Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (032) 2006.No4(032)
ХООЛ БОЛОВСРУУЛАХ ЗАМЫН ХАВДРЫН ЭРТ ҮЕИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ АСУУДАЛД ДУРАНГИЙН ХЭТ АВИАН ШИНХИЛГЭЭНИЙ НӨЛӨӨ
( Судалгааны өгүүлэл )

Д.Мөнхбаатар, А.Энх-Амар
 

 
Абстракт

Монгол улсад хорт хавдрын өвчлөл, нас баралт ихэс ж, хавдрын эрт үеийн оношлогэо, эмчилгээний асуудал ээдрээ эй хэвээр байгаа нь Монгол улсын газар зүйн онцлог, хүмүүс ',йн амьдралын өвөрмөц хэв мг. яг, эрүүл мэндийн боловсрол дутг iar, дэд бүтцийн хөгжил сул,эр үл мэндийн салбарт сүүлийн үе йн оношлогоо,    эмчилгээ^ л\л
дэвшилтэт, техник технолог йг хожуу нэвтрүүлж байгаатай ш уд холбоотой.
Өнөөдөр дэлхий дээр хсот хавдрын улмаас жилд 6 сая хүн нас барж, хорт хавдартай 10 сая хүн шинээр бүртгэгдэж, 22 сая хүн хорт хавдрын өвчлөлтэй амьдарч байна гэсэн ДЭМБ-ын судалгаа байдаг. Улаан хоолой, ходоод, нойр булчирхайн хавдар болон хавдарт тйст үүсгэврийг эрт үед нь цаг алдалгүй оношлох, хавдрын ургалтын хэлбэр, хэмжээ, байрлал, үе шат, нэвчилт зэргээс хамааран эмчилгээний аргыг зөв сонгох, хавдартай хүмүүсийн амьдрах насыг уртасгах мөн эмчилгээний асуудлыг төгс шийдвэрлэхэд хэт авиан үүсгэн бүртгэгч систем бүхий дурангийн хэт авиан оношлогоо нь дүрс оношлогооны салбарт тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Дурангийн хэт авиан оношлогоо(ДХАО) хэт авиан үүсгэн бүртгэгч систем' бүхий уян Д.Мөнхбаатар, А.Энх-Амар дурангийн оношлогоо бөгөөд эхо оношлогоо ба дурангийн оношлогоо, дурангийн мэс заслын эмчилгээг нэгэн дор хийх боломжтой сүүлийн үеийн оношлогооны дэвшилтэт хэлбэр юм.
ДХАО-хоол боловсруулах зам (ХБЗ)-ын хавдар болон хавдар төст үүсгэврийн хэлбэр, хэмжээ, байрлал, тархалт, хавдрын ургалтын хэлбэр, үе шат, хүрээлэн байгаа орчны эдүү эмгэг өөрчлөлт тархсан эсэх, тунгалгийн зангилаанд үсэрхийлэл буй эсэхэд өндөр магадлалтай үнэлэлт өгөх оношлогооны өндөр ач холбогдолтой шинжилгээ юм. ДХАО - улаан хоолой, ходоод, нойр булчирхайн хавдрын эрт үеийн оношлогоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд бусад дүрс оношлогооны шинжилгээний аргуудаас өндөр мэдрэмжтэй болох нь туршлагаар батлагдсан.
Шинжилгээ хийх заалт
Улаан хоолой, ходоод, нойр булчирхайн хавдрыг эрт үед нь оношлох
ХБЗ-ын хавдар болон хавдар төст үүсгэврийг ялган оношлох Улаан хоолой, ходоодны mucosa,submucosa -д байрласан хавдрыг ялган оношлох Улаан хоолойн хорт хавдрын мэс заслын эмчилгээний асуудлыг шийдвэрлэх
Улаан хоолойн хорт хавдрыг EMR аргаар эмчлэх боломжийг

сонгох
Улаан хоолой, ходоодны хорт хавдрын мэс заслын дараах үеийн ажиглалт, хяналт хийх Ач холбогдол, давуу талууд
Ердийн дурангийн оношлогоо нь ХБЗ-ын гаднах салст давхаргын эмгэг өөрчлөлтийг оношилдог бол ДХАО нь ХБЗ-ын давхарга тус бүрдэх эмгэгүүд, нэвчилтийн өөрчлөлтийг оношлох ХБЗ-ын судлагдаж буй давхарыг 7-12 түвшинд хувааж үздэг учир хавдрыг эрт үед нь найдвартай оношлох
ХБЗ-ын салстад өнгөц байрласан эмгэг өөрчлөлтийг тусгай зориулалтын будагч бодисын тусламжтайгаар илрүүлэх, оношлох
КТ нь хавдрын Т4 үе шатыг 49% магадлалтай оношилдог харин ДХАО нь 91% магадлалтай оношилдог.
Дурангийн мэс заслын эмчилгээ хийх боломжийг сонгох.биопси авах
ХБЗ-ын салстын болон салстын доод давхаргийн гаралтай хавдар болон хавдар төст үүсгэврийг ялган оношлох
Нойр. булчирхайн болон цөсний цоргоны хавдрыг оношлох Дурангийн хэт авиан оношлогоонд Үндэслэн дурангийн мэс заслын аргаар эрт үеийн хорт хавдрыг эмчлэх асуудлыг    төгс шийдвэрлэх
Эрт үеийн хорт хавдрын оношлогоо, эмчилгээнд шинэ эрин үеийг нээнэ.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шинэ алхам хийнэ. Эрт үеийн хорт хавдрын оношлогоо, эмчилгээнд шинэ эрин үеийг нээж өгнө. ДҮгнэлт
Улаан хоолой, ходоод, нойр булчирхайн эрт үеийн хорт хавдрыг цаг алдалгүй оношлох,эмчлэх асуудлыг төгс шийдвэрлэнэ.
Хавдартай хүмүүсийн амьдрах насыг уртасгахад нэг том алхам болно.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 566
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК