Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (025) 2005.No1(025)
Цусанд хавдартай хүүхдийн захын цусанд CD3,4,8 маркер тодорхойлсон нь
( Судалгааны өгүүлэл )

С.Чимэдцэрэн, Л.Энхсайхан, А. Пүрэвсүрэн, Б.Бямбаа, Г.Сарангоо Г.Батбаатар

ЭМШУИС, ЭНЭШТ, ХӨСҮТ

 
Абстракт

The study group consisted of 38 children aged 2-18 years, diagnosed with acute leukemia. Of them, 71.1% were diagnosed with acute lymphoblastic leukemia (ALL) and 28,9% were with acute myeioblastic leukemia (AML). The number of CD3 and CD4 positive T cells among 2-14 aged patients with acute leukemia were significantly lower (p<0.01) compared with the same age children of control group.

The results showed that it is essential to combine the immuno-correction with the maintenance therapy for patients with acute leukemia simultaneously.
 

Цочмог лейкоз (ЦЛ) буюу цусны цагаан эсийн хорт хавдар нь цусны үүдэл эсийн болон урьдал эсийн төвшинд янз бүрийн хориг үүссэнээс шалтгаалан хорт хавдрын эсүүд клон байдлаар хяналтгүй үржин олширдог эмгэг юм [1], ЦЛ-ийн үед цус төлжилт дарангуйлагдаж, ясны чөмгөнд хавдрын эсүүд нэвчин, улмаар бласт эсүүд ямар ч эрхтэнийг гэмтээж болдог байна [1]. Бласт эсийн амьдрах хугацаа уртсаж, үйл ажиллагаагаа    зогсоох физиологийн дохиог хүлээн авах чадвар нь алдагдсанаас хяналтгүй үржин, эс хөгшрөхөөс "зугтаан" удаан хугацаагаар амьдардаг. ЦЛ нь цудны бусад хавдруудыг бодвол илүү хоруу явцтай, түргэн даамжирдаг, тавилан муутай эмгэг юм [2,3,4], Дэлхийд жил бүр 257000 орчим лейкозын шинэ тохиолдол бүртгэгддэгээс 12 орчим хувийг хүүхдийн лейкоз эзэлдэг байна [5]. Монгол улсад сүүлийн 5 жилд бүртгэгдсэн лейкеми өвчний бүх тохиолдлын 35-38%-ийг хүүхдийн лейкоз эзэлж байгаа нь дэлхийн дунджаас бараг 3 дахин илүү байна. 4 нас хүртэлх хүүхдэд ЦЛ хамгийн их тохиолддог бөгөөд энэ насанд цочмог лимфобласт лейкоз (ЦЛЛ) давамгайлан (75%) тохиолддог ажээ. Харин насанд хүрэгчдэд цочмог миелобласт лейкоз (ЦМЛ) давамгайлан тохиолддог (бүх тохиолдлын 70% нь насанд хүрэгчид) байна.
ЭНЭШТ-ийн    статистик мэдээнээс харахад, 2001 онд 11, 2002 онд 21, 2003 онд нийт 27 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. үүний 66.6-91% нь 7 хоногоос 6 сарын дотор нас барсан нь тавилан муутай эмгэг болохыг илтгэж байна [11].
Аливаа эмгэгийн үед дархлаа чадамжийг үнэлэх нь эмчилгээний үр дүнг хянах, тавилан тогтоох, зарим талаар онош тодруулах, батлахад ихээхэн чухал ач холбогдолтой байдаг [7,8,9]. Цусны хавдартай өвчтөнд илрэх дархлаа хомсдол нь хоёрдогчоор    хавдрын үүсгэвэр үүсэх, хүнд явцтай халдварт өртөх болон бусад аминд аюултай хүндрэлийг үүсгэх муу үр дагавартай юм [10]. Манай орны нөхцөлд лейкозийн үеийн дархлааны байдлыг    тодорхойлсон судалгааны ажил хомс байгаа бөгөөд энэ чиглэлийн судалгааны ажил ихээхэн шаардлагатай байна.

зорилго
Бид цочмог лейкозын үеийн эсийн дархлаа чадамжийн өөрчлөлтийг    тодруулах зорилго тавин ажиллалаа.

судалгааны арга зүй

Судалгаанд 2003-2004 онд ЭНЭШТ-ийн цусны тасагт хэвтэн эмчлүүлсэн цусны хавдар онош нь батлагдсан
38 хүүхдийг сонгон авлаа. Эдгээрийн 26 (68,4%) эрэгтэй, 12 (31,6%) эмэгтэй байсан бөгөөд 71,1% нь ЦЛЛ, 28,9% нь ЦМЛ оноштой байлаа. Судалгаанд хамрагдсан өвчтөний эсийн дархлаа чадамжийг    ХөСүТ-ийн дархлаа    судлалын лаборатори дах "BD-FACS count" /Becton Dickinson, Швейцари/ бүрэн автомат анализаторыг    ашиглан флоуцитометрын аргаар тодорхойллоо. үүнд: Захын цусны Т эсийн гадаргуугийн CD3 (CD3 cell/ттЗ), CD4 (CD4 cell/ттЗ), CD8 (CD8 cell/ттЗ) маркер болон CD4/CD8-mh    харьцааг тодорхойлсон болно

үр дүн хэлцэмж
Судалгаанд хамрагдсан өвчтөнийг 2-5 нас, 6-9 нас, 1014 нас, 15-18 нас гэж 4 хуваасан бөгөөд дээрх бүлгийн хооронд ялгаа буй эсэхийг тодруулсан юм [хүснэгт 1], Бид Я.Амаржаргал нарын эрүүл хүүхдэд CD3, CD4,    CD8 маркер тодорхойлсон дүнг хяналт болгон авлаа, [12]

Хүснэгг 1. Цочмог лейкозтой хүүхдийн CD3+ Т эсийн абсолют тоо

*- хяналттай харьцуулсан үнэн магадлал р<0.05 **- хяналттай харьцуулсан үнэн магадлал р<0.01
Хүснэгтээс харахад 6-9 насанд CD3+T эсийн тоо эрс буурсан (р<0.01) бол 2-5 нас болон 10-14 насны бүлэгт статистик    магадлалтай

буурсан (р<0.05) дүн гарлаа. Харин 15-18 насанд CD3+ Т эсийн тоо хяналтын бүлгээс буурсан мэт боловч статистик магадтай өөрчлөлт биш (р>0.05) ажээ. Энэ нь цусны хавдартай хүүхдийн нас бага байх тусам Т эсийн тоо гүнзгий хямардагийг илтгэж байж болно. CD4+ Т эсийн тоог хяналтын бүлэгтэй харьцуулан 2-р хүснэгтэнд толилууллаа.

Хүснэгт 2. Цочмог лейкозтой хүүхдийн CD4+ Т эсийн абсолют тоо

*- хяналттай харьцуулсан үнэн магадлал р<0.05

Хүснэгтээс үзэхэд 2-14 насанд CD4+T эсийн тоо мэдэгдэхүйц    буурчээ.

(р<0.05). Харин 15-18 насанд CD4+T эсийн тоо хяналтын бүлэгтэй    харьцуулахад

буурсан боловч энэ нь статистик магадтай өөрчлөлт болох нь батлагдсангүй (р>0.05).

Энэ нь хяналтын бүлэгт CD3 ба CD4+ Т эсийн абсолют тоо насны аяар буурах хандлагатай ялангуяа 15-18 насанд    мэдэгдэхүйц

цөөрсөнтэй холбоотой байж болох ч энэ бүлэгт бусад насны бүлэгтэй харьцуулахад CD3 ба CD4+ Т эсийн тооны өөрчлөлт харьцангуй бага байгаа нь ажиглагдлаа.

CD4+ Т эс нь дархлааны бусад эсүүд идэвхжихэд түлхүүр үүргийг гүйцэтгэдэг учир энэ эсийн тоон өөрчлөлт нь тухайн өвчтөний дархлаа чадамжийг шууд илтгэдэг. үүнээс үзэхэд цусны хавдрын үед 2-14 насанд эсийн дархлаа дэмжих эмчилгээ хийх зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.

Харин 15-18 насанд CD4+ Т эсийн тоо бодитой буураагүй нь насны аяар хүний дархлаа чадамж тогтворждогтой холбоотой байж болох юм.

Цусны хавдартай өвчтөний захын цусны CD8+ Т эсийн абсолют тоог хяналтын бүлэгтэй харьцуулан дараах хүснэгтэнд үзүүллээ. [хүснэгт 3].

Хүснэгт 3. Цочмог лейкозтой хүүхдийн захын цусны CD8+ Т эсийн абсолют тоо

Насны бүх бүлэгт CD8+T эсийн тоо хяналтын бүлэгтэй харьцуулахад багассан дүн гарсан боловч энэ нь статистикийн үнэн магадтай өөрчлөлт биш байлаа (р>0.05). Ялангуяа 10-14 насанд илүү буурах хандлага илэрч байгаа нь энэ бүлэгт хамрагдсан ажиглалтын тоо цөөн байсантай холбоотой байж болох юм. үүнээс үзэхэд ЦЛ-ийн үед CD8+T эсийн тоо харьцангуй бага өөрчлөгддөг байна. Өвчтөний болон хяналтын бүлгийн CD4/CD8 харьцааг 4-р хүснэгтэнд толилуулав.

Хүснэгт 4. Цочмог лейкозтой хүүхдийн CD4/CD8 эсийн харьцаа

CD4/CD8+T эсийн харьцаа хяналтын    бүлэгтэй

харьцуулахад    багассан

боловч статистик үнэн магадтай өөрчлөлт болох нь батлагдсангүй    (р>0.05).

Хэдийгээр CD4+ Т эсийн тоо мэдэгдэхүйц цөөрсөн ч CD8+T эсийн тоо бодитой өөрчлөгдөөгүй учир дээрх эсүүдийн харьцаанд илэрсэн ялгаа бодитой байж чадаагүй байж болох ч нөгөө талаар бидний хяналт болгон авсан дундаж үзүүлэлтийн алдааны хэлбэлзэл харьцангуй өндөр байсантай ч холбоотой байж болох юм.

ЦЛ-ийн үе дэх эсийн дархлаа чадамжийн өөрчлөлтөнд хүйснээс хамаарах ялгаа буй эсэхийг тодруулахад ямар нэг зүй тогтолт статистик магадтай ялгаа илэрсэнгүй (р>0.05),

ЦЛЛ ба ЦМЛ-ийн үеийн эсийн дархлаа    чадамжийн

өөрчлөлтийг харьцуулан үзэхэд зөвхөн 2-9 насны бүлэгт бодитой ялгаа илэрсэн (р<0.05) бөгөөд бусад бүлгүүдийн    хооронд

мэдэгдэхүйц ялгаа илрээгүй (р>0.05) юм. Энэ нь бидний
ажиглалтын тоо цөөн байсантай холбоотой болов УУ-

Дүгнэлт. ЦЛ-ийн үед эсийн дархлаа чадамж эрс буурсан байгаа нь дархлаа засан сэргээх эмчилгээг үндсэн эмчилгээтэй хавсран хийх зайлшгүй шаардлагатайг илтгэж байна.
 

Ном зүй

1. Зуева.Е.Е., Афанасьев.Б.В., Тотолян. А.А. //Клин.лаб. диагн. 2004. №7 С. 25-32

2. Хайдурова.И.Л, Чагорова.Т.В., Сав-ченко Р.П.

//Клин.лаб. диагн. 2002, № 10.С.15-16

3. Владимирская. Е. Б., Румянцев.А.Г. //Вестн. РГМУ. 1995. №1. С 88-93

4. Казанова.Г.В, Добреньков.К.В., Вар-фоломеева.С.Р. и dp. //Иммунология

2000. №3. С45-47

5. World Health Organization. International Agency Research on Cancer. WORLD CANCER REPORT-2003

6. oc.itgo.com/ieukemia/resea rchrpt.htm 98 k-
7. Caver TE, Slobod KS, Fiynn PM, et al. Profound abnormality of the B/T lymphocyte ratio during chemotherapy for pediatric acute lymphoblastic leukemia.

Leukemia 1998; 12:619-622

8. Lovat PE, Pobinson JH, Windebank KP, et al. Serial study of T lymphocytes in childhood leukemia during remission. Pediatr Hemotol Oncol 1993;10:129-139

9. Stahnke K, Fulda S, Friesen C, et al. Activation of apoptosis pathways in peripherial blood lymphocytes by in vivo chemotherapy. Blood 2001;98:3066-3073

10. Aquino DB, Aquino WW, Ansari MO. Immuno system recovery after treatment for cancar. Infect Med 1999;16(3):190-196

11. Чимгээ.Г., Бямбаа., Пүрэвсүрэн.А., Оюунтуяа.А. //Хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал//-2004-Х. 89-91

12. Амаржаргал.Я., Лхагвасүрэн.Ц., Цогтсайхан. С //\"Монголын анагаах ухаан\" сэтгүүл// 2004-№ 1-Х-10-11
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 457
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК