Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (027), 2005.No3(027)
ТИТЭМ СУДАСНЫ ЦОЧМОГ ХАМ шинж
( Судалгааны өгүүлэл )

Ж.Оюунцэцэг Д.Соёлзул Со.Байгалмаа С.Мөнхтуяа Р.Байгаль

 
Абстракт

■    Зүрхний ишеми өвчин /ЗИӨ/ зурх судасны евчлөлийн дотор зонхилох байрыг эзэлдэг. Манай оронд ЗИӨ нь титэм судасны эмгэгээс шалтгаалахаас гадна монгол орны газар зүй, цаг уурын онцлог, амьдралын дадал заншилтай холбоотой зүрхний булчин шууд гэмтэж ЗИӨ цочмог бус замаар үүсэх нь цөөн бус юм /А.Өлзийхутаг 2002, Д.Нарантуяа 2001/.
■    Энэ удаа бид клиникийн II нэгдсэн эмнэлгийн дотрын 1, зүрх судасны тасагт хэвтэн эмчлүүлэгсэдийн дотор сүүлийн 3 жилд титэм судасны цочмог хам шинжээр оношлогдсон /Q шүдтэй ба Q шүдгүй зүрхний шигдээс/ хүмүүсд судалгаа хийх зорилт тавилаа.
■    Титэм судасны цочмог хам шинж гэдэг онош, ялангуяа туйлбаргүй стенокардийг манайд бараг оношлохгүй байгаа учир энэ судалгаанд хамрагдаж чадсангүй. Туйлбаргүй стенокардийн оношлогоо
нилээд байх ёстой. Америкийн нэгдсэн улсад л гэхэд зөвхөн 1996 онд /1 жилд/ 1,433,000 хүн туйлбаргүй стенокардигаар оношлогдсоны дотор 46% нь 65-аас дээш насны хүмүүс байжээ /A.report of the Amercan college of cardiology. Amercan mar. Assocation 2002/.
■ Манай судалгаанаас үзэхэд энэ 3 жилд туйлбаргүй стенокарди гэдэг онош тавигдсан тохиолдол байхгүй байна. Харин Q шүдтэй ба Q шүдгүй зүрхний шигдээс гэж оношлогдсон 92 буюу 1,68% байгаагаас үзвэл манай оронд зүрхний титэм судасны цочмог хам шинж цөөн бус байгаа нь мэдэгдэж байна. Эдгээр хүмүүсийн онош, эмчилгээ, тавиланг судалбал доор дурдсан зураглал гарч байна.
 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 556
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК