Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (027), 2005.No3(027)
Банлаг-3 тангийн ЖОР1 амин хүчлийн бүрэлдэхүүнийг задласан дүн
( Судалгааны өгүүлэл )

Бо.Бурнээ С.Цэцэгмаа Д.Дунгэрдорж

 
Абстракт

Бо.Бурнээ С.Цэцэгмаа Д.Дунгэрдорж In this paper, the contents of free amino acids in Wang La Ga-3 Tang, was analyzed. The total content of the sixteen kinds of free amino acids 5.313mg/100mg. The content of GLU is the highest which was 0.560mg/100mg and MET content was the lowest which only amount 0.089mg/100mg. There were 7 kinds of essential amino acids whose total content was 38.49% in Wang La Ga-3 Tang .

Монголын уламжлалт анагаахын өргөн хэрэглээний найрлагат эхийн нэг Банлаг-3 танд агуулагдаж байгаа амин хүчлийн бүрэлдэхүүнийг задлан, шинжилж нийт 17 зүйлийн амин хүчил байгааг тогтоон нийт амин хүчлийн    агууламж нь 5.313mg/100mg. Үүнээс Глутамины хүчил0.560тд/100тд Хамгийн их, Меглонин 0.089тд/100тд хамгийн бага байна. Тэр тусмаа үл орлуулах 7 зүйлийн амин хүчил байгаа нь тогтоогдсон ба нийт амин хүчлийн агууламжийн 38.49%-ийг эзэлнэ.
Зангилгаа үгс: Амино хүчил Ванлаг-3 тан жор
Судалгааны үндэслэл: Банлаг-3 тан бол Ванлаг (Gymnadenia conopsea RB.rown), r\wAep(Sophora flavescens Air.), Шихэр дэгд (Halenia sibirica Bork) Ma) гэсэн гурван хөл эмээс бүрдэх ба үе мөч шархирч өвдөх, гар хөл халуун оргих, тулай өвчин зэрэгт хэрэглэнэ1. Банлаг-3 тангийн найрлагыг нарийвчлан судалж, түүний эмчилгээний ач холбогдолыг тоггоож, шинжпэх ухааны үнэ цэнийг нь гаргах зорилго тавилаа. Материал, арга зүй:
Монголын уламжпалт анагаах ухааны монгол эмийн судлал (Лувсан 1989) гэдэг номд зааснь: дагуу Банлиг 3 танг ёсчлон
найруулж судалгааг РЛИ 835-50 маркийн амин хүчилийг автомат анализатороор хийв.
Ялган салгах багана 4ммЮх150мм, ион солилцох давхраа 2619#, баганын дулаан: 57 . Нингидриний урсгалын хурд 0.3 мл/мин. Номхотгох уусмал (нимбэгийн хүчил, нимбэгийн хүчлийн натри, хлорт натриар найруулсан РН нь 3.4), номхотгох уусмалын урсгалын хурд: 0.225мл/ мин. Уургийн амин хүчлийн баримжаа бодис 3 мк мл. Долгионы урт 570 нм, 440нм. Задлан шалгах цаг: 72 мин.
Банлаг-3 тангаас 40 мг авч дээр нь 6 М давсны хүчил 15мл-ийг нэмж ваакум үүсгэгч +110°С-т 22-24 цаг тавина. Шүүж аваад 50 мл хүртэл 6М давсны хүчил нэмж тогтворжуулна. Үүнээс 1 мл-ийг авч 40 С-хэмд даралтыг бууруулан ууршуулна. 0.02 М-ийн давсны хүчлиин 1 мл уусмал нэмж хэрэглэхэд бэлтгэнэ.
Судалгааны үр дүн, хэлцэмж:
Бэлтгэсэн уусмалыг багажаар шалган хэмжээд Ванлиг 3 тангийн найрлага дахь 17 зүйлийн амин хүчлийг ялгав. Түүний гэрлийн (иингээлтийг зураг 1-т үзүүлэв. Хүний биед үл орлох 7 зүйлийн амин хүчлийн спекрийг хүснэгт 1-ээр харуулав.

Дүгнэлт:

1. Банлаг-3 танд 17 зүйлийн амин хүчил агуулагдана. Үүнд: Lys. Asp. Glu. Leu. Phe. Val. Ala. He. Gly. Arg. Pro. Ser-ийн агууламж нь нилээд өндөр бөгөөд эдгээр нь Банлаг-3 тангийн зонхилох амин хүчлийн төлөөлөл болно. Амин хүчлийн бүрэлдэхүүний онцгой ач холбогдолыг үнэлж эмчилгээний чанар тооцох нь Банлаг-3 тангийн биологийн ач
холбогдлыг үнэлэх нэгэн шижим болох буй заа.

2. Бидний тогтоосон 17 зүйлийн амин хүчлийн дотор хүний биед үл нийлэгжих 7 зүйлийн амин хүчил агуулагддаг нь тогтоогдсон. Ерөнхий агууламж нь 2.045мг/100мг бөгөөд амин хүчлийн ерөнхий эзэлхүүний 38.49% -ийг эзэлнэ. Хүний биед үл орлогдох амин хүчлийн дотор амин хүчил (Leu) -ийн агууламж нь хамгийн өндөр (0.434мг/ ЮОмг) байна.
 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 576
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК