олон зуун жилийн турш хөгжихдөө дорнын орнуудын анагаах ухааны ололттой, дэвшилттэй бүхнийг шингээн төгөлдөржиж, зуунаас зуун дамжин уламжпагдан өнөөг хүрчээ.

Дорно дахины уламжлалт анагаах ухаан бүрэлдэн хөгжихөд энэтхэг, төвд, хятад, монгол болон дорнын бусад орны анагаах арга, онолын сургаалын аль ололттой талууд нэгдэн орсон гэж хэлж болно. Түүнийг бүтээлцэхэд монголчууд
тодорхой хувь нэмэр оруулсан болохыг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг байна.

Бидний өвег дээдэс дорно дахины уламжпалт анагаах ухааныг өнөөг хүртэл төгөлдөржүүлэн баяжуулж ирсэн бөгөөд эдүгээ бидний үед тулж иржээ.

Шинжлэх ухааны талаасаа өндөр хөгжсөн өнөө үед бид түүнийг шинэ замаар уламжпан хөгжүүлэх ёстой. Үүний тулд түүнийг шинжлэх ухааны ул үндэстэйгээр тайлбарлах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

Уламжлалт эм танд орчин үеийн анагаах ухааны талаасаа тодорхойгүй нилээд зүйлс байдаг. Орчин үеийн эмэнд эмчилгээний үйлдэл нь эм судлалын болон эмнэл зүйн судалгаагаар бүрэн нотлогдсон байх, эмчилгээний болон хордуулах тун хэмжээ нарийн

тогтоогдсон байх шаардлага юун түрүүнд тавигддаг. Энэ талаас нь авч үзвэл уламжлалт эм танд дараах тодорхойгүй зүйлс байгаа болно. Үүнд:

*    Уламжлалт эм тангийн хорон чанар тодорхойгүй, иймээс эмчилгээний бага тун, их тун, хордуулах тунг ялган зааглах бололцоогүй байдаг, мөн ямар гаж, сөрөг нөлөөтөй нь ч тодорхойгүй байдаг. Иймээс улаглжлалт эм тангийн цочмог хордлого үүсгэх нөлөег судлаж, хордлогын үед ямар шинж тэмдэг үүсдэгийг ажиглах шаардлагатай, мөн түүний .дотор LD50-r тогтоох шаардлагатай байгаа болно.

*    Уламжпалт эм танг удаан хугацаагаар хэрэглэхэд илрэх сөрөг нөлөө нь тодорхойгүй байдщг. Иймээс түүний архаг хордлого үүсгэх нөлөөг судлан, эрхтэн системд үзүүлэх нөлөөг орчин үеийн гистологийн .шинжилгээний аргаар магадлан . . тогтоох шаардлагатай байгаа юм.

Манай орны- ху.вьд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл аль ч насанд .хоёрдугаар байрыг эзэлж байгаа бөгөөд түүнийг эмчлэхэд орчин үеийн эмийн бэлдмэлийн нэлээд хэсгийг зарцуулж байгаа нь ойлгомжтсй. Иймээс хоол боловсруулах эрхтэн тогтолцооны' өвчнийг анагаахад уламжлалт эмийг мөн ашиглах боломжийг судлах нь зайлшгүй чухал болно.

Эдгээр үндэслэлээр бид уламжлалт анагаах-" ухаанд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгийн үед өргөнөөр хэрэглэж байсан Гишүүнэ-3 тангийн хорон чанарыг судлан тогтсох зорилго тавьсан болно.

Судалгааны зорилго:

Гишүүнэ-3 тангийн хорон Чанарын үзүүлэлтийг судлан тогтоох зорилго тавьсан.

Судалгааны зорилт: Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавилаа. Үүнд:
2006 оны 03 (31 )
1.    Гишүүнэ-3 тангийн цочмог хордлого үүсгэх нөлөөг судлан тогтоох

2.    Тус тангийн архаг хордлого үүсгэх нөлөөг судлан тогтоох.

3.    Судалгааны үр дүнд үндэслэн дүгнэлт гаргах зэрэг болно.

Судалгааны материал. арга зуй:

Судалгаанд Уламжлалт анагаахын шинжлэх ухааны технологи үйлдвзрлэлийн корпсрацийн уламжлалт эм үйлдвэрлэх цехэд стандартын дагуу үйлдвэрлэгдсэн Гишүүн-3 танг судалгааны материал болгон авч хэрзглэсэн.

Танг уса.нд 15 минут чанаж, шүүгзэд, 45 минут хергөщ ууршсан хэмжээгээр нэрмэл ус нэмж идээшмэл бэлтгэн хэрэглэсэн. Судалгаагтуршилтын цагаан хулгана дээр явуулсан болно.

1.    Дээрхи тангийн цочмог хордлого үүсгэх нөлөөг цагаан хулганад хэвлийд тарих аргаар явуулж LDCQ-r А.Н.Беренсийн аргаар тодорхойлсон.

2.    Уг тангийн архаг хордлого үүсгэх нөлөөг цагаан хулганад өндөр тунгаар 20 хоногийн хугацаанд хэрэглэж, цуллаг эрхтэнд хэрхэн нөлөөлсен болохийг гистоморфологийн аргаар тодорхойллоо.

Судалгааны ажлыг ЭМШУИС-ийн Эм судлалын тэнхимийн лаборатори, Шүүх эмгэг судлалын төвийн лабораторид явуулсан.

Гишуун-3 тангийн тухай еренх-ий эйлголт

Гишүүн-3 нь цайвар шаргал өнгийн, давслаг гашуувтар амттай тан эм бөгөөд түүний найрлаганд Арүр, Гишүүний үндэс ба Хужир тус бүр тэнцүү хэМжээтэй ордог байна.

Дорно дахины анагаах ухаанд түүнийг зөөлнөөр туулгах чадалтай, өтгөн хатах хэвлий хөөхийг анагаах үйлдэлтэй хэмээн өтгөн хатах эмгэгийг анагаахад өргөнөөр хэрэглэж байжээ. Гишүүнэ-3 танг өдөрт 1-2 удаа тус бүр 0.5-1.5 гр-ыг сүүнд чанаж уудаг байна.

Тус тангийн найрлаганд орж буй Арүр-Terminalia chebula RetzHb Тавалжины овог-Combretaceae-ийн ургамал бөгөөд халуун оронд ургана. Эмэнд түүний гүйцэд боловсормол жимсийг хатааж нунтаглан хэрэглэдэг.

Уламжлалт анагаах ухаанд түүнийг эхүүн амттай, тэгш чанартай хэмээн дүр урвасан эмийг арилгах, хорыг т айлах, махбодийг тэгшитгэх зорилгоор хэрэглэж байжээ.

Орчин үеийн судалгаагаар арүр нь найрлагандаа 40-50% аргаах бодистой, үүний гол бүрэлдэхүүн нь эллагов, галло, лютеолин, таннасе, сенносиде А мэт олон нэгдэл.байхаас гадна бага судлагдсан органик хүчил болох хебулины хүчил байдаг болох нь тогтоогджээ.

Мөн Арүрийн 0.5% усан ханд савханцар Шигеллийн амьдралын үйл ажиллагааг дарангуйлахын зэрэгцээ цусан суулга үүсгэдэг Шигелла, Флекснер, Зонна, ..' Смит зэрэг савханцаруудын уйл ажйллагааг дарангуйлах чадалтай болох нь батлагдсан.

Тус тангийн найрлаганд орж буй Гишүүнэ- Rheum undulatum L нь Тарны овгийн Polygonaceae ургамал юм. Эмнэлэгш түүний хатаасан үндэс ба үндэслэг ишийг хэрэглэнэ.

Уламжлалт эмнэлэгт түүнийг гашуун, исгэлэн амттай, шингэн, хөнгөн, хөлбөрөнхий, ширүүн, сэрүүн чанартай хэмээн туулгах, халууныг арилгах, хорыг тайлах, яр шархыг анагаах, идээг шингээх зорилгоор хэрэглэж байжээ.

Орчин үеийн судалгаагаар Долгиот гишүүний үндэс, үндэслэг ишинд антрагликозидууд 2Т3%,- танногликозид нэлэзд хэмжээгээр. агуулагдах ба антрагликозид задрахдаа реум эмодин, хризофаны    хүчил,    реин,

оксиметилантрахинол ба гашуун бодисоос гаралтай бусад изомерүүд болж хувирах бөгөөд эдгээр бий болсон бодисууд гэдэсний салст бүрхүүлийн рецепторуудыг цочроож ходоод, гэдэсний моторын ба шүүрлийн үйл ажиллагааг
2006 оны 03 (31 )
идэвхижүүлэн туулгах үйлдэл үзүүлдэг болох нь тогтоогджээ.

Харин Хужир-Тгопа бол нүүрс хүчлийн натри гол агуулагч эрдэс юм. Уламжлалт анагаах ухаанд түүнийг давслаг, амтлаг, гашуун амттай, тэгш, хүнд чанартай хэмээн бадганыг арилгах, идээг шингээх, бэтгийг эвдэх/ хорхойг хөөх, илжрэхийг зогсоох, хоргослосныг зөөлрүүлэх, хор харшсаныг дарах зорилгоор хэрэглэж байжээ.

Судалгааны явц ба ур дун:

Гишуүн - 3 тангийн цочмог хордлого үүсгэх нөлөө

Судалгааг тус бүр нь 5 амьтан бүхий 5 туршилтын бүлэг цагаан хулгана, тус бүр нь 3 амьтан бүхий хяналтын 5 бүлэг цагаан хулгана, нийт40 хулгананд явуулав.

1    - р бүлэг хулганад Гишүүн-3 тангаас идээшмэл бэлдэж 6.66 гр/ кг тунгаар бодож хулгана бүрийн жинд тооцон тохирох хэмжээгээр хулганы хэвлийд тарихад эхний 5 минутаас эхлэн сүүлний тонус ихсэх, гэдсээ татаж бөгсөө чирэх байдалтай болсноо, 30 минут орчмоос эхлэн татаж, сүүлэн дээр дарахад хариу үйлдэл бараг үзүүлэхгүй байж байгаад унтаа байдалд орсон, 1 цагийн дараа гэхэд хулганууд татсаар байв, 12 цагийн дараа гэхэд бүх хулгана үхсэн.

2    - р бүлэг хулганад бэлдмэлийг 5.66 гр/кг тунгаар бодож хулгана бүрийн жинд тохирох хэмжээгээр хулганы хэвлийд тарихад эхний 5 минутанд сүүлний тонус ихсэх болсон, 10 дахь минутаас эхлэн бөгсөө чирч эхэлсэн, 30 минутаас хойш хулгануудын татаж, унтаа байдалд орох болсон, сүүлэн дээр дарахад хөдөлгөөний идэвхи нэгээс бусад нь

маш сул байв. 12 цагийн дараа 5.66 гр/кг тунгаар 4 хулгана үхсэн, үлдсэн хулгана аажимдаа хяналтынхаас ялгарахгүй болов.

3    - р бүлэг хулганад бэлдмэлийг 3.66 гр/кгтунгаар бодож хулгана бүрийн жинд тохирох хэмжээгээр хулганы хэвлийд тарьсаны дараа хулгануудын хөдөлгөөний идэвхи муудаж сүүлний тонус ихэссэн, 10 минут өнгөрөхөд гэдсээ татаж бөгсөө чирэх байдалтай болсноо, 30 минут

' орчмоос эхлэн татаж байгаад, 1 хулганаас бусад нь бугд унтаа байдалд орсон, 12. цагийн дараа гэхэд 3 хулгана үхсэн, үлдсэн хулгана аажимдаа хяналтынхаас ялгарахгүй болов. '

4    - р бүлэг' хулганад бэлдмэлийг 1.66 гр/кгтунгаарбодож хулгана бүрийн жинд тохирох хэмжээгээр хулганы хэвлийд тарьсаны дараа, хөдөлгөөний идэвхи муудаж', сүүлний тонус ихэссэн, 20 минут өнгөрөхөд хулгануудын гэдсээ татаж бөгсөө чирэх байдалтай болсноо, 30 минут орчмоос эхлэн таталт илэрсэн 2 хулганаас бусад нь унтаа байдалд орсон, 12 цагийн дараа гэхэд 2 хулгана үхсэн, үлдсэн хулгана аажимдаа    хяналтынхаас

ялгарахгүй болов.

5 - р бүлэг хулганад бэлдмэлийг 1.1 гр/кгтунгаар бодож хулгана бүрийн жинд тохирох хэмжээгээр хулганы хэвлийд тарьсаны дараа хөдөлгөөний идэвхий муудаж, сүүлний тонус ихэссэн, 20- минут өнгөрөхөд 2 гэдсээ татаж бөгсөө чирэх байдалтай болсноо,, 2 нь унтаа байдалд орсон, 12 цагийн дараа гэхэд.1 хулгана үхсэн, бусад нь аажимдаа    хяналтынхаас

ялгарахгуй болов.

Хүснэгт 1.    ■>

Гишүүн - 3 тангийн бэлдмэлийг хулганы хэвлийд тарьж хзрэглэсэн хорон чанарын үзүүлэлт

A = 1.66 гр/кг; a = 40; b = 60; d = 2 гр/кг; LD50= 2.66 гр/кг

А-үхүүлж байгааа дундаж хоёр тунгийн доод хэмжээ

а ба б-үхүүлж байгааа дундаж хоёр тунгийн хувь

d-үхүүлж байгааа дундаж хоёр тунгийн ялгавар

Бидний судалгаагаар Гишүүн-3 тангийн LD50=2.66 гр/кг байгаа нь эмийн хорон чанарыг үнэлэх И.Н.Сидеровын ангиллаар үнэлвэл хорон чанар багатай байна.

Гишуун-З тангаар архаг хордлог үусгэх нөлөө

Судалгаанд 5 хулгана авч, Задь-5 танг 1 гр/кг тунгаар өдөрт 1 удаа 20 хоног дотуур өгсөн. Амыны гадаад төрх байдал, жин зэргийг ажиглан бүртгэж байв.Зүрхний булчин завсрын хавантай, зүрхний булчингийн хөндий зайнуудад эритроцитууд дүүрсэн байв.

Бөөрний түүдгэнцэрийн судас болон завсрын эдийн судас цусаар дүүрсэн, тахир ба шулуун сувганцарын эпитель эсийн мөхлөгт хямралтай байлаа.

Дэлүүний ерөнхий бүтэц хадгалагдсан, улаан пульпын эритроцитууд будагдалт жигд, эритроцитууд бага зэрэг задарсан байв.

Тархинд бага тархины хэсэг хадгалагдсан, онцлог өөрчлөлтгүй байсан.

Элэгний эсүүд жигд биш будагадсан эсийн бөөмүүд гиперхромный, янз бүрийн хэмжээтэй, судсууд эрс өргөссөн цусаар дүүрсэн, сийвэн мөхлөгжсөн байсан н ь гүнзгий тэжээлийн хямрал үүсгэсэн болохыг харуулж байв.
Уушгинд цулцангийн хөндийнүүд хоосон, таславчууд нимгэн зарим нь сунаж тасарсан, судаснууд өргөсөж эритроцитоор дүүрсэн, бронхын ба бронхиолын хөндийнүүд хоосон, эпитель хэвийн бүтэцтэй байлаа.

Бидний судалгаагаар Гишүүн-3 тан нь цочмог хордлого үүсэх дунд зэргийн, өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд эд эсэд өөрчлөлт үүсгэдэг байна. Түүний идээшмэлээс хэвлийн хөндийд тарихад үхүүлж эхлэх тун нь 1.1 гр/ кг, LD50 нь 2.66 гр/кг энэ нь хүнд эмчилгээнд хэрэглэдэг тунгаас даруй 126 дахин их байна. Өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэхэд дотор эрхтэнүүдийн судсууд эрс өргөссөн цусаар дүүрсэн шинж гарч байгаа нь уг танд агуулагдаж байгаа нь антрахинины спазмолитик үйлдлийн үр дүнд гарч болох юм. Байгалын антрахининууд нь биологийн өндөр идэвхитэй хүчтэй будагч бодисуудын гол түүхий эд болдог. Судалгаагаар антрахининууд бага хорон чанартай бодисд тооцогддог боловч түүний уламжпалууд нь хурцавтар хордлого үүсгэдэг байна. Үүнд цусанд гемоглобин ба эритроцитын хэмжээг багасгадаг, элэг ба бөөрний үйл ажиллагаа, бие мах бодийн аскорбины хүчлийн тэнцвэрийг алдагдуулдаг, амьсгалын замыг цочролд оруулдаг байна. Бидний судалгаагаар элэг ба бөөрөнд гүнзгий өөрчлөлт үзүүлж байгаа нь антрахинины хорон чанарын тухай бичсэн судлаачдынхтай тохирч байна.

ДҮГНЭЛТ

*    Дорно дахины уламжлалт эмнэлгийн практикт өргөн хэрэглэж байсан Гишүүн-З тан нь хор багатай байна. Гишүүн-3 үхүүлж эхлэх тун 1.1 гр/кг, LD50 нь 2.66 гр/кг байна.

*    Тус тан нь

*    өндөр тунгаар(1 гр/кг) удаан хугацаагаар (20 хоног) хэрэглэхэд архаг хордлого үүсгэж байгаа бөгөөд түүний архаг хордлогын үед бөөрний сувганцарын эпитель эдийн гэмтэл, элгэнд тэжээлийн хямрал үүсэх өөрчлөлт илэрч байна.

* Гишүүнэ-3 тан нь хэдийгээр уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгдэж ирсэн боловч хэт өндөр тунгаар хэрэглэх буюу хэт удаан хугацаагаар хэрэглэвэл бодитой гаж, сөрөг нөлөө үзүүлж болох нь нотлогдож байгаа тул түүнийг орчин үеийн эмийн нэгэн адил үзэж эмчийн хяналтын дор тунг тохируулан хэрэглэх шаардлагатай болох нь харагдаж байна.

 

Ном зүй

1. Анагаах ухааны дөрвөн үндэс. ӨМАХХ., 1978.

2. Зина С., Тогтохбаяр Ж., Уламжпалт дан эм, эмийн түүхий эдийн лавламж. Орчуулга. Улаанбаатар, 2003.
3. Жамбалдорж. Гайхамшигт баясгалант нүдэн чимэг. Түвэд судар. 18-р зуун. Модон бар.

4. Ламжав Ц., Доржжанцан Д., Цэрэнбалжир Д., Монгол орны эмийн ургамал. Улаанбаатар. 1971.

5. Лигаа У., Монгол уламжлалт эмнэлгийн эмийн ургамлыг хэрэглэх арга ба жор. Нэгдүгээр дэвтэр. Улаанбаатар, 1996.

6. Максютина Н П., Растительные лекарственные средства. Киев. 1985.

7. Дундад улсын анагаах ухааны нэвтэрхий толь. Монголын Анагаах Ухаан. ӨМШУТМХХ. 1991.

8. Хайдав Ц., Төмөрбаатар Н., Цэнд-Аюуш Г., Монгол төвд анагаах ухаанд хэрэглэгддэг мод, үрийн эмийн зүйлс. Улаанбаатар, 1996.

9. Хүрэлчулуун Б., Батчимэг Ө., Монгол эмэнд хэрэглэдэг гадаад ургамлын түүхий эд. Улаанбаатар.2004.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1172
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК