Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2006, (032) 2006.No4(032)
УЯН ДУРАНГИЙН ШИНЖИЛГЭЭГЭЭР ОНОШЛОГДСОН ХООЛ БОЛОВСРУУЛАХ дээд ЗАМЫН ЭМГЭГИЙГ СУДЛАХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Ч. Болдбаатар
 

 
Абстракт

Results

1.    From taking a group of 31 -40 year

olds it was diagnosed that 22.7% had esophage, stomach, or upper intestinal cancer. From the 41-50 age group 26.8% had esophagus, stomach, or upper intestinal cancer. From these people who were surved 65.8% of the males had esophagus, stomach or upper intestinal cancer.

2.    In the respected areas of Renchinlkhumbe, Ulaan-Uul and

Tsagaannuur there seemed to be a trend where the habit, and food of these areas helped have low numbers of cancer. When the seasons were taken into account fall and spring had higher numbers than winter and summer. Fall being 39.65% and spring being25.6%.

3.    The most occurring type of cancer found was subkardi at

28.9% and antrum at 25.2%. When the size of the cancer was taken 36.6% was 0.1 -0.5cm big and 27.2% was 0.6-0.9 cm big.
 

Судалгааны үндэслэл:

Дэлхий нийтэд хоол боловсруулах дээд-замын эмгэг тэргүүлэх байранд орж байна. Манай оронд сүүлийн үед улаан хоолой, ходоод, дээд гэдэсний шарх, хавдарын өвчлөл ихсэж харьцангуй залуужиж байгаа нь хүн амын амьдралын түвшин, хоол хү.нсний хэрэглээ, ахуй амьдралын дадал заншил зэргээс шалтгаалж байна.

Судалгааны ажлын зорилго:

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт уян дурангийн шинжилгээгээр оношлогдсон хоол боловсруулах дээд замын эмгэгийг судалж дүгнэлт хийх

Судалгааны ажлын зорилт:

1. Улаан хоолой ходоод, дээд гэдэсний шарх, хавдар, полипийн байрлал хэмжээг тодорхойлох.
2.    Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний шарх, хавдар, полипийг нас, хүйс, өртөмтгий бүлгээр нь тодорхойлох.

3.    Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний шарх, хавдар, полипийн өвчлөлд нөлөөлөх хүчин зүйл болох улирал, цаг уур.орон нутгийн онцлогтой нь холбон судалж дүгнэлт хийх.

Судалгааны аргачлал:

2001 оны 7-р сарын 1- нээс 2006 оны 6-р сарын 1 хүртэлх хугацааны Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношлогооны уян дурангийн кабинетад , FG - 29V маркийн Pentax фирмийн уян дурангаар шинжилгээ хийгдсэн үйлчлүүлэгчдээс улаан хоолой, ходоод, дээд гэдэсний шарх, хавдар, полип гэж оношлогдсон 343 үйлчлүүлэгчдээс тусгай боловсруулсан судалгааны картнаас түүвэрлэн судалж дүгнэлт гаргав.

Судалгааны үр дүнгтүгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлон, үнэн магадлалыг t критерээр шалгасан.
Судалгааны үр дүн ба хэлцэмж:

Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний шарх хавдар, полипоор оношлогдсон үйлчлүүлэгчдийг насны байдлаар авч үзэхэд 16-18 насанд 0.29%, 20-30 насанд 7.28%, 31-40 насанд 22.7%, 41-50 насанд 26.8%, 51-60 насанд 16.83%, 61-70 насанд 14.2%, 71-ээс дээш насанд 11.9%, хүйсийн байдлаар 65.8% - ийг эрэгтэйчүүд, 34.2% -ийг эмэгтэйчүүд тус тус эзэлж байна. Улирал, орон нутгийн харьяалалаар авч үзэхэд өвөл 18.95%, хавар 25.6%, зун 15.8%, намар 39.65%, орон нутгийн'харьяалалаар Мөрөн 41.65%, Бүрэнтогтох 6.4%, Цагаан уул 5.24%, Жаргал 4.95%, Төмөрбулаг, Түнэл 4.37%, Тариалан, Их-уул4.08, Галт2.9%, Цэцэрлэг, Чандмань-Өндөр 2.62%, Арбулаг 2.33%, Алаг-Эрдэнэ, Хатгал 2.04%, Шинэ-идэр 1.74%, Тосонцэнгэл 1.45%, Рашаант, Цагаан-үүр 1.16%, Баянзүрх 1.45%, Ханх, Эрдэнэбулган, Ренчинлхүмбэ 0.87%, Улаан-Уул 0.58%, Цагааннуур 0%-ийг тус тус эзэлж байна. Ходоодны шарх ба хавдарын байрлалаар авч үзэхэд субкардид 28.9%, антрумд 25.2%, бага махиад 20.8%, их биед 20.4%, их махиад 4.7''%, ходоодны шархны хэмжээгээр.нь "авч үзэхэд 0.1-0.5 см 36.6%, 0.6-0.9 см 27.2%, 1- 1.5см 15%, 1.6-2.0 cm 11.6 %, 2.1 см дээш 9.6 % -ийг тус тус эзэлж байна.

Дүгнэлт

1.    Улаан хоолой, ходоод, дээд гэдэсний шарх, хавдар, полип гэж оношлогдсон үйлчлүүлэгчдийг нас, хүйсийн байдлаар авч үзэхэд 31-40 насанд 22.7 %, 41-50 насанд 26.8 % байгаа нь идэр залуу, дунд насанд өвчлөл их байгааг харуулж байна. Хүйсийн байдлаар 65.8% - ийг эрэгтэйчүүд давамгайлан өвчилсэн байна.

2.    Орон нутгийн байдлаар нь авч үзэхэд дархадын сумдууд буюу Ренчинлхүмбэ,    Улаан-Уул, Цагааннуурт тус тус өвчлөл бага байгаа нь тухайн орон нутгийн хоол хүнсний хэрэглээ, дадал заншилтай холбоотой байна. Улирлын байдлыг авч үзвэл намар 39.65%, хавар 25.6% байгаа нь бусад улирлаас харьцангуй их тохиолдож байна.

3.    Ходоодны шарх ба хавдар нь ходоодны субкарди 28.9%, антрум 25.2% давамгайлан тохиолдсон байна. Ходоодны шархны хэмжээгээр нь авч үзэхэд 0.1-0.5 см 36.6%, 0.6-0.9 см 27.2% хэмжээтэй нь давамгайлж илэрч буйг тодорхойлов.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 304
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК