Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (025) 2005.No1(025)
Гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй настны амьдралын чанарын өөрчлөлтийг судалсан нь
( Судалгааны өгүүлэл )

П. Одончимэг \\ Б. Батсэрээдэнэ1,

ШНКТЭ

 
Абстракт

Quality of life (QOL) analysis are particularly helpful for: investigating the social, emotional and physical effects of treatments and disease proceses on people's daily lives; analysing the effects of treament or disease from the patient's perspective: and determining the need for social, emotional and physical support during illness. QOL measures can therefore help to decide between different treatments, to inform patients about the likely effects of treatments, to monitor the success of treatments from the patient's perspective and to plan and coordinate care packages.

Орчин үед Амьдралын чанар (АЧ) гэсэн ойлголтонд өвчтөний өөрийн биеийн, сэтгэцийн болон нийгмийн үйл ажиллагааны талаархи субъектив сэтгэл ханамж төсөөлөл буюу үзэл бодлыг нэгтгэн авч үздэг байна. АЧ-ын судалгаа нь дараах зүйлүүдэд чухал ач тустай:

-    Өвчлөлийн    процесс, эмчилгээний үр дүн нь хүмүүсийн өдөр тутмын амьдрал дахь нийгэм, бие физиологи, сэтгэл зүйн хувьд нөлөөлөх нелөөг судлах

-    Өвчтөний байр сууринаас авч үзэхэд АЧ үзүүлэлт сайжирсаныг эмчилгээ болон, өвчний нөлөөлөлд дүн шинжилгээ хийхэд.

-    Өвчтэй байх үед өвчтөнд нийгмийн, биеийн, сэтгэл зүйн урам зориг дэмжлэгүүд хэрэгцээтэйг тодорхойлоход АЧ-ын судалгаа чухал ач холбогдолтой.

Иймээс АЧ-ын хэмжүүр нь янз бүрийн эмчилгээг шийдэх, эмчилгээний үр дүнгийн талаар өвчтөнд мэдээлэх, өвчтөний    эмчилгээний

талаархи сэтгэл ханамжийг судлах, эмнэлгийн тусламж үйлчилгээг төлөвлөх болон зохицуулахад тусладаг байна. Бид энэхүү судалгаагаар харьцангуй эрүүл настан болон Гуурсан хоолойн архаг үрэвсэлтэй (ГХАҮ), Гуурсан хоолойн архаг бөглөрөлтөт үрэвсэлтэй    (ГХАБҮ)

настангуудын    АЧ-ыг

харьцуулан судлах зорилго тавьсан юм. Бидний судалгаанд 55 ба түүнээс дээш насны эмэгтэй, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй ГХАҮ-тэй 30, ГХАБҮ-тэй 30, харьцангуй эрүүл 30 настанг хамруулж АЧ-ыг SF-36 Health
Survey аргачлалаар үнэлж 3 бүлэг тус бүрт АЧ-ын 8 бүлэг үзүүлэлтээр харьцуулан судлав.

Судалгааны үр дүнг үзвэл:
АЧ-ын үзүүлэлтүүдийн оноог

0-100 хувиар үнэлэх ба оноо

нэмэгдэх тусам сайн гэж үзнэ.

•    PF- Биеийн ачаалал даах чадвар

•    RP- Биеийн эрүүл мэндийн үүрэг

•    BP- Биеийн өвдөлт

•    GH- Эрүүл мэндийн ерөнхий байдал

•    VT- Биеийн тамир тэнхээ энергийн нөөц

•    SF- Нийгэм дэх үйл ажиллагаа

•    RE- Сэтгэл зүйн эрүүл мэндийн үүрэг

•    МН- Сэтгэцийн эрүүл мэнд

Дүгнэлт

1.    ГХАҮ-тэй настангуудын АЧ-ын бүх бүлэг үзүүлэлтүүд харьцангуй эрүүл настныхаас буурсан байлаа. (Р<0.05)

2.    ГХАБҮ-тэй настангуудад АЧ-ын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох бүх

үзүүлэлтүүд эрүүл болон ГХАҮ-тэй

настангуудынхаас доогуур (Р<0.05) байлаа. Мөн гадаадынсудлаачдынхтай харьцуулахад ойролцоо байв.

3. ГХАҮ-тэй настангуудад АЧ-ын биеийн болон сэтгэл зүйн, ерөнхий эрүүл мэндийг заах үзүүлэлтүүд давамгайлан буурч байгаа нь, бие махбодын зарим үйл ажиллагаа наслалтаас болж буурах хандлагатай байдаг ба энэ нь ахимаг насны үед өвчин үүсэх, хүндрэх, амьдралын чанар    буурахад

нөлөөлдөг байж болох юм.

Discussion of the study

1.    Indices of OOL in elderly patients with chronic bronchitic comparing with healthy elderly people were decreased (P<0.05)

2.    QOL in elderly patients with chronic obstructive bronchitis all indices of physical and mental health were lower (P < 0.05) than the healthy elderly people, and elderly patients with chronic bronchitis. Our research results were similar to the results of foreign researcher's

3.    Physical and mental indices of QOL in elderly patients with chronic bronchitis are reduced more it has tendency of decreasing of some functions of body because of old age. It maybe influenced have diseases at an elder age become complicated and decrease of QOL.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 325
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК