Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2005, (027), 2005.No3(027)
Шилжилт хөдөлгөөн сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нь
( Судалгааны өгүүлэл )

У.Цэрэндолгор., З.Хишигсүрэн., Т.Ганцэцэг

 
Абстракт

Эрүүл мэндийг сэтгэцийн эрүүл мэндгүйгээр ярих нь хөгжим дээр хөг зөрсөн нотоор ая дарахтай нэн төстэй. Сэтгэцийн эрүүл мэндийг бид тун удаан хайхралгүй явж ирсэн ба энэ нь хувь хүмүүс, нийгэм, цаашлаад улс орнуудын сайн сайхан, энх тунх байдалд онц чухал хэмээн ДЭМБ тунхаглаад байна. Хүн төрөлхтөн бие сэтгэцийн ихэнхи өвчнүүд биологи, сэтгэлзүйн болон нийгмийн шалтгаануудын харилцан үйлчлэлийн үр дүнгээс үүсдэг болохыг сүүлийн үед мэддэг болж байгаа юм (3). Шилжилт хөдөлгөен хийх нь стресс үүсгэдэг бөгөөд соёл иргэншлийн ялгаатай байдал, арьсны үзлийн нөлөө зэрэг нь шизофрени өөчнийг үүсгэхэд ихээхэн нөлөөлдөг юм гэж (7.8.9) эрдэмтэд тэмдэглэжээ. Мөн энэ асуудлаар эрдэмтэн Murphy (1977)., Malzberg, Lee (1956)., Cantor-Graae E., Pedersen C.B., McNeil T.F., Mortensen P.B (2003) нарын гол дүгнэлт цагаачлагчдийн дунд шизофрени өвчний тархалт өндөр байдаг гэснийг соёл иргэншилийн огцом еөрчлөлтөнд орсонтой холбон тайлбарлах нь ч бас байна (4). Эдгээр судлаачдын дүгнэлтүүдээс үзвэл зах зээл, даяарчлалын эрин зуунд улс үндэстний өер хоорондоо чөлөөтэй зорчих болсон өнөө үед бусад улс орнуудын соёл, шилжилттэй холбоотой түүнээс улбаалах сэтгэцийн болон биемахбодийн өвчлөлийг судлан үзэх нь судлаачдын өмнө түүний дотроос сэтгэцийн эмгэг судлаачдын емнө тулгамдаад байгаа асуудал юм.
Судалгааны ажлын зорилго. Бидний судалгааны ажлын гол зорилго нь шилжилт хөдөлгөөн хийх нь сэтгэцийн өвчлөлд нөлөөлж байгаа эсэхийг судлах явдал оршино. Судалгааны ажлын зорилт.

1. Сэтгэцийн Эмгэг Клиникийн Эмнэлэгт шинээр хэвтэгсдээс 1996-2004 оны хагас жил хүртэлхи хугацаанд гадаад улс оронд ажиллаж, амьдарсантай холбоотой өвчин эхэлсэн буюу сэдэрсэн байж болох нийт
өвчтөний тоог гаргаж, өвчлөлийн байдлыг судлах.
2.    Шилжилт хөдөлгөөн нь ДШСӨ-д хэрхэн нөлөөлж болохыг судлах.
3.    Гадаад оронд зорчин явахдаа сэтгэцийн евчлелд өртөхгүй байх талаар урьдчилан мэдлэгтэй болгох зөвлөмж боловсруулах.
Судалгааны материал, арга зүй.
1.    Судалгаанд Улаанбаатар хотын сэтгэцийн эмгэг клиникийн эмнэлэгт 1996-2004 оны эхний хагаст шинээр хэвтэж эмчлүүлсэн 13331 өвчтөний түүхээс гадаад орноос сэтгэцийн өвчний учир эх орондоо буцан ирж эмнэлэгт хэвтсэн 160 өвчтөний түүхийг судалгаандаа хамрууллаа.
2.    47 өвчтөнийг тусгай боловсруулсан картын дагуу өвчтөнтэй ярилцах субъектив асуумжийн арга, өвчтөний ар гэрээс авсан бодит асуумжийн арга, өвчтөнийг биечлэн үзэж сэтгэцийн байдлыг тодорхойлон бичих бодит арга, катамнезийн арга, бодит үзлэг хийх аргуудыг ашиглан судалгааны ажпыг хийж гүйцэтгэлээ.
Гурав. Судалгааны ажлын үр дүн.
ЭКЭ-т 1996-2004 оны эхний хагаст шинээр хэвтэж эмчлүүлсэн 13331 өвчтөнг хамруулан судалгаа хийж үзэхэд 160(1,2%) - нь гадаад орноос ирж эмчилгээнд орсон байсныг өөрсдийн судалгаандаа хамруулан үзээд эдгээр эмчлүүлэгчдийн хувийн жин нь жилээс жилд нэмэгдсээр ( 6,2%-20,6%) байгааг бага квадратийн аргаар тэгшитгэн зураг №1-д харууллаа.
 

оноор харуулан бага квадратын аргаар тэгшитгэн үзүүлсэн байдал.

Гадаадаас ирж эмнэлэгт хэвтэгсдийн өвчин эхэлсэн насыг насны бүлэг ба хүйстэй нь харьцуулан үзэхэд эрэгтэйчүүдэд 30-34 насанд 36,8%, эмэгтэйчүүдэд 25-34 насанд 28,6% нь өвчин эхэлжээ гэсэн нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол харьцангуйгаар хожуу насанд өвчин эхэлж байж болох юм гэж үзэхээр байна. Харин хүйсийн харьцааг үзвэл эрэггэйчүүдийн эзлэх хувийн жин эмэгтэйчүүдийнхээс өндер байв. Гадаад явахаас өмнөх эрүүл мэндийн байдлыг тодруулахад нийт сэтгэц болон биемахбодын хувьд эрүүл байсан нь 131 ( 81,87%) байсан бол сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй гэх асуумжтай нь 19 (11,87%), биеийн өвчтэй нь 10 (6,25%) байна Иймд гадаад явахаас өмнө сэтгэцийн евчтэй гэх хүмүүсийг тодруулан үзвэл 7(36%)- нь эмгэг төрх төст ба эмгэг төрхийн хам шинжтэй, 6(31,5%) нь гутралын хам шинжтэй, ядрал сульдлын хам шинжтэй нь 4(21%), бусад нь 2(10.5%)-ийг эзэлж байлаа.

Судалгаандаа СЭКЭ-т шинээр хэвтэгсдээс гадаадаас ирж хэвтэгсдийн өвчлелийн бүтцийг Өвчний Олон Улсын Ангилал-Х-аар (ICD-X) авч үзвэл шизофрени, шизофренийн хэв шинжит ба дэмийрэх эмгэгүүд болох (F2) нь 35%-д тохиолдож байсан бол , сэтгэл цочирдлын эмгэг (F3) нь 10,6% болж сэтгэцийн дотоод шалтгаант өвчин 45,6% буюу зонхилох хувийг эзэлж байна. Сэтгэлийн шалтгаант өвчин болох стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг (F4)-нь 25,6% байгаа болохыг зураг №2-оос харж болно. Өвчний Олон Улсын X- ангилалын дагуу шизофрени ба түүний хүрээ (F3), сэтгэл цочирдох эмгэг (РЗ)-үүд болох ДШСӨ-ийг судлахыг зорьж нийт 47 өвчтөнд тусгай боловсруулсан асуумж, картын дагуу судалгаа хийж үзэхэд нийт судалгаанд хамрагсдийн 68% нь шизофрени, 32% нь сэтгэл цочирдох эмгэг тус тус эзэлж байлаа. Гэр бүлийн байдлыг судалбал: гэр бүлтэй нь 15(31,91%), огт гэрлээгүй 26(55,31%), салсан 6(12,76%)-ийг тус бүр эзэлж байгаагаас огт гэрлээгүй буюу салсан гэх гэр бүлгүй хүмүүсийн эзлэх хувь 32(68,07%) гэр бүлтэй хүмүүсийн хувиас 2 дахин их байна. Гэр бүлийн байдлыг авч үзсэнийхээ дараа нийт гэр бүлгүй гэх огт гэрлээгүй ба салсан хүмүүсийг насанд нь харьцуулан үзвэл 20-34 насны хүмүүсийн үзүүлэлт бусад насны үзүүлэлтээс 2 дахин өндөр байгаа нь сурч боловсрохоос гадна гэр бүлийн асуудлаа шийдэх хувь хүний амьдарлын чухал үе болох энэ насанд гэр бүлгүй байгаа нь судлаачдын анхаарах зүйлүүдийн нэг байж болох талтай нь харагдаж байна.
Боловсролын байдлыг судлан үзвэл бага боловсролтой нь 1(2,12%), бүрэн бус дунд боловсролтой нь 16(34.04%), бүрэн дунд боловсролтой нь 16(34,04%), тусгай дунд боловсролтой нь 1(2,12%), дээд боловсролтой нь 13(27,65%) хүмүүс байгаагийн ихэнхи хувийг бүрэн бус дунд ба бүрэн дунд, дээд боловсрол эзэлж байна. Удмын байдлыг судлан авч үзвэл удмын асуумжинд ямар нэгэн сэтгэцийн өвчтэй гэх 12(26.66%), сэтгэцийн өвчингүй 25(55,55%), тодорхой бус буюу мэдэхгүй гэсэн асуумжтай 8(17,77%) байлаа. ДШСӨ-өөр өвчлөгсдийг хүйсийн хувьд эрэгтэйчүүд 19(40.42%), эмэгтэйчүүд 28(59.57%) буюу хүйсийн харьцаа 2:3 байна. Сэтгэцийн эмчид анх хандсан шалтгааныг тодруулбал хурц солиорлын байдалд орж сэтгэцийн эмчид хандсан 53,19% байсан бол амиа хорлох бодолтой ба оролдлого хийсэн 29,78% байна. Өвчинд нөлөөлж болох хүчин зүйлийг сэтгэцийн өвчний шалтгаан гэж үзэх нийгэм, биолог, болон сэтгэлзүйн хүчин зүйлд хуваан авч үзвэл сэтгэлзүйн хүчин зүйл нь 41(40,59%) байгаа бол нийгмийн хүчин зүйл нь хамгийн бага хувь 22(24.78%) эзэлж байна.  

3ураг№3. Өвчинд нөлөөлж болох хүчин зүйлийг насанд нь харьцуулбал.
Бид цаашдаа өвчинд нөлөөлж болох хүчин зүйлээ настай нь харьцуулан авч үзвэл 25-34 насанд илүүтэй нөлөөлж харин 15-19 насанд 3(2,97%), 40-дээш насанд 6(5.94%) хамгийн бага өвчин үүсгэгч хүчин зүйл нөлөөлсөн байж болох юм гэж үзлээ. 25-29 насанд биологийн хүчин зүйл 31(30.69%) , 30-34 насанд сэтгэлзүйн хүчин зүйл 29(28.71%) нь хамгийн илүүтэйгээр нөлөөлсөн байж болохыг
статистик боловсруулалтаар үзвэл нас хүчин зүйл хоёр дунд зэргийн хамааралтай. Хамаарлын магадлал t=3, р=0.01 (99%). Нас бүрт гарч байгаа тохиолдол нотлогдож ялгаатай байгаа нь батлагдаж байна (зураг №3).
Хүснэгт№1.
Гадаадад амьдрахад тохиолдож буй гол бэрхшээлүүд.

Гадаадад амьдрахад тохиолдож буй хамгийн гол бэрхшээлүүдийг 2005 оны 1-р сарын судалгааны тайлан мэдээны үзүүлэлт болон бидний гаргасан сэтгэцийн өвчнийг үүсгэхэд нөлөөлж болох хүчин зүйлтэй харьцуулан хүснэгт №1-аар харуулахад гадаадаас өвчний учир буцаж ирэгсэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал 29,4%, сэтгэл санааны асуудал 32,3%, гэр нутгаа санах, ганцаардах бэрхшээл 14,7% байсан нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж буцаж ирэх явдалд эдгээр хүчин зүйл голлох хувийг эзэлж байна гэж үзэж болохоор байна. Харин одоогоор гадаадад ажиллагсдын хувьд хэлний бэрхшээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудал хамгийн гол бэрхшээл болж байгааг зураг №4-оор нарийвчлан харууллаа.

Тухайн оронд очоод хэдий хугацааны дараа өвчин эхэлсэн байдлыг тодруулан хүснэгт №2-аар харуулбал: 4 сараас 1 жилийн хугацаанд өвчин эхэлсэн нь 28(59.57%) буюу хамгийн их зонхилох хувийг эзэлж байна Тухайн оронд очсон хугацаа, нас хоёр дунд эргийн хамааралтай (С=0.59). Хамаарлын магадлал t<0.05. Нас бүрд гарч байгаа тохиолдол нотлогдож ялгаатай байгаа нь батлагдаж байна.

Хүснэгт №2. Тухайн оронд очоод өвчин эхэлсэн

Илэрсэн хам шинжүүдийн хувийг авч үзвэл: Сэтгэлийн хедөлгеөн өөрчлөгдөх хам шинж 68%, ХҮДХШ 28%, кататоник байдал 4% эзэлж байгаагаас сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгдөх хам шинж нь ихэнхи хувийг эзэлж байна.
Иймд сэтгэлийн хөделгөөн өерчлөгдөх хам шинжийг нарийвчлан насанд харьцуулан судалж үзвэл: 25-34 насанд 28(59.56%) зонхилон илэрч байгаа бөгөөд 20-24 насанд 8(17.02%), 15-19 насанд 6(12.76%), 40-дээш насанд 1(2.12%) болох дээрхи хам шинж хамгийн багаар илэрч байна Эдгээр хам шинжүүд эмнэлзүйн илэрлээрээ дошгиролтой сэтгэл гутрал 13(27.65%), сэтгэл гутралын ХШ, 9(19.14%), түгшүүртэй гутралын ХШ. 5(10.63%), айдас 10(21.27%) хувь тус тус эзэлж байгаагаас гутралын нийт эзлэх хувь 27(57.42%) байна Харин мөрдөнгөтөх дэмийрлийн хам шинжийн илэрлийг авч үзвэл харьцааны дэмийрэл13(44.82%), мөрдөхийн дэмийрэл 14(48.27%), хорлогдохийн дэмийрэл 2(6.89% зонхилон илэрсэн. Гадаадад өвчилж ирээд эмнэлэгт хэвтсэн тоог үзвэл 1 удаагийн хэвтэлтээр 32(68,08%), 2 удаагийн хэвтэлтээр 9(19.14%) эмнэлэгт хэвтэж эдгэрэл сайжирлаар эмнэлгээс гарч 3 ба 4 удаагийн хэвтэлтийн хувь бага байгаа нь анхны хэвтэлтээр өвчин эдгэрэх магадлал илүү байж болох юм. Тав. Судалгааны үр дүнгийн хэлцэмж. Бидний энэхүү судалгааны дүнгээс үзэхэд шизофрени, сэтгэл цочирдох эмгэгээр өвчлөгсөдийн хүйсний хувьд эмэгтэйчүүд 28(59.57%) илүү хувьтай байсан бол нийт гадаадаас авчний учир буцаж ирэгсдийн хувьд эрэгтэйчүүдийн эзлэх хувийн жин өндөр байлаа. Энэ нь гадаадад хөдөлмөр эрхлэлтийн байдлыг судалсан судалгаагаар эрэгтэйчүүд илүү хувыай байдаг байна гэсэн
Хүснэгт №2. Тухайн оронд очоод өвчин эхэлсэн дүгнэлттэй дүйцэж байгаа ч нөгөө талаас Блейлер ба бусад эрдэмтэд, Т.Ганцэцэгийн судалгаагаар шизофрени өвчнөер өвчлөгсдийн хүйсийн харыдаанд мэдэгдэхүйц ялгаа байхгүй боловч эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол арай илүү хувьтай гэсэн дүгнэлтүүдтэй бидний судалгаа ойролцоо байна. K.Ebata 2002 онд харийн соёл иргэншлийн судалгаанд цагаачлагчдын дундахи шизофренигээр өвчлөгсдийг хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэйчүүд илүү хувыай байна гэсэн дүгнэлт нь хүйсийн хувь гаргасан бидний судалгаатай дүйсэн үзүүлэлт байлаа. Өвчин эхлэх үеийн насыг насны бүлгээр авч үзвэл хамгийн их хувь нь 30-34 насанд 15(31.91 %)-д тохиолдож байгаа энэ үзүүлэлт шизофрени нь бага нас болон хожуу насанд тохиолдох нь ховор гэсэн бусад судлаачдын үзүүлэлттэй тохирч байгаа ч З.Хишигсүрэн, С.Бямбасүрэн нарын судалгаанд дунадаж нас нь 23±0.3, С.Бямбасүрэн, О.Ганчулуун, Д.Лянхуа, Я.Алтанцэцэг, Б.Баасансүрэн нарын судалгаанд 20-29 насанд 44,4%, Э.Крепелин 20-30 насанд 43,5%, Б.Блейлерийн судалгаанд 20-29 насанд 42% нь тохиолдож байгаатай бидний гаргасан шилжилтийн хүчин зүйлийн улмаас үүссэн өвчний эхлэл нь харьцангуй хожуу насанд үүссэн байж болох ялгаатай үзүүлэлт гарлаа. Харин J.Rabinowitz, S.Fennig нар нь цагаачдын дундах шизофренигээр өвчлөгсдийн нас уугуул иргэдийн евчлөгсдийн наснаас ахимаг ба цагаачлал нь анхны хэвтэлтийн насыг хойшлуулах нөлөөтэй гэсэн судалгааны үзүүлэлттэй дүйсэн ойролцоо үзүүлэлт юм Монгол иргэдийн гадаадад хедөлмөр эрхлэлтийн байдлыг судалсан судалгааны тайлангаас үзвэл гадаадад ажиллагчдийн дийлэнхи нь 20-35 насныхан байгаа нь бидний гаргасан гадаадаас ирж хэвтэгсдийн өвчин эхэлсэн нас ихэнхи хувь нь 25-34 гэдэгтэй ойролцоо байгаа нь монгол иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдалтай холбоотой байж болох юм. БНСУ-д ажиллагчид дунд, дээд боловсролтой хүмүүсийн хувь өндөр байна гэсэн судалгааны үзүүлэлт нь бидний гаргасан судалгааны дээд боловсрол 13(27.65%), бүрэн дунд ба бүрэн бус дунд боловсрол тус бүр 16(34.04%) болж хамгийн их хувь эзэлж байгаатай дүйсэн үзүүлэлт гарсан юм. Өвчинд нөлөөлж болох хүчин зүйлээ одоогоор гадаадад өвчлөөгүй амьдарч байгаа болон гадаадаас өвчний учир буцаж ирэгсдийн өвчинд нөлөөлж болох хүчин зүйлтэй харьцуулан үзэхэд бидний судалгаанд хамрагсдийн 32,3%-д нь сэтгэл санааны хүчин зүйл, 29,4%-д нь эрүүл мэндтэй холбоотой бэрхшээлүүд зонхилох хувийг эзэлж байгаа нь манай судлаачдын гаргасан шизофренид нөлөөлж болох хүчин зүйлд стресс 36%-д нь нөлөөлдөг гэсэн үзүүлэлттэй дүйсэн үзүүлэлт юм.
Бидний судалгаагаар мөрдөнгөтөх бүлгийн дэмийрлийн хам шинжүүдээс мөрдөхийн' дэмийрэл 14(48,27%) буюу хамгийн их хувь, харьцааны дэмийрэл 13(44.82%) байсан бол хамгийн бага хувь нь хорлогдохын дэмийрэл 2(6.89%) хувыай байсан нь манай судлаачдын (Т.Ганцэцэг, Ш.Доржжадамба) гаргасан мөрдөгдех, хордохын, харьцааны, үйлчлэхийн дэмийрлүүд нь шизофренийн үед зонхилон илэрч байсан гэсэнтэй бидний судалгааны үзүүлэлт ойролцоо дүгнэлт юм. Харь соёл иргэншлийн судалгаанд шизофренийн дэмийрлүүдийн агуулга нь улс орон бүхэнд ялгаатай гэх ба эдгээр ялгааг гэмшил, хайр, хүйс, шашин, бие эрхтний гэмтэл, эдийн засаг.улс төр нийгэм соёлын бусад нөхцел байдлуудтай холбоотой байж болох юм. Жишээ нь: Сөүлийн шизофренигээр өвчлөгсөд хайр сэтгэл, философи, бие эрхтнээ өөрчлөгдөхеөс айх, шашин, байгалийн ер бусын үзэгдэл, тагнуулын агуулгатай дэмийрэл зонхилдог байдаг. Харин Тайпэй дэхь шизофрени өвчтэй хүмүүс ихэвчлэн эзэмшил, шашин, байгалийн ер бусын үзэгдэл, гипноз, компьютерийн тухай дэмийрэл байдаг бол, Шанхайн өвчтөнүүд хорт зүүгээр хатгуулах, тархи дотор эрхтнээ ухуулах, улс төрийн нэрт зүтгэлтний гэр бүлийн гишүүн байх дэмийрлүүд голчлон илэрдэг байна.
Зургаа. Дүгнэлт.
1.    1996-2004 оны хагас жил хүртэлхи хугацаанд ирж эмчлүүлэгсэд болох 13331 өвчитний 160 буюу 1,2% нь гадаад улс оронд очоод өвчин эхэлсэн буюу сэдэрсэн байгаа бөгөөд эмчлүүлэгсдийн эзлэх хувь жилээс жилд ессөн байна.
2.    Цагаачлал болон шилжилттэй холбоотой үүссэн өвчлөлийн ихэнхи хувийг (ӨОУА-Х)-аар дотоод шалтгаант өвчин болох шизофрени, сэтгэл цочирдох эмгэг эзэлж байна.
3.    Өвчинд нөлөөлж болох хүчин зүйлийн талаар урьдчилан сэргийлэх зөвлөмж боловсруулах нь ач холбогдолтой байна..
Товчилсон үгийн тайлбар.
ДШСӨ Дотоод шалтгаант сэтгэцийн өвчин ӨОУА-Х Өвчний олон улсын ангилал X. Т-гүй Тодорхойгүй
ХҮДХШ Хий үзэгдэлт дэмийрлийн хам шинж ХШ Хам шинж
F1 Органик шинж тэмдгийн эмгэг
F2 Шизофрени ба түүний хүрээний эмгэг
F3 Сэтгэл цочирдох эмгэг
F4 Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг
F6 Насанд хүрэгчдийн биеийн ба төрх үйлийн эмгэг





 

Ном зүй

1. Бямбасүрэн С., Ганчулуун О., Лянхуа Д, Алтанцэцэг Я., Баасансүрэн Б., „Сэтгэцийн клиникийн эмнэлэгт анх удаа хэвтэж эмчлүүлсэн шизофренитэй өвчтөнүүдийн сэтгэцийн байдалд хийсэн клиник статистикийн дүн шинжилгээ. Монголын сэтгэцийн эмч нарын эрдэм шинжилгээний 12-р бага хурлын материал. 1-дэвтэр. ҮБ. 1994. х. 3-13.
2. Хишигсүрэн 3. Улаанбаатар хот дахь шизофренийн тархалт ба эмнэлзүйн байдалд хийсэн судалгаа. АУ-ны магистрийн зэрэг горилж бичсэн дипломын ажлын төсөл. УБ. 1998.
3. Сэтгэцийн эрүүл мэнд: Шинэ ойлголт, шинэ найдлага. ДЭМБ-ын тайлан. 2001.
4. Каплан Г.И., Сэдок А.Дж. „Клиническая психиатрия\". Том-1. М.:Медицина, 1994. с. 232-290.
5. Malzberg В. Are immigrants psychologically disturbed? In: plog SC, Edgerton RB, eds. Changing perspetives in mental illnes, New York, Holt, Rinehart, Wiston, pp. 1969. 395-421.
6. http://www. ncbi.nlm.gov/ Cantor-Graae E., Pedersen C.B., McNeil T.F., Mortensen P.B. „ Migration as a risk factor for schizophrenia: a Danish population-based cohort study\". Br J Psychiatry. 2003 Feb; 182:117-22.
7. http://www. ncbi. nlm. gov/ Zolkowska K., Cantor-Graae E., McNeil T.F. ,,Increased rate of psychosis among immigrants to Sweden: is migration a rise factor for psychosis?\". Psychol Med. 2001 May;31(4):669-78.
8. http://www. ncbi. nlm. gov/ Bhurgo D. ,, Migration and schizophrenia\". Acta psychiatr Scand Suppl. 2000;102 (407):68-73.
9. http://www.ncbi.nlm.gov/ Ebata K. ,, Cross-cultural adaptation and mental disorder\". Seishin Shinkeigaku Zasshi. 2002;104(4):278-91.
10. http://www.ncbi.nlm.gov/ Rabinowitz J., Fenneg S. ,, Differences in ago of first hospitalization for schizophrenia among immigrants and nonimmigrants in a national case registry\". Schizophr Bull. 2002;28(3);49-9.
11. mailto:webmaster&.vtpu. org, au Barbara R., Ferguson. ,,Migration and Mental Health\". 2003. Feb 10.
12. http://www. ncbi. nlm. gov/ Kim K, Hwu H, Zhang LD, Lu MK, Park KK, Hwang TJ, Kim D, Park YC. „ Schizophrenic delusions in Seoul, Shanghai and Taipei: a transcultural study\". J Korean Me; Sci. 2001. Feb;16(1):88-94.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 783
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК