Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (025) 2005.No1(025)
Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа банздоогийн ур сурвалжийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

Бо.Бүрнээ1, С.Цэцэгмаа2, Х.Даариймаа2, Д.Дүнгэрдорж2

1 - Өвөр Монголын Үндэстэний Их Сургууль Монгол эм, эмнэлгийн дээд сургууль, Тунлиу2- Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургууль, Эм зүйн сургууль, Улаанбаатар

 
Абстракт

Уламжлалт эмнэлэгт "Банздоо" хэмээн хэрэглэж байгаа эмийн илрэл нь адил бус юм. Эмт материалын эрэлт нь 2 язгуур 3 төрөл, 7 дүрс ургамлыг хамаарах бөгөед банздоогийн жинхэнэ эх сурвалж нь зөвхөн тосон торомын язгуурын буурал түрүү [Pterocephalus hookeri (C.B.Clarke) Diels] болно.

Гэвч    монгол

эмнэлгийн түүхэн сурвалж бичгийг уламжлах явцад Банздоогийн уг ургамалд хувиралт гарчээ.

Дундад    улсын

эмнэлгийн хэрэглэх банздоо уг ургамал нь удвал цэцгийн язгуурын ургамал хонголзуур [Rhaponticum    uniflorum

(L.)DC]-bih хатаамал баг цэцэг, Лүгцидобу нь талын халтаргана (илжгэн чихэн цурул) [Saussurea amara (L.)DC]-h хатаасан бүхэл өвс, Баншижарбагжин нь оньт буурал түрүү [Pterocephalus bretschneideri(batal)Pretz]-h хатаасан бүхэл өвс юм.

Харин төвд эмнэлэгт хэрэглэх банздоо уг ургамал нь тосон торомын язгуурын ургамал буурал түрүү [Pterocephalus    hookeri

(C.B.Clarke) Dielsj-ын хатаасан бүхэл өвс, Лүгцидобу нь гоё халтаргана [Saussurea superba Anth], бор халтаргана [S.obvallata (D.C) Sch-Bip], тангад халтаргана [S.tangutica Maxim]-bih хатаасан бүхэл өвс мөн.

Монголын уламжпалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн банздоогийн уг ургамал нь удвал цэцгийн язгуурын талын халтаргана (илжгэн чихэн цурул) [Saussurea amara (L.)DC]-h хатаасан бүхэл өвс ажээ.

зорилго

Төвд монгол эмийн тухай сурвалж бичгүүдэд суурилж банздоогийн уг сурвалжийг магадлаж тодорхойлохыг зорилоо.

үр дүн

Банздоо-төвд    нэр,

Хонголзуур-монгол нэр, i'JLlu -хятад нэр, Монгол эмнэлэгт халтаргана гэж нэрлэнэ. Тэр нь нянг нядалж хатгалгааг дарах, хорыг тайлах, халуун болон хямарсныг арилгах чадалтай. Монгол, төвд эмнэлгийн түүхэн сурвалж бичигт тэмдэглэлтэй байдаг боловч эдгээр зүйлээс уламжлагдах явцад ондоо бусыг адилаар нэрлэх, адил бусыг ондооноор нэрлэх зэрэг шалтгаанаас болж банздоог орлуулж хэрэглэх зүйл олширч удвал цэцгийн язгуурын ургамал хонголзуур [Rhaponticum uniflorum (L.)DC .]; талын халтаргана [S.amara (L.)DC. ]; гоё халтаргана [S.superba Anth. ]; бор халтаргана [S.obvallata (D.C)-Sch-Bip. ]; тангад халтаргана [S.tangutica Maxim. ] тосон торомын язгуурын оньт буурал түрүү [Pterocephalus bretschneideri (batal) Pretz. ], буурал түрүү [Pterocephalus hookeri (C.B.Clarke) Diels. ] зэрэг 2 язгуур 3 төрөл 7 дүрс ургамал байна.

Банздоо гэдэг нь өнгө болон хэлбэрийг нь үндэслэж
 

өгсөн    нэр    бөгөөд

монголчилбол    зүлгэний

өнгөтэй гэсэн утгатай үг болно.

Өндөр уулын зүлгэнд ургаж, таргийн хөөс түрхсэн мэт өнгөтэй цэцэг дэлгэрдэг тул ингэж нэрлэжээ. Монгол, Төвд эмнэлгийн эрт эдүгээ ном бичигт банздоогийн тухай маш олон тэмдэглэлтэй байдаг.

"Алтан хатмал"-д Банздоо бол жижиг, хор, шарын халууныг арилгана. Үүнд 3 зүйл буй. "Рүнбэ"-ээс иш татвал:

Банздоо нь банцва, лүнцва, баншижарбапжин гэж ах дүү 3 байдаг. Банздоо бол гол газрыг дагаж ургана. Навч нь хонхоргүй_ урт модтой. Цагаан цэцэгтэй, цэцэг нь өвгөн хүний толгойтой адил. Гашуун амттай, ширүүн, өөрийн чадлаар ус алдагдсан, хижиг хямарсан, хор өвчин бүхнийг арилгах ба шархны халууныг арилгана гэжээ.

Баншижарбагжин бол өндөр давааны орой, ууланд ургана. Газар бүрхсэн хонхор навчтай. Хар үр нь завьтай адил байдаг. Хижиг, халуун өвчин бүхэн хүн малын ус алдагдсан өвчнүүд шарх, булчирхайн өвчин бүхэн ялангуяа давсагийн халууныг арилгана гэжээ.

"Обом"-аас иш татвал: Банздоо бол зүлгэнд ургана. Газар наалдсан хонхор навчтай, хүрэн улаан цэцэгтэй. Нэг төө хиртэй бөөрөнхий иштэй, хар ногоон үндэстэй, гашуун амттай, хижиг, хор, хуучирсан халууныг арилгана гэжээ.

"Тогзод" -т өндөр уулын зүлгэн намгаар байдаг банздоо бол алаг ману оюу хуцастай, лав иштэй, хижиг хор хуучирсан халуун, тулай, хэрхийг байлдан дийлэх цөсний өвчин, гэдсэн хатгалгааг арилгахын эрхэм эх мөн гэжээ.

Банздоо бол зүлгэнд ургана. Их гэрэлтсэн хонхор навчтай, хүрэн цэцэгтэй байдаг. Нагчидобу бол хонхор цайвар навчтай, цайвар хүрэн цэцэгтэй байдаг. Лүгчидобу бол хавтгай хар навчтай, хэсэг бусаг цайвар, урьдах хоёроос илүү хонхор хөхөвтөр бор цэцэгтэй гэжээ. [2]

"Хиргүй болор эрхи"-д Банздоо болвоос хижиг, хор, зүрхний халууныг арилгана гэжээ.

"Зураг тайлбар"-т Банздоо бол ах дүү гурав. Тэр нь банздоо, лүгчидобу, банзичирвагчин гурав юм гэжээ.

"Таних егүүллээс иш татвал" Банздоо бол өндөр уулын зүлгэнд ургана, оюу хувцастай, лавын хөлтэй баидаг. Тэр нь хижиг, хор, шинэ, хуучин халуун, тулай, хэрх, цөс хямарсан, гэдсэн хатгалгаа, зэргийг дарах рашаан болой гэжээ.

"Зураг тайлбараас иш татвал" Банздоо нь голын амыг дагаж ургана. Навчны илтэс нь оньгүй, өндөр иштэй, цагаан цэцэгтэй, хөгшин хүний толгой шиг ургадаг.

Лүгчидобу нь сайхан үнэртйэ, зөөлөн хөрстэй зүлгэн газарт ургана. Навч нь оньгүй, хонхоргүй, харин хөвөн сэлттэй байна. Сайхан үнэр ханхалсан хар алаг цэцэгтэй. Өвөрмөц чадал нь халуун хижигийг арилгана.

Баншижарвагжин нь хөрслөг уулан газруудаар ургана. Оныой мөртөөн хонхор бүхий наалдангуй навчтай гэжээ [3].
"Эм таних ухаан"-д Атар хээр ургадаг бүдүүн хөвөөтэй навчтай, өндөр ишин дээр нь цагаан өнгөт цэцэг дэлгэрнэ, өтөл бус өвгөн хүний тэргүүн мэт болно гэжээ.Ишний орой дээр нь жимс шиг бөөрөнхийвтөр цэцэг дэлгэрнэ.
Лүгчидобу бол хөрс сайтай зүлгэнд ургана. Ноөлуур бүхий бүдүүн хөвөөтэй навчтай. Анхилуун үнэртэй цэцэг дэлгэрнэ.
Баншижарбагжин нь хөрс сайтай газар, ууланд ургана. Онь бүхий наалдангуй навчтай, цагаан өнгөтэй цэцэг дэлгэрдэг бөгөөд навч нь хөрсөн дээр наалдаж ургадаг [4] гэж тэмдэглэсэн.
"Үзэсгэлэнт нүдэн чимэг"-т Банздоо нь элстэй говьд ургана. Урт иштэй бүтэн том навчтай, хөгшин хүний толгой адил цайвар цэцэгтэй. Гашуун амттай, хижигийн халуун, зүрхний халуун, ялангуяа хямарсан халууныг арилгана.
Баншижарбагжин нь уулархаг газрын зүлгэнд ургана. Урт иштэй.хөрөөлөг газар бүрхсэн том навчтай, цайвар улаан цэцэгтэй. Чадал нь дээрхтэй адил.
Одоогоор эл газрын таньж хэрэглэж байгаа банздоо нь харилцан адилгүй байна. Өвөр Монголын монгол эмнэлэгт удвал цэцгийн язгуурын ургамал    хонголзуур

[Rhaponticum uniflorum (L.)DC.j-н хатаасан баг цэцэг, талын халтаргана (илжгэн чихний цоруул) S.amara (L.)DC. ]-н хатаасан бүхэл өвсийг Хөх нуур, Төвд зэрэг муж орны төвд эмнэлэгт удвалын язгуурын гоё халтаргана [S.superba Anth. ], бор халтаргана [S.obvallata (D.C)-Sch-Bip.];    тангад халтаргана [S.tangutica Maxim. ] тосон торомын язгуурын оньт буурал түрүү [Pterocephalus bretschneideri (batal) Pretz.], буурал түрүү [Pterocephalus hookeri (C.B.Clarke) Diels.]-H хатаасан бүхэл өвсийг Монгол улсын уламжлалт анагаах ухаанд талын халтаргана S.amara (L.)DC. ]-н хатаасан бүхэл өвсийг банздоогоор тус тус хэрэглэж байна.
Банздоогийн уг ургамал нь өндөр уулын зүлгэнд ургана. Навч нь том бөгөөд газар наалдаж ургасан_ наалдангуй бөгөөд анхилам үнэртэй, толгой хэлбэртэй баг цэцэгэй, цэцэг нь цайвар улаан, цагаан, улбар хүрэн өнгөтэй анхилам үнэртэй байдаг. Онцлог нь зөвхөн удвал цэцгийн язгуур болон тосон торомын язгуурын онцлогтой тохирдог. Удвал цэцгийн язгуур болон тосон торомын язгуурын ургамлын дотор банздоо хэмээн нэрлэж эмэнд хэрэглэж байгаа нь Saussurea болон Pterocephalus-н    төрлийн ургамал болох нь бүгд хэлбэр дүрс, шинж чанар, ургах орчин зэргээрээ сурвалж бичигт тэмдэглэж байгаатай тохирч байгаа төдийгүй, монгол эмнэлгийн урт хугацааны эм хэрэглэсэн үйлдэлтэй тохирч байна.
Үүнээс үзэхэд банздоогийн уг ургамал нь удвал цэцгийн язгуурын Saussurea болон Pterocephalus-н терел болох нь лавтай байна. Saussurea төрөлд банздоо хэмээн нэрлэж эмэнд хэрэглэж байгаа нь 5 дүрс ургамал бөгөөд Pterocephalus-н    төрөлд банздоо хэмээн нэрлэж хэрэглэж байгаа нь 2 дүрс ургамал байдаг.

Түүхэн сурвалж бичиг болон ургамлын хэлбэр дүрсийн онцлогийг үндэслэвэл:

Буурал    түрүү

[Pterocephalus    hookeri

(C.B.Clarke) Dielsj-н навч нь ёзоороос ургадаг, бүтээн хевөөтэй, толгой хэлбэртэй баг цэцэггэй, цэцэг нь цагаан өнгөтэй буюу улбар өнгөтэй зэргээс үзэхэд жинхэнэ банздоо юм.

Талын халтаргана (илжгэн чихний цоруул) S.amara (L.)DC]-h навч нь том ёзоороос ургаж бүтэн хөвөөтэй буюу давалгаан мохоо хөрөөн шүдэт хөвөөтэй, ишийн дээр ургасан навч нь бүтэн хөвөөтэй. Толгой хэлбэртэй баг цэцэгтэй, цэцэг нь бор улаан зэргээс үзэхэд лүгчидобу мөн.

Оны буурал түрүү [Pterocephalus bretschneideri (batal) Pretz. ]-н ёзоор навч нь гүн хагаралттай толгой хэлбэрт баг цэцэгтэй, цэцэг нь цагаан буюу улбар өнгөтэй зэргээс    үзэхэд

Баншижарбагжин болой.

Үүнээс үзэхэд Төвд эмнэдэгт гоё халтаргана [S.superba Anth]; бор халтаргана [S.obvallata (D.C)-Sch-Bip. ]; тангад халтаргана [S.tangutica Maxim ]-н хатаасан бүхэл өвсийг лүгчидобугаар таньж хэрэглэнэ.

Монгол    эмнэлэгт хонголзуур    [Rhaponticum uniflorum (L.)DC.]-h хатаасан баг цэцэгийг мөн банздоогоор танин хэрэглэж байна.

 дүгнэлт

Шалган    магадласныг үндэслэвэл банздоогийн жинхэнэ уг сурвалж нь зөвхөн тосон торомын язгуурын буурал түрүү [Pterocephalus hookeri (C.B.Clarke) Diels.] болно. Гэвч монгол эмнэлгийн түүхэн сурвалж бичиг уламжлагдах    явцад банздоогийн уг ургамалд хувиралт гарчээ.

Дундад улсын монгол эмнэлэгт хэрэглэх банздоо нь удвал цэцгийн язгуурын ургамал    хонголзуур

[Rhaponticum uniflorum (L.)DC.]-н хатаасан баг цэцэг;

Лүгчидобу нь талын халтаргана (илжгэн чихний цоруул) S.amara (L.)DC.]-h хатаасан бүхэл өвс;

Баншижарбагжин нь оньт буурал түрүү [Pterocephalus bretschneideri (batal) Pretz. ]-н хатаасан бүхэл өвс мөн байна.

Төвд    эмнэлэгт

хэрэглэж буй бандоо уг ургамал нь тосон торомын язгуурын буурал түрүү [Pterocephalus    hookeri

(C.B.Clarke) Diels. ];

Лүгчидобу нь эмнэдэгт гоё халтаргана [S.superba Anth. ] ба бор халтаргана [S.obvallata (D.C)-Sch-Bip.]; тангад халтаргана [S.tangutica Maxim.]-н хатаасан бүхэл өвс
Баншижарбагжин нь оны буурал түрүү [Pterocephalus bretschneideri(batal) Pretz]-h хатаасан бүхэл өвс байна.

Харин монголын уламжлалт жоронд хэрэглэх банздоогийн уг ургамал нь удвал цэцгийн язгуурын талын халтаргана (илжгэн чихний цоруул) S.amara (L.)DC.]-h хатаасан бүхэл өвс юм.
 

Ном зүй

1. Лувсан. Монгол эмийн ухаан [М]. Бээжин. Үндэсний хэвлэлийн хороо.

2. 1987, х-321

3. Димар, Данзанпунцаг. Хиргүй болор эрхи [М]. Шанхай: Шанхай Шинжлэх

4. ухааны хэвлэлийн хороо. 1986. х-137

5. 3. Дармумаарамба Лувсанчойрог. Алтан хадмал[М]. Доод дэвтэр

6. Хех хот, Өвөр Монголын ардын хэвлэлийн хороо ,1984, х-828.

7. 4. Лувсанчойлхам. Эм таних ухаан[М], Лувсан зэрэг тайлбарлав. Бээжин:

8. Үндэсний хэвлэлийн хороо,1998, х-48-49.

5. Жамбалдорж. Монгол эмийг таних толь [M] Хөх хот, Өвөр монголын ардынхэвлэлийн хороо, 1988, х-167.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 742
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК