Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (032) 2006.No4(032)
Долгиотсон гишүүн эмийн ургамлын түүхий эдэд тодорхойлсон тоон үзүүлэлтийн дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Дүнгэрдорж, Б. Баясгалан, М.Пүрэвсүрэн

 
Абстракт

Монголын уламжлалт анагаах ухаанд ургамлын гаралтай эмийн бэлдмэлийг янз бүрийн өвчин эмгэгийг анагаахад өргөн хэрэглэсээр ирсэн. Ургамлын гаралтай эмийн бэлдмэл нь нийлэгжүүлэн гарган авсан эмийн бэлдмэлээс хоруу чанар багатай, зөөлөн үйлчлэлтэй, бие махбодид хялбар шингэдэг, элдэв гаж нөлөө багатай зэрэг давуу талтай байдаг.

Иймээс сүүлийн жилүүдэд ургамлын гаралтай эмийн бэлдмэлийг эмчилгээний практикт хэрэглэх хандлага улам бүр нэмэгдэж байна.

Монгол орон элэг, цөсний өвчинд хэрэглэх эмийн ургамлын нөөц баялагтай бөгөөд тэдгээрийг шинжлэн судлах, эмчилгээнд нэвтрүүлэх нь өнөөгийн чухал асуудлын нэг болж байна.

Ийм ургамалд Тарнын овогт багтах Долгиотсон гишүүн (Rheum undulatum) багтах бөгөөд манай орны ургамал газар зүйн 7 тойргийн нутагт, уулс тэдгээрийн хоорондын хээрийн бүсийн уулын хажуу, хад чулуутай энгэр, таравганы дош, айлын бууц, гуу жалга, голын сайр эргийн чийглэг нуга сөөгийн ширэнгэд ургана. . Төвд эмнэлэг гишүүний үндсийг жумза, ишийг жумган, шиншин, үрийг чүбү-рүм гэж нэрлэн ходоод гэдэсний төрөл бүрийн өвчнөөс гадна бөөр нуруу өвдөх, эмэгтэй хүний сарын юм саатах, сахуу боом, могой яр, тэмбүү, шар ус зэрэг өвчнүүдийг анагаах, усан хаванг арилгахад хэрэглэдэг олон төрлийн жорын бүрэлдэхүүнд голлох буюу туслах чанарын зүйл болгон найруулан хэрэглэдэг байжээ. Хэвлэлийн материалаас үзэхэд Долгиотсон гишүүн эмийн ургамлын зөвхөн үндэс нь судлагдсан боловч бусад эд эрхтэнд төдийлөн нарийн судалгаа хийгдээгүй байсан учир судалгааны ажлын минь үндэслэл болсон юм.

Судалгааны ажлын зорилго

Энэхүү судалгааны ажпын зорилго нь Долгиотсон гишүүн (Rheum undulatum) эмийн ургамлын газрын дээд болон доод хэсгийн эрхтэн тус бүрд тоон үзүүлэлтийг тогтоож, дүгнэлт өгехед оршино.

Судалгааны ажлын зорилт Дээрх зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж ажиллав.

1.    Долгиотсон гишүүн (Rheum undulatum) эмийн ургамлын навч, навчны бариул, үндсэнд үнслэг тодорхойлох

2.Долгиотсон    гишүүн (Rheum undulatum) эмийн ургамлын эрхтэн тус бүрт хатаалт дахь жингийн алдагдал тодорхойлох

3.Долгиотсон    гишүүн (Rheum undulatum) эмийн ургамлын эрхтэн тус бүрт хандлагдах бодис тодорхойлон дүгнэлт гаргах

Судалгааны ажлын практик ач холбогдол

Долгиотсон rmiiYYH(Rheum undulatum) эмийн ургамлын тоон үзүүлэлтүүдийг эрхтэн тус бүрт тогтоож уг ургамлын түүхий эдүүд болох навч, навчны бариул, үндсийг эмийн хэрэгцээнд зориулан түүж бэлтгэх, шалгах, хүлээн авах, хадгалах, савлах, тээвэрлэх шаардлагыг тодорхойлж , газрын доод хэсэг болох үндэсний оронд

дээд хэсэг болох навч, навчны бариул зэргийг хэрэглэж болох эсэхэд дүгнэлт өгөхөд практик ач холбогдол нь оршино.

Судалгааны ажлын материал арга зүй Судалгааны дээж болох Долгиотсон гишүүн (Rheum undulatum) газрындээд болон доод хэсгийг өвсийг 2005 оны 7 сард ид цэцэглэж байх үеэр нь Булган аймгийн Сайхан сумын Сөдөт гэдэг газрын чийглэг нугаас түүж түүж бэлтгэсэн болно.

Ургамлын түүхий эдэд хатаалт дахь жингийн алдагдал, үнслэг, хандлагдах бодис зэргийг MNS-2445-77 стандартын дагуу, ургамалд агуулагдах хольцыг ГФ-XI фармакопейн өгүүлэлийн дагуу жингийн аргаар тодорхойлов. Статистик боловсруулалт Судалгааны ажпын үр дүнгийн статистик боловсруулалтыг Стьюдентийн арга ашиглан тодорхойлов.

Судалгааны ажлын үр дүн

Долгиотсон гишүүн (Rheum undulatum)-^ еренхий үнслэгийн хэмжээг 1-р хүснэгтээр харуулав.

Хүснэгт 1 Долгиотсон гишүүний үнслэг/%-аар/

Долгиотсон гишүүн (Rheum undulatum).-ийн хатаалт дахь жингийн алдагдал тодорхойлсон дүнг 2 дугаар хүснэгтээр харуулав.
2 дугаар хүснэгт Хатаалт дахь жингийн алдагдал %-иар

Долгиотсон гишүүн (Rheum undulatum).-ийн хандлагдах бодисын хэмжээг тодорхойлсон дүнг 3 дугаар хүснэгтээр харуулав. 3 дугаар хүснэгт Хандлагдах бодисын хэмжээ(%)

Дүгнэлт

1.    Судалгааны дүнгээс харахад Долгиотсон гишүүн (Rheum undulatum) эмийн ургамлын навчны ерөнхий үнслэг13.19±0.5789, навчны бариулд 23.345±0.3713 харин үндсэнд ерөнхий үнслэг 25.0475 ±0.5798 байгааг тогтоов.

2.Долгиотсон    гишүүн (Rheum undulatum) эмийн ургамлын навчны хатаалт дахь жингийн алдлагдал 9.29±0.0545, навчны бариулынх 8.155±0.088, үндэсний
хатаалт дахь жингийн алдагдал 9.385±0.12 байгаагтодорхойлов. З.Долгиотсон гишүүн (Rheum undulatum) эмийн ургамлын навч болон навчны бариулын хандлагдах бодис хамгийн ихээр усанд буюу навч 23.07±0.45, навчны бариулд 19..50±0.05 байна. Харин үндэсний хувьд хандлагдах бодисын хэмжээ 10% спиртэн ханданд хамгийн их буюу 53.7±0.15 болохыг тус тус тогтоолоо.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1225
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК