Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (025) 2005.No1(025)
Зөөлөн өргөст ортууз зонхилох биологийн идэвхт бодисын үрэвсэлийн эсрэг үйлдлийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Д. Тунгалагтамир, П.Батхуяг, С.Цэцэгмаа.

ЭМШУИС, Эм зүйн сургууль

 
Абстракт

Судалгааны ажлын үндэслэл Манай орны ургамлын сан хөмрегт зүйлийн бүрэлдэхүүн, тархалтаараа буурцагтны (Fabaceae) овгийн ортуузын (Oxytropis) төрлийн ургамлууд дээгүүр байр эзэлдэг. Түүний дотроос уламжпалт анагаах ухаанд өргөн хэрэглэж байсан Зөөлөн өргөст ортууз (Oxytropis muricata (Pall) ОС) нь Монгол орны ургамал газар зүйн Хөвсгөл, Хангай, Монгол    Дагуур,

Говь Алтайн тойрогт тархан ургадаг [2.3.8.9],

Зөөлөн өргөст ортууз (Oxytropis muricata (Pall) ОС)-ын фитохимийн нарийвчилсан судалгааг С.Цэцэгмаа (1992) хийсэн ба тэрээр уг ургамлын газрын дээрхи хэсэгт фенилэтиламины уламжлал-ын алкалоид болох /+/-N-бензоил-2-фенил-2-0 оксиэтиламин    /-/-N-

никотиноил-2-фенил-2-оксиэтиламин, флавоноид түүний дотор кемпферол, кемпферолын дигликозид-робинин    0,88±0,008%

агуулагддаг    болохыг

тогтоосон    бөгөөд

эдгээрээс 3 нь байгалийн шинэ нэгдэл байжээ [5.6.7.9],

Зөөлөн өргөст ортуузд зонхилон агуулагдаж буй биологийн идэвхт бодис болох робинин нь мөнхуу монгол оронд ургадаг Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis pseudog/andulosa Gontsch exGrub), Дайралдмал хунчир (Astragalus inopinatus Boriss), Нумраа хунчир
(Astragalus adsurgens Pall) зэрэг ургамалд нилээд хэмжээтэйгээр агуулагддаг болохыг судлаачид тогтоосон байна [1.4.9],

ЗОРИЛГО

Судалгааны зорилго нь Зеелен ергест ортууз (Oxytropis muricata (Pall) ОС) -д зонхилон агуулагдах биологийн идэвхт бодисын фармакологийн    зарим

үйлдлийг судлан тогтооход оршино.

ЗОРИЛТ

Судалгааны    зорилгоо

биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьсан болно. Үүнд:

1.    Робинины үрэвслийн эсрэг үйлдлийг судлах

2.    Робинин нь цусан дахь креатинины хэмжээнд хэрхэн нөлөөлж буйг судлах зэрэг болно.

АРГА ЗҮЙ

Судалгааг ЭМШУИС-ийн Эм зүйн сургуулийн Эм судлалын тэнхимд болон

Биоанагаахын сургуулийн Эмгэг судлалын тэнхимд дараах чиглэлээр хийлээ. Судалгааны    материалд

хэрэглэх Зөөлөн өргөст ортуузыг Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрээс ид цэцэглэлтийн үед нь түүж бэлтгэсэн өвснөөс гарган авсан робининыг ашиглаж, судалгааг нийт 10 цагаан хулгана, 8 туулайнд явуулав. 1.Робинины үрэвслийн эсрэг
үйлдлийн    судалгааг

явуулахдаа:    Туршилт

эхлэхээс 3 хоногийн өмнө робининыг 4мг/кг тунгаар өдөрт 2 удаа уулгаж Martin.G.T,    Brendler.R,

Beiler.J.M нарын аргаар, Plethysmometer-7140 (Итали) аппаратын тусламжтайгаар тогтоов.

2. Робинины цусан дахь креатинины    хэмжээнд

нөлөөлөх байдлыг судлахдаа: Туршлагын туулайд HgCL2-bir

0.7мл/кг    тунгаар 5 өдөр дарааллан арьсан дор нь тарих замаар бөөрөнд эмгэг загвар үүсгэн (В.А.Ангарская 1965) цусан дахь креатинины хэмжээг тодорхойлж, робининыг эмчилгээний журмаар 14 хоног дотуур уулгаж эмчилгээний 7,14 дэхь хоногт цусан дахь креатинины хэмжээг тодорхойлж, 14 дэхь хоногт туршлагын амыны бөөрөнд гистологи шинжилгээ хийв.

Цусан дахь креатинины хэмжээг УКТЭмнэлэгийн Прецилаб    лабораторт,

туршлагын амьтны бөөрөнд гистологи    шинжилгээг

ЭМШУИС-ийн Биоанагаахын сургуулийн Эмгэг судлалын лабораторт хийж гүйцэтгэв.

үр ДҮН

1.    Робинины үрэвслийн эсрэг нөлөөлөх үйлдлийн судалгаа Робинины шүүдэст үрэвслийн эсрэг нөлөөлөх үйлдлийг судлах зорилгоор15-20гр жинтэй 10 цагаан хулгана сонгон авч 2 булэг болгон туршилт явуулсан. Робининыг үрэвсүүлэгч бодис (гистамин) тарихаас 40 минутын өмнө

4мг/кг тунгаар туршилтын булгийн бух хулганад дотуур өгч, хяналтын бүлгийн хулганад нэрмэл ус өгч хулганы хойд хелний сарвуунд гистаминий 0,1 %-0, 1 мл уусмалыг тарьж шүүдэст үрэвсэл    үүсгэсэн.

Үрэвсүүлэгч бодис тарьснаас хойш 30, 60, 120, 180 дахь минутанд    үрэвслийн

хавангийн    эзэлхүүний

хэмжээг эрүүл ба хавантай хөлийг харьцуулах замаар туршиж судалгааны үр дүнг хүснэгт-1-ээр харууллаа.

Хяналтын булгийг туршилтын булэгтэй харьцуулахад ***Р-0.002, "Р-0.001, *Р-0.05 Судалгааны дээрх үр дүнгээс харахад робинины бэлдмэл үрэвслийг эдгээх нөлөө үзүүлж байгаа болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл үрэвсэл үүсэлтийг эрчимжүүлж    нөлөөлдөг

эндогений гаралтай медиатор гистаминий    идэвхийг

дарангуйлж үйлчилснээр робинин нь үрэвслийн эсрэг өндөр үр дүнтэй үйлчилж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно.

2.Робинины цусан дахь креатинины    хэмжээнд

нөлөөлөх үйлдлийн судалгаа

Судалгаанд 8 ширхэг шиншилла үүлдэрийн туулай авч, тэдгээрт HgCI-2-ын 1%-ийн уусмалыг 0,7мл/кг тунгаар 5 өдөр дарааллан арьсан дор нь тарих замаар туулайн бөөрөнд эмгэг загвар үүсгэн эмчилгээний өмнө болон робининыг 4 мг/кг тунгаар дотуур уулгаж эмчилгээний 7, 14 дэхь хоногуудад цусан дахь креатинины хэмжээг (Хүснэгт2) тодорхойлж, 14 хоногийн дараа беерний эдэд гистоморфологийн шинжилгээ хийж беерний эдийн гистологи    өөрчлөлтөөр

үнэлэн тогтоосон.
Дээрх туршилтын дүнгээс үзэхэд хяналтын бүлэгтэй харьцуулахад робинин нь туршлагын амьтны цусан дахь креатинины хэмжээг 19,5%-иар бууруулж байгаа нь ажиглагдлаа. Энэ нь робинин агуулсан эмийн бэлдмэлийг бөөрний үйл ажиллагааны дутагдлын эмчилгээнд    хэрэглэх

боломжтойг харуулж байгаа болно Бөөрний эдийн гистоморфологийн судалгаа

Судалгаанд авагдсан бөөрний эдийг 10%-ийн формалины саармагжуулсан уусмалд 24 цаг бэхжуулсэний дараа угаах,    усгүйжүүлэх,

тосгүйжүүлэх    спиртэн

дамжлагад дамжуулж, лаанд цутган царцааж блок бэлтгэж, микротомоор зүсмэг хийн зүсмэгийг гематоксилин-эозины будгаар будаж гэрлийн микроскопоор 40, 100,200 дахин өсгөж харсан. Эрүүл бөөрний микробичлэг: Бөөрний түүдгэнцэрүүд, сувганцарууд нь тод ялгагдаж харагдана. Түүдгэнцэрүүд ижил хэвийн хэмжээтэй, гаднах хальс нь нимгэн, хальсны зай өргөн, судасны сулжээ нь жигд харагдана. Тахир болон шулуун сувганцаруудын хучуур эсүүд нэгэн жигд хэмжээтэй сийвэн тод ягаанаар будагдсан, беөм нь бөөрөнхий хэлбэртэй, судсууд хэвийн цусан хангамжтай эрүүл бөөр.

Хяналтын булэг (HgCL2-oop бөөрний хордлогот үрэвсэл үүсгээд эм хэрэглээгүй бүлэг) Дүгнэлт: Бөөрний эдийн завсарын голомтот үрэвсэл сувганцарын хучуур эсийн уургийн гүн хувирал болсон байлаа.

Туршилтын булэг (HgCL2-oop бөөрний хордлогот үрэвсэл үүсгээд робининоор эмчилсэн булэг) Дүгнэлт: Бөөрний
эдиин маш жижиг голомтот үрэвсэл, үрэвслийн дараах голомтот сорвижил, судасны цус дуурэлт болсон байлаа.

хэлцэмж

Бидний судалгааны үр дүнгээс харахад робинины бэлдмэл үрэвслийг эдгээх нөлөө үзүүлж байгаа болох нь харагдаж бай на. Өөрөөр хэлбэл үрэвсэл үүсэлтийг эрчимжүүлж нөлөөлдөг Энд эндогений гаралтай медиатор гистаминий    идэвхийг

дарангуйлж үйлчилснээр робинин нь үрэвслийн эсрэг өндөр үр дүнтэй үйлчилж байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно.

Бидний    судалгаагаар

Робинин нь туршлагын амыны цусан дахь креатинины хэмжээг 19.5%-иар бууруулж байгаа нь ажиглагдлаа. Робинины энэ уйлдлийг нь бусад түүнтэй төстэй үйлдэлтэй эмийн бэлдмэлүүд    яалангуяа

Хофитолтой харьцуулан үзүүлэлт хийлээ. Хофитолын цусан дахь креатинины хэмжээнд хэрхэн нөлөөлдөг болохыг оросын судлаачид Л.Е.Мурашко., В.А.Бурлев., Н.И.Клименчко нар тогтоосон бөгөөд хофитол нь жирэмсэн эмэгтэйчуудийн цусан дахь креатинины хэмжээг14.5-15.2%-иар бууруулдаг байна

[Ю].

Бидний судалгаагаар робинин нь 4мг/кг тунгаараа туршлагын амьтны цусан дахь креатинины хэмжээг 19.5%-иар бууруулдаг болох нь ажиглагдсан бөгөөд робининыг    хофитолтой

харьцуулахад цусан дахь креатинины хэмжээг 4.3-5%-иар илүү бууруулдаг болох нь харагдаж байна.

Робинины фармакологийн судалгааны үр дүнд тэрээр бөөрний үрэвслийг намдаах, цусан дахь креатинины хэмжээг бууруулж бөерний үйл ажиллагааны дутагдлыг эмчлэх нөлөөтэй болох нь харагдаж байна.

ДҮГНЭЛТ

1.    Робинин нь гистаминаар үүсгэгдсэн үрэвслийн эсрэг үйлдэлтэй байна.

2.    Робинин нь бөөрний хордлогот    үрэвслийг намдааж, цусан дахь креатинины хэмжээг бууруулах эмчилгээний нөлөө үзүүлэх боломжтой байна.

Ном зүй

1. Батхуяг.П. Нумраа хунчир (Astragaius adsurgens Lam)-biH бэлдмэлийн

фармакологийн судалгаа. УБ.1999.

2. Өлзийхутаг.Н. Монгол орны! ортуузын төрлийн ургамал //Ангилал зүй, тархац, экологи, түүхэн хөгжил, аж ахуйн ач холбогдол// БНМА У-ын ургамлын аймаг,

ургамалжилтын судалгаа. т эргуун боть. УБ.1979.

3. Өлзийхутаг,Н. БНМАУ-ын бэлчээр, хадлан дахь тэжээлийн ургамал таних

бичиг.УБ.1985.х.319-326.

4. Пүрэвсүрэн. С. Ардын эмнэлэгт хэрэглэж ирсэн Түмэн навчит ортууз (Oxytropis myriopi//a (Pall) ОС) ба Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis

pseudog/andulosa Gontsch ex Grub) ургамлуудын фитохимийн судалгаа. Эм зүйн ухааны докторын зэрэг горилж бичсэн нэг сэдэвт ажил.УБ.2002.

5. Цэцэгмаа.С. Батсүрэн.Д., Дүнгэрдорж.Д. \"Зөөлөн өргөст ортуузын дигликозид\"//Эх орны эмийн үйлдвэрлэл, эмийн хэрэгцээ, хангамж, эмийн ургамлын судалгаа сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн хураангуй-УБ. 1990.x. 2021.
6. Цэцэгмаа.С., Батсүрэн.Д., Дүнгэрдорж.Д., Даваасамбуу.Г. \"Зөөлөн өргөст ортуузын флавоноидын судалгаа\"//АУ.-УБ.

1990.N22.X.13-17.

7. Цэцэгмаа.С., Батсүрэн Д.Дүнгэрдорж. Д, Жамъянсүрэн . С. Зөөлөн өргөст ортуузын өвсний флавоноидын тооны тодорхойлолтын асуудалд // АУДС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй. УБ.1990, х. 96-97.

8. Грубов И.ВОпределитель сосудистых растений Монголий\". Ленинград. 1982.С.

9. Цэцэгмаа С. Фито-химическое изучение некоторых өидов Остролодочника (Oxytropis), применяемых в народной медицине Монголий. Дисс. Фарм. Наук. УБ. 1992.

10. http://www.medi.ru/ Chophyto/e
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 859
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК