Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 46(046)
ЧАЦАРГАНЫ ШИМ ТЭЖЭЭЛ, АНТИОКСИДАНТ ЧАНАР
( Намтар )

 

З.Ичинхорлоо1  АУ-ны доктор, дэд проф.
М.Одсүрэн2   АУ-ны магистр
Н.Бира1  АУ-ны доктор, дэд проф.
1- ЭМШУИС  2-ЭМН 14 төв
 
 
Абстракт

 

Introduction: Vital vitamins needed for human body oily substances, minerals are contained in hippophae sufficiently. It makes up possibility of using it for treatment. This study is directed to use oily preparation of hippophae with natural origin which was extracted from hippophae fruit and studied at experimental and research laboratory of department of chemistry at Health Sciences University for additional food, to determine result and to define practical importance of medicine.
Methods: In 140 patients from all the patients pH meter analyze of 24 hours was done, Hippophae oil preparation (HOP) taken and studied preparation effect to stomach secretion. For an hour secretion (when stomach is empty)is checked after this hippophae oil preparation was given 3 times a day by table spoon. In all the patients of 2 groups (eliminated helicobacter) after medicine treatment for 7-14 days, in 146 patients of basic group HOP was taken by table spoon 3 times for 21 days. In 170 patients of control group only medicine treatment was given. HOP was not taken .In 2 groups endoscopic and pathoanatomical analyse were done repeatedly and studied change of stomach mucous in comparison. 
Results: It was proved that when we studied pH level and change of gastric juice, pH of patients with higher gastric acid became 2.0±0.2 (p<0.05), pH of patients with normal gastric acid became 2.2±0.2(p<001). Acidy gastric juice neutralized weakly and acid reduced. In patients with lower gastric acid after drinking HOP, pH level became pH 3.4±1.2 and gastric acid increased. It is (p<012) pH2.8-3.0 of HOP composition organic acids in the HOP fruit which is the main raw material may increase gastric acid HOP has buffer quality.
Endoscopy and pathoanotomical study proved that in the period of chronic gastritis, gastric ulcer which depend on Helicobacter pylori by using HOP after medicine treatment as an additional food inflammation of stomach mucous eased, regeneration of process of epithelial cell function of stomach improved easily.
 

 

Орчин үед хүнсний бүтээгдэхүүний чанарыг эмчилгээ – урьдчилсан сэргийлэх шинжээр нь үнэлдэг болж байгаа нь амьтан ургамлын гаралтай байгалийн цэвэр хүнсний тэжээллэг чанарын үндсэн ингридиент үзүүлэлтүүдийг онол, практикийн чухал ач холбогдолтой асуудал болгож байна. Ялангуяа жимс, жимсгэнэ нь тэжээллэг болон биологийн идэвхит олон бодисуудаар баялаг байгалийн чухал хүнсний төрөлд хамаарагддаг.
Чацаргана жимсний зөөлөн эдэд хуурай бодис 7-12%, нүүрс-ус 3,7-6% хүртэл, үүнээс олигосахарид 0,03-0,12%, фруктоз 1%, глюкоз 2%, органик хүчлүүд (алимны, дарсны) 2,5% хүртэл, будагч пигмент кверцетин, тослог нь жимсэнд 9%, хальсанд 12% хүртэл агуулгатай байдаг. Чацаргана байгалийн поливитаминт жимс юм. Түүний найрлаганд А амин дэмийн урьдал – каротиноидуудын агуулга 10,9 мг% хүртэл, С амин дэм, бусад амин дэмүүдийг ч (B1, D2, B6, E, K, P) хангалттай хэмжээнд агуулдгийг олон судлаачид тогтоосон байдаг. 
Чацаргана нь биологийн идэвхит олон бодисуудыг өндөр тунгаар агуулдаг нь түүний эмчилгээний болон зохицуулах үйлчилгээтэй өвөрмөц шинжийг тодорхойлдог.
Халдвараас сэргийлэх, бактерийг устгах, эсийн мембраныг нөхөн сэргээх, дархлааг сайжруулах зэрэг биологийн олон талт өндөр идэвхи, антиоксидант үйлчлэлтэй бета-каротин, токоферол, С амин дэм, поли ханаагүй тосны хүчлүүд ω-3, ω-6, бичил бичил элемент Fe, B, Cu, Al, Si, Mn, Se, Co зэрэг шимт бодисуудыг агуулдаг нь түүнийг ХААН жимс хэмээн нэрлэхэд хүргэдэг.
Судлаач Г.Г.Чепелева, Г.С.Шин, М.А.Носаль нарын тогтоосноор чацарганы хальсанд серотонин, навчинд нь гиппофайн зэрэг хавдрын эсрэг өндөр үйлчлэлтэй бодисууд агуулагддаг байна.
Манай оронд уламжлалт анагаах ухааны 100 орчим чацаргана агуулсан эмийн жор байдгийг судлаач, хамба лам Д.Нацагдорж тогтоосон байдаг.
 
Түлхүүр үг
Чацаргана, чацарганы тосонцор бэлдмэл, антиоксидант чанар, тосны ханаагүй хүчлүүд.
 
 
Судалгааны зорилго
Чацаргана жимсний тосны тооны ба чанарын найрлагыг тодорхойлох
Чацарганы тосонцор бэлдмэлийг ходоодны үрэвсэл ба шархлаа өвчний үед нэмэлт хүнсээр хэрэглэн хүчил-шүлтийн тэнцэл, салстын нөхөн төлжилтөнд нөлөөлөх хөдлөл зүйг судлах.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн
Судалгаанд чацаргана жимс, түүгээр бэлтгэсэн тосонцор бэлдмэл авсан. Чацарганы тосонцор бэлдмэлийг ходоодны архаг үрэвсэл, ходоодны шархлаа бүхий 16-59 насны 140 өвчтөнд нэмэлт хүнсээр 21 хоногийн турш хэрэглэсэн.
 
Судалгааны арга зүй
Чацаргана жимсний тосны хүчлийн найрлагыг хий-шингэний хроматографийн аргаар, буфер чанарыг ионометрийн аргаар, ходоодны хүчил-шүлтийн тэнцлийг зонд рН-метрийн аргаар, ходоодны салстын нөхөн төлжилтийг уян дуран, эмгэг бүтэц зүйн шинжилгээгээр  тодорхойлов.
 
Судалгааны үр дүн ба хэлцэмж
Чацарганы тосонцор бэлдмэл (ЧТБ) нь байгалийн цэвэр чацарганы жимснээс дисперсжүүлэх аргаар гарган авсан, өтгөн шүүс бөгөөд цэвэр тосыг нь ялгаагүйгээрээ онцлогтой тэжээллэг чанар өндөртэй бэлдмэл юм. ЧТБ-ийг ЭМШУИС-ийн Биоанагаахын сургуулийн Анагаахын химийн тэнхимийн туршилт эрдэм шинжилгээний лабораторид гарган авсан.
 
ЧТБ-ийн ерөнхий найрлага:
Ерөнхий тослог 3,5-4,0%,
Ханаагүй тосны хүчил 67,71%,
Ханасан тосны хүчил 32,26%,
Нийт каротин 40-45 мг%,
Нүүрс ус 15-20%,
Хуурай бодис 25-35%,
Витамин-С 425-450 мг%,
рН 2,6-3,0 
 
Манай оронд чацарганы тос, чацарганы шүүс, ундаа болон чацарганат хүнс бэлтгэх нилээн туршлагатай эх орны томоохон үйлдвэрийн нэг нь UFC хүнсний үйлдвэр юм. 
UFC хүнсний үйлдвэрийн чацарганы цэвэр тосны найрлага:
Хүчлийн тоо 8.7
Хэт ислийн тоо 5.3
Каронтинойд 525
Пальмитолеины хүчил 36.4
Нягт ба хугарлын илтгэгч хэвийн
 
Чацарганы бэлдмэлийн буфер чанар тасалгааны температурын үед 7-14 хоногийн турш харьцангуй тогтвортой байгаа нь бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийн хэмжүүр болж байна.
Чацарганы тосонцор бэлдмэлийн буфер чанарын хөдлөл зүй /t= 22.50C/
Оросын эрдэмтэн Г.Г.Чепелевагийн тодорхойлсноор чацарганы тосонд агуулагдах тосны ханасан ба ханаагүй хүчлийн агуулга нь чацарганы сорт, улирлаас ихээхэн хамаардаг байна. Чацарганыг 9-р сарын эхээр түүсэн ба 11-р сарын сүүлчээр түүсэн үед тосны найрлагын үзүүлэлт нь эрс ялгаатай байдгийг судлаач Г.С.Шин тогтоосон байна.
ЧТБ-ийг ХАҮ, ХШӨ-ний үед нэмэлт хүнсээр хэрэглэсэн тохиолдолд ходоодны хүчиллэгт нөлөөлсөн дүн
Судалгаагаар ходоодны хүчил ихтэй 19 өвчтөны ЧТБ-г уухын өмнөх ходоодны өлөн үеийн болон дундаж рН 1.3±0.2 байсан, ЧТБ-ийг өдөрт 3 удаа уусны дараах 1 цагийн дундаж рН түвшинг судлахад, рН 2.0±0.2 болж ходоодны хүчиллэг шүүрэл сул саармагжин, хүчил багассан (P<0.05) байна.
Ходоодны хүчил хэвийн өвчтөнүүд 15.2%-ийг эзэлж, өлөн үеийн болон ЧТБ-ийг уухын өмнөх  ходоодны дундаж рН1.8±0.3 байсан, ЧТБ-ийг өдөрт 3 удаа уусны дараах 1 цагийн дундаж рН 2.2±0.2 болж ходоодны хүчил бага зэрэг буурсан байгаа нь (р<0.01) нотлогдлоо.
Ходоодны хүчил бага өвчтөнүүдэд ЧТБ-ийг уухын өмнөх ходоодны дундаж рН 4.5±1.3, ЧТБ-ийг өдөрт 3 удаа уусны дараах 1 цагийн дундаж рН 3.4±1.2 болж, ходоодны хүчил ихэссэн (р<0.012) байгаа нь ЧТБ-ийн рН 2.8-3.0, найрлаган дахь гол түүхий эд  чацаргана жимсэнд агуулагдах  органик хүчлүүд зэрэг нь ходоодны хүчлийг ихэсгэж болох талтай ч ЧТБ нь буфер чанартай болох нь харагдаж байна.
ЧТБ-ийн ХАҮ, ХШӨ-ний үед ходоодны салстын нөхөн төлжилтөнд нөлөөлсөн дүн 
Уян дуран, эмгэг бүтэц зүйн судалгаагаар ЧТБ хэрэглэсний дараа үндсэн бүлэг (уламжлалт эмчилгээ+ЧТБ) өвчтөний ходоодны шархлааны байдал хяналтын бүлгээс (уламжлалт эмчилгээ) илүү буурч шарх эдгэрч, сорвижсон байгаа  нь 95%-ийн үнэн магадтай нотлогдсон. ЧТБ-ийг уламжлалт эмийн эмчилгээний дараа нэмэлт хүнс байдлаар хэрэглэхэд ходоодны салстын нөхөн төлжилтийг дэмжин, үрэвслийг бууруулж, эдгэрэлтийг түргэсгэж байгаа нь ажиглагдлаа.
Дүгнэлт1. ЧТБ нь олон ханаагүй тосны хүчлийн агуулга ихтэй (67,71%), буфер чанараа хангалттай хугацаанд хадгалах чадвартай байгаа нь түүнийг урьдчилан сэргийлэх болон эмчилгээний чиглэлээр ашиглах бүрэн боломжтойг харуулж байна.
2. ХАҮ, ХШӨ-ний ЧТБ нь ходоодны хүчиллэг шүүрэл ихэссэн болон хэвийн үед ходоодны хүчлийг бага зэрэг бууруулж, ходоодны хүчил багассан тохиолдолд ходоодны хүчиллэг  шүүрлийг ихэсгэн, хүчил шүлтийн тэнцвэржилтийг хангах  үйлдэл үзүүлж байв.
3. Ходоодны үрэвсэл, шархлаа өвчний үед чацарганы тосонцор  бэлдмэлийг эмийн эмчилгээний дараа нэмэлт  хүнсээр хэрэглэхэд үрэвслийн идэвхижлийг бууруулах, ходоодны шархны эдгэрэлтийг түргэсгэх, сорвижуулах зэргээр салстын нөхөн  төлжилтийг  сайжруулах  үйлчилгээтэй болохыг тогтоолоо.
 

 

Ном зүй

Ашигласан хэвлэл
1. Лааган Б, Авдай Л, Цэндээхүү Ч. Чацаргана . 1976. х.15-22.
2. Нацагдорж Д, Оюун Ж, Авдай Ч /Чацаргана-2005/ Эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн бага хуралын илтгэлийн хураангуй УБ.2005.х.14-16
3. Г.Г.Чепелева, Г.С.Шин Автореферат. http://portal.esstu.ru:8180/uportal/dissertation/download.htm?dissertationId=159
4. Носаль М.А.Лекарственные растения в народной медицине1991.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4285
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК