Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (031) 2006.No3(031)
БҮДҮҮН, ШУЛУУН ГЭДЭСНИЙ ӨМӨНГИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ИЙЛДСИЙН СЕА, СА 19-9 МАРКЕРААР ХЯНАСАН ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Т. Лхагва-Очир, Г. Батбаатар
 

 
Абстракт

Хавдрын маркеруудыг дүрс оношлогооны бусад аргуудтай хослуулан хэрэглэснээр өмөнг эрт илрүүлэх, эмчилгээний тактикийг зөв сонгох, дахилт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, евчтөний амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой юм.

Бүдүүн, шулуун гэдэсний өмөн сүүлийн 5 жилийн дунджаар жилд 67.2 (2.74%0) тохиолдож байгаагаагийн 88.4% нь өвчний хожуу үедээ буюу III-IV үедээ оношлогдож, эдгээрийн 69.6% нь тухайн оношлогдсон жилдээ нас барж байгаа нь хожуу оношлогдож байгааг түүнчлэн эрт оношлох шаардлагатайг харуулж байна.

Манай улсын хувьд бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үеийн үндсэн эмчилгээний үр дүнг хянах, хоёрдогч урьдчилан сэргийлэлтийг үр дүнтэй хийх асуудал бүрэн төгс шийдэгдээгүй, мөн энэ талаар хийгдсэн судалгааны ажил хомс байгаа зэрэг нь энэ чиглэлийн судалгааны ажил хийх шаардлагатайг илтгэнэ.
 

Судалгааны ажлын зорилго: Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үед СЕА, СА 19-9 маркерыг ийлдсэнд тодорхойлж, үндсэн эмчилгээний үр дүнг хавдрын маркераар хянах боломжийг эрэлхийлэх юм.

Энэ зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьлаа.

1.    Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үед СЕА, СА 19-9 маркерын    өөрчлөлтийг тодорхойлох.

2.    Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үндсэн эмчилгээ хийлгэсэн евчтөнд ийлдсийн СЕА, СА 19-9 маркераар хяналт хийх.

3.    Бүдүүн, шулуун гэдэсний өмөнтэй өвчтөний СЕА, СА 19-9 маркераар тавилангийн ач холбогдлыг тодорхойлох.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй. Судалгаанд 2004 оны 12 сараас 2005 оны 12 сарыг хүртлэх хугацаанд бүдүүн, шулуун гэдэсний өмөн оноштойгоор ХСТ-ийн мэс засал, хими эмчилгээний тасгуудад хэвтэж эмчлүүлсэн болон хяналтанд байдаг 22-84 насны 43 өвчтөн, бүдүүн, шулуун гэдэсний өмөнгүй, харьцангуй эрүүл 15, нийт 58 хүн хамрагдлаа. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн дундаж нас 54.53±2.21 байв. Судалгааны үр дүнгийн статистик боловсруулалтыг SPSS 11.0 for Windows программыг ашиглан хийж гүйцэтгэлээ. Үр дүн. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 9.3% (п=4) нь хавдрын I-II үедээ, 32.6% нь (n=14) III үедээ, 58.1% нь

(n=25) IV үедээ оношлогдсон байна. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 90.7% нь хожуу буюу III-IV үедээ оношлогдсон байгаа нь бүдүүн, шулуун гэдэсний өмөнг эрт үед нь оношлох шаардлагатайг харуулж байна.

Судалгаанд хамрагдсан бүдүүн шулуун гэдэсний хавдартай өвчтөнүүдийн ийлдсэн дэх СЕА, СА 19-9 маркеруудын дундаж агууламжийг тодорхойлж, хяналтын бүлгийн дундаж үзүүлэлттэй харьцуулж үр дүнг гаргалаа (хүснэгт 1).
Бүдүүн, шулуун гэдэсний өмөнтэй өвчтөнүүдийн ийлдсийн маркерын агууламж (М±т)

Тайлбар: - Хяналттай харьцуулсан үнэн магадлал р< 0.05 - БШГӨ- бүдүүн, шулуун гэдэсний өмен
Хүснэгтээс харахад бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үед СЕА, СА 19-9 маркеруудын хэмжээ хяналтын бүлгийнхээс статистикийн үнэн магадтайгаар (р<0.05) ихэссэн байлаа.

Судалгаанд    хамрагдсан

өвчтөнүүдийн хавдрын үе шатыг TNM ангилалаар ангилж, өвчний үе шатаас хамааран хавдрын маркеруудын хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгааг хүснэгт 2-т үзүүллээ.

2-р хүснэгт
Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үед

хавдрын маркерын агууламж өвчний үе шатаас хамаарах нь

Тайлбар: m-Эрүүл үеийн маркерын агууламжтай харьцуулсан    статистик

магадлал р<0.05

Судалгааны үр дүнд ийлдсийн СЕА, СА 19-9 маркерын хэмжээ өвчний үе шатаас шууд хамааран ихэсч байгаа байдал ажиглагдсан юм. Өвчний хожуу үед буюу III-IV үеийн СЕА, СА 19-9 маркерийн хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн үнэн магадтай ялгаа бүхий (р<0.05) ихэсч байв. Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн мэс засал эмчилгээний хяналт. Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдээс мэс засал эмчилгээ хийгдсэн 17 өвчтөн байсан бөгөөд маркерын агууламжийг мэс заслын өмнө, мэс заслын дараа 7-14 хоногт тус тус тодорхойллоо Хавдрын маркер эмчилгээний өмнө хэрхэн өөрчлөгдсөнөөр н ь хамааруулан өөрчлөгдөөгүй, мэдэгдэхүйц ихэссэн, хэт ихэссэн хэмээн 3 бүлэглэн эмчилгээний хяналт хийв. (хүснэгт 3)

3-р хүснэгт
Эмчилгээний өмнөх маркерийн агууламжаар бүлэглэсэн байдал

Эмчилгээний өмнө СЕА маркер 17.6%-д нь (п=3) өөрчлөлтгүй, 41,2%-д нь (п=7) мэдэгдэхүйц ихэссэн, 41.2%-д нь (п=7) хэт ихэссэн байв. Мэс засал хийлгэсэн 17 өвчтөний 64.7% (п=11)-д нь СЕА маркер эмчилгээний дараа 36.886.5% хүртэл буурсан байв.

Мэс заслын өмнө СЕА-ийн агууламж ихсээгүй байсан 3 өвчтөний 1-д нь (33.3%) СЕА-ийн хэмжээ мэс заслын өмнөх түвшингээс 86.5%-иар буурсан бол 1-д нь (33.3%) 57.5%-иар ихэссэн, 1-д нь (33.3%) төдийлөн өөрчлегдөөгүй байна.

Мэс заслын өмнө СЕА-ийн түвшин мэдэгдэхүйц ихэссэн 7 өвчтөний 71.4% буюу 5-д нь мэс заслын дараа СЕА-ийн агууламж буурсан бөгөөд эдгээр өвчтөнүүдэд мэс заслын өмнө СЕА дунджаар 19.99±3.90 хэмжээтэй байсан бол мэс засал эмчилгээний дараа 71.5-78.2%-иар буурсан үр дүн гарлаа. Харин 2 өвчтөнд (28.6%) СЕА маркер мэс заслын өмнөх агууламжаас 25.7114.1 %-иар нэмэгджээ.

Эмчилгээний өмнө СЕА-ийн түвшин хэт ихэссэн 7 өвчтөний 5 (71.4%) нь мэс заслын өмнө СЕА маркер дунджаар 71.12±18.12 байснаа мэс заслын дараа 36.8-79.0%-иар буурсан бол 2 өвчтөнд (28.6%) 59.6-70.5%-иар нэмэгдсэн байна (зураг1).

эмчилгээний емнө Ш эмчилгээний дараа
Зураг 1. Мэс засал эмчилгээний үр дүнг СЕА маркераар хянасан нь

Тайлбар: Босоо тэнхлэгт СЕА маркерын агууламжийг (нг/мл) Хэвтээ тэнхлэгт тохиолдлуудыг тэмдэглэв.

СА 19-9 маркер эмчилгээний өмнө 47.1%-д нь (п=8) өөрчлөлтгүй, 17.6%-д нь (п=3) мэдэгдэхүйц ихэссэн, 35.3%-д нь (п=6) хэт ихэссэн байв. Мэс засал хийлгэсэн 17 өвчтөний 52.9% (п=9)-д нь СА 19-9 маркер эмчилгээний дараа 25.6-79.0%-иар буурсан байв.

Мэс заслын өмнө СА 19-9 -ийн хэмжээ мэдэгдэхүйц өөрчлөгдөөгүй байсан 8 өвчтөний 3 (37.5%) нь эмчилгээний дараа СА 19-9-ийн агууламж эмчилгээний өмнөх түвшингөөс төдийлөн өөрчлөгдөөгүй бол 2-т (25%) нь мэс заслын өмнөх түвшингээс 64.1-79.0%-иар буурсан байв. Харин 3 (37.5%) өвчтөнд уг
маркер мэс заслын өмнөх түвшингөөс 58.4-152.9% хүртэл ихэссэн дүн гарлаа.

Мэс заслын өмнө СА 19-9 -ийн түвшин мэдэгдэхүйц ихэссэн 3 өвчтөнд бүгдэд нь эмчилгээний дараа СА 19-9 -ийн агууламж буурсан бөгөөд эдгээр өвчтөнүүдэд мэс заслын өмнө СА 19-9 дунджаар 37.14±2.23 хэмжээтэй байсан бол мэс засал эмчилгээний дараа дунджаар 15.09±4.88 болж 43.3-85.8%-иар буурсан үр дүн гарлаа.

Эмчилгээний өмнө СА 19-9-ийн түвшин хэт ихэссэн 6 өвчтөний 4 (66.6%) нь мэс заслын өмнө СА 19-9 маркер дунджаар 105.65±27.09 байснаа мэс заслын дараа дунджаар 52.85±12.48 болж 44.0-55.3%-иар буурсан бол 2 өвчтөнд (33.3%) 22.7-32.6%-иар нэмэгдсэн байна (зураг 2).

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдээс эмчилгээний өмнө СА 19-9-ийн түвшин өөрчлөгдөөгүй 4, хэт ихэссэн 2 нийт 6 (35%) өвчтөнд эмчилгээний дараа СА 19-9-ийн агууламж нэмэгдсэн бөгөөд энэ ихсэлт нь өвчин хожуу үедээ шилжсэн, алсын үсэрхийлэл өгсөн, мэс заслын үед хавдрын эсүүдийн задрал нэмэгдсэн зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн байж болох талтай юм.

эмчилгээний емнө —ш— эмчилгээний дараа
Зураг 3. Мэс засал эмчилгээний үр дүнг СА 19-9 маркераар хянасан нь

Тайлбар: Босоо тэнхлэгт СА 19-9 маркерын агууламжийг (нэгж/ л)Хэвтээ тэнхлэгт тохиолдлуудыг тэмдэглэв.

Дээрх бүгдийг нэгтгэн үзвэл СЕА маркер нь СА 19-9 маркераа бодвол илүү мэдрэг байж болох талтай нь ажиглагдсан бөгөөд мэс засал эмчилгээний үр дүнг хянах зорилгоор ийлдсийн СЕА, СА 19-9 маркеруудыг хамтад нь тодорхойлж байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Дүгнэлт.

1.    Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үед ийлдсэнд агуулагдах СЕА, СА 19-9 маркерууд нь эрс ихэсдэг буюу өвчний үе шатаас шууд хамааран өөрчлөгдөж байна.

2.    Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн үндсэн эмчилгээний үр дүнг СЕА, СА 19-9 маркераар үнэлэх нь илүү мэдээлэлтэй байна.

3.    Бүдүүн, шулуун гэдэсний өмөнгийн тавиланг СЕА, СА 19-9 маркераар хянах боломжтой байна.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 474
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК