Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (027), 2005.No3(027)
Бага насны хүүхдийн уушигны хатгалгаа өвчний эмчилгээнд эмийн зардал болон дундаж хатгалтын тоо
( )

Г.Чойжамц, Ж.Сайхантуяа
 

 
Абстракт

Research of usage of drugs for the treatment of acute pneumonia in children. The research on usage of drugs particularly antibiotics for the treatment of acute pneumonia was conducted among 85 patiens aged from 0 to 15 years old from the Maternity and Child Research Center. The research results were:
1.    The average amount of injections per day was 45 as detemined. This is high as compare to other hospitals. The reason is the hospital patients are in more complicated health conditions.
2.    From the study it was discovered that high usage of antibiotics for the treatment of acute pneumonia, especially combination of two or more antibiotics. Almost all combinations included the medicine Gentamicine. Combinations of gentamicine-ampicilline and gentamicine-ampicilline-cefazolline used more often. It amounted 40 and 20 percents as compared to other antibiotics combinations.
3.    Calculated average cost of medicine used for the treatment of acute pneumonia. The daily evarage cost was 11,527 Tg, while maximum was MNT51,138 and minimum was MNT800. The difference of cost amount was due to complications patients health conditions and number hospitalisations days.
 

Судалгааны ажлын үндэслэл. Хүүхдийн амьсгалын тогтолцооны өвчин хүн амын тэр тусмаа хүүхдийн өвчлөлийн дотор зонхилсоор байна. Энэ нь вирусын гаралтай томуу, томуу төст өвчний дэгдэлт томуугийн үүсгэгч вирусын байнгын өөрчлөлт хувиралт, мөн түүнд тохирсон өвөрмөц эмчилгээ урьдчилан сэргийлэлт үгүйтэй холбоотой юм.
Уушгины хатгалгаа өвчний үед эмийг зөв зохистой хэрэглэх нь эмчилгээний үр дүнд чухал ач холбогдолтой юм. Орчин үед эм судлал, үйлдвэрлэл хийгээд эмчилгээ оношилгооны салбарууд хөгжихийн хирээр аливаа эмийн эерэг, сөрөг нөлөө улам бүр тодорч, тухайн эмгэгийг эмчлэх эмэнд тавигдах шаардлага улам бүр нарийсч байгаа билээ. Нийгэм хөгжиж боловсронгуй болох тусам үндэсний эмийн бодлогод зохистой хэрэглээний талаарх асуудал хурцаар тавигдаж байна.
Бага насны хүүхдийн дунд уушгины хатгалгаа өвчин элбэг тохиолдож, үүнээс шалтгаалсан нас баралтын түвшин болон хүндрэлүүд буурахгүй байна. Тиймээс бага насны хүүхдийн уушгины хатгалгаа өвчний үе дэхь эмчилгээний үндсэн эмийн зохистой хэрэглээг судлах шаардлагатай байгаа юм.
Судалгааны ажлын зорилго. Уушгины хатгалгаа болон түүний хүндрэлийн үед эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж байгаа хүүхдийн хатгалтын тооны судалгаа хийх.
Судалгааны ажлын зорилт. Судалгааны зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж ажиллаа:
1.    Эх няпхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн кпиникийн Доторын 1 тасагт шинээр хэвтэж эмчлүүлж байгаа уушгины хатгаатай хүүхдийг судалгаанд сонгон авах.
2.    Нэг хүүхдэд оногдож буй хоногийн дундаж хатгалтыг гаргах.
3.    Нэг хүүхдэд зарцуулж байгаа эмийн дундаж зардалыг гаргах. Судалгааны ажлын аргачлал.
Судалгаанд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн Хүүхдийн клиникийн Дотрын 1-р тасагт 2^004 оны 11-р сарын 12-оос 2005 оны 2-р сарын 15 хүртэл хэвтэн эмчлүүлсэн 0-15 насны 110 гаруй хүүхдээс 88 хүүхдийг өөрсдийнх нь хүсэлт, зөвшөөрснийх нь дагуу сонгон авлаа. Сонгон авсан хүүхдүүдээ эмнэлэгт хэвтэх үеэс нь эхлэн хариулах боломжтой хүүхдүүдээс өөрсдөөс нь асуумж авч, боломжгүй хүүхдүүдийн сахиур эцэгэхээс нь авч байлаа. Мен судалгааны бэлэн мэдээ баримт ашиглан, асуумж сурвалжлагын аргыг ашигласан.
Эмчлэгч эмчийн өвчтөнд хийсэн эмчилгээ, түүний үр дүнгийн динамикийг едөр бүр ажиглан үнэлгээ өгч, судалгааны үр дүнг 107 асуулт бүхий асуумж боловсруулан мэдээллийг нь нэг бүрчлэн компьютерийн Excel программд оруулж үр дүнд SPSS-10 программаар статистикийн боловсруулалт хийлээ.

Судалгааны ажлын үр дүн
Эх нялхсын эрдэм шинжилгээний тевийн хүүхдийн Клиникийн Дотрын 1 тасагт хэвтэн эмчлүүлж буй 88 хүүхдээс боловсруулсан асуумжийн дагуу судалгаа авсан.
Бидний судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ихэнх хувийг буюу 43.2%-ийг Улаанбаатар хотын хүүхдүүд эзэлж байсан ба дараа нь Төв аймгийн хүүхдүүд 11.4%, Сэлэнгэ аймаг 10.2%, Орхон болон Дундговь аймгууд 4.5%, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Ховд аймгууд хүүхдүүд 3.4%-ийг тус тус эзэлж байна.

Судалгаанаас үзэхэд хоногийн дундаж хатгалтын хамгийн их тоо нь хэт их өндер байгаа нь харагдаж байна.
ДЭМБ-аас зөвлөснөөр элдэв өвчний үед хатгалтын тоог аль болох цөөрүүлэхээр заасан байдаг. Өөрөер хэлбэл хатгалтын тоо их байх тусам өөр шинээр халдварт өвчин авах риск их байна. Үүнд жишээлбэл халдварт шар евчин, ДОХ г.м.
Судалгаанаас үзэхэд хоногийн дундаж зардалыг тооцож үзэхэд хамгийн их тоо нь 51138 төгрег байгаа бөгөөд хамгийн бага нь 800 төгрөг болж байна.
Ниийт 88 хүүхдэд 1014184 төгрөг зарцуулагдаж дундаж зардал нь 51138төгрөг байна гэдэг нь хэт өндөр өртөгтөй байгааг илэрхийлж байна.
Судалгааны үр дүнгийн хэлцэмж.
Манай улсад хүүхдийн уушги судлалын судалгааны ажил 1960-аад оноос эхэлж уушгины үрэвслийн талаар бүрдмэл судалгаа эхэлж өнгерсен хугацаанд

2-р зураг. Хэрэглэсэн эмийн зардал

[Гэндэнжамц Н.1968., Навчсан Г. 1973., 1993, Малчинхүү Д. 1979., Лунтан Д., 1979., Жамьянжав Д., 1982., Сүхбаатар М.1986, Цэрэночир С.1989., Энхжаргал X., 1990, Одонтуяа Д., 1992, Агваандорж Д. 1992, Жаргалсайхан Н. 1998 нар] уушгины цочмог үрэвслийн орчин үеийн ангилал боловсорч, дархлал, цус бүлэгнэл, эсгэг тогтолцоо, цусны амин хүчлийн солилцоо, хүчил-шүлтийн тэнцвэрт байдал, уушгины стафилококкт үрэвслийн оношлогоо эмийн ба мэс эмчилгээ, эрчимт эмчилгээ, урьдчилан сэргийлэлт зэрэг асуудлаар иж бүрэн судалж уушгины цочмог үрэвслийн шалтгаан, эмгэг жам, эмнэлзүйн асуудлуудыг тодруулан нарийсгаж, эл өвчний оношлогоо, эмчилгээнд 30 шахам аргачлал, нэвтрүүлэн шинэ бүтээл 2-ыг гаргажээ. Эдгээр эрдэмтдийн эрдэм судлалын ажлын үр дүн хүүхдийн уушги судлалын практикт нэвтэрч оношлогоо эмчилгээ боловсронгуй болж ирсний үр дүнд хүүхдийн уушгины цочмог үрэвслийн нас баралт жилээс жилд буурсаар байна.

Дүгнэлт

1.    Бид Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн клиникийн Дотрын 1 тасагт шинээр хэвтэж эмчлүүлж байгаа уушгины хатгалгаатай хүүхдийг өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр сонгон авч судалгааа хийсэн.
2.    Нэг хүүхдэд оногдож буй хоногийн дундаж хатгалтыг гаргасан.
3.    Нэг хүүхдэд зарцуулж буй эмийн дундаж зардлыг гаргасан
 

Ном зүй

1. Батсэрээдэнэ. Б., Найдансүрэн. Ц \"Уушгины хурц үрэвсэл\" УБ. 2000. ХЗ-6, 67-87
2. Батхуяг. П. \"Клиникий эм судлалын үндэс\" УБ 2000 X. 191-220
3. Гэндэнжамц Н. \" Хүүхдийн уушгины үрэвсэл\"
4. Гэндэнжамц.Н., Малчинхүү. Д. \"Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл\" УБ. 1998. X. 50,65-77
5. Лоуренс. Д. P., Беннит. П. Н. \"Клиническая фармакология. Том 1,2.\" Москва. \"Медицина\", 1993 X. 11-65, 454-481
6. Мөнхтүвшин Н., Намсрай Ц., Наран Г., Пүрэвдаваа Э., Энхжаргал Ц. \"Эмнэлзүйн лабораторийн мэргэжилтний удирдамж\" УБ 2004 Х22, 31, 34,35,37,67
7. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа 2003 Монгол улсын үндэсни статистикийн газар., НҮБ-ын Хүн Амын Сан
8. Сүхбаатар М., Буянт С. \"Основные и дополнительные признаки в диагностике детских заболеваний\" УБ 2004 X. 19-23
9. Шабалов Н.П. \"Детские болезни\" 5-е издание, Том 1, 2003 X. 299-440
10. WHO model formulary 2004/ editors: K.Mehta., Rachel.S.M.Ryan., Hans V.Hogerzeil X.397- 407
11. http: //www.nedug.ru/lib/lit/farm /01oct/ farm83/part15- 27.htm
12. http: //medvestnic.ru/Gazeta/2001/023/p09-01.htm
13. http: //Hngvistic6narod6ru/ publications/ 8. htm
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1150
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК