Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
Банздоо-4 тан эмийг орчин үеийн мөхлөг эмийн хэлбэрт оруулах судалгаа
( Судалгааны өгүүлэл )

А.Амартуяа, Г.Эрдэнэцэцэг
 

 
Абстракт

Хүн амыгөндөр идэвхитэй, гаж нөлөө багатай эм бэлдмэлээр хангах асуудал нь эрүүл мэндийн салбарын чухал асуудлуудын нэг юм. Орчин үеийн дэлхий нийтийн хандлага нь нийлэгжпийн аргаар гарган авсан эмнээс илүү ургамал амьтан, байгалийн гаралтай бэлдмэлүүдийг хэрэглэх сонирхолтой болж байна. Монголын уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололтоор баяжуулан хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин эмгэгийг анагаан эдгэрүүлэх, алдагдсан чадварыг нөхөн сэргээхэд өргөн ашиглах зарчимд үндэслэн төрөөс хөгжүүлж байгаа билээ [4.5],

Уламжпалт эм найрлага нь маш олон байдаг бөгөөд одоо хэрэглэгдэж байгаа нь бараг 300 гаруй төрөл байдаг. Эм найрлагыг дотор нь тан, талх, үрэл, зуурмал, тосон, үнсэн, ханд, архин, эрдэнийн эм, өвсөн эм зэргээр хэлбэржүүлэлтийнх нь хувьд 10 бүлэгт хувааж ангилдаг [1.3].

Уламжлалт эмийн үйлдвэрлэлийн технологийн нөхцлийгэмийн үйлдвэрлэл, хяналтын олон улсын үлгэрчилсэн дүрмийн шаардлагатай нийцүүлэн хяналтын шинэ аргачлал бий болгож, эмийг стандартчилж, экспортлох бодлогыгтөрөөс дэмжиж байгаа юм[1.7].

Уламжлалт анагаах ухаанд янз бүрийн эмийг хэрэглэдэг бөгөөд тэдгээрийн ихэнх н ь өвчтөн ууж хэрэглэхэд түвэгтэй, бэлтгэх нөхцөл, ариун цэврийн хувьд төдийлөн сайнгүй, эмийн тугналт нь нарийн биш бөгөөд өвчтөн өөрөө чанах зэргээр гүйцээж бэлтгэж хэрэглэдэг, хадгалах тээвэрлэхэд тохиромжгүй, савлалт нь тогтвортой чанарыг хангадаггүй, уусгагч нь хязгаарлагдмал байдгаас болж зарим эмт бодисын ач тустай бүрэлдэхүүн нь бүрэн гүйцэд идээшилж гардаггүй, хэл аманд шууд мэдрэгддэг, тан эмийг найруулах явцад хими, физикийн хувиралт гардаг тухайлбал эмийн түүхий эдээс ашигт бодис нь гүйцэд ялгарахгүй, дэгдэмтгий бодис нь амархан ууршиж алдагдах, тунадас үүсэх, шинэ бүрэлдэхүүн бий болох зэрэг хувиралт гардаг [6],

Иймд уламжлалт монгол эмийн найрлагыг нь хэвээр үлдээж зөвхөн эмийн хэлбэрийг нь орчин үед тавигдаж буй шаардлагын хэмжээнд хүргэхийн тулд өөрчлөн шинэчилж, үйлдвэрлэх нөхцөл, савлалтыг нь боловсронгуй болгосноор хэрэглэхэд тохиромжтой, тогтвортой чанар ньхангагдах боломжийг бүрдүүлж байгаа нь судалгаа явуулах үндэслэл болж байна.

Банздоо-4 жор нь Гашуун банздоо (Saussurea amara ( L)DC), Улаан башига (Odontites rubra (Ваитд) , Бүтэн навчит хонлин (Lagotis integrifolia (Willd), Цагаан дэгд (Gentiana algida (Pall) хэмээх 4 зүйл найрлагатай ба ном судруудад халууныг арилгах, хатгалгааг дарах, элэгний халуун, уушиг хоолойн халууныг арилгах, цусны халууныг арилгах, өвчин намдаах, хижигийг эдгээх, ханиад томуу, уушигны хатгалгааг дарах үйлдэлтэй гэж заасан байна[2].

Судалгааны зорилго

Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг Банздоо-4 танг орчин үеийн эмийн хэлбэрт оруулах боломжийг судлах зорилго тавьсан.

Судалгааны зорилт

1.    Банздоо-4 танг мөхлөг эмийн хэлбэрт оруулах технологийн схемийг боловсруулах

2.    Банздоо-4 мөхлөгийн найрлагыг тогтоох

3.    Банздоо-4 мөхлөгийн хувилбаруудын чанарыг стандартчилах

Судалгааны хэрэглэгдэхүүн

Гашуун банздоо (S.amara (L)DC)-г Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрээс 7 сард, Улаан башига (О.rubra (Baumg), Бүтэн навчит хонлин (L.integrifolia (Willd), Цагаан дэгд (G.algida (Pall) ургамлуудыг Монгол орны Хан-Хэнтийн уулархаг бүсийн мужлал болох Хэнтий аймгийн Дадал сумын Агацын гол орчимын нутаг дэвсгэрээс 2004 оны 8 сард зун ид цэцэглэлтийн үед нь түүж, газрын дээд хэсгийг хадаж аваад шарлаж гэмтсэн навч, шавар шороо, элдэв хольцоос нь цэвэрлээд сүүдэр газар хатаасан өвсийг судалгаанд авсан. Банздоо-4 танг уламжпалт жор найрлагын
аргаар ургамал тус бүрийг тэнцүү хэмжээгээр авч бэлтгэсэн болно.

Судалгааны арга зүй

1.    Банздоо-4 танг мөхлөг эмийн хэлбэрт оруулахдаа /шахмал эмийг үйлдвэрлэхэд мөхлөг гаргаж авдаг аргатай адил/ чийгтэй мөхлөгжүүлэх аргаар СГ-30, СП-30 аппаратаар гаргаж авлаа.

2.    Мөхлөгийн найрлагыгтопгоох зорилгоор Банздоо-4 танг мөхлөг эмийн хэлбэрт оруулахын тулд 3 хувилбараар мөхлөг бэлтгэсэн.

3.    Мөхлөг эмийн стандартчилал

3.1.    Гадаад байдал, өнгө, хэмжээгээрээ нэгэн төрлийн байх ёстой.

3.2.    Хэмжээ нь 0.2-0.3 мм байх ёстой. Мөхпөгийн доторх арай жижиг, арай том мөхлөгийн хэмжээ нь нийлбэрээрээ 5%-иас ихгүй байх ёстой.

3.3.    Задралт. Мөхлөг нь 15 минутын дотор задрах ёстой, бүрхүүлтэй мөхлөг нь 30 минутын дотор задарна.

3.4.    Шалгахдаа шахмалтай адил аргаар 0.5гр-ыг авч тодорхойлно. Мөхлөгөнд агуулагдах эмийн бодисын хэлбэлзлийн зөвшөөрөгдөх хэмжээ нь ±10%-иас ихгүй байх ёстой.

3.5.    Талькийн хэмжээ нь 3%-иас ихгүй байх ёстой.

Судалгааны үр дүн, хэлцэмж

1. Банздоо-4 танг мөхлөг эмийн хэлбэрт оруулах технологийн схемийг боловсруулах.

Хүснэгт-1

Банздоо-4 тангаар мөхлөг бэлтгэх технологийн схем

1. Банздоо-4 мөхлөгийн найрлагыг тогтоох
Хүснэгт-2 Мөхлөгийн хувилбаруудын найрлага

1. Мөхлөгийн хувилбаруудын чанарыг стандартчилах

Хүснэгт-3

Банздоо-4 мөхлегийн чанарын стандартчилал

Судалгааны дүгнэлт

Банздоо-4 танг мөхлөг эмийн хэлбэрт оруулах боломжтой болох нь хүснэгт-3-аас харагдаж байгаа бөгөөд мөхлөг №3 нь илүү тохиромжтой болох нь судалгааны дүнд тогтоогдлоо. Хүнд металлын хольц илрээгүй болно.
 

Ном зүй


1Баясгалан Б. \"Монголын уламжлалт зарим эмийн чанар үнэлэх ба стандартчилалыг боловсронгуй болгох асуудалд\". Эм зүйн ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл.УБ 2001, х.88-89 Дагвацэрэн Д, Хишигжаргал Л, НаранцэцэгГ, Туул Л, НаранцэцзгД, Бархасдорж Д. \"Уламжлалт эмт бодис, жорын хяналтын лавламж\". УБ. 2003, х.11,15, 20. \"Дундад Улсын анагаах ухааны нэвтэрхий толь\". Монгол анагаах ухаан. Өвөрмонголын шинжлэх ухаан, техник мэргэжлийн хэвлэлийн хороо, дэд дэвтэр, 1986, х.270-290
4 \"Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодпого\". Монгол улсын их хурлын 1999 оны 46-р тогтоолын хавсралт 1.1, 2.17, 2.18.
5 \"Монголын уламжлалт анагаах ухааныг 1997-2000 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл\". ЭМНХЯ-ы сайдын 1996 оны А/347 тоот тушаалын хавсралт 3.1, 3.2. 6\"Монгол эм найруулах ухаан\". ӨМӨЗО-ы үндэсний хэвлэлийн хороо. 1990, х.275-470
7Чуешов.В.И. \"Промышленная технология лекарств\". 1999, том 2, с.310-3 77
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1211
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК